| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ******** хөтөлж,
улсын яллагч ***********,
шүүгдэгч *********,
шүүгдэгчийн өмгөөлөгч ********* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ** овогт ********* *********** холбогдох эрүүгийн ************ дугаартай ************ индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр *********** төрсөн, *** настай, *****, ***** боловсролтой, мэргэжилгүй, ************ ажилладаг, ам бүл **, эхнэр, *** ****** хамт ******** аймаг, ****** сум, ** дугаар баг, ******* ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ** ургийн овогт *********** ******** /РД: ***********/
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)
Шүүгдэгч *********** нь 20*** оны *** дүгээр сарын ***ны өдөр “*********** загварын экскаватор, техник тоног төхөөрөмж ашиглан ***** аймгийн ****** сумын ***** *** дугаар баг, “********” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 0.07га буюу 663.6м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 140,277 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардалд 414,296 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2.Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би ******** тосгонд **** оны ** дүгээр сарын **-ны өдөр гэртээ байж байтал манай найз ***** орж ирсэн. Тэгээд бид хоёр хэсэг юм яриад байж байтал надад ажилд гарах гэж байгаа, ******* ам руу өөрийнхөө экскаваторыг янзлаад янзын болгочихлоо цуг ажиллах туслах хүн хэрэгтэй байна. Найздаа цугтаа яваад хэдэн өдөр ажиллаад өгөөч гэсэн. Би ажилгүй байсан болохоор зөвшөөрч цалингаа яаж өгөхийн гэсэн чинь өдрийн 100.000 /нэг зуун мянган төгрөг/ гэж хэлсэн. Тэгэхдээ хоёулаа зөвхөн өдрийн цагаар ажиллана тэгэхгүй бол шөнөөр хүйтрээд угаах боломжгүй болдог гэж надад хэлсэн. Тэгээд маргааш орой хөдөлнө шүү, экскаватораа шууд алхуулаад өөрөөр нь явуулчихъя гэж хэлсэн. Бас бүх авч явах эд зүйлсээ бэлдчихсэн байгаа гэсэн. Тэгээд маргааш уулзая гээд явсан. Тэгээд маргааш нь орой дөнгөж гэгээ тасарч байхад намайг ирж гэрээс авсан. Би авч явах дулаан хувцсаа бэлдээд тэрийгээ л авч явсан. Очирбатын экскаватор нь хайгуулын хэсэг арам гээд газарт байсан. Очоод хартал “********” маркийн экскаватор байсан, шар өнгөтэй, тэгээд дээд талд ус насос помп 2 ширхэг, шланк, хоол хүнс, тогоо гэх мэт зүйлүүдийг ачаад бэлдчихсэн байсан. Шууд бид хоёр экскаваторыг нь асаагаад ******** тосгоны “*******” гэх газар луу хөдөлсөн. О******** өөрөө жолоодоод явсан би хажууд нь суугаад бид хоёр 20 орчим километр газрыг 6-7 цаг гаран явсан байх, тэгээд О******* шууд нөгөө алт олборлох газартаа очингуутаа өөрөө ухах газраа олоод энд ухаж үзнээ гайгүй алтны гарцтай газар гэж сонссон найз нь ухаж эхэллээ, чи гал түлээд хоол цайгаа хийгээд дулаахан байж бай гэж хэлсэн. 3-4 цаг гаран газар нөгөө “*********” маркийн экскаватораар газар ухсан. Эхлээд хөрсийг нь хуулна гээд ухаад байсан. Би тухайн ухсан газрыг харахад уртын хэмжээ 20метр орчим, өргөний хэмжээ 7-8метр, гүний хэмжээ 1метр 20, 30 сантиметр л харагдсан. Тэгээд бараг шөнийн 4 цаг орчимд байх зогсоод өглөө гэгээ ороод жоохон дулаарахаар үргэлжлүүлээд шууд гитаран буун дээр угаалгаа эхэлнэ гэж хэлээд цай, хоол идчихээд гал түлээд амрах гээд хэсэг унтсан. Тэгээд ***** оны ******* дүгээр сарын ******-ны өглөө **** цаг өнгөрч байхад ******* намайг ******** руу экскаватораа нуугаад буцаад явъя цагдаа байгаль орчин шалгалтаар ирсэн сурагтай байна гээд экскаватораа модруу оруулж нуугаад бид хоёр алхаад ирсэн. Мөн найз ******** “**********” ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй гэж бодож байна. Мөн би хууль бусаар алт олборлож байгаа гэдгийг нь мэдээгүй болдог юм байна гэж ойлгосон. “*****”-д ашигт малтмал алт олборлох үйл ажиллагааг зохион байгуулсан хүн манай найз ****** өөрөө намайг гуйгаад авч явсан бас өөрөө экскаватораа жолоодож газар ухсан хүн. Би тухайн өдөр хажууханд нь гал түлээд хоол хийгээд сууж байсан. Миний хувьд би экскаватор жолоодож чаддаггүй харин металл хайгчаар бол алтанд явдаг. ********* иргэд ихэнх нь металл хайгчаар алтанд явж амьдардаг. Миний хувьд тухайн өдөр хууль бусаар алт олборлосон үйлдэлд бол оролцоогүй цугтаа явж байсан. Гал түлж хоол цай хийсэн хэрвээ өглөө нь цагдаа байгаль орчин шалгалт гэж яригдаагүй бол алт угаадаг гитаран бууны ус татах насос помпыг ажиллуулах байсан мөн би 1 өдөр ажилласан цалингаа аваагүй байгаа надад ******* өгнө гэж хэлсэн. Тухайн өдөр бол алт угаах төхөөрөмж гитаран буу ашиглаагүй, өглөө жоохон дулаарахаар угаалга хийнэ гитаран буугаар гэж хэлсэн. ****** бас гитаран буугаа урьд өмнө ухсан овоолго шороо байсан газрын ард нуучихсан байсан. Хэзээ тэнд аваачиж нуусан гэдгийг нь мэдэхгүй байна. ***** л мэдэж байгаа байх ямар ч байсан ***** надтай бол гитаран буу авч яваагүй. Миний эзэмшлийн гэх эд зүйлс техник төхөөрөмж байхгүй. “*******” хууль бусаар ашигт малтмал алт олборлох зорилгоор газар ухахад ашигласан гэж байгаа “********” маркийн экскаватор, ус татах помп, усны шланк бүгд найз ******* намайг цуг явах гээд очиход бүгд байсан...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад уул уурхайн техник экскаватор байсан. “********” гээд шар өнгийн хуучны муу эвдрэл ихтэй экскаватортай байж байгаад найз ************ өнгөрсөн 10 дугаар сарын 12-ны өдөр байх зарсан. Миний экскаваторын сэлбэгүүд нь дутуу, эвдрэл ихтэй байсан. Би хүмүүст зарим сэлбэгүүдийг нь зарчихсан байсан..., Миний эзэмшлийн гэж яриад байгаа “********” маркийн экскаваторт тийм бичиг баримт бол байгаагүй. Мөн миний нэр дээр бүртгэл эзэмшилгүй байсан. Тэгэхдээ би 2020 оны зун **** тосгоноос худалдаж авч байсан. Тухайн үед би 15.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд хөдөө металл хайгчаар алтанд явдаг байсан. Тэгээд мөнгөө цуглуулж байгаад худалдаж авсан болохоор миний өмч гэж бодож байна. Тухайн үед надад Улаанбаатар хотын иргэн “H********” экскаваторыг зарж байсан одоо бол тухайн хүнтэй ямар нэгэн холбоогүй, утасны дугаарыг нь мэдэхгүй..., Би найз ********* 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр худалдан борлуулсан надад бэлэн 3.000.000 саяыг бол өгсөн үлдсэн тал мөнгийг нь энэ 12 дугаар сард багтаад өгнө гэж тохирсон байсан. Манай найз ******* өөрөө бас металл хайгчтай хар багаасаа л алтанд явдаг байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хүү * тийм экскав******атор байсан. Шар өнгийн “*********” маркийн экскаватор байх. Манай хашаанд 3 жил гаран болсон. Хүү ******* худалдаж авсан гээд 2020 онд хашаанд оруулж ирж байсан бөгөөд “би хүнээс худалдаж авсан” гэж л надад тухайн үед хэлж байсан. Мөн 2024 оны 10 дугаар сард хашаанд байсан экскаватораа зарчихсан..., Миний ойлгосноор өөрийнхөө найз О*******д зарсан гэж надад хэлсэн. Би тэгэж тодорхой асуугаагүй, надад өөрийнхөө олсон мөнгө бас ажлаа манай хүү ****** нь хэлээд байдаггүй..., Би ********** дүүг танина. Манай хүү ******* найз, цугтаа л гадуур яваад манайхаар орж гараад байдаг..., Манай хүү ******* нь өөрийнхөө “*********” маркийн экскаватораа найз ******** хэдэн төгрөгөөp худалдсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан хашаанд байхад нь ирээд хэд хоног янзалж байгаад асаагаад аваад явсан. 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Бас бичиг баримт нь байсан эсэхийг нь мэдэхгүй. Манай хүү ******** өөрөө мэдэж байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[4]
5. “Нуман Алтай” ХХК-ны 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/103 дугаартай “...Иргэн ******** С****** аймгийн ******сумын ***** ** дугаар багийн нутаг, “Г* ** нэртэй газ*****арт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх газрын талбайн байршлыг цэгээр зааглан ялгаж координат тогтоон зураглал үйлдэв. Тус газар нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Голын голдирол өөрчлөөгүй байна. Тухайн талбайн байгаль орчинд 140,277 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 414,296 төгрөг болж байна. Тухайн уурхайлалтад өртсөн газарт 663.6м² талбай эвдэгдэж, 836.7м² хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдсэн, уулын цуллагийг хөндсөн, ус ашиглаагүй байна. Уурхайлалтад өртсөний улмаас булгарсан сүйтгэсэн, дарагдсан, мод байхгүй, ургамлын нөмрөг байна...” гэх экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ[5],
6.“Ашид билгүүн” ХХК-н 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Т********** дугаартай “...”*********” загварын экскаватор 7,000,000 төгрөг, зөөврийн ус татах насос буюу помп 200,000 төгрөг, 2 ширхэг 10 метрийн урттай 80 тойрогтой усны шланк 100,000 мянган төгрөг, нийт 7,600,000 төгрөг” гэх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ[6], 7.Улсын байцаагчийн акт[7] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,
хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ********* нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 2.6, 3, 4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч ****** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 140,277 төгрөг, хор уршигт 280,554 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 414,296 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч ***** нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[8]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “...”*********” загварын экскаватор 7,000,000 төгрөг, зөөврийн ус татах насос буюу помп 200,000 төгрөг, 2 ширхэг 10 метрийн урттай 80 тойрогтой усны шланк 100,000 мянган төгрөг, нийт 7,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий техникүүдийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан дээрх техникүүдийг хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгч ******* гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *********** анхааруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ********нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч ************анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.5, 2.6, 3, 4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч ************хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 140,277 төгрөг, хор уршигт 280,554 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 414,296 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч ******** нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “...”***********” загварын экскаватор 7,000,000 төгрөг, зөөврийн ус татах насос буюу помп 200,000 төгрөг, 2 ширхэг 10 метрийн урттай 80 тойрогтой усны шланк 100,000 мянган төгрөг, нийт 7,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий техникүүдийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан дээрх техникүүдийг хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгч *********** гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *********** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд нөхөн төлснийг дурьдсугай.
9.Шүүгдэгч ******** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ