Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0261

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би С Х***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг,

ХЯНАВАЛ:

Тус хэргийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М**** нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргаас ирсэн нотлох баримттай танилцаж манай нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газрын газар эзэмших эрх дуусгавар болгосон захирамж ирүүлсэн байх тул гуравдагч этгээд болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаасаа татгалзсан бөгөөд татгалзлаа мөн шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М**** нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч С Х***** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С Х***** ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ... дархан цаазат газрын хилийн бүсэд 2013 оны А/9** дугаар захирамжаар С Х***** ХХК-ийн ашиглаж буй газартай давхцуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд газар эзэмшүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ