Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч ******* /томилолтоор/

шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 203000000087 тай, 316/202/0031/Э индекстэй хэргийг 202 оны 02 сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, аймаг, сум, баг, тоотод оршин суух, урьд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 24 тай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн *******.7 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар аймгийн сумаас гарах зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: ШЖ82**************7/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч ******* нь 202 оны ******* дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэгний вагонд зорчиж байхдаа улмаар галт тэрэг аймгийн сумын ойролцоо явж байхад нэг давхрын суудал дээр байсан эзэмшлийн айфон 1 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 202 оны ******* дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар чиглэлийн суудлын галт тэрэгний вагонд зорчиж байхдаа улмаар галт тэрэг аймгийн сумын ойролцоо явж байхад нэг давхрын суудал дээр байсан эзэмшлийн “Айфон 1 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,300,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2. Насанд хүрээгүй хохирогч өгсөн "....цагдаагийн алба хаагч ирээд ойр орчимд сууж байсан 2 хүнийг биед байгаа эд зүйлээ гаргаад үзүүлээрэй гэж хэлсэн. Миний эсрэг талд сууж байсан 40-0 орчим настай, шар өнгийн куртиктэй эрэгтэй хүний куртикний халааснаас миний алга болсон “Айфон 1 про” маркийн гар утас гарч ирсэн" гэх мэдүүлэг[2],

3. Гэрч ын өгсөн “...Гар утсаа алга болгосон хүүхдийн ойр орчимд байсан 2 хүнээс алга болсон гар утасны талаар асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь биед байгаа эд зүйлээ гаргаж тавиараа гэсэн 0-60 орчим насны эрэгтэй хүн биед байгаа зүйлээ гаргаж тавьсан, ******* гэдэг залуу эд зүйлээ гаргаж тавихгүй болохоор нь дахин шаардахад халааснаасаа хар өнгөтэй утас гаргаж ирсэн. Гар утсаа алга болгосон тухайн гар утсыг хараад миний алга болсон гар утас мөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[3],

4. 202 оны ******* дүгээр сарын 08-ний өдрийн “Ашид-билгүүн” хөрөнгө үнэлгээ ХХК-ын NºTXY-924-9114 тай шинжээчийн дүгнэлт[4],

.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[], 6.Эд зүйл хураан авсан тэмдэглэл[6], 7.Гэрэл зургийн үзүүлэлтүүд[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[8], 9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[11], . Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас [], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[13]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогчийн бусаар “Айфон 1 про” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогчийн “Айфон 1 про” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болохыг дурьдсугай.

.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

    

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 31-32 хуудас

[4] Хавтаст хэргийн 47-0 хуудас

[] Хавтаст хэргийн ******* дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 04-0 хуудас

[7] Хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 1-2 хуудас

[9] Хавтаст хэргийн 66 хуудас

[10] Хавтаст хэргийн 67 хуудас

[11] Хавтаст хэргийн 68 хуудас

[] Хавтаст хэргийн 69 хуудас

[13] Хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас