Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Л.Энхтайван даргалж,

Нарийн бичгийн дарга         А.Энэрэл,

Улсын яллагч                       А.дэлгэр,

Шүүгдэгч                               *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт -Очирт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт хот дүүрэг, 13 дугаар хороо хороолол 11 дүгээр байр тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд - дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарны 02-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3800 нэгж буюу 3,800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт -Очир,

Регистрийн дугаар: МЮ81**************79

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны ******* дугаар сарын 01-ний өдөр Хитачи 45 загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан ******* аймгийн Ерөө сумын Бугант 03 дугаар баг 35-н ам гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 721,95 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 2,051,585 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 2,334,781 төгрөгийн хохирол учруулсан.

2024 оны 11 дүгээр сарын 03-аас *******-ний хооронд Хитачи 450Н загварын 2 ширхэг экскаватор техник тоног төхөөрөмж ашиглан ******* аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгон “Венгр хясаа” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах *******8,26 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хайгуул хийсэн гэдэгт санал нийлэхгүй байна. Хоёр дахь газар дээр бид алт олборлоогүй. Зүүнхараа руу техникүүдээ татаж авсан. Тэр хугацаанд Мандал сумын экологийн байцаагч эмэгтэй таарсан байдаг. Миний хоёр дэх хэрэг дээр ял дүгнүүлж байгаа прокурорын газар нь биднийг нүүж явахад, өөр хүмүүс тэр газар дээр хэрэг үүсгэж, хотын экологийн цагдаад баригдсан байсан. Бидний техник эвдэрсэн байсан учраас *******0 метрийн зайтай техникийн зогсолт хөдөлгөөн хийж, буудалласан. Тэр өдөр хотын экологийн цагдаа болон манай хүмүүсийн яриад байгаа газар дээр олборлолт хийж, эрүү үүссэн байдаг. Хоёр дахь хэрэг дээр цагдаа нар мэдүүлэг өгсөн гэдэгт би хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, холбогдоогүй учраас байгаль орчны үнэлгээг өөрийн сайн дурын үндсэн дээр “Ашид билгүүн” ХХК-аар хийлгүүлсэн. Яагаад гэвэл 3 хоногийн өмнө ******* аймгийн экологийн ахлах байцаагч н.Даваадорж гэх хүн хүмүүстэй ирж, байгаль, орчны үнэлгээ гаргасан. Ийм байгаа гэдгийг мэдэж байсан. Би үнэлгээгээ дахиж гаргуулсан. Тэр хүмүүс Бугантын төв дээр баригдаж, байгаль орчны үнэлгээг би өөрөө ухаагүй учраас ямар нэгэн байдлаар хэрэгт ормооргүй байна гэж гаргасан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд;

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн *******-16-p хуудас/

 Иргэний нэхэмжлэгч ийн "...би уул уурхайн техник хэрэгсэл болох 2 ширхэг экскаватортой. Хитачи ZH 450Н загварын улбар шар, цэнхэр өнгөтэй 2 ширхэг экскаватор байгаа. 2024 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр хотоос хүнээс худалдаж авч байсан. 2024 оны 09 дүгээр сарны 13-ны өдөр ******* гэх иргэнд түрээсэлсэн юм." гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р хуудас/

Гэрч ийн "... Би хотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин сууж амьдардаг. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүкээр "экскаваторын операторчин ажил авна" гэсэн зарын дагуу одоо энэ байгаа -Очир гэх залуутай холбогдож ярьсан ба улмаар хотоос 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр -Очир болон гэх танихгүй залуутай хамт ******* аймгийн Хүдэр суманд ирээд Хүдэр сумаас Hitachi 450h загварын улаан цэнхэр өнгөтэй 2 ширхэг экскаватор аваад улааныг нь би жолоодож цэнхэрийг нь гэх залуу жолоодон Хүдэр сумаас Бугант тосгоны 35-ын ам гэх нэртэй газар руу 2 экскаватороо хөлөөр нь явуулж уулын замаар авч ирсэн. Тэгээд хэд хоног алт угаах төхөөрөмж буюу скруберт засвар үйлчилгээ хийж байгаад 2024 оны ******* дугаар сарын 01-ний өдөр -Очир газар зааж өгөөд энд ух гэсэн ба би улаан экскаватороор нь тухайн газрыг нь 15-20 цагийн хооронд ухаж дуусгасан. Тэгээд амарсан бөгөөд маргааш нь ухаж гаргаж ирсэн шороогоо угаах гэхэд дизелл мотор, насос зэрэг байхгүй мөн экскаваторуудад гэмтэл гараад ажиллаж чадаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Ийм зүйл болсон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р хуудас/

Гэрч Г.Цог-Эрдэнийн... Би хотод аав, дүү нарын хамт оршин сууж амьдардаг. 2024 оны 09 дүгээр 20, 21-ний үед фейсбүүкээр "уурхайд экскаваторын операторчин ажилд авна" гэсэн зарын дагуу холбогдож ярихад одоо хамт байгаа -Очир гэх залуутай ярьж 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хотоос -Очир мөн Батдэлгэр гэх танихгүй залуугийн хамт ******* аймгийн Хүдэр сум руу очсон бөгөөд тэндээсээ НІТАСНІ 450Н маркийн цэнхэр, улаан өнгөтэй 2 ширхэг экскаватор аваад цэнхрийг нь би улааныг нь Батдэлгэр жолоодож Хүдэр сумаасаа уулын замаар Бугант тосгоны 35-ын ам гэх нэртэй газарт ирсэн. Ирээд хэд хоног алт угаах төхөөрөмж буюу скруберт засвар хийгээд 2024 оны ******* дугаар сарын 01-ний өдөр -Очир гэх залуу Батдэлгэрийг Hitachi 450h маркийн экскаваторыг жолоодуулан нэг газар ухуулсан. Тэр ухсан нүх нь ойролцоогоор 15*15 хэмжээтэй харагдаж байсан. Миний унах байсан Hitachi 450h маркийн цэнхэр экскаватор нь ирэх замдаа гидрийн насос нь эвдэрсэн бөгөөд маргааш нь буюу 2024 оны ******* дугаар сарын 02-ны өдөр сэлбэг хүлээгээд байж байтал цагдаа нар ирсэн. Ийм зүйл болсон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р хуудас/

 "Нуман " ХХК-ны 2024 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 1/72 дугаартай Иргэн *******ын ******* аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг, Гучинтавын ам нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв. Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Голын голдирол өөрчлөөгүй байна. Тухайн талбайн байгаль орчинд 2,051,585 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 2,334,781 төгрөг болж байна. Тухайн уурхайлалтад өртсөн газарт 721.95м² талбай эвдэгдэж, 2259.87м² хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдсэн, уулын цуллагийг хендсен, ус ашиглаагүй байна. Уурхайлалтад өртсөний улмаас булгарсан сүйтгэсэн, дарагдсан, мод байхгүй, ургамлын нөмрөг байна." гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, /хх-ийн 58-89-р хуудас/

Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/29-01/068/36 дугаартай акт, /хх-ийн 93-р хуудас/

 "Ашид билгүүн" ХХК-н 2024 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн ТХY-824/11147 • алт угаах төхөөрөмж 2.500.000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 99-*******1-р хуудас/

 "Арвижих-Эстимейт" ХХК-н 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 24/12-1211 • Хитачи 450Н загварын экскаватор 20,091,667 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 144-155-р хуудас/

 Техник түрээслэх гэрээ, /хх-ийн 163-166-р хуудас/ Эрүүгийн 2**************450349 дугаартай хэргийн талаар:

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 179-185-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 194-203-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч ын "... Би "Үзэгт дэлгэр" ХХК-ний жолоочоор ажилладаг бөгөөд манай компани зуны улиралд нөхөн сэргээлтийн ажилд гардаг. Улирлын чанартайгаар хүйтний улиралд ажилладаггүй. Өвлийн улиралд компаниас сул зогсолтын мөнгө өгдөггүй болохоор тээврийн хэрэгслүүдийг нь жолооч нарт нь хариуцуулаад өгчихдөг. Түүгээрээ өөрсдөө халтуур хийж мөнгө ол, эвдэрсэн тохиолдолд версдөө зас ч янзлаарай гэж компаниас хэлдэг. Дээрх 72-55 УБТ улсын дугаартай Зил 131, 61-45 УДА улсын дугаартай Камаз маркийн машинуудыг компанийн зүгээс надад хариуцуулж эн юм. Дээрх 2 машиныг би 2022 оноос хойш ойр зууртаа хэрэглэж халтуур хийж Волдог байсан юм. 61-45 УАА улсын дугаартай Камаз машин нь манай компанийн дээр бүртгэлтэй байгаа, харин 72-55 УБТ улсын дугаартай Зил 131 маркийн машин нь гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй боловч манай компани худалдаж аваад 3 жил болж байгаа. Манай компани тухайн машиныг гэдэг хүнээс худалдаж аваад нэрээ шилжүүлэх гэсэн боловч торгууль, татвар, үзлэгт ороогүй гээд тухайн үедээ аль аль тал нь шийдэлд хүрч чадалгүй нэрээ шилжүүлэлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Манай компаниас дээрх 2 автомашиныг эзэмшиж захиран зарцуулах эрхийг надад өгсөн болохоор шүүхэд тээврийн хэрэгслээ нэхэмжлэх ажилд намайг итгэмжлэн төлөөлсөн юм. Би өөрийн компанийн эзэмшлийн 72-55 УБТ, 61-45 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг нэхэмжилж байна. Би хугацааг нь сайн санахгүй байна, энэ оны ******* дугаар сарын гаа миний таньдаг хүнээр дамжуулаад -Очир гэдэг хүн Бугантаас ярьж гээд надтай утсаар холбогдсон. Тэгээд ярихдаа "Бугантаас Зүүнхараа руу 2 экскаватор болон өөр зүйлсийг ачиж нүүдэл хийх гээд байна, бас түлш хэрэгтэй байна 1 тонн түлш аваад хүрээд ирээч гэхээр нь би Бугант руу камаз машинаараа /түлш ачих зориулалттай/ түлш аваад очсон. Тэгээд түлшээ өгчхөөд дахиад машин хэрэгтэй байна, алт угаах төхөөрөмж болон хөнжил гудас, майхан сав зэргийг ачмаар байна гэхээр нь камазаа тэнд орхиод буцаж Зүүнхараа орж 72-55 УБТ улсын дугаартай Зил 131 машинаа аваад буцаад очсон. Тэгээд юмнуудыг нь ачаад явж байтал -Очирын 1 экскаваторыг ачсан байсан трайлерийнх нь урд нум нь хугараад явж болохоо больсон. Тэгээд өөрөөрөө явж байсан экскаваторынх нь гинж нь эвдэрсэн гээд -Очир нь намайг Бугантын төв ороод экскаватор янзалдаг хүн байгаа гээд утасны дугаар өгөөд явуулсан. Би оройдоо Бугант руу явж байх үедээ ус туулаад машины тоормоз нь бариад хөлдчихөөр нь шөнөжингөө юм шатааж /паяалник байхгүй учир/ тоормосны барваанаа гэсгээгээд бүр үүрээр Их алт гэх газарт очоод сансрын интернетээр -Очиртой ярихад "за за нөгөө хүн чинь одоо байхгүй байх, гинжийг нь салгаад гагнуур хийгээд түрдээ аргалж болохоор боллоо ямартай ч гол гаргая, та буцаад хүрээд ир" гэхээр нь би буцаад очсон. Тэгээд би едрийн 15 цагийн орчим Венгр хясаанд буцаад очсон. Хууль бусаар ашигт малтмал олборлосон эсэх талаар би юу ч мэдэхгүй, миний мэдэж байгаагаар тийм зүйл байгаагүй. Миний аваачсан түлшийг 1 экскаватор болон ачигч трайллерт хуваагаад хийсэн. Бас ачигдаж явсан экскаваторт бага зэрэг хийсэн. Учир нь тэр экскаватор олон удаа ачигдаж, бууж байсан учраас Ерөөгөөс явах шаардлагатай учир түлш хэрэгтэй байсан. Тухайн газар нь уулархаг довгор хамартай байсан учраас ачиж байсан трейллэр дээш өгсөж чадахгуй хий эргэх тохиолдолд экскаваторыг буулгаж өөрөөр нь өгсүүлж байсан гэх мэдүүлэг, (хх-ийн 215-216-р хуудас/

 Гэрч Г.Цог-Эрдэнийн "... Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хотод гэртээ байхдаа интернэтээр зар харж байгаад оператор, засварчин авна гэсэн зарын дагуу -Очир гэх хүнтэй гар утсаар ярьж ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ирээд -Очир гэх хүнтэй уулзаад сарын 2.500.000 мянган төгрөгөөр экскаваторын засварчин, гагнуурчнаар ажиллахаар болсон. 2024 оны ******* дугаар сарын сүүлээр 2 экскаватор, 72-55 УБТ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл болон хар америк толгойтой тралер /ачааны машин/ дээр усан буу /алт угаах төхөөрөмж/ ачаад Бугант тосгоны төвөөс "Венгрын хясаа" гэх газар руу яваад замдаа 2-3 хонож очсон. "Венгрын хясаа" гэх газар руу 2 экскаваторыг Хосбаяр, Батдэлгэр нар жолоодож явсан. "Венгрын хясаа" гэх газар очоод техникүүдээ байрлуулаад, майхан барьж зургуулаа байрласан. 2024 оны 11 дүгээр сарын 03-аас *******-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өдөр -Очир майхан байрлаж байсан газрын цаад талд алт олборлох газар зааж өгч тухайн газарт нь усан буу байрлуулан Хосбаяр, Батдэлгэр нар экскаватор жолоодож /оператор/ газрын хөрс хуулан баяжмалтай шороог усан буун дээр хийж, алт угаах төхөөрөмж эргэж ажиллаж өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын *******-ний өглеений ******* цаг хүртэл баяжмалтай шороо угаагаад Түвшинсоёл бид хоёр алт угаах төхөөрөмжийн шалны ногоон зүлэг мэт дэвсгэр дээрх алттай шороог хүрэдэж таллаж хуваасан 200 литрийн хэмжээний төмөр саванд /пошк/ хийсэн. Тэгээд цаашаа яваад ус татах насос, шланк зэрэг эд зүйлсээ хураагаад, 2 экскаватор нь овоолго шороогоо тарааж тэгшлээд, усан буугаа чирээд явсан. Би майхандаа ирээд унтаж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Би 1 сард 2 сая төгрөгийн цалин авахаар тохиролцсон. Ямар нэгэн хеделмерийн гэрээ, баримт бичиг байгуулаагүй. Тухайн газарт ашигт малтмал олборлох, майхан сав барьж байрлах, бусад зүйлсийг -Очир ахалж зохион байгуулж байсан. Би -Очирыг Бугант тосгоны 35-н ам гэх газарт 2024 оны ******* дугаар сарын эхээр алт ухаж цагдаад баригдахад нь хууль бус зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн. 2024 оны 11 дүгээр сарын 03-аас *******-нд шилжих шөнө газар ухаж эхлээд *******-ний ******* цаг хүртэл ажиллахад нь мэдэж байсан. Гэхдээ цалин мөнгөө авмаар байсан..." /хх-ийн 218-220-р хуудас/

Гэрч ийн Би 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр хотод гэртээ байхдаа интернэтээр зар харж байгаад оператор авна гэсэн зарын дагуу -Очир гэх хүнтэй гар утсаар холбогдож ярьсан. Тэгээд миний утсаар ярьсан -Очир гэх хүн намайг ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хүрээд ир гэхээр Бугант тосгонд ирсэн. Бугант тосгонд ирээд -Очир гэх хүнтэй уулзаад сарын би 2024 оны 09 дугаар сарын 24-ны өдөр 2.500.000 мянган төгрегеер экскаваторын операторчоор ажиллахаар тохиролцох зжиллахаар болсон. 2024 оны ******* дугаар сарын сүүлээр 2 экскаватортой Бугант тосгоны төвөөс "Венгрын хясаа" гэх газар руу яваад замдаа 2-3 хонож очсон. Тэндээ майхан барьж зургуулаа байрласан. 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр -Очир майхан байрлаж байсан газрын цаад талд алт олборлох газар зааж өгч тэндээ усан буу байрлуулан би Хитачи маркийн шар экскаватор барьж, Хосбаяр Хитачи маркийн хар экскаватор барьж шороо ухаж нэг усан буун дээр 2024 оны 11 дүгээр сарын *******-ны ессийн ******* цаг хүртэл хонож угаасан. Ажиллаж дуусаад Хосбаяр бид хоёр жолоодож байсан 2 экскаваторынхаа шангаар ухсан газрын шороог нааш цааш болгож тэгшилж янзлаад Би оператор хийж байсан шар экскаватороороо усан бууг чирч, Хосбаяр бид хоёр Ерөө гольн цаад талд гарч 2 экскаватор, усан буугаа байрлуулсан. Цуг ажиллаж байсан Мөнхжаргал  камаз жолоодон гол гарч ирж Хосбаяр бид хоёрын аваад буцаад майхан барьсан газар дээрээ ирсэн. Тэгээд -Очир, Мөнх- хоёр камазтай экскаваторын сэлбэг ирсэн байна уу? угүй юу гэдгийн үзчихээд ирье гээд Ерее гол гатлаад явсны дараа удалгүй цагдаа нар бид нарын байрлаж байсан майхан дээр ирсэн. Надад ******* аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны "Венгрын хясаа" гэх газарт ашигт малтмал /алт/ олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Миний жолоодсон /оператор/ экскаваторт хэний эзэмшлийн экскаваторт гэдгийг сайн мэдэхгүй байна. -Очир намайг тухайн шар өнгийн экскаваторын оператор хий гэсэн болохоор би тухайн шар өнгийн Хитачи маркийн экскаваторыг жолоодож ажилласан Экскаваторын кабины баруун доод буланд арлын дугаар байсан. Би яг хэд гэсэн арлын дугаар байсныг нь тогтоож хараагүй. Усан буунаас угаалгыг /алт/ , гэх хоёр хүн авдаг байсан. Нэг угаалтаар хэдэн грамм алт гарч байсныг би сайн мэдэхгүй. Би экскаватороо жолоодоод байж байдаг байсан. Бугант тосгоны "Венгрын хясаа" гэх газарт байсан 72-55 УБТ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл болон 61-45 УАА улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслүүд -Очрын тээврийн хэрэгсэл гэсэн. 72-55 УБТ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр майхан, мотор, хүнсий зүйлээ ачиж ирсэн. 61-45 УДА улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслээр Экскаваторын түлшээ тээвэрлэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 224-225-р хуудас/

Гэрч ын "... Би -Очир гэдэг хүнтэй 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд утсаар холбогдож экскаваторын оператор нэг өдрийн 150.000 төгрөгөөр хийхээр тохироод тухайн өдөртөө хотоос Бугант тосгон хүртэл таксигаар яваад Бугант тосгонд ирсэн. Намайг Бугант тосгонд -Очир ах тосож авсан. Тэгээд -Очир ах, Мөнхжаргал ах бид гурав Бугант тосгонд 2 хоноод 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр түлшний камазаар "35-ын ам" гэх газар луу явсан. Тухайн газарт бид гурвыг очих үед , , Хаш, Батдэлгэр гэх хүмүүс байсан. Бид хэд тухайн 35-ын ам гэх газар очоод 14-15 хоногийн хугацаанд засвар үйлчилгээ хийгээд техникээ засаж дуусгаад -Очир ах хүмүүсийн ухсан газрыг доош нь ухчих гэж хэлээд Батдэлгэр ах цэнхэр өнгийн экскаватор ашиглаад тухайн газарт ухаж эхэлсэн Тэгээд нүхийг нь дуусаж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд "35-ын ам" гэх газарт байхдаа цагдаад баригдаад 2024 оны ******* дугаар сарын 12. 13-ны өдрийн орчим Бугант тосгоны төвд ирсэн. Би шууд тосгоны төвд ирээд хот руу буцсан намайг хотод байхад -Очир ах хүрээд ир гэхээр нь би 2024 оны ******* дугаар сарын 24, 25-ны өдрийн орчимд гараад Бугант тосгонд грсэн. Намайг ирэх үед , , Батдэлгэр, Очироо, Мөнхжаргал нар хоёр ширхэг экскаватор, нэг алт угаах төхөөрөмж, нэг ширхэг Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, нэг ширхэг түлшний камазтай рамын захад байсан. Тэгээд бид нар уулзаад маргааш нь буюу 2024 оны ******* дугаар сарын 26-ны өдөр Зүүнхараа явах гээд тухайн газраас хөдөлсөн. Хоёр экскаваторыг хөлөөр нь авч яваад хэд хоносон тэгээд одоо байрлаж байгаа газарт очоод техникээ засах гах угаах төхөөрөмжийг трайллер дээр ачаад явж байгаад замдаа машин эвдрээд тухайн байрласан Хоёр хоногийн өмнө сэлбэг ирсэн одоо бол зүгээр явж байгаа анаад явсан. Тэхээр нь , , Батдэлгэр, Очироо, Мөнхжаргал бил хэд Тэгсэн өчигдөр орой 21-22 цагийн үед хэдэн хүмүүс ирээд тухайн газраа түлш хоорондоо ярилцаж байгаад тухайн газрын ойр орчимд түлш байж магадгүй гэж яриад тзад намайг түлш байна уу? үзээдэх гэхээр нь би гол гатлаад цэнхэр экскаваторыг Миний хажууд зогсож байсан улбар шар өнгийн экскаватор араас хөдөлж харагдсан хазна саагаад тухайн газарт очиж хөрс самардсан тэгээд байхгуй болохоор нь буцаад насан очсоныг бол Надад болон тухайн газарт хамт байсан хүмүүс мөн ажилд авсан гэх -Очир мэдэхгуй би цаашаа яваад өгсөн. Надад болон тухайн газарт хамт байсан хүмүүс мөн ажилд авсан гэх -Очир нарт ашигт малтмал хайх, олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй. Бид нар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 229-р хуудас/

Гэрч ын... Одоогоос 2 жилийн өмнө буюу 2022 онд -Очир гэх залуутай танилцаж байсан. Тэгээд одоогоос нэг сар орчмын өмнө -Очир руу би залгаж ярьсан "хийх ажил төрөл байна уу" гэж асуухад "******* аймгийн Бугант тосгонд Уурхай гаргаж алт ухах гэж байгаа талаар надад хэлсэн бөгөөд 1 сар орчмын өмнө Бугант тосгонд ирээд 35-ын ам гэх нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор экскаватороор газар ухаж байгаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд улмаар техник хэрэгслүүдээ буюу Hitachi 450 маркийн улаан, цэнхэр өнгөтэй хоёр ширхэг экскаватор, камаз, зил-131 маркийн тээврийн хэрэгслүүд, алт угаах төхөөрөмж буюу скрубер зэргээ ******* аймгийн Зүүнхараа сум руу зөөж тээвэрлэж яваад өнөөдөр байсан газарт /нэрийг нь мэдэхгүй байна/ очоод улаан өнгөтэй Hitachi 450 маркийн экскаваторын явах нь эвдрээд саатаад байж байгаа нь энэ юм. Өөрөөр бид нар тухайн газарт газар ухаагүй. Туслах ажилтан э, зил 131 машины жолооч Хоок ах /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, Улаан экскаваторын операторчин Батдэлгэр, Цэнхэр экскаваторын операторчин Хосоо, Камаз машины жолооч Мөнхжаргал ах, туслах ажилтан Чүлтэм тэгээд би байсан. Би бас туслах ажилтнаар ирсэн. Цагдаагийн алба хаагчид ирэхэд -Очир Зүүнхараа тал руу камаз машинтай жолооч Мөнхжаргалтай хамт түлш авч ирнэ гээд явсан байсан. Тэгээд удалгүй -Очир, Мөнхжаргал хоёр хүрээд ирсэн. Бид нар Бугант тосгоны 35-ын ам гэх нэртэй газраас явсаар байгаад 4 хоног яваад 2024 оны ******* дугаар сарын 27-ны өдөр очсон. Тэгээд тэр өдрөөс хойш 8, 9 хоноод байна. ******* аймгийн Зүүнхараа сум руу явуулж байгаад замдаа эвдэрсэн юм. Бид нар тухайн газарт газар ухаж алт олборлоогүй. Би унтаж байсан учраас тэр талаар сайн мэдэхгүй байна. Би туслах ажилтнаар ирсэн. Туслах ажилтан гэдэг нь ойр зуурын өөрийн хийж чадах бүх зүйлийг хийх ажлыг хэлж байгаа..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 232-233-р хуудас/

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн "... Би Зүүнбүрэн суманд гэртээ байж байхад манай таньдаг дүү болох -Очир гэх залуу /дугаарыг нь сайн санахгүй байна/ над руу залгаад та Бугантад ирж Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод нүүлгээд өг гэхээр нь би жаахан ажилтай байна гэсэн чинь танаас өөр жолооч алга гэхээр нь за за гээд 2024 оны ******* дугаар сарын 29-нд Зүүнбүрэн сумаас таксигаар хүрч ирээд Бугант тосгоны рам гэдэг газраас машиныг нь бариад Бугант тосгоны ертөнцийн зүгээр баруун тийш явсан бараг 40-50 орчим км яваад 3-4 гол гарсан. Замдаа экскаватор нь эвдрээд 2-3 хоноод очсон. Тэгээд тэндээ 2 экскаватороо янзлаад 3 хоносон. Тэгээд би явах гэсэн чинь та байж байгаад нэг мөсөн Зүүнхараа оруулчхаад яв гэхээр нь за за нэгэнт ирсэн юм чинь гээд үлдсэн. Тэгээд байж байтал өчигдөр буюу 2024 оны 11 дугээр сарын 03-ны орой 22 цагийн орчим 2 экскаваторын улааныг Батдэлгэр, цэнхрийг Хосбаяр жолоодоод Батдэлгэр буугаа чирээд өнөөдрийн цагдаа нарын очиж зураг авч хийсэн. Тэгээд шөнөжин угааж, алт ухаж байгаад өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын үзлэг шалгалт хийсэн газар очиж зогсоод газар ухаж эргэдэг алт угаах төхөөрөмж руу *******-ны өдөр 12 цагийн орчимд Батдэлгэр улаан өнгийн экскаватор, Хосбаяр цэнхэр экскаватороо жолоодоод улаан экскаватороор алт угаах төхөөрөмжөө чирээд 1 голын цаана гаран чирээд явж байсан. Тэгээд би унтчихсан байсан болохоор өөр зүйл мэдэхгүй байна Нэг сэрэхэд цагдаа нар ирчихсэн экскаваторын оператор Хосбаярыг аваад ухсан тазар руу явсан. Тухайн газарт бүх зүйл, ажлыг -Очир хариуцаж байсан. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар цалин мөнгө төгрөг тохироогүй. Миний жолоодож явсан -Очир намайг машин бариад яваад өгөөч олон хонохгүй гэхээр нь очсон машин хэн гэдэг хүний эзэмшлийнх болохыг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 72-55 Бензин тулш гээд бүх юмыг нь ачиж явсан. Миний харахад 2 экскаватор газар ухаад том УБТ улсын дугаартай Зил-131 машин. Тухайн машины дээр хөнжил, пүүгээ, дизель мотOD Веренхий алт угаах төхөөрөмж рүү хийж байсан. Тэгээд төмөр л тачигнаад байх юм байна лээ." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 235-237-р хуудас/

"Нуман-"-ийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №1/95 дугаартай "Иргэн *******ын ******* аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багийн нутаг, Венгрын хясаа нэртэй газарт газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг тогтоон зураглал үйлдэв. 2. Тус солбицол бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усны сан бухий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Ямар нэг ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайг булж тэпшилсэн байх тул байгаль орчинд учруулсан хохирлын 3 үнэлгээ болон нөхөн сэргээлтийн ажлын зардал тооцох боломжгүй байна. 4. Тухайн уурхайлалтад өртсөн гэх газар нь *******8.26м² талбай байна. Булж тэгшилсэн байсан тул газрын хэвлийд халдсак хэмжээг тогтоох боломжгүй байна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 248-250, 2-р хх-ийн 01-05-р хуудас/

"Арвижих-Эстимейт" ХХК-н 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01/01 дугаартай "... Хитачи ZX450H загварын экскаватор 20.000.000 төгрөг, Хитачи ZX450H загварын экскаватор 20.000.000 төгрөг, Зил-131 загварын тээврийн хэрэгсэл 5,400,000 тегрег, Камаз-5321 загварын тээврийн хэрэгсэл, 5,500,000 төгрөг, алт угаах төхөөрөмж 8,500,000 төгрөг нийт 59,400,000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 2-р хх-ийн 27-36-р хуудас/

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтоох” гэсэн зарчмын дагуу шүүх хуралдаанд яллагч, өмгөөлөгч талуудын  гаргасан  дээрх санал, дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2024 оны ******* сарын 01-ний өдөр “Хитачи ZХ450Н” загварын экскаватор хоёр ширхэг, алт угаагч усан буу нэг ширхэг, Зил-131 автомашин нэг ширхэг, Камаз машин нэг ширхэг зэрэг  техник, тоног төхөөрөмжийг ашиглан ******* аймгийн Ерөө дахь Бугант тосгоны 3 дугаар багийн нутаг дэвсгэр “35-ын ам” гэх газарт гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 721.95 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсны улмаас байгаль экологид 2,051,585 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан нийт хохирол 4,414,939 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 2,334,781 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчдэгчийн дээрх үйлдэлдээ гэм буруугаа хүлээсэн мэдүүлсэн мэдүүлэг, 1, 2-р хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг,  хэргийн газар, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлэг, үнэлгээний баримт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, хохирол төлсөн тухай баримтууд, улсын байцаагчийн акт, дүгнэлт зэргээр тогтоогдож байхын сацуу шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан санаатай гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуульд заасан байгаль экологид учруулсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрдлийг хангаж байх тул  уг зүйл ангиар гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Харин шүүгдэгч ******* нь 2024 оны 11 сарын 03-*******-ний өдөр дээрх төрлийн техник, тоног, төхөөрөмжийг ашиглан мөн дээрх сумын нутаг дэвсгэр болох “Венгрийн хясаа” гэх ойн сан бүхий газарт хамаарах *******8.26 м.кв   талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор эрэл хайгуул явуулсан гэмт үйлдэлд гэм  буруутай гэж улсын яллагч дүгнэж байгаа боловч  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь дээрх үйлдэлдээ гэм буруугүй хэмээн маргаж байна.

Эрүүгийн хэрэг хнан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд зааснаар хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцүүлэгдсэн нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хууль ёсны бөгөөд нотолбол зохих  байдлыг  хангалттай шалгаж тодруулсан байх, мөн нотлох баримтыг ийнхүү цуглуулж бэхжүүлэхдээ хууль бус арга хэрэгсэл ашиглахыг хориглосон ба хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж зохицуулсны дагуу энэхүү хэргийн  мөрдөн байцаах ажиллагааны явцад шүүгдэгчийн болон оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг  зөрчсөн эсэхийг хянаж үзэхэд;

  Шүүгдэгчийн дээрх үйлдэлд холбогдуулан 1-р хавтаст хэргийн 218-220 дахь талд  гэрч Г.эс мэдүүлэг авахдаа шөнийн 22.30 цагт эхэлж 23.15 цагт  дууссан, мөн тэрээр 2 дахь мэдүүлэгтээ / 1-р хавтаст хэргийн 222 талд / ... Бугантын төвөөс 2 экскаваторыг аваад явж байх замдаа газар ухаж, шороо угаасан зүйлгүй гэх мэдүүлэг, мөн 1-р хх-ийн 224-225 дахь талд авагдсан гэрч ийн мэдүүлгийг шөнийн 23:40 цагт эхэлж шөнийн 00.50 цагт дуусгасан бөгөөд, тэрээр 2 дахь мэдүүлэгтээ ... би 2024.11.03-ны шөнө экскаватор жолоодож байгаа болохоор орчны байдал сайн харагдахгүй байсан, түлш хайж байсан тул ухаж гаргасан шороогоо угааж алт олсон үгүйг мэдэхгүй гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 228 талд авагдсан гэрч ын мэдүүлгийг шөнийн 01. цагт эхэлж, шөнийн 02.21 цагт дуусгасан, 1-р хх—ийн 232-233 дугаар талд авагдсан гэрч ын мэдүүлгийг шөнийн 23.56 цагт эхэлж, шөнийн 01.35 цагт дуусгасан, 1-р хх-ийн 235-238 дахь талд гэрч Д.Мөнхбаярын мэдүүлэг шөнийн 00.08 цагт эхэлж, шөнийн 00.58 цагт дуусгасан байна.

  Прокуророос дээрх гэрчүүдийг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг 2024.11.03-*******-ний хооронд дээрх газарт алт олборлох зорилгоор эрэл хайгуул явуулсан гэж буруутгаж байгаа боловч гэрчүүдээс ийнхүү мэдүүлэг авахдаа голдуу шөнийн цагаар буюу 22 цагаас эхэлж 02.21 цагт дуусгасан, заримыг нь шөнийн 01. цаг эхэлж, шөнийн 02.21 цагт мэдүүлэг авч дуусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7 дугаар зүйлд заасан ... хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөнөөс гадна, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 6, 7, 8 дугаар хэсэгт заасан ... нотлох баримтаар тооцохгүй байх,  шүүхийн шийдвэрийг үндэслэл болохгүй, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12-т зааснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглосон заалтуудыг зөрчсөн нь мөн  хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-д зааснаар ... нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд эргэлзээ байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй, мөн  зүйлийн 15-д ... хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэхээр тус тус зохицуулсны зэрэгцээ мөн хуулийн 16.2-т заасан ... нотолбол зохих байдлыг мөрдөн байцаах болон шүүх хуралдааны явцад тогтоосон байх ёстой атал энэ байдал тогтоогдоогүй гэж үзэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  шүүгдэгч  *******ын 2024.11.03-*******-ний өдрүүдэд ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалыг хайх, ашиглах олборлох зорилгоор хууль бусаар  газрын хэвлийд халдсан,  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн 2024 оны ******* сарын 01-ний өдөр “Хитачи” маркийн ZX450Н загварын 1 ширхэг экскаватор, мөн  алт угаагч скүүбэр /тоног төхөөрөмж/ 1 ширхэгийг ашиглан ******* аймгийн Ерөө  сумаас Бугант  тосгон “35-ын ам” гэх газарт ойн сан бүхий газарт хамаарах 721.95 м.кв талбайд  тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор  ашигт малтмалын эрэн хайгуулж явуулж газрын хэвлийд  халдсаны улмаас  байгаль экологид нийт 4,414,939 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд нь  тавин мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх торгуулийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн хувааж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар байгаль экологид учруулсан хохирол,  хор уршгийг тухайн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасны дагуу *******оос энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нийт 4,414,939 төгрөгийн  хохирлыг нөхөн төлөгдснийг, нөхөн сэргээлтийн зардалд нийт 2,334,781 төгрөг гарснаас дээрх 721.95 м.кв талбайд нь нөхөн сэргээлт хийгдсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгчдэгчийн гэмт хэрэг үйлдэлдэхдээ ашигласан гэх Хитачи ZX450Н загварын 77-71 УН  улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 20,091,667 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, гэмт үйлдэлдээ ашигласан гэх нийт 2 ширхэг экскаваторыг түүний хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд буцаан олгож, 1-р хх-н 99-*******0, 144 дэх талд авагдсан үнэлгээний баримтаар  2,500,000 төгрөгийн үнэ бүхий скүүбэр -40 маркийн алт угаах тоног төхөөрөмжийг  хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Мөн 2 дахь үйлдэлдээ ашигласан гэх шүүгдэгч *******ын эзэмшлийн Зил-131 маркийн автомашин нэг, Камаз маркийн автомашин нэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т буцаан олгож, хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгааны таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4, 36.*******, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т  аймгийн Прокурорын газраас 2024 оны 11 сарын 03-*******-ний хооронд *******8.26 м.кв талбайд  ашигт малтмал олборлох зорилгоор хайгуул хийсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч ******* овогт -Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  3.  Эрүүгийн хуулийн тусгай анггийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгуулыг нэг /1/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тэнцэж, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,6-д зааснаар шүүгдэгчээс  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн скүүбэр-40 маркийн 2,500,000 төгрөгийн үнэ бүхий  алт угаах төхөөрөмж 1 ширхэг, 1 ширхэг экскаваторын үнэ 20,091,667 төгрөгийн тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан нийт хохирол 4,414,939 төгрөгийн хохирол төлөгдснийг, мөн дээрх 721.95 м.кв талбайд нөхөн сэргээлт хийгдсэнийг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн 2 ширхэг экскаваторыг иргэний нэхэмжлэгч Ц.Цэвэгмидэд, 2 ширхэг автомашины /ЗИл-131, камаз/  шүүгдэгчид тус тус буцаан олгож, хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  8.  Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
  10. Шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  11. Шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, харицгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
  12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭНХТАЙВАН