Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

    2025          02         18                                     2025/ШЦТ/92

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Ж.Цээрүүгүндүү,  

          орчуулагч П.Дэлгэртөгс,

          шүүгдэгч ХХ, түүний өмгөөлөгч А.Өлзийсайхан,  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Бүгд Найрамд Хятад Ард Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ХХ ХХК-д засварчин, ам бүл 2, эхнэрийн хамт, ХХ дүүрэг, 00 дугаар хороо, ХХ ХХК-ийн хашаанд ХХ ХХК-ийн ажилчдын байранд түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

          ХХ /ГПБ: ХХ00000000/

 

        Шүүгдэгч ХХ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ХХ нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг ХХ ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг ХХ ХХК-ийн ажилчдын байранд хохирогч Э.Ч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгойн тус газарт нь заазуурдсан үйлдлийн улмаас зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хэргийн газрын үзлэг хийсэн "...Хэрэг болсон гэх газар нь ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилах ХХ ХХК-ийн байранд байрлан ХХ ХХК-ийн хүнд машин механизмын сэлбэг, засварын төв ертөнцийн зүгээр хойш харсан саарал өнгийн төмөр хаалгатай объект байв... Уг ширээний хойд талд саарал өнгийн модон сандал дээр Э.Ч намайг энэ сандлын зүүн талд сууж байхад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х нь миний толгойн орой хэсэгт заазуураар 3 удаа цохисон гэх ба  шинжээч иргэн Э.Чг заазуурдуулсан гэх газрыг өөрөөр нь заалгаж №3 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Заазуурдуулсан гэх газрын шал орчим цус мэт хүрэн улаан өнгөөр бохирлогдсон байх ба шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.  Цэцэгийн савны хойд талд нийт урт 30 см, ажлын хэсэг 16,7 см, бариул хэсэг 13,3 см урттай ногоон иштэй заазуур байх ба оролцогч Э.Ч ярихдаа миний толгой руу уг заазуураар Х нь 3 удаа цохисон. Намайг цохисон заазуур энэ мөн гэж заасан..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дахь тал/

Хохирогч Э.Чгийн "... Миний бие ХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт ХХ ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг ХХ ХХК-д механикч ажилтай... Миний бие хотод тогтсон гэр байхгүй учир компанийн байранд байрлан ажилладаг бөгөөд ХХ ХХК-ийн амрах байр руу орой 21 цагийн орчимд ганцаараа ирсэн. Ирээд амрах байр руу ороход Лунг ганцаараа байсан бөгөөд хаалгаар орж ирэхэд урд зогсоод байхаар нь хүзүү хэсэг рүү нэг удаа гараараа түлхэж холдуулаад амралтын өрөө рүү орж гадуур куртикээ тайлаад буцаад үүдний өрөө рүү орж иртэл Лунг над руу заазуур бариад дайрсан бөгөөд миний толгой руу 2 удаа, гар руу 1 удаа цохиж надад гэмтэл учруулсан... Миний толгой хагарч 3 оёдол тавиулсан. Гар руу цохих үед гэмтэл учраагүй... Миний зүгээс гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 899 дугаартай "...1. Э.Чгийн биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 хуудас/,

 

Шүүгдэгч ХХ-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "... Би найз Чгийн биед гэмтэл учруулсандаа үнэхээр харамсаж, гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-87 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч ХХ нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ХХ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э.Ч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ХХ-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож  шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ХХ-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ХХ нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ХХ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүгд Найрамд Хятад Ард Улсын иргэн ХХ-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ХХ-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ХХ нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч ХХ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ХХ-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ