2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч Б.Өнөбат,

хохирогч Ү.Э,

хохирогч Х.Н, түүний өмгөөлөгч Д.Гүрдорж,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч О.Цолмон,

шүүгдэгч Б- нарыг оролцуулан эрүүгийн 2209024720*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б, Ч.Г нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр өөрсдийн нэр дээр бүртгэлтэй “Барилгын тусгай зөвшөөрлөөр БА-2.1, БА-6.2, БА-6.3, БА-8,1 заалтын дагуух үйл ажиллагаа, Барилгын материалын худалдаа, Барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ эрхлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй “Э” ХХК-ийнхаа тамга, тэмдгийг ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” оффисын 000 тоот өрөөнд хохирогч Г.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан, дүр үзүүлэн С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэр “А” гэх газарт 1 давхар, 66.98 м2, зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, граж зэргээс бүрдэх амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” № АОС-01/3-32 дугаартай гэрээг байгуулж, тус газарт 12.138.782 төгрөгийн барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэн “Э” ХХК-ийнхаа 5111****** дугаартай дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16.424.200, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23.624.200 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 43.048.400 төгрөгийн хохирол учруулан залилсан,

С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Ү.Э-ыг төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ийн “Хаан банк” дахь 5111****** дугаарын дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Б.М-ыг төөрөгдөлд оруулж, 68.090.000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ний ХААН банкны 5111****** дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан,

С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г оффисын байранд “Э” ХХК-ний байранд хохирогч Х.Н-тай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “түлхүүр гардуулах нөхцөлтэй” Амины орон сууц захиалгаар бариулах тухай АОС-01/3-20 дугаартай гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 38.250.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ний ХААН банкны 5111****** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

С дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Г-, Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний Ч овогтой Г тус компанид 2012 оноос хойш ажиллаж байгаа. Хэдийгээр гэр бүлийн хүмүүс ч гэсэн тус тусын ажлаа хийдэг. 2018 оноос Д төслийг эхлүүлээд дулаалгатай бүрэн цутгамал барилга барьсан. Манай компанийн үндсэн барилгын дулаалга нь хөөсөнцөр байдаг. 2020 онд Сип хавтанг үйлдвэрлэж, зах зээлд борлуулсан. Хямд өртөгтэй дулаахан сууц барьж болж байсан учир барилгын бараа материалын үнийн өртгийг нэг бүрчлэн тооцож, зах зээлд м2 үнийг 1.300.000 төгрөг байсан хэдий ч 850.000 төгрөгөөр тооцож барьсан. Бид нар хүмүүсийг дэмжих зорилгоор мөн таниулах зорилгоор фейсбүүкээр зар явуулж хүмүүсийн захиалга авсан. Тухай үед 830.000-850.000 төгрөгөөр тооцож захиалга авсан. Ковид 2020 оноос Монголд огцом өссөн. Бид нар захиалагчтай тохиролцоод дулааны улиралд барих гэж байсан боловч хөөсөнцөр 110 дахин хувиар өссөн. Бусад хавтан 30.000 байсан 95.000 хүртэл хугацаагаар өссөн. Байгууллага санхүүгийн дарамтад орсноор бүх хүмүүстээ утсаар холбоо барьж хэлсэн. Оросын холбооны улсад гарсан дайн бараа материалын үнэд маш их нөлөөлсөн. Тухайн үед үйлчлүүлэгчдээ мэдэгдсэн. Анх ийм өртөг байсан одоо 1.300.000 төгрөгийн өртөгтэй болсон гээд нэмэлт гэрээ хийгээд хүлээлгэж өгсөн. Дамно компанийн шинжээч нь тухайн хийсэн суурь зэргийг зах зээлээс доогуур үнэлгээ гаргасан. Бид хийсэн ажлаа үнэлүүлээд бусад төлбөрийг өгье гээд тохиролцож чадаагүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Барилгын материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК нь 2018 оноос хойш амины орон сууцны ажил эрхэлж байсан бөгөөд 2020 оноос “Э” ХХК-ийн нэр дээр амины орон сууцны захиалгын гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дээрх хоёр компани нь манай нөхөр Б-ийн нэр дээр байдаг би ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшдэггүй. 2020 оноос "Э" ХХК нь амины орон сууцны ажил эрхлэх болсонтой холбоотойгоор С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөн чөлөөнд байрлах Г оффист үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд фейсбүүкийн Д гэсэн хуудсанд үйл ажиллагаагаа сурталчилж байсан. Миний хувьд тухайн үед компанид ерөнхий менежерээр ажиллаж байсан гэхдээ гэр бүлийн компани учир ямар нэгэн тушаал, шийдвэр байхгүй. Иргэн Ү.Э-т гэх хүнтэй 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед амины орон сууцыг мкв-ийг 850.000 төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөж гэрээ байгуулсан бөгөөд тухайн үеийн зах зээлийн ханшаар 850.000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байсан боловч барилгын түүхий эд болох сип хавтангийн түүхий эд болох хөөсөнцөр, өспэ хавтангийн үнэ тус бүр ойролцоогоор 200 хувь нэмэгдсэн тул анх тооцоолж байсан ханшаар барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. Мөн тухайн үед ковидын улмаас БНХАУ-ын хил хаагдаж үйлдвэрлэлүүд үйл ажиллагаагаа явуулахгүй байсан тул барилгын материалын түүхий эд боловсруулах ажил зогсонги байдалд орсон. Манай Э ХХК 2011 оноос вакум цонхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж бөгөөд 2013 оноос хойш хөөсөнцөр үйлдвэрлэж, 2020 оноос сип хавтан үйлдвэрлэж эхэлсэн боловч өспэ хавтангийн үнийн өсөлтийн улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Амины орон сууцны захиалгын гэрээнд урьдчилгаа төлбөрийг өгснөөр гэрээ баталгаажиж үлдэгдэл төлбөрийг өгснөөс хойш 3 хоногийн дараа захиалагчийн газарт барилгын ажлыг эхлүүлнэ гэж заасан байсан иргэн Ү.Э- үлдэгдэл төлбөрөө өгөөгүй бөгөөд иргэн Ү.Э- утсаар холбогдож гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022 онд өгч хийлгэе гэж мэдэгдсэн тул барилгын ажил хойшилсон. Гэхдээ хэзээ холбогдсон талаар мэдэхгүй байна, тухайн үедээ утсаар холбогдож байсан. Иргэн Ү.Э-тай байгуулсан гэрээний хүрээнд урьдчилгаа төлбөрт авсан 40.000.000 төгрөгөөс амины орон сууцны сип хавтангийн хөөсөнцрийн түүхий эдийн худалдан авалтад зарцуулсан гэхдээ тухайн үед хил, гааль хаалттай байсантай холбоотойгоор хувь хүнээр дамжуулан захиалгаа өгч байсан. Тухайн үед буюу 2021 онд БНХАУ-ын хил хаалттай хилийн хориотой байсан тул компанийн нэрээр оруулах боломжгүй болсон, компанийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн зүйл байхгүй. Сип хавтангийн түүхий эд болох хөөсөнцрийн түүхий эд, өспэ хавтангийн үнэ нэмэгдсэн мөн түүхий эдийн нийлүүлэлт удаан байсан тул үйлдвэрлэл явагдаагүй. Сип хавтангийн үйлдвэрлэл явагдаагүй тул канад технологиор явуулахаар төлөвлөж канад технологиор амины орон сууцыг эхлүүлсэн боловч гүйцэтгэл бүрэн дуусаагүй байх үед буюу 2021 оны 10 дугаар сард БНХАУ-ын хил хаагдсантай холбоотойгоор барилгын материал, түүхий эд байхгүй болж, үнийн өсөлт нэмэгдэж амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 70-80 орчим хувьтай байсан хэдийн мкв үнийг нэмэх зайлшгүй шаардлага гарч барилгын үнийг 1.300.000 төгрөг болгохоор захиалагч нарт хүсэлт тавьсан боловч захиалагч нар хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар барилгын ажлын гүйцэтгэлийн 100 хувь гүйцэтгэж дуусгалгүй орхисон тул амины орон сууцыг 100 хувь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн амины орон сууц байхгүй хэдий ч 5-6 айлыг амины орон сууцыг дотор нь амьдрах боломжтой байдлаар гүйцэтгэсэн. Манай компани 2021 оноос хойш сип хавтан үйлдвэрлээгүй. Одоогийн байдлаар манай компанийн хувьд санхүүгийн хүндрэлд орсон байгаа тул 40.000.000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй байна...Иргэн Б.М- гэх хүнтэй 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Иргэн Б.М-тай байгуулсан гэрээний хүрээнд төлбөрт авсан 68.090.000 төгрөгөөс амины орон сууцны суурь, бохирын системд зарцуулж үлдэгдэл төлбөрийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Учир нь компанид орж ирсэн орлогыг бусад үйл ажиллагаанд зарцуулсан. Иргэн Б.М-тай байгуулсан гэрээний хүрээнд төлбөрт авсан 68.090.000 төгрөгөөс амины орон сууцны суурь, бохирын системд зарцуулж үлдэгдэл төлбөрийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Учир нь компанид орж ирсэн орлогыг бусад үйл ажиллагаанд зарцуулсан. Одоогийн байдлаар манай компанийн хувьд санхүүгийн хүндрэлд орсон байгаа тул 68.090.000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй байна. Би компанийн ерөнхий менежерийн хувьд захиалагч нарт утсаар холбогдож мэдэгдсэн боловч үнийн дүн нэмэх саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй урьдчилгаа төлбөрөө буцаан авна гэж мэдэгдсэн...Иргэн Г.Э- гэх хүнтэй 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Миний хувьд "Э" ХХК-ийн ерөнхий менежерийн хувьд 10 гаруй иргэнтэй амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан, нарийн тоог мэдэхгүй байна. 2021 онд 5-6 айлын амины орон сууцыг канад технологиор гүйцэтгэн 70-80 хувьтай гүйцэтгэж, тухайн үедээ барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор мкв тутмын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор м.кв үнийн нэмэгдүүлэх санал тавьсан боловч захиалагч нар хүлээн зөвшөөрөөгүй улмаар 100 хувь гүйцэтгэж өгөөгүй. Одоогоор 6 айлын амины орон сууцны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн айлууд нь 2020-2021 онд манай компанитай гэрээ байгуулж, компанийн зүгээс санал болгосон гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч мкв-ийн үнийг 580.000- 1.300.000 төгрөг болгож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан иргэдийн орон сууцны ажлыг гүйцэтгэж байгаа. Манай компанитай 2021 онд амины орон сууц захиалгын гэрээг байгуулж гэрээний хүрээнд 830.000-850.000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээнд заасан боловч хил гаалийн хаалттай байдал, ковид-19 халдварын улмаас үнийн өсөлт зэрэг нэмэгдэж гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэх боломжгүй болж м.кв-ийн үнийг 1.300.000 төгрөг болгох талаарх манай компанийн зүгээс тавьсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу өгсөн иргэд байна. Г.Э-ын дүү /одоо нэрийг нь санахгүй байна/ гэх хүний амины орон сууцыг 2018 онд бүрэн цутгамал хийцээр гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан, Г.Э- мэднэ.Манай Э ХХК-нь Э гэх нэрээр 2018 оноос хойш бүрэн цутгамал 5 орчим иргэний амины орон сууцыг барьж ашиглалтад оруулж байсан. Тухайн үед буюу 2021 онд БНХАУ-ын хил хаалттай бараа материалын захиалга бага байсан учир хувь хүнээр дамжуулан БНХАУ-ын хилээр оруулж ирж байсан тул компанийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн зүйл байхгүй. Сип хавтангийн түүхий эд болох хөөсөнцрийн түүхий эд, еспэ хавтангийн үнэ нэмэгдсэн мөн түүхий эдийн нийлүүлэлт удаан байсан тул үйлдвэрлэл явагдаагүй. Гэхдээ 2020 онд канад технологиор амины орон сууцыг мкв-ыг 580.000 төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөөж захиалга авч барилгын ажлыг эхлүүлсэн боловч гүйцэтгэл бүрэн дуусаагүй байх үед буюу 2021 оны 11 дүгээр сард БНХАУ-ын хил хаагдсантай холбоотойгоор барилгын материал, түүхий эд байхгүй болж, үнийн өсөлт нэмэгдэж амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 70-80 орчим хувьтай байсан хэдийн мкв үнийг нэмэх зайлшгүй шаардлага гарч барилгын үнийг 1.300.000 төгрөг болгохоор захиалагч нарт хүсэлт тавьсан боловч захиалагч нар хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар барилгын ажлын гүйцэтгэлийн 100 хувь гүйцэтгэж дуусгалгүй орхисон тул амины орон сууцыг 100 хувь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн амины орон сууц байхгүй, манай компани 2021 оноос хойш сип хавтан үйлдвэрлээгүй. Одоогийн байдлаар манай компанийн хувьд санхүүгийн хүндрэлд орсон байгаа тул 23.624.200 төгрөгийг буцаан өгөх боломжгүй байна гэхдээ манай компанийн зүгээс м.кв-ыг 1.300.000 төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд барилгын ажлыг гүйцэтгэх боломжтой. Г.Э-ын хувьд 2022 оны 7 дугаар сарын үед компанийн зүгээс санал болгосон мкв 1.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч миний зүгээс гэрээг нь бэлтгэсэн байсан боловч гэрээндээ гарын үсэг зуралгүй, улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Иргэн Х.Н- гэх хүнтэй 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Иргэн Х.Н-ийн амины орон сууц бариулах газар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой гэх газар байсан бөгөөд тухайн газар нь намаг ихтэй байсан тул төлбөр төлсөн үе буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр очиход намаг ихтэй автомашин очих боломжгүй, бохирын нүх ухах боломжгүй байсан тул захиалагчтай харилцан тохиролцож 10 дугаар сарын эхэн үеэр аяган бетон суурь, бохирын системийг хийж цаг агаар хүйтэрсэн тул цаашид гүйцэтгэх боломжгүй болсон. Улмаар 2022 оны хавар ажлыг эхлүүлэх гэсэн боловч барилгын материалын түүхий эдийн үнийн өсөлт, сип хавтангийн түүхий эдийн нийлүүлэлт дутмаг байсантай холбоотойгоор гэрээнд заасан 850.000 төгрөгөөр гүйцэтгэх боломжгүй болж улмаар иргэн ... хаягаар мэдэгдэл хүргүүлж Х.Н- утсаар холбогдож гэрээнд заасны дагуу 850.000 төгрөгөөр барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй талаар мэдэгдэж, 1.300.000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой талаар хэлсэн боловч гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний дагуу хүлээлгэж өг гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед төлбөрийн 38.250.000 төгрөгөө буцаан авъя гэсэн шаардлага тавиагүй. Миний хувьд "Э" ХХК-ийн ерөнхий менежерийн хувьд 10 гаруй иргэнтэй амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан, нарийн тоог мэдэхгүй байна. 2021 онд 5-6 айлын амины орон сууцыг канад технологиор гүйцэтгэн 70-80 хувьтай гүйцэтгэж, тухайн үедээ барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор мкв тутмын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор м.кв үнийн нэмэгдүүлэх санал тавьсан боловч захиалагч нар хүлээн зөвшөөрөөгүй улмаар 100 хувь гүйцэтгэж өгөөгүй. Одоогоор 6 айлын амины орон сууцны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн айлууд нь 2020-2021 онд манай компанитай гэрээ байгуулж, компанийн зүгээс санал болгосон гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч мкв-ийн үнийг 580.000- 1.300.000 төгрөг болгож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан иргэдийн орон сууцны ажлыг гүйцэтгэж байгаа. Гэрээ байгуулсан боловч амины орон сууцны ажил гүйцэтгэгдээгүй 5 айл байгаа бөгөөд тухайн иргэд нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Тухайлбал: Н-, Э- Ү.Э-, Б.М- гэх иргэд байна. Дээрх нэр бүхий иргэдийн хувьд манай компанитай 2021 онд амины орон сууц захиалгын гэрээг байгуулж гэрээний хүрээнд 830.000-850.000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээнд заасан боловч хил гаалийн хаалттай байдал, ковид-19 халдварын улмаас үнийн өсөлт зэрэг нэмэгдэж гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэх боломжгүй болж м.кв-ийн үнийг 1.300.000 төгрөг болгох талаарх манай компанийн зүгээс тавьсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу өгсөн иргэд байна. Тухайн үед буюу 2021 онд БНХАУ-ын хил хаалттай бараа материалын захиалга бага байсан учир хувь хүнээр дамжуулан БНХАУ-ын хилээр оруулж ирж байсан тул компанийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн зүйл байхгүй. Сип хавтангийн түүхий эд болох хөөсөнцрийн түүхий эд, өспэ хавтангийн үнэ нэмэгдсэн мөн түүхий эдийн нийлүүлэлт удаан байсан тул үйлдвэрлэл явагдаагүй. Гэхдээ 2020 онд канад технологиор амины орон сууцыг мкв-ыг 580.000 төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөөж захиалга авч барилгын ажлыг эхлүүлсэн боловч гүйцэтгэл бүрэн дуусаагүй байх үед буюу 2021 оны 11 дүгээр сард БНХАУ-ын хил хаагдсантай холбоотойгоор барилгын материал, түүхий эд байхгүй болж, үнийн өсөлт нэмэгдэж амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 70-80 орчим хувьтай байсан хэдийн мкв үнийг нэмэх зайлшгүй шаардлага гарч барилгын үнийг 1.300.000 төгрөг болгохоор захиалагч нарт хүсэлт тавьсан боловч захиалагч нар хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар барилгын ажлын гүйцэтгэлийн 100 хувь гүйцэтгэж дуусгалгүй орхисон тул амины орон сууцыг 100 хувь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн амины орон сууц байхгүй, манай компани 2021 оноос хойш сип хавтан үйлдвэрлээгүй. Одоогийн байдлаар манай компанийн хувьд санхүүгийн хүндрэлд орсон байгаа тул 38.250.000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй байна гэхдээ манай компанийн зүгээс м.кв-ыг 1.300.000 төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд барилгын ажлыг гүйцэтгэх боломжтой...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 50-51, 2хх-ийн 173, 3хх-ийн 191-193, 5хх-ийн 153-154/

 

шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Э.Б барилгын инженер мэргэжилтэй. Д гээд төслийг хэрэгжүүлж ажилласан. 2010 оноос хойш барилгын дулаалгатай холбоотой материал үйлдвэрлэдэг. 2018 оны Германы төсөлд гэр хорооллыг утаагүй болгох зорилгоор 7, 8 ширхэг байшин барьсан. Одоо Монголд хэрэглэгдэж байгаа технологийг бодвол чанартай байсан. Материалын үнэ нэмэгдсэний улмаас бидэнд маш их хүндрэл үүсэн. Манай компани амины сууцанд айл өрхийг оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор 20 гаруй айлыг орон сууцанд оруулсан. Энэ хэрэгт 4 хэрэглэгчийн гомдол байгаа. Гол асуудал нь ковидоос шалтгаалсан. Бараа материал үнэ 3-4 дахин нэмэгдсэн. Манай материал олон улсуудаас орж ирдэг. Тус материалыг Оросын холбооны улсаас оруулж ирдэг ба Оросын холбооны улсад дайн нарсны улмаас хүндрэл үүсэн. Тухайн үед бид нар хэрэглэгчдэдээ санал хүргүүлсэн. Нөхцөл байдлаа танилцуулаад бараа материалын үнэ өссөнтэй холбоотойгоор ийм нөхцөл байдал үүсэн гэдгээ илэрхийлсэн. Цар тахал болон дайны улмаас бараа материалын үнэ тухайн үед олог дахин нугалагдаж өссөн. Төрийн санхүүжилтээс төсөв авсан компаниудад төрөөс ковидын дараагаар төсөв нэмж өгсөн. Хувийн компаниудад хүнд байдал үүсээд байсан. Ихэнх хүмүүс нь манай компанийн нөхцөл байдлыг ойлгоод нэмэлт гэрээ буюу метр квадратын үнийг 1.350.000 төгрөг болгохыг зөвшөөрсөн. Нэмэлт гэрээ хийхийг зөвшөөрөөгүй болон төлбөр өгч чадаагүй айлууд, төлсөн төлбөрөө 100 хувьд авна гэдэг дээр маргаан үүсээд хуулийн байгууллагад шалгуулсан. Зарим үйлчлүүлэгчийн газарт бид нарын хийсэн бохирын цутгалт, болон бусад зүйлсийг өөрт учирсан хохирлоос хасахгүй компанид төлсөн төлбөрөө 100 хувь буцааж авна гэсэн. Манай компанид ковидын нөхцөл байдалтай холбоотой болон бусад баримтад тулгуулан худалдаа үйлдвэрлэлийн танхимаас манай компанид үнэхээр санхүүгийн хүнд байдалд орсон талаар дүгнэлт гарсан. Санал гомдол гаргасан 4 айл өрхөөс 2 айл өрхтэй тохиролцоод иргэний журмаар болон хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогч Х.Н-ийн тухай бид нар түүний байшин барих газарт суурь хийж өгсөн. Тухайн хийсэн ажлаа үнэлүүлээд түүнийгээ хохирол төлбөрөөс хасаад үлдсэн төлбөрийг барагдуулъя гэсэн боловч тохиролцоогүй. Төлбөрөө 100 хувь авна гэсэн дээр маргаан үүсэн. Мөн тухайн суурийг үнэлсэн, шинжилгээ хийсэн гэх шинжээч Ц.Т-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй байсан. Түүнтэй маш олон зүйлийг яримаар байна. Дулаалгын материалыг би мэргэжлийн дагуу зохион бүтээсэн Америк, Солонгос, Япон зэрэг орнуудын туршлага судалж, уулзаж байсан. Тэр материалыг бий Монголын нөхцөлд тохируулан зохиож оюуны өмчөөр батлуулсан. Гадаадын барилгын салбарт сип технологийг ашигладаг. Бид нарын зүгээс гайгүй технологиор байшин барихыг хичээж ажилласан. Бараа материалаа Оросын холбооны улсаас болон Хятадаас авдаг. Ковид болон дайны байдлаас болж нөхцөл байдал хүнд болсон, санхүүгийн дарамтад орсон. Тус материалыг хүн нүдээр хараад ялгахгүй. Манай компани Солонгос улсаас албан ёсны эрхтэйгээр барилгын будаг оруулж ирдэг. Тэр будаг маань Хятадын хил дээр гацаад одоо гаалийн хашаанд ашиглах боломжгүй байгаа. Ковидын үед бид нар гаалийн бараа бүтээгдэхүүнийг нэр дээрээ авсан зүйл байхгүй. Урдаас захиалдаг байсан. Одоо ч би Өвөр Монгол хүнээс мөнгөө аваагүй байгаа. Солонгосоос ирсэн будаг нь хилийн шалтгаанаар 12 сард ирээд бүгд хатсан байгаа. Залилан гэдэг зүйл нь хүний юмыг аваад өөрөө юмтай болдог. Би 9911-тэй дугаартай байсан, ланд 200 тай байсан, одоо би өрөнд ороол таарч байна. Тус Э-ын ах анх надад гоё байшин байна гээд л байсан. Одоо шал өөр хандаж байна. Бид нар хохирогчдод нэмэлт гэрээний саналаа тавьсан. Тохиролцохгүй байгаа, бид нар үнэггүй зүйл өгөхгүй. Тус үнэлгээний компани хэрхэн үнэлээд байгааг мэдэхгүй байна. “Барилга.мн”-ээс үнэлгээ гардаг тэрүүгээр үнэлүүлсэн. Танай компани үнэхээр хүнд байдалд орсон талаар хэлсэн. Ковид, дайнаас шалтгаалаад бүх зүйлд өөр болсон. Байшин барилгын өртөг, өргөн хэрэглээний бараа зэрэг бүгд өссөн. Ийм л нөхцөл байдал үүсэн...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..."Э" ХХК-ийн гүйцэтгэх захирал миний бие иргэн Ү.Э-тай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд 96 м.кв амины орон сууцыг үндсэн үнэ болох 1.300.000 төгрөгийг байгууллагын хямдралын хүрээнд 830.000 төгрөгөөр тооцож захиалга авч гэрээг байгуулсан. Гэрээний хүрээнд 96 м.кв амины орон сууцыг 87.000.000 төгрөг гүйцэтгэхээр гэрээг байгуулсан бөгөөд урьдчилгаа 50 хувь болох 40.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан өдөр "Э" ХХК-ийн хаан банкны 5111****** тоот дансандаа шилжүүлэн авсан, өдрийг нь одоогоор тодорхой санахгүй байна, гэрээ байгуулсан цаг хугацаанд төлбөр хийгдсэн байх ёстой. Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.5.2-т үлдэгдэл төлбөрийг төлснөөс хойш 3 хоногт багтаан барилгын ажлыг эхлүүлнэ...” гэж заасан бөгөөд манай компанийн хувьд иргэн Ү.Э-ын Тэрэлж явах зам дагуу байдаг зуслангийн газарт хэмжилт хийж захиалагчийн хүсэлтийн хүрээнд барилгын зураг хийсэн бөгөөд барилгын зургийн ажил нэлээд удсан цаг хугацаг нь одоо санахгүй байна. Иргэн Ү.Э-ын зүгээс барилгын үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэсний улмаас 2021 онд барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 8.3-т “захиалагч нь амины орон сууцны барилга эхлэхээс өмнө гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээний хариуцлага болох урьдчилгаа төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг гүйцэтгэгчид төлнө...” гэж заасан бөгөөд тухайн үед захиалагч Ү.Э-т гэрээнд заасны дагуу гэрээгээ цуцалъя гэж хэлэхэд Ү.Э-ын зүгээс гэрээнд үлдэгдэл төлбөрийг 100 хувь төлсний дараа Барилгын ажил эхэлнэ гэдгийг мэдээгүй, барилгын ажил эхэлсний дараа үлдэгдэл төлбөрийг төлнө...” гэсэн шаардлага тавьсан тул тус барилгыг гүйцэтгэх боломжгүй болсон. Иргэн Ү.Э-аас барилгын урьдчилгаа болгон авсан 40.000.00 төгрөгийг компанийн барилгын материалын түүхий эдийн худалдан авалт зарцуулсан. Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 8.3-т гэрээ дуусгавар болох нөхцөлийг тодорхой заасан бөгөөд тус заалтын хүрээнд захиалагч нь гэрээг дуусгавар болгосон тохиолдолд 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан тул тус заалтын хүрээнд шийдвэрлэх саналтай байна. Дээрх урьдчилгаа мөнгөн дүнг бүрэн буцаан өгөх боломжгүй. Иргэн Ү.Э-ын барилгын зураг хийгдсэн, зургийг нь гаргах өгөх боломжтой...Хохирогч гэх М-ыг ямар нэгэн төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй. Б.М-ын байшингийн суурийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын гэрээг байгуулсан талаар санахгүй байна, ажил гүйцэтгэх гэрээнүүдээ эргэж хараад хэлье, Б.Н-д төлбөр төлөгдсөн. Тухайн үед манай компани нь Сип хавтан нэртэй шинэ барилгын материал үйлдвэрлэхээр зэхэж, урьдчилсан байдлаар хямд үнээр иргэдээс захиалга авсны нэг нь Б.М- байсан. Сип хавтанг өмнө нь хийж, үүнийгээ барилга дээр ашиглаж байгаагүй байсан. Б.М-тай гэрээ байгуулж байхад үлдэгдэл захиалга гэж зүйл байгаагүй. Манайх Б.М-ын байшинтай адил Сип хавтангаар байшин барьж дуусгаад хүлээлгэн өгөөгүй байсан, харин Б.М-тай гэрээ байгуулснаас хойш Сип хавтангаар өөр байшингуудыг барьж дуусгаж, бусад захиалагчид хүлээлгэн өгсөн. Бидний дунд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн учир гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй, гэрээнээс аль нэг тал хохирч үлдэх ёсгүй гэж бодож байна. Э.С- нь манай компанид бичиг хэргийн ажилд өдөр тутамд тусалдаг. Э.С-гийн дансанд компанийн мөнгийг шилжүүлж, түүнийгээ зохих ёсоор нь бид тайлагнадаг, Э.С-гийн дансыг ашиглана гэдэг нь хууль бус асуудал биш. Би өөрийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий материалыг гаргаж өгнө, мөн Б.М- өөрийн зүгээс зөрүү мөнгийг нэмж өгч нэмэлт гэрээ байгуулсан тохиолдолд түүний байшинг бүрэн бариад өгөх боломжтой... “Э” ХХК-нь 2018 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын үеэс эхлэн өөрийн “Д” гэсэн фейсбүүк хуудсанд байршуулж 40мкв-аас 100 мкв хэмжээ бүхий байшинг захиалагчийн хүсэлтийн дагуу зураг төслийг гаргаж түлхүүр гардуулж өгөхөөр захиалга авч эхэлсэн бөгөөд манай компани барилгын үндсэн сип хавтангийн үйлдвэрийг мөн оноос үйлдвэрлэж эхэлсэн тул дээрх төслийн ажил эхэлсэн. Тухайн үедээ буюу 2019 оны 12 дугаар сараас сип хавтан бүхий зуслангийн зориулалтай, амины орон сууцыг 1мкв нь 1.200.000 төгрөгөөр барихаар төлөвлөж үйл ажиллагаа эхэлж байсан тул 50 хувийн хямдрал зарлан захиалга авч байсан. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Э-той амины орон сууц захиалгаар барих гэрээг С дүүрэг Г оффист байгуулж байсан бөгөөд Г.Э-ын захиалсан 66.98 мкв амины орон сууцыг 1мкв 1.200.000 төгрөгөөс хямдарч 580.000 төгрөгөөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний төлбөрийн мөнгийг хэзээ, хэрхэн, ямар дансаар авсан талаар одоо санахгүй байна, гэрээний хүрээнд төлбөрийн 50 хувийг төлж гэрээ баталгаажуулах ёстой. Хаан банкны 5111****** тоот данс манай компанийн данс байгаа юм. Гэрээний дагуу хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Тухайн үед манай компани сип хавтанг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэж байсан тул хавтангийн үйлдвэрлэлд дээрх мөнгийг зарцуулсан. Тухайн үедээ би захиалагч нарт хандаж орон сууцны захиалгын мөнгийг сип хавтангийн үйлдвэрлэлд зарцуулагдана гэдгийг хэлсэн Захиалагч Г.Э-ын амины орон сууцыг 2021 оны 03 дугаар улиралд багтаан төлбөрөө төлсөн тохиолдолд тухайн өдрөөс 45-60 хоногийн хугацаанд амины орон сууцыг хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан байсан. Г.Э-од хэзээ мэдэгдэл хүргүүлснээ мэдэхгүй байна компанийн мэдэгдэлд “...хил хаалттай байсан нөхцөл байдал болон бараа материалын үнийн өсөлт, тээвэрлэлттэй холбоотойгоор, зах зээлийн ханшийн дагуу 1мкв 2.200.000 төгрөгийн ханштай байгаа тул дээрх 2.200.000 мкв үнийн дүнгээс компанийн зүгээс 50 хувийг хөнгөлж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар дурдсан Г.Э-той 2021 оны зун уулзаж /сар өдрийг нь санахгүй байна/ амины орон сууц захиалгын гэрээг өөрчлөх шаардлагатай байгаа талаар хэлсэн боловч үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй захиалгын мөнгөө авъя гэсэн шаардлага тавьсан. Барилгын ажил хэдэн хувьтай хийгдсэн талаар одоо мэдэхгүй байна санхүүгийн баримтыг гаргаж өгөх боломжтой. Орон сууц захиалгын үнийн дүнг өөрчлөх талаар манай компанийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байсан, Г.Э-ын эзэмшлийн С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А-ийн газарт байшингийн скез зураг, газар шорооны ажил, бетонон аяган суурь, бохирын танк, ажилчдын хөлс, хоолой зэрэг ажил хийгдсэн. Манай компанийн зүгээс дээрх ажлын хөлсийг хасаж, санхүүгийн баримтыг үндэслэн Г.Э-ын өгсөн мөнгөн дүнгээс хасаж тооцож олгоход бэлэн байна. Сип хавтангийн үйлдвэрлэл явуулж байсан, түүхий эдийн захиалга өгсөн талаарх болон бусад санхүүгийн баримтуудыг гарган өгөх боломжтой...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б- миний бие “Амины орон сууц захиалгаар байгуулах гэрээ”-г Х.Н-тай байгуулж 45 м.кв байрыг 1 м.кв-ыг 850.000 төгрөг нийт 38.250.000 төгрөгөөр барихаар гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу гэрээ байгуулах үедээ нийт төлбөрийн 50 хувь, барилгын ажил эхлэх үед үлдэгдэл 50 хувийг авахаар заасан. Иргэн Х.Н-аас барилгын нийт 38.250.000 төгрөгийг бүрэн авсан. Манай компани нь амины орон сууцны олон барилга барьдаг тул Х.Н-ийн амины орон сууцны барилгын ажлыг хэзээ эхлүүлснээ мэдэхгүй байна, газар шорооны ажил болон бохирын шугам, аяган суурь бетоны ажлыг хийж гүйцэтгэсэн. Өөр барилгын ажил гүйцэтгээгүй. Барилгын ажлыг гүйцэтгэлийн явцыг хэрэгт хавсаргахаар өгөв. Гэрээнд захиалагчийн амины орон сууцны барилгыг хэзээ эхлүүлэх талаар тодорхой заагаагүй гэхдээ барилгын ажил эхлүүлснээр үлдэгдэл төлбөрийг авч барилгын ажил эхэлснээс 45-60 хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр заасан. Иргэн Х.Н-аас авсан 38.250.000 төгрөгийг барилгын материал худалдан авалтад зарцуулсан. Тухайн үед буюу 2020 онд Э ХХК барилгын сип хавтангийн үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн бөгөөд тухайн үед барилгын үйл ажиллагаа сурталчлах зорилгоор зах зээлийн ханш 1 м.кв 1.350.000 төгрөгийн үнэлгээтэй байсныг 850.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Тухайн үед зах сип хавтангийн үндсэн түүхий эд болох дулаалгын хөөсөнцөр нь БНХАУ-ын хил дээр нэвтрэх боломжгүй байсан Монголын хөөсөнцрийн холбоо нь манай байгууллагатай адил чиг үүрэг бүхий байгууллагуудыг төлөөлөн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Барилга хот байгуулалт, Гадаад харилцааны яаманд хүргүүлж байсан. Миний хувьд БНХАУ-ын түншүүдэд wechat ашиглан хүргүүлж байсан. Манай байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас барилгын түүхий эдийг хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон тул 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Н-т “...хил гаалийн гацалт, үнийн өсөлтөөс шалтгаалан барилгын материалын тээвэрлэлт хязгаарлагдсан тул түр хүлээх ...." талаар, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ".... хил гаалийн гацалт, үнийн өсөлтөөс шалтгаалан одоогийн зах зээлийн ханшаар барилгын үнэ 1м.кв нь 2.400.000 төгрөгийн ханштай болсон байна манай байгууллагын зүгээс 1м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр тооцож барих боломжтой ...." талаарх мэдэгдлийг Н-ийн имэйл хаягаар хүргүүлж, утсаар мэдэгдсэн. Иргэн Х.Н- нь амины орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой надтай уулзсан манай байгууллагын хувьд 1м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр барих боломжтой талаар мэдэгдсэн боловч Х.Н- хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдэж маргаан үүсгэж цагдаагийн байгууллагад хандана гэж мэдэгдээд явсан. Манай байгууллагын зүгээс иргэн Х.Н-ийн амины орон сууцны барилгын ажилд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Зураг төсөлд-1.000.000, газар шорооны ажилд-1.350.000, септик бохирын системд 5.500.000, суурийн ажлын хөлс 1.690.000, аяган суурь, материалын зардалд 3.424.800, помп 800.000 нийт 13.764.800 төгрөгийн зардал гаргасан тул дээрх зардлыг хасаж үлдэгдэл төлбөрийг өгөхөд манай байгууллагын зүгээс татгалзах зүйл байхгүй. Манай Э ХХК 2010 онд байгуулагдаж 2017 оноос хойш амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2020 онд сип хавтангийн үйлдвэрлэлээр барих амины орон сууцны ажлыг 2020 оноос 10 орчим айлтай гэрээ байгуулсан бөгөөд мэдүүлэгт дурдсаны дагуу бараа материалын үнэ нэмэгдэж улмаар 1мкв 850.000 төгрөгөөр барих боломжгүй болж зарим захиалагч нартай харилцан тохиролцож орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал: Иргэн Ж.Г, С.Б нар нь 1мкв 830.000 төгрөгөөр барихаар анхны гэрээг байгуулж манай байгууллагаас гаргасан хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1 мкв-ийг 1.300.000 төгрөгөөр барьж Ж.Гын амины орон сууцыг 2022 оны 11 дүгээр сард барилгыг хүлээлгэн өгсөн, иргэн С.Бын орон сууцны ажил графикийн дагуу цагаан сарын өмнө буюу 2023 оны 02 дугаар сард дуусгахаар ажиллаж байна. Манай байгууллагын хувьд барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэрээнд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах талаар харилцагч Н-т мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх  мэдүүлгүүд /1хх-ийн 25-26, 2хх-ийн 219-220, 3хх-ийн 118-120, 5хх-ийн 81-82/,

 

хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын үед “Д” гэсэн фейсбүүк хуудсанд байршуулсан хямдралтай амины орон сууцны захиалга авч байна гэсэн зарын дагуу холбогдож С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэр Г оффист байрлах төвд ирж “Э” ХХК-ний ажилтан Г- гэж эмэгтэйтэй уулзаж 73 мкв амины орон сууц, 15 мкв трастай бариулахаар төлөвлөж, компанийн зүгээс санал болгосон 1 мкв-ыг 830.000 төгрөгөөр бодож 68.090.000 төгрөгөөр амины орон сууц захиалахаар болж 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Э” ХХК-ний оффисын байранд гэрээ байгуулсан гэрээнд зааснаар урьдчилгаа 50 хувь буюу 30.295.000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйд, үлдэгдэл 37.795.000 /трассны үнэ нэмэгдсэн/-ийг барилгын ажил эхлэх үед өгөхөөр харилцан тохиролцсон...Улмаар урьдчилгаа мөнгийг дараах байдлаар өгсөн. Үүнд: 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Э” ХХК-ний 5111****** тоот дансанд 10.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Э” ХХК-ний 5111****** тоот дансанд 10.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Э” ХХК-ний 5111****** тоот дансанд 10.295.000 төгрөг нийт 30.295.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн...Компанийн ажилтан Г- гэх хүн танайхаас өмнө захиалсан захиалагч нарын барилгын ажил график хуваарийн дагуу явагдана танай амины орон сууцны барилгын ажил 2021 оны 07 дугаар сард эхэлнэ гэж хэлсэн боловч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би Г-тэй утсаар холбогдож “барилгын ажил хэзээ эхлэх вэ? гэж асуухад Г- танай амины орон сууцны барилгын ажил эхлэхэд бэлэн, үлдэгдэл мөнгөө шилжүүлбэл барилгын ажлыг маргааш эхлүүлж болно” гэж хэлсэн тул 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Э” ХХК-ний 5111****** тоот дансанд 20.000.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг Голомт банкны 1505124609 тоот данснаас “Э” ХХК-ний 5111****** тоот дансанд 17.795.000 төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан нийт мөнгөн дүнг бүрэн төлсөн...Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ч дүүргийн 000 дүгээр хороо Ш зусланд очиход тус компанийн ажилчид ирж 5 хоногийн хугацаанд бохирын худаг, хоолой, барилгын бетон 12 ширхэг /ойролцоогоор/ суурийн ажил хийсэн боловч тухайн өдрөөс хойш барилгын ажил явагдаагүй тул компанийн ажилтан Г-тэй утсаар холбогдоход “сип хавтангийн түүхий эд хилээр орж ирэхгүй байна, танайхаас өмнө захиалсан айлуудыг барилгын ажлыг хийж байна” гэж хэлсэн. Улмаар 2022 оны эхэн үеэр Г-тэй утсаар холбогдоход “барилгын ажлын сип хавтангаар хийх боломжгүй өөр материалаар хийхээр төлөвлөж байна танай барилгын ажил удахгүй эхэлнэ, 2 айлын барилгын ажлыг хийсний дараа эхэлнэ” гэж мэдэгдсэн боловч барилгын ажил эхлэхгүй байсан тул дахин утсаар холбогдож 2022 оны 02 дугаар сард Г оффист Г-тэй уулзахад “гэрээний нэмэлт өөрчлөлтийг санал болгосон бөгөөд тухайн нэмэлт өөрчлөлтөд мкв тутмын үнийг тодорхой тусгаагүй зөвхөн бензин, ачаа тээврийн зардал зэргийг инфляцтай уялдуулан нэмэх талаар” тусгасан байсан тул би гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хэлсэн...2022 оны 4 дүгээр сард миний M гэсэн хаягт “Э” ХХК-аас “манай компанийн хувьд одоогоор мкв-ыг 2.500.000 бодож захиалга авч байна, урьдчилан захиалсан захиалагч нарт хөнгөлөлттэй нөхцөл санал болгож байна 1 мкв-ыг 1.300.000 төгрөгөөр гэрээ байгуулъя” гэсэн утга бүхий мэдэгдэл ирүүлсэн байсан.Тус нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй заалт нь барилгыг нь хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй байсан тул дахин үнийг үндэслэлгүй нэмэх эрсдэлтэй байсан тул би хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үеэс хойш өдөр бүр Г-тэй утсаар холбогдож гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, одоо яах вэ? гэж асуухад Г-ийн зүгээс “бид нар тэгвэл мэдэхгүй” гэж хэлсэн...2022 оны 7 дугаар сард би эхнэр Ц-ийн хамт “Э” ХХК-ний захирал Б-тэй уулзалт хийж миний хувьд гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, барилгын ажил хэзээ эхэлж, хэзээ гүйцэтгэх нь тодорхойгүй байна гэж хэлэхэд тодорхой хариулт хэлээгүй.Тухайн үеэс хойш Г-ийн дугаар нь блоклогдож, Гд байсан оффис нь ажиллахгүй болсон... Ч дүүргийн 000 дүгээр хороо Ш зуслан дахь амины орон сууц бариулахаар тохиролцсон газар миний өөрийн эзэмшилд байдаг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн хүрээнд авсан.Өөрийн эзэмшлийн газарт амины орон сууц бариулахаар Э ХХК-тай гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 33-34, 170/,

 

хохирогч Б.М-аас цагдаагийн байгууллагад гаргасан “...Миний бие Б овогтой М- нь "Э" ХХК-ийн захирал Б-тэй олон удаа уулзалт зохион байгуулсны үндсэн дээр байгуулан амины орон сууц бариулахаар болж төлбөрийг шилжүүлж авснаас хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 15-аас хойш тодорхой ямар нэгэн ажил хийгээгүй, зугтааж явсаар өнөөдрийг хүрч байна. Миний бие тус асуудлыг гэрээний хүрээнд хугацаандаа хийхийг хүлээсээр байсан боловч таг сураггүй алга болж байгууллага дээр нь очиж уулзах гэтэл өөрийн оффис дээрээсээ нүүж зугтаасан байхаас гадна өөрийн барьдаг утсаа барихаа болж холбоо барих ямар ч боломжгүй болсон. Улмаар яагаад жил гаран болж байхад барилга баригдахгүй байгаа талаар судалж үзэхэд энэ байгууллагаас маш олон хүн амины орон сууц захиалаад хохирсон тохиолдлуудтай таарч эхэлсэн. Миний бие тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан бусдын өмчлөлийн хөрөнгийг гэрээгээр халхавчлах байдлаар шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж шалгуулахаар хандаж байгаа болно. Анх харилцан тохиролцож төлбөр төлснөөс хойш 1 жил гаран хугацаанд зугтаан хийж гүйцэтгэхээр тохирсон ажлаа хийхгүй намайг 68.090.000 /жаран найман сая ерэн мянган/ төгрөгөөр хохироож гэрээгээр халхавчилж залилан хийсээр байгаа тул тус иргэнийг шалгаж тогтоож миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг эрүүгийн журмаар шалгаж хамгаалж өгөхийг хүсье...” гэх гомдол, /1хх-ийн 8/,

 

гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие  өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж амины орон сууц бариулахаар 2021 оны 05 дугаар сарын эхээр “Д” гэсэн цахим хаягт зар байршуулсан байхаар нь хараад Д төслийн “Э”  консракшн  ХХК-ний захирал Б- гэж хүнтэй байшин бариулахаар холбогдсон. Ингээд Б-тэй холбогдоход намайг ирж уулз гэсний дагуу 2021 оны 05 дугаар сарын эхээр С дүүргийн  Г худалдааны төвийн 000 тоот оффисын байранд Д төслийн “Э” ХХК-ний захирал Б- гэх хүнтэй уулзсан. Тэгээд Б- гэх хүн 68 сая төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууцыг надад барьж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн. Б- гэх хүн хувийн орон сууц бариулах 68 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг нь урьдчилж өг гэж хэлсэн. Б- гэх хүн нь миний урьдчилж өгсөн 30 сая төгрөгөөр барилгын түүхий эд материал аваад үлдэгдэл мөнгөө 2021 оны 08  дугаар сард өгөөрэй гэж хэлсэн. Мөнгө өгснөөс хойш 3 хоногийн дараа барилгын ажил чинь эхэлнэ гэж тухайн үед хэлж байсан. Тэгээд миний бие өөрийн нөхөр В.М-ын ХААН банкны данснаас 2021 оны 05 дугаар сарын 15-нд 10.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 10.295.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд ар хорооллын ХААН банкны АТМ-ээс Д төслийн “Э консракшн” ХХК-ний данс руу шилжүүлсэн.2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үлдсэн дүнгийн 20.000.000 төгрөгийг Богд ар хорооллын ХААН банкны АТМ-ээс Д төслийн “Э” ХХК-ний данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөө мөн Голомт банкнаас 17.795.000 төгрөгийг мөн шилжүүлсэн байдаг. Уг мөнгийг өөрийн нөхөр В.М-ын данснаас шилжүүлсэн байдаг. Тэгтэл уг Д төслийн “Э” ХХК нь олоогоор ямар нэгэн байшин бариагүй байгаагаас гадна С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г оффисын хаягаас нүүж явсан ба одоогоор хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.2022 оны 08 дугаар сард Д төслийн “Э” ХХК-ний захирал Б-тэй уулзахад анх хувийн орон сууцны захиалгыг 1 мкв-ын үнийг 830.000 төгрөгөөр хийчхээд одоо 1 мкв үнийг 1.300.000 төгрөгөөр барина барилгын материалын үнэ өссөн байна гэж тайлбарыг гаргасан. Одоо тухайн Д төслийн “Э” ХХК-ний захирал Б- нь ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй, байшин баригдах эсэх нь тодорхойгүй байна. Би тухайн компанид хувийн орон сууц бариулахаар нийт 68.090.000 төгрөг өгсөн. Харин тухайн Д төслийн “Э” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, хувийн орон сууц барьж байгаа эсэх нь тодорхойгүй намайг төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12-13/,

 

“Э констаркшн” ХХК болон Б.М- нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №АОС-01/3-17 дугаартай “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” /2хх-ийн 27-30/,

Мөнгө шилжүүлсэн банкны болон АТМ-иийн баримт, “Э” ХХК-ний мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэх, Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай цахимаар илгээсэн мэдэгдлийн хуулбар, /2хх-ийн 24-30/,

“Э” констаркшн ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01/17 дугаартай Захиалагч Буянмөнх овогтой М-д хүргүүлсэн мэдэгдэл болон түүний хариу хүсэлтүүд /2хх-ийн 53-59/,

Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01-2/591 дугаартай албан бичиг, түүний хавсралтын хуулбар, Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03-2/2344 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх-ийн 60-63/,

“Дамно” ХХК-ний үнэлгээчин шинжээч Ц.Т-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан СБД1-23-601 дугаартай: “...Барилгын суурийн ажил...12.281.690 төгрөг...” гэх дүгнэлт /2хх-ийн 133-152/,

“Э” ХХК-ний 5111****** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 158-162/,

 

хохирогч Ү.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд 2021 оны 05 сарын үед фейсбүүкээс тухайн компанийн зарыг олж хараад Ч.Г-ийн зөвлөснөөр Г оффис дээр очиж уулзсан. Гэрээг хийгээд байшингийн үнийн 50 хувийг өгөхөөр тохиролцоод 40.000.000 төгрөг болсон. Би гэрээ хийхээс өмнө 40.000.000 төгрөг данс руу нь хийсэн. 2021 оны 09 сард надаас дахиад 50 хувийг төл гэсэн. Тус гэрээний 5.5-д заасныг уншихад үлдсэн 50 хувиа өгөх тухай намайг тойрогдуулсан байсан. Энэ хүмүүс хил хаагдсан бараа материал ирээгүй гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн. 2022 оны 01 сард гэнэтхэн дуудаад гэрээгээ нэмэгдүүлэх санал тавьсан. Би ямар ч үйл ажиллагаа хийгээгүй байгаа болохоор гэрээ хийхгүй гэсэн. Би 40.000.000 төгрөгөөр хохирсон. Зураг төслийн 1.000.000 төгрөгийн өртгөөр хийгдсэн гэсэн ба түүнийг нь би тухайн мөнгөнөөс хасаж тооцон гэдгээ хэлсэн. Миний хохирлыг барагдуулбал надад санал гомдолгүй. Надад нэг ч зүйл хийж, миний байшинд хадаас ч хадаагүй учир тооцож төлөх зүйл байхгүй. Миний мөнгө өөр зүйлд заруулагдсан учир миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Миний бие 2021 оны 05 дугаар сарын 11-нд “Э” ХХК-ний гүйцэтгэх захирал Б-, менежер Ч.Г- гэх хүмүүстэй С дүүргийн 000 дүгээр хороо Г худалдааны төвийн 000 тоотод байх ажлын өрөөнд нь очиж уулзсан...Манай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Майхан уул гэх газарт зуслангийн байшин бариулах шаардлагатай байсан тул “Д” гэсэн хаягтай фейсбүүк хуудасны зарын дагуу тус хүмүүстэй очиж уулзсан байдаг...40.000.000 төгрөгийг...бүрэн төлсөн.Үүний дагуу 2021 оны 07 дугаар сарын сүүлээр барилгаа эхлүүлнэ гэж тохиролцсон.Гэтэл барилга эхлэхгүй удаад байхаар нь удаа дараа уулзахад ковидын нөхцөл байдлаас болж материал гацсан, бид өөрсдөө ковид туссан, бие муу байна гэх зэрэг шалтаг шалтгаан тоочиж барилгаа эхлүүлэхгүй байсан...Ингээд 2021 оны 10 дугаар сард холбогдоход үлдэгдэл 50 хувиа төлбөл барилгаа одоо эхлүүллээ гэж мэдэгдсэн.Ингэж ярихад нь бид ихэд гайхаж яагаад 100 хувь төлж барилга эхлүүлнэ гэж ийм зүйл огт яриагүй хэмээн маргаж мөнгөө нэхсэн.Удаа дараа мөнгөө нэхсэн ч өгөхгүй маргасаар 2022 оны 02 дугаар сард аргаа бараад барилгаа эхлүүлж болж байна манай барилгын бараа материал хаана байна гэхэд үзүүлэх зүйлгүй атлаа 40.000.000 төгрөг өгвөл эхлүүллээ хэмээн шахаж байгаа нь маш сэжигтэй санагдсан тул мөнгөө буцааж авъя гэж нэхсэн ч өгөөгүй, холбогдохоо байсан...Ингээд байж байгаад 2022 оны 05 дугаар сард Ч.Г- нь над руу холбогдож 50 хувиа өнөөдөр хийвэл барилгаа эхлүүлээд дуусгана хэмээн шахаж эхэлсэн.Тэгэхээр нь их сэжигтэй санагдаад барилгын материал чинь байгаа юм уу үзье гэхэд үзүүлэх зүйлгүй, дахиж холбогдохгүй алга болсон.Сүүлд иргэдээс энэ байдлаар мөнгө авч залилсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11/,

хохирогчоор өгсөн: “...Гурвал Гал худалдааны төвийн 000 тоотод очсон. Намайг очиход Батбилэг захирал, болон Г- менежер нар нь байсан ба өөрсдийгөө сип материалаар байшин барьдаг ба өөрсдийгөө сайн барьдаг гээд магтаж байсан. Мөн одоо мөнгөө өгөх юм бол хөнгөлөлттэй үнээр 40 хоногийн дотор барина гэж хэлж байсан. Тэгээд нөхөр бид хоёр тухайн хүмүүсийн ярьсанд итгээд 5111****** тоот “Э” ХХК-ийн дансанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 10.156.600 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 9.843.400 төгрөгийг, 11.000.000 төгрөгийг, 9.000.000 төгрөгөөр нийт 40.000.000 шилжүүлсэн. Гэвч мөнгө өгсөн цаг хугацаанаас хойш зан нь гэнэт өөрчлөгдсөн. Эхний авсан мөнгөөр материалаа татаж авна гэж хэлж байсан боловч үлдэгдэл 50 хувиа өг эсвэл барихгүй гэж хэлээд байсан. 2021 оны 02 дугаар сард гэрээг өөрчилнө гэж дуудсан ба уулзсан ба уулзах үед үлдэгдэл 40.000.000 төгрөгөө өгчих тэгэх юм бол бариад өгнө гэж хэлсэн. Тэгээд бид нар бариулахаа больё мөнгөө авъя гэж хэлсэн ба өгөхгүй гэж хэлсэн.  “Э” ХХК-ийн Батбилэг захирал болон Г- менежер нар нь 40.000.000 төгрөгийг аваад ямар ч байшин барилга барьсан зүйл байхгүй байна...“Э” ХХК-ний удирдлагууд болох Г-, Батбилэг нар “манай компани сип хавтангаар хямд үнээр барих боломжтой байгаа талаараа...” хэлж байсан бөгөөд анх тохиролцох үедээ төлбөрийн 50 хувийг төлсний дараа барилгын ажлыг эхлүүлэх талаар хэлсэн бөгөөд улмаар харилцан тохиролцож, дээрх гэрээг байгуулсан, би гэрээнд гарын үсэг зурах үедээ гэрээний заалтыг бүрэн уншиж танилцсан зүйл байхгүй...2021 оны 08 дугаар сарын үед холбогдоход Ковид 19 халдварын улмаас бараа материал ирэхгүй байгаа талаар хэлж байсан...Манай зуслангийн газарт “Э” ХХК-ийн зүгээс ямар нэгэн барилгын ажлыг эхлүүлээгүй, ямар ч ажил хийгдээгүй байна...” гэх мэдүүлгүүд /1хх-ийн 14, 41-42/,

 

хохирогч Ү.Э-аас цагдаагийн байгууллагад гаргасан “...Миний бие Ү.Э- нь 2021 оны 5 сарын 10-нд "Э" ХХК-ны Г худалдааны төвийн 000 тоотод байх ажлын өрөөнд очиж уулзан 96,4 мкв хувийн сууц бариулахаар болж барилгын 50 хувийг 2021 оны 5 сарын 15-ны дотор төлсөн тохиолдолд мкв-ыг 830.000 төгрөгөөр барихаар тохиролцож, 2022 оны 7 сард барилгыг эхлүүлэхээр тохиролцож 2021 оны 5 сарын 14-ны дотор нийт 40.000.000 төгрөгийг "Эы Хаан банкны 5111****** тоот дансанд бүрэн шилжүүлсэн. Ингээд 2021 оны 7 сарын сүүлээр барилгаа эхлүүлнэ гэж тохиролцсон. Гэсэн ч барилгаа эхлүүлэхгүй удаа дараа уулзахад ковидын нөхцөл байдлаас болж материал гацсан гэсэн шалтаг хэлж хойшлуулж байгаад 10 сард холбогдон үлдэгдэл 50 хувиа 100 x төлбөл одоо эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Ингэж хэлэхэд бид ихэд гайхан яагаад хувь төлж барилга эхлүүлнэ гэж ийм зүйл огт яриагүй хэмээн маргаж мөнгөө нэхсэн. Удаа дараа мөнгөө нэхсэн ч өгөхгүй маргасаар 2022 оны 2 сард аргаа бараад барилгаа эхлүүлж болж байна манай барилгын бараа материал хаана байна гэхэд үзүүлэх зүйлгүй атлаа 40.000.000 төгрөг өгвөл эхэллээ хэмээн шахаж байгаа нь маш сэжигтэй санагдсан тул мөнгөө авъя гэсэн ч өгөөгүй. Дахин 2022 оны 5 сарын сүүлээр хаягт байхгүй утсаа авахгүй холбогдохгүй байсан атал гэнэт холбогдоод 50 хувиа өнөөдөр хийвэл барилгаа эхлүүлээд дуусгана хэмээн шахаж эхэлсэн. Ямар ч барилгын бэлтгэл хангаагүй байж мөн дахин 40.000.000 төгрөг өгөхөөс айсан. Ингээд маш сэжигтэй санагдаад хувиараа судалж үзэхэд бүрэн барьсан барилга байхгүй иргэдийн мөнгийг ашиглаж байгааг нь мэдсэн. Энэ бүх үйлдэл болон анхнаасаа барилга барих бодолгүй, санаатайгаар миний мөнгийг залилан ашиглаж байгаа гэж үзэж миний бие гомдол гаргаж байна...” гэх гомдол, /1хх-ийн 8/,

 

“Э Констракш” ХХК-ны 5111****** дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /1хх-ийн 15-17/,

Иргэн Ү.Э-ын “Э” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “№АОС-01/3-18 дугаартай “Амины орон сууц бариулах гэрээ” /1хх-ийн 27-30/,

“Д” гэх фейсбүүк хуудаст үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35-38/,

Иргэн Ү.Э-ын нэр дээр бүртгэлтэй Төрийн банкин дахь  11000006****  дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 44/,

 

хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Миний бие өөрийн эзэмшлийн С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-”-ийн газарт байшин бариулахаар болсон. Үүний дагаа С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” оффисын 000 тоот өрөөнд байрлах “Д” төслийг хэрэгжүүлэгч “Э ХХК”-ийн захирал Б- (9911****) болон Ч.Г- (9909****) нартай уулзсан. Уулзах үед тухайн хүмүүс нь “Манай байгууллага байнгын үйл ажиллагаа явуулдаг компани ба одоог хүртэл найдвартай байшин барьж байна” гэж хэлж байсан. Тэгээд би өөрийн байшин бариулах тухай санаагаа хэлэхэд тухайн хүмүүс нь “Эхний ээлжид барилгын материал бэлдэхийн тулд 50 хувийн төлөлт буюу 19.424.000 төгрөгийг надад өг” гэж хэлсэн. Тухайн мөнгийг аваад “Танай барилгад ашиглагдах бүхий л материалыг авна” гэж хэлсэн. Үүний дараа тухайн хүмүүс нь 2021 оны 07 дугаар сард дахин холбогдоод “Танай 50 хувийн төлөлтөөр танай барилгыг барих материалуудыг бүгдийг нь бэлэн болгосон учраас үлдэгдэл мөнгийг яаралтай хий, үгүй бол барилгын ажил эхлэхгүй” гэж хэлсэн. Үүнийх нь дагуу би өөрийн эхнэрийн данснаас тухайн хүмүүсийн 5111****** тоот данс руу 23.624.200 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа тухайн хүмүүс нь “Танай барилга 3 хоногийн дараа баригдаж эхэлнэ” гэж хэлсэн боловч манай барилгын газар дээр тухайн хүмүүс нь барилгын суурь барьчхаад өөр ямар нэгэн ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн байна. Тэгээд яагаад манай барилгыг барихгүй байгаа талаар асуухад “Удахгүй барина” гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Д” төслийг хэрэгжүүлэгч “Э ХХК”-ийн захирал Б-тэй миний эхнэр Ж.Ц гэрээг хийсэн. Гэрээний нөхцөл нь болохоор 1 давхар, 66.98 м2, зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, граж зэргээс бүрдэх амины орон сууцыг 2021 оны 2, 3 дугаар улиралд багтаан барихаар тохиролцсон байсан. Тухайн хүмүүс нь барилгын хундаам цутгаснаас өөр ямар нэгэн зүйл хийгээгүй ба яагаад барьж өгөхгүй байгаа талаар асуухад “Барилгын материалын үнэ ихэссэн байна, та нар дахин мөнгө өг” гэж хэлсэн... Б- болон Ч.Г- нар нь намайг “Цагдаадаа өг, би хуулийн багтай хүн чаддаг юм бол мөнгөө олж аваарай” гэж хэлсэн... Би маш их гомдолтой байна. Өмнө мэдүүлэгтээ мэдүүлсэн нийт 43.048.400 төгрөгийг Б- түүний эхнэр Ч.Г- нараас нэхэмжилж, буцаах авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 17-18, 98/,

 

хохирогч Г.Э-оос цагдаагийн байгууллагад гаргасан: “...Иргэн Г.Э- би 2020 оны 12 сарын 30-ны өдөр АОС бариулахаар Улаанбаатар хот С дүүрэг 1-р хороо  8/1, Г оффис төвийн 000 тоотод байрлах "Э" ХХК-ний захирал Б- /утас 9911****/, ерөнхий менежер Ч.Г- /эхнэр утас 99******/ нартай тохиролцож анхны урьдчилгаа төлбөр болох 19.424.200 төгрөгийг төлсөн. Тэд энэ мөнгөөр манай байшингийн барилгын материал, хийцийг бэлдэх байсан. Гэтэл бэлдээгүй байж бүх зүйл бэлэн боллоо. үлдэгдэл төлбөр болох 23.624.200 төгрөгийг яаралтай өг, 3 хоногийн дараа барилгын ажил эхэлнэ гэж шаардсан. Бид төлбөрийг 100% буюу нийтдээ 43.048.400 төгрөгийг тус компанид бүрэн төлсөн. Бүх яриа хэлцэл, төлбөр төлөлт С дүүргийн 1-р хорооны "Г" оффисын 000 тоотод болсон. Гэтэл тэд барилгын аяган суурь хагас дутуу цутгаад алга болсон. Барилга барихыг удаа дараа шаардсан боловч хариу өгдөггүй, утасны орох ярианы эрх нь хаагдсан, компани хаяг дээрээ байхгүй болсон, одоо хаана байгаа нь тодорхойгүй, одоо бүр цагаандаа гарч шүүх цагдаагаараа яв гэж доромжлон зохисгүйгээр айлган сүрдүүлж байна. Иймд энэ асуудлыг шалгаж өгнө үү...” гэх гомдол, /3хх-ийн 07/,

Ж овогтой Ц-ын ********** дугаартай хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулганы 9, 19, 470 дугаар мөр /3хх-ийн 8-9/,

Иргэн Г.Э-оос “Э” ХХК-ний захирал Б-, Ч.Г- нартай харилцсан зурвас болон дуудлагын хуулбар /3хх-ийн 10-15/

“Э”  консракшн  ХХК болон Г.Э- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №АОС-01/3-32 дугаартай “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” /1хх-ийн 174-177/,

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03-2/2346 дугаартай: “...Э.Б нэрээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээллийг мэдүүлгийн сангаас гарган хавсралтаар хүргүүлэв...Харин Ч-ын Г- болон Э ХХК-ийн нэрээр дээрх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна...Хавсралт 1 хуудастай...” гэсэн албан бичиг болон тус албан бичгийн хавсралт /3 хх-ийн 33-34/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн СБД1-23-602 дугаар “Үнэлгээний дүн: 12.138.782 гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 154-171/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн СБД1-23-925 дугаартай “Үнэлгээний дүн: 87.362.000 гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 112-125/,

“Э” констаркшн ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №АОС-01/3-32 дугаартай Захиалагч Гонгор овогтой Э-од хүргүүлсэн мэдэгдэл болон түүний хариу хүсэлтүүд /3хх-ийн 133-150/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 99-111/,

 

хохирогч Х.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 11-нд Г оффис дээр очсон. Урьдчилгаа 50 хувийг хийчих гээд надаас шахаж шаардсан. Урьдчилгаанд би 19.125.000 төгрөг өгсөн. 2021 оны 08 сард хөдөө явж байхад над руу залгаад үлдэгдэл 19.000.000 төгрөгөө хий гэсэн. Би өөрийн хаан банкны данснаас шилжүүлсэн. Энэ хүмүүс надтай холбоогүй байж байгаад, танай энэ газар луу машин очиж болохгүй байна, барилгын ажил хийх боломжгүй байна гэсэн. Би нийт 38.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний аав ээж хоёрыгоо ковидын үед тухайн байшинд аваачих байсан ч ковидоос шалтгаалан миний аав нас барсан. Яагаад байшин барих зорилгогүй байж үлдэгдэл төлбөр авсан бэ, тэр нь эргэлзээтэй. Манайд хийсэн барилгын суурь нь дээр нь барилга барьж болохгүй гэсэн Дамно компанийн шинжээчийн дүгнэлт байгаа. Би цаг хугацаа сэтгэл санаагаар хохирсон тул 38.250.000 төгрөгийн хохирлын барагдуулж өгнө үү...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э" ХХК-тай амины орон сууц захиалгын гэрээг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, уг гэрээний хүрээнд тус компанид 38.250.000 төгрөгийг шилжүүлсэн гэрээ байгуулснаас хойш барилгын ажил явагдаагүй, ямар нэгэн байдлаар мөнгө буцаан өгсөн зүйл байхгүй, анх гэрээ байгуулсны араа барилгын ажил явагдахгүй байсан тул тус компаниас тодруулахад зуслангийн газар муу машин явах боломжгүй эсэн тайлбар өгч улмаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн орчимд бохирын нүх 1 ширхэг, 5-6 ширхэг суурийн бетон хийсэн өөр ямар нэгэн барилгын ажил хийгдээгүй, ямар шалтгааны улмаас барилгын ажил хийгдэхгүй байгаа талаар тодруулахад бараа материал, хил гааль дээр гацсан байна гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус компани анх гэрээ байгуулахад тохиролцсон сип хавтангаар барих боломжгүй талаар мэдэгдэж, гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх, үндсэн хавтанг хөөсөнцрөөр хийхээр заасан байсан тул манай гэр бүлийн зүгээс тус гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна, мөнгөө авъя гэж хэлсэн боловч компанийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй Мөн 2022 оны 05 дугаар сарын 17-ны "Э" ХХК-д мэдэгдэл хүргүүлж хариуг мөн 05 дугаар сард ирүүлэхээр өгсөн боловч ямар нэгэн байдлаар хариу ирээгүй...” гэх мэдүүлэг, /5хх-ийн 28-29/,

 

хохирогч Х.Н-аас цагдаагийн байгууллагад гаргасан: “...Харцас ургийн овогтой Хануйн Н- би анх 2021 оны 5-р сарын сүүлээр "Э" ХХК-ийн захирал Б- болон түүний эхнэр болох тус компанид ерөнхий менежерээр ажилладаг гэх Ч.Г- нартай тус компанийн оффист уулзсан. Тэр үед би зуны зориулалттай зуслангийн байшин бариулах санаатай байгаагаа хэлтэл тэдний зүгээс "Манай компани 2021 оны намар ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхөөр буюу түлхүүр гардуулах нөхцөлөөр, өвлийн зориулалтай амины орон сууцыг Канад СИП технологиор, 1 метр квадратын үнэ 850.000 төгрөгийн үнэтэйгээр, урьдчилсан нэмэлт захиалга авч байна гэсэн." Тэр үед надад бэлэн 20 сая төгрөг л байсан, энэ мөнгөндөө л тааруулаад зуны зориулалттай /өвлийнхөөр бариулахад үнэтэй байсан учир/ зуслангийн байшин бариулмаар байгаагаа л хэлээд тэндээс гараад явсан. Гэтэл тэд араас удаа дараа утсаар ярьж ятгаж, " Танд бид 45 метр квадрат талбай бүхий 1 метр квадратын үнэ 850.000 төгрөгийн хямдралтай үнэтэйгээр, өвлийн зориулалтай амины орон сууцыг Канад СИП технологиор намар барьж дуусгаад хүлээлгэн өгье, та одоо 50 хувийн урьдчилгаа толбороо төлчих, энэ мөнгөөр чинь таны захиалсан байшингийн барилгын материалыг бид бэлтгэнэ, үлдэгдэл мөнгийг нь та энэ зун олчих, 9 сар гэхэд төлөх ёстой шүү, та үлдэгдэл 50 хувиа төлсний дараа барилгын ажлыг эхлүүлнэ шүү гэсэн” Ингээд би энэ компанид итгэж 50 хувийн урьдчилгаа болох 19.125.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 19.125.000 төгрөгийг хүнээс зээлэн авч нийт 38.250.000 төгрөгийг 100 хувь төлсөн. Үүнээс хойш энэ компани барилгын ажлаа ч эхлэхгүй их удсан, дээр дурдсан хүмүүс утсаа ч авахгүй, сураггүй, уулзахгүй хэдэн сар болж, миний зүгээс удаа дараа шаардлага тавьсан мессеж явуулсны эцэст 2021 оны 10-р сарын сүүлээр байшингийн суурийг, бохирын цооногтой хийсэн /Өнөөдрийн байдлаар би чанарын шаардлага хангаагүй байшингийн суурь, бетонон цагариг бүхий бохирын цооногтой л үлдсэн/ Үүний дараа 2022 оны 3-р сард уулзсан чинь "Манай компани одоо модон арам хийцтэй, 10 см зузаантай хөөсөнцөр хавтангаар барьж өгөх боломж байна, үнийн хувьд 1 м.квадрат нь 1.300.000 төгрөг болж байна, энэ үнээр бариулахгүй гэвэл манай компани чадахгүй гэсэн...” гэх гомдол, /5хх-ийн 4/,

Амины орон сууц захиалгаар бариулах тухай АОС-01/3-20 дугаартай гэрээ, /5хх-ийн 9-12/,

Хаан банкин дахь “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 5111****** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /5хх-ийн 31-43/,

Хохирогч Х.Н-ийн 5007****** дугаарын данснаас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкин дахь “Э” ХХК-ийн эзэмшлийн 5111****** дугаартай дансанд 19.125.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, /5хх-ийн 12-14/,

“Дамно” ХХК-ний үнэлгээчин шинжээч Ц.Т-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан СБД1-23-600 дугаартай: “...Барилгын суурийн ажил...9.236.046 төгрөг...” гэх дүгнэлт, /5хх-ийн 126-146/,

“Э” констаркшн ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №АОС-01/3-20 дугаартай Захиалагч Н-т хүргүүлсэн мэдэгдэл болон түүний хариу хүсэлтүүд /5хх-ийн 95-99/,

“Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, /5хх-ийн 44-47/ зэргийг шинжлэн судалсан болно.

Прокуророос Б-, Ч.Г- нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр өөрсдийн нэр дээр бүртгэлтэй “Барилгын тусгай зөвшөөрлөөр БА-2.1, БА-6.2, БА-6.3, БА-8,1 заалтын дагуух үйл ажиллагаа, Барилгын материалын худалдаа, Барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ эрхлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй “Э” ХХК-ийнхаа тамга, тэмдгийг ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” оффисын 000 тоот өрөөнд хохирогч Г.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан, дүр үзүүлэн С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэр “А” гэх газарт 1 давхар, 66.98 м2, зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, граж зэргээс бүрдэх амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” № АОС-01/3-32 дугаартай гэрээг байгуулж, тус газарт 12,138,782 төгрөгийн барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэн “Э” ХХК-ийнхаа 5111****** дугаартай дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16,424,200, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23,624,200 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 43,048,400 төгрөгийн хохирол учруулан залилсан,

С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Ү.Э-ыг төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ийн “Хаан банк” дахь 5111****** дугаарын дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Б.М-ыг төөрөгдөлд оруулж, 68.090.000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ний ХААН банкны 5111****** дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан,

С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г оффисын байранд “Э” ХХК-ний байранд хохирогч Х.Н-тай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “түлхүүр гардуулах нөхцөлтэй” Амины орон сууц захиалгаар бариулах тухай АОС-01/3-20 дугаартай гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 38.250.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн “Э” ХХК-ний ХААН банкны 5111****** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б-, Ч.Г- нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан, яллах үндэслэлээ болгосон баримтуудаар Б-, Ч.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.   


            Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл:

   “Э” ХХК-ийн захирал Б-, тус компанийн ерөнхий менежер Ч.Г- нар нь Ү.Э-, Б.М- нартай 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, Г.Э-той 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Х.Н-тай 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус тус “Амины орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулсан ба гэрээнд заасны дагуу Ү.Э- 40.000.000 төгрөг, Б.М- 30.295.000 төгрөг, Г.Э- 43.048.400 төгрөг, Х.Н- 38.250.000 төгрөгийг тус тус “Э” ХХК-ийн дансанд шилжүүлжээ.

Захиалагч нараас гэрээний дагуу шилжүүлсэн дээрх төлбөрөөр Б-, Ч.Г- нар бараа материал худалдан авах, бараа материал хилээр оруулж ирсний татвар, тээврийн зардал, гаалийн баталгаат агуулахад бараа хадгалсны хөлс зэрэгт зарцуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдсон байна.

 

“Э Консракшн” ХХК нь “Д” төсөл хэрэгжүүлж, Амины орон сууц барих захиалга авсан боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн хорио, ачаа тээврийн удаашрал зэргээс хамааран ихэнх барилгын материалын үнэ өссөн, мөн захиалагч нартай анх байгуулсан гэрээний үнийн дүнгээр Амины орон сууц барих боломжгүй болсон байх бөгөөд энэ тухайгаа захиалагч нарт “Э Консракшн” ХХК-ийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 01/25 дугаар “...“Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.2 дахь хэсэгт заасан хямдруулах үнийг нэмэгдүүлж, 1м.кв тутамд 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг болгон гэрээнд өөрчлөлт оруулах...” гэх мэдэгдлийг хүргүүлсэн ба гэрээний үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрсөн захиалагчдын амины орон сууц барих ажлыг цааш үргэлжлүүлсэн байна.

Харин гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй захиалагч нар буюу Ү.Э-, Б.М-, Г.Э-, Х.Н- нарын амины орон сууц барих ажил зогссон байна.

 

 Дээрх нөхцөл байдлууд, хэрэгт авагдсан баримтууд зэргээр Ч.Г-, Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Залилах гэмт хэргийн тухайд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг бөгөөд Ч.Г-, Б- нарыг дээрх үйлдэлд энэ санаа зорилго агуулагдаагүй байна.

 

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

 

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдагт оршдог.

 

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж, бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгодог.

 

Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

 

Аливаа Иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг учиртай.

 

Өөрөөр хэлбэл Ч.Г-, Б- нар нь Ү.Э-, Б.М- нартай 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, Г.Э-той 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Х.Н-тай 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус тус “Амины орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хэлцлийн хүрээнд Ч.Г-, Б- нарын хийсэн үйлдлийг прокуророос бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж удаан хугацааны турш холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар тэдгээрийг, гэм буруутай болохыг тогтоож чадаагүй байх бөгөөд энэ нь шүүгдэгч Ч.Г-, Б- нар болон хохирогч Ү.Э-, Б.М-, Г.Э-, Х.Н- нарын хооронд үүссэн харилцаа Иргэний хуульд тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. 

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

 

Дээрх хууль зүйн үндэслэлүүд, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ч.Г-, Б- нар нь хохирогч Ү.Э-, Б.М-, Г.Э-, Х.Н- нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Г-, Б- нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх Ч.Г-, Б- нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул Ү.Э-, Х.Н- нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

 

Харин Ү.Э-, Х.Н- нар нь Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанаа иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э-, Б.М- нар нь Ч.Г-, Б- нартай харилцан тохиролцож, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсныг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос шүүгдэгч Ч-ын Г-, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209024720905 дугаартай  хэргийг Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б, Ч.Г нарыг цагаатгасугай.

 

2.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ч.Г, Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

4.Ч.Г, Б нар нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Ү.Э, Х.Н нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн гэрээтэй холбоотой маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Г, Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР