| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0147/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч Э.Нямбилэгт
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айраг 12-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогтой , Регистрийн дугаар:
2. Монгол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 07-ны өдөр аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг 4-10 тоотод оршин суух, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ургийн овогтой , Регистрийн дугаар:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллах хугацаандаа, тус газрын нягтлан бодогч *******тай бүлэглэж, албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл "Нягтлан бодох бүртгэлийн зарчим", мөн зүйлийн 5.1.4 дэх хэсэг "үнэн зөв байх", 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", мөн зүйлийн 13.7 дахь хэсэг "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь хэсэг "Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах", мөн зүйлийн 20.2.8 дахь хэсэг "Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь хэсэг "Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэг "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох" гэснийг тус тус зөрчиж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 3,213,000 төгрөгийг гарган, байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнах, алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх зэргээр зарцуулж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 3,213,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр мөн өдрийн А/116 дугаартай "Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 2,475,900 төгрөгийг гарган, иргэн гийн дансанд шилжүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон төсөвт 2,475,900 төгрөгийн, нийт улсын төсөвт 5,688,900 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч ******* нь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа тус газрын даргаар ажиллаж байсан *******той бүлэглэж, Албан тушаалын тодорхойлолт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина". мөн зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан Үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл "Нягтлан бодох бүртгэлийн зарчим", мөн зүйлийн 5.1.4 дэх хэсэг "үнэн зөв байх", 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", мөн зүйлийн 13.7 дахь хэсэг "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь хэсэг "Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах", мөн зүйлийн 20.2.8 дахь хэсэг "Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь хэсэг "Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэг "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох" гэснийг тус тус зөрчиж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай "Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 3,213,000 төгрөгийг гарган, байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнах, алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх зэргээр зарцуулж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 3,213,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр мөн өдрийн А/116 дугаартай "Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай" тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 2,475,900 төгрөгийг гарган, иргэн гийн дансанд шилжүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон төсөвт 2,475,900 төгрөгийн, нийт улсын төсөвт 5,688,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хоёрдугаар гарын үсэг зурж санхүүгийн гүйлгээ хийх бололцоог олгож, хийх ёсгүй үйлдлийг хийж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Албан хаагчдын хүүхдүүдэд бэлэг өгөх болон байгууллагын шилдэг ажилчдад урамшуулал өгөх байгууллагын дотоод журмын заалттай. Тэр хүрээнд засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн хүрээнд энэ шийдвэрийг баталсан. 2.400.000 төгрөгийн тушаалыг би боловсруулсан, 3.200.000 төгрөгийн тушаалыг боловсруулсан... Нягтлан бэлэг өгөх, ажилтан шагнах зориулалтын төсөв байхгүй гэж хэлсэн. ... Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан хувцас авч өгөх 3.2 сая төгрөг байсан. Оны эцэст ажилчдын хүүхдүүдэд бэлэг өгөх ёс байдаг учраас энийг өгч болох уу, болохгүй юу гэдгийг бодсоны эцэст авч өгчихөж болох хувилбартай юм байна гэж тооцсоныхоо хувьд энэ шийдвэрийг гаргасан. 2 албан хаагчид 1.800.000 төгрөг зарцуулсан задгайг нь хэд байсныг санахгүй байна. 100.000 төгрөгөөр тууз өргөмжлөл хийлгэсэн. Үлдсэн мөнгийг нь 2 албан хаагчид дугтуйнд хийж өгсөн. Бэлэг авах талаар албан ёсоор хүсэлт бичгээр ирээгүй ч гэсэн албан хаагчид өгөх бэлгээ энэ жил өгөх юм болов уу, хэр хэмжээний бэлэг өгөх юм бол гээд нуулгүй хэлэхэд бүгд дотроо хүлээгээд яриад байдаг. Бэлэг өгөхгүй гээд хатуурхаад байх боломж надад байгаагүй. Байгууллагын уламжлал болчихсон зүйлийг авах гээд хүлээгээд байж байдаг, тийм учраас би хүүхдүүдийн асуудал шийдэж байна, энэ хүүхдүүдэд бас энэ зардлаас бэлэг өгчихөд ер нь болохгүй зүйлгүй юм байна гэж бодож л шийдвэрлэсэн. Хүүхэд хамгаалахын зардлаас гарсан. ... Энэ зардлаас ер нь олон зүйл гардаг. Жишээлбэл хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байранд авахаар хоол байхгүй тэр хоолонд энэ зардлаас гарна, цагдаагийн байгууллагад очоод аль эсвэл нөгөө хамгаалах байр руу холбон зуучлах үед нэлээн урт хугацаа шаардана. Тэд нарт хоол авч өгнө ундаа авч өгнө ийм зардлууд бол ер нь гарч болдог ба энэ нь үүхэд хамгааллын зардлаас л гардаг. Аймгийн хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд бэлэг гаргаж өгч болдог зардал. ... Хүүхэд хамгаалалтай холбоотой тушаалыг боловсруулахыг бол холбогдох мэргэжилтнүүд боловсруулдаг ба 115 дугаар тушаалыг боловсруулсан, 116 дугаар тушаалыг би боловсруулсан. 115 дугаар тушаалын тайланг гаргасан 116 дугаар тушаалын тайланг би гаргасан. Анхан шатын баримтуудыг би гаргаагүй холбогдох мэргэжилтэн няравууд л гаргасан байгаа. ... Энэ төсвийн мөнгөнөөс хувьдаа зарцуулсан зүйл юу ч байгүй...” гэв. /Хуралдааны тэмдэглэлд/
2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ “...Миний хувьд түрүүчийн хуралдаан дээр мэдүүлэг өгсөн нэмээд тодорхой зүйл ярья. 2022 оны 12 сарын 22-ны өдөр төрийн сангийн гүйлгээ хаагддаг өдөр. Энэ өдөр дээрх 2 гүйлгээ хийгдсэн. Мөн дээрх 2 тушаалыг миний хувьд удирдлагатай ямар нэгэн байдлаар зөвшилцөж гаргасан зүйл байхгүй. Тушаалыг гүйлгээ хийдэг буюу 2022 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч холбогдох анхан анхан шатны баримтын бүрдлийн хамт хийснийг хүлээн авч дээрх 2 гүйлгээг хийсэн. Миний бие нь гүйлгээ хаагдсаны дараа 29, 30-ны өдөр хүүхдийн хувцас авах мөнгө нь албан хаагчдын хүүхдүүдийн бэлэг болон шилдэг ажилчдын урамшуулал болж зориулалтын бусаар зарцуулагдсаныг мэдсэн. Бадамсамбуутай холбоотой гүйлгээний хувьд бол дээрх ажлыг хийгдсэн гэж ойлгож байсан боловч 2023 оны 09 сард хэргийн материалтай танилцахад ажил хийгдээгүй байна гэж мэдсэн. Дээрээс нь СНЛ ХХК-н гэдэг хүн ын ажил дээр бэлэг аваачиж өгсөн гэж яриад байгаа. гэдэг хүнийг таньдаг хүн байж магадгүй хоёрт гэвэл надад тийм бэлэг өгсөн зүйл байхгүй. Дээрх СНЛ ХХК-с авсан мөнгө нь шилдэг албан хаагчдад бэлэн мөнгөөр олгогдсон гэдгийг нярав бол хэлж байсан. Тэгэхээр нярав чухам тэр компаниас авч тэр тайланг бүрдүүлсэн нь авсан юм уу хэн авсныг нь би мэдэхгүй байна. Нярав мөнгө дугтуйнд хийж хоёр албан хаагчид өгсөн мөн олгосон, албан хаагчдаар гарын үсэг зуруулсан баримт нотолгоог нь бас оруулсан байдаг юм. Тэгэхээр миний хувьд бол СНЛ компаниас ямар нэгэн мөнгө буюу бэлэг сэлтийн зүйл авсан ийм зүйл огтхон ч байхгүй гэдгээ бас давтан мэдүүлж байна. ...Төсвийн зориулалт буюу төсвийн хүрэлцээний хувьд хангаж ажилладаг. Өөрөөр хэлбэл сая бас дурдагдсан тэр хүүхдийн бэлэг болоод шилдэг ажилтны шалгаруулалттай холбоотой зардлын хувьд тухайн 2022 онд төсвийн хүрээ хязгаарлагдмал хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбоотой дээрх зардлууд маань нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас гардаг. Тухайн үед нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал манай байгууллагад байгаагүй. Иймээс тухайн 12 дугаар сарын 10-ны өдрийн үед дарга өрөөндөө дуудаж энэ асуудлыг хэрхэх вэ гээд нярав бид хоёртой уулзсан байдаг. Миний хувьд тухайн үед зориулалтын төсөв байхгүй учраас боломжгүй гэдэг тайлбараа хэлээд гарсан. Тайлан, тушаал, холбогдох мэргэжилтний тайлан, төсвийн захирагчаар хянагдсан байдаг. Цаад байгууллагаас худалдан авсан бараа материалыг илтгэх нярвын анхан шатны бүрдүүлсэн баримт. Эцэст нь цаад аж ахуйн нэгжид ийм бараа материал авсны хэдэн төгрөгийн өр гэж татварын нэгдсэн системээр шивэгдсэн бар код бүхий нэхэмжлэх, иргэний хувьд ч гэсэн мэддэг и-баримтад ийм нэхэмжлэх байдаг эдгээр баримт нь бүрдсэн тохиолдолд бол анхан шатны баримт бүрэн хангасан гэж үзэж болно...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
3. Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “... Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх” тушаалыг гаргаж, улмаар хийгдээгүй ажилд төсвийн хөрөнгөнөөс 3,213,000 төгрөгийг гарган, байгууллагын алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг болгон зарцуулсан нь үнэн. Тухайн үед байгууллагын дарга *******т байгууллагын төсөвт байгууллагын ажилтны хүүхдүүдэд бэлэг худалдан авч өгөх мөнгө байхгүй гэдгийг хэлж байсан. Иргэн д олгосон мөнгийг бол ******* дарга нь энэ хүнд өртэй юм аа гээд мөнгийг нь гаргуулсан. Тухайн үед үндэсний өв уламжлал, соёлоор дамжуулсан арга хэмжээг малчин иргэнтэй зохион байгуулсан гэдгээр бичмэл тайланг нь Биндэръяагаар бичүүлж, гарын үсэг зуруулсан байсан ... Төсөв байхгүй гэдгийг ******* даргад хэлсэн боловч жил болгон л олгож байсан болохоор олгохоос өөр яалтай билээ гээд байсан. Би хориглож чадаагүй ба санхүүжилтийг олгосон. Тогоогийн Говь ХХК-аас нярав нь 35 хүүхдийн бэлгийг авсан, СНЛ ХХК-руу шилжүүлсэн 1,883,000 төгрөгийг бол дарга л мэдэж байгаа.. ...Дээрх гүйлгээнүүдэд дарга ******* нь удаа дараа шаардаж, гүйлгээг надаар хийлгүүлсэн” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 205-206-р хуудас/
4. Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “Би гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалыг гаргасан. ... Төсвийн хөрөнгөнөөс 3,213,000 төгрөгийг ... алба хаагчдын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг олгож шийдвэрлэсэн. ... Мөн байгууллагад ирсэн зочидтой холбоотойгоор дайлж цайлах мөнгө шаардлагатай болдог, энэ үед гаас мөнгө төгрөг зээлж аваад зарцуулсан байдаг, иймд өрний асуудалд орж байсан тул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай” тушаалыг гаргаж, мөнгийг нь гэх хүний дансанд шилжүүлж байсан. ... 1,883,000 төгрөгөөр куртик авахаар шилжүүлсэн нь үнэн гэхдээ тус мөнгөөр бол байгууллагын 2022 оны Төрийн захиргааны шилдэг алба хаагч 1, төрийн үйлчилгээний шилдэг алба хаагч 1 тус тус шалгаруулж мөнгөн урамшуулал болгож өгсөн. Төрийн захиргааны шилдэг алба хаагчаар Ш.Эрдэнэсувд, төрийн үйлчилгээний шилдэг албан хаагчаар Б.Мөнх-Оргил нар шалгарсан байдаг. Хэдэн төгрөг тус хүмүүст өгсөн талаар бол би мэдэхгүй, “СНЛ” ХХК-наас 1,883,000 төгрөгийг хэн авсан талаар би мэдэхгүй байна, үүнийг нягтлан бодогч ******* мэдэж байгаа ...Төсвийн зарцуулалттай холбоотой тушаалыг би гаргасан, гийн үйлдэлд бол би тайланг нь гаргачихсан, харин нөгөө куртик, өмд авах асуудалд бол нягтлан бодогч ******* нь санхүүгийн анхан шатны материалыг бүрдүүлж хийсэн. Нягтлан бодогч *******ын доод албан тушаалтан буюу нярав нь тухайн аж ахуй нэгж байгууллагаас нь бэлэг сэлтийг авч байсан ... Дээрх 115, 116 дугаартай тушаалыг нягтлан бодогч ******* бид 2 зөвлөлдөж байгаад шийдвэрийг гаргаж байсан. Мөнгийг бол ******* нь тухайн байгууллагад шилжүүлдэг байсан...” /5-р хх-ийн 188-199-р хуудас/
5. Хохирогчоор тогтоогдсон “... Надад хохирогчоор тогтооход татгалзах зүйл байхгүй. Улсын төсөвт учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлж хохиролгүй болгох нь зүйтэй байна” гэх мэдүүлэг, / 5-р хх-ийн 140-р хуудас/
6. Гэрч “Тус хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын баталсан төлөвлөгөө, Авлигатай Тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/8512 дугаартай албан бичгийн дагуу 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэлд улсын ахлах байцаагч , улсын байцаагч ,, болон миний бие оролцсон байдаг. ... Шалгалтын явцад байгууллагын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/115 тоот эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаалаар 35 хүүхдэд 3,213,000 төгрөгийн хувцас олгохоор шийдвэрлэсэн боловч байгууллагын алба хаагчдын хүүхдүүдэд олгосон /хүнсний дэлгүүр рүү шилжүүлсэн/, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 тоот Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай тушаалаар иргэн гийн дансанд 12 дугаар сарын 22-ны өдөр 2,475,900 төгрөгийг шилжүүлж, 2,353,000 төгрөгийг буцааж 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тоот данс руу шилжүүлж авсан... зөрчлүүд илэрч гарсан тул Төсвийн тухай хуулийн 16.5.5 /батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах/ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж манайх цааш иргэн, аж ахуйн нэгжийн дансыг шалгах боломжгүй тул танай байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 196-197-р хуудас/
7. Гэрч “Би Хаан Банкинд дугаарын дансыг олон жилийн хугацаанд ганцаараа ашиглаж байна. Бадамсамбуу гэх хүн нь миний худ байгаа юм. Доко болохоор Бадамсамбуугийн эхнэр Долгормааг хэлж байгаа юм. ... Бадамсамбуугийн дугаарын данснаас 2,353,000 төгрөгийг doko гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Дээрх мөнгө нь болохоор манай дэлгүүрээс бараа, хүнсний бүтээгдэхүүн гэх зүйлүүдийг аваад өрөндөө өгсөн мөнгө байгаа юм аа ... ******* миний төрсөн ах хүүхэд. ... Би *******оос “хүүхдүүдэд морь унуулах, ямаа саах, цагаан идээ боловсруулах талаар сургалт хийвэл мөнгө өгдөг юм уу ингэдэг гэж манай худ хэллээ” гэхэд ******* “болно худыгаа холбогд гэж хэлэхгүй юу” гэсэн. ... Долгормаа тухайн үед надаас мөнгө төгрөг зээлж авсан эсхүл бараа бүтээгдэхүүний мөнгө зээлсэн байж магадгүй... Би т мөнгө төгрөг зээлж байгаагүй, надад шилжүүлсэн мөнгөнөөс т өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, / 4 хх-ийн 201, 6 хх-ийн 90-р хуудас/
8. Гэрч “... ******* гэх хүнийг бол би танихгүй. 2020 онд малаа маллаад отроор аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэр Сүм хөх бүрдийн орчимд явж байхад ******* амралтын хүүхдүүдийг авч явж байгаа гээд 6 хүүхдийг авчирч ямаа саалгуулж, морь унуулж барьж байсан тэгэхэд л анх харсан. Би Хаан банкинд дугаарын дансыг нилээд хэдэн жил ашиглаж байна. Мөн нөхөр Батсуурийн Бадамсамбуугийн Хаан Банкны дугаарын дасныг мөн хамт ашиглаж байна... Өлзийт сумын төвд дэлгүүр ажиллуулдаг түүнээс 4.000.000 гаруй төгрөг зээлсэн. 2022 оны 12 сарын эхээр дэлгүүрийн бараагаа татаж авмаар байна, өрөө өгөөрэй гэх зүйлийг хэлээд байсан. Би уулзаад аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга *******ийг таних уу гэхэд манай хамаатан гэсэн. Тэгэхээр нь би 2020 онд той уулзахад хүүхэд багачуудад морь унуулах, ямаа саах, цагаан идээ хийлгэх зэрэг өв уламжлалтай холбоотой мэдээлэл өгөх зорилгоор төсөл хөтөлбөр хийж болдог, тэрэнд танайх хамрагдаж болно гэж хэлж байсан гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад нөгөө асуугаад байсан юм чинь болох юм шиг байна. Өрхийн тэргүүлэгчийнхээ дансны дугаар, овог, нэр, регистрийн дугаарыг өгчих гэхээр би хэлээд бичүүлж байсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төрийн сангаас 2,475,000 төгрөгийг нөхөр гийн дансны дугаар руу хийсэн байсан. Тус мөнгийг бол би худ д өрөндөө өгсөн. ... аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга *******той нөхөр болон миний бие огт гэрээ байгуулж, гэрээг дүгнэсэн акт зэргийг хийгээгүй. Мөн 131 хүүхдийг 3 сарын хугацаанд морь хазаарлах, эмээллэх, чөдөрлөх, унах болон хонь, үхэр, ямаа холбох, саах, цагаан идээ боловсруулах зэрэг сургалт, хөтөлбөрт хамруулсан зүйл огт байхгүй ... *******той гэрээ болон гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан зүйл огт байхгүй ...” гэсэн мэдүүлэг, /4 хх-ийн 208-209-р хуудас/
9. Гэрч “... аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажилладаг... 2022 оны 12 дугаар сард аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ******* нь намайг өрөөндөө дуудсан ба өрөөнд нь яваад ороход 2022 оны 06 дугаар сард “Бүрдийн уянга” хүүхдийн зуслан дээр нүүдэлчин монгол хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн ээлж авч байсан тэгэхэд малчинтай гэрээ байгуулж, морь унуулж, цагаан идээ хийлгэсэн. Чи тухайн үед байхгүй байсан болохоор “Бүрдийн уянга” хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд морь хазаарлах, эмээллэх, чөдөрлөх, унах болон хонь, үхэр, ямаа холбох, саах, цагаан идээ боловсруулах чадварыг оролцогч 131 хүүхдийг хамруулсан тухай гэрээ дүгнэсэн акт, мөн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн монгол өв уламжлал, соёлын хэрэгжилтийн тайланг нь би бэлдээд хийчихсэн, чи уншиж танилцаад гарын үсгээ зурчих гэхлээр нь зурсан. Тэрнээс би акт, тайланг хийсэн зүйл байхгүй. ******* даргын өрөөнд ороход өөрөө акт, тайлангаа бэлдээд тавьчихсан, миний нэртэй байсан. ... Акт болон тайланг харсан ба бүгд миний гарын үсэг мөн байна ... Тухайн үедээ хууль бус зүйл хийж байна гэдгийг мэдээгүй, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил гэж хэлэхээр нь итгээд, мөн даргын үүргийн дагуу зурсан ...” гэсэн мэдүүлэг, /4 хх-ийн 211, 6 хх-ийн 92-р хуудас/
10. Гэрч Б.ын “... аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/115 дугаартай тушаалаар батлагдсан “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” ажил бол хийгдсэн зүйл огт байхгүй, тус арга хэмжээний нэрийдлээр байгууллагынхаа ажилчдын 35 хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг худалдан авч өгсөн байгаа. Тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан шиг куртик, өмд худалдан авсан зүйл байхгүй. Энэхүү санааг бол байгууллагын дарга ******* гаргаж, нярав нь санхүүжилтийн мөнгийг хүүхдүүдэд өгөх бэлгийг бэлдсэн, миний хувьд бол тухайн ажлын тайланг бичиж хийсэн байгаа ...” гэх мэдүүлэг, / 4хх-ийн 216-р хуудас/
11. Гэрч гийн “... дарга болохоор намайг байгууллагын хүүхдүүдийн тоог гарга гэж байсан. Тэгээд “Тогоогийн говь” ХХК-ны “Жавхлан” дэлгүүрээс 1 хүүхдийн 38,000 төгрөгт тааруулж, чихэр, компот, печень гэх зэрэг зүйлүүдээр хүүхдийн бэлгийг боож бэлтгэх ажлыг нь хариуцаж ажилласан. Тухайн бэлгүүдийг бол 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өвлийн өвгөний хамт ажилчдынхаа гэрээр явж бэлгийг нь тарааж байсан. СНЛ ХХК-аас бэлэг авсан зүйл байхгүй. ... 1,883,000 төгрөгт бэлэг бол аваагүй. Тус мөнгийг хэрхсэн талаар би мэдэхгүй байна. ... Дарга хүүхдийн бэлэг захиалаад ир гэхээр нь би Жавхлант дэлгүүр дээр очоод бэлгийн төрлөө захиалсан. Дарга бэлгийн баримтыг авчрахдаа “өмд”, “цамц” гэсэн утгаар бичүүлээд ирээрэй гэсэн болохоор “Жавхлант” дэлгүүрийн Цэцэгээ эгчид хэлээд “өмд, цамц” гэсэн утгаар бичүүлсэн... Бэлэг өгөхийн л өмнө дарга нь нягтлан бодогч ах бид хоёрыг дуудаад ажилчдын хүүхдүүдээ шинэ жилээр бэлэг өгмөөр байна, яаж шийдэх үү, шийдлийг нь олоодох гэж хэлсэн. Тухайн үед ******* нь төсөв хөрөнгө байхгүй, боломжгүй, хууль зөрчсөн асуудал болно гэж хэлсэн ... Тухайн мөнгө нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх ажилд зарцуулагдаагүй. Ер нь бол удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлсэн. Би даргын дээрх тушаалын талаар мэдээгүй, өгсөн үүргийн дагуу бэлэг захиал гэхээр нь бэлгийг захиалсан. Мөн зарлагын баримт дээр өмд, цамц гээд бичүүлээд ир гэж хэлэхээр нь түүний дагуу хийсэн. Би ямар тушаал гаргаж байгаа талаар ч мэдээгүй, тушаалыг надад танилцуулаагүй ...” гэсэн мэдүүлэг, /4 хх-ийн 219, 5 хх-ийн 171, 6 хх-ийн 87-88-р хуудас/
12. Гэрч “... 2010 оноос “Тогоогийн Говь” ХХК ажиллуулж байна, гэр бүлийн компани, нөхөр маань захирал нь. Тогоогийн Говь” ХХК аймгийн Сайнцагаан сумын төвд хүнсний худалдааны чиглэлээр “Жавхлан” супермаркетийг ажиллуулдаг. Манай жавхлан супермаркет нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор өмд, куртик гэх зүйлийг зарж борлуулдаггүй, тийм бараа ч байхгүй. Энэ гүйлгээний хувьд бол манай дэлгүүрээс ажилчдын хүүхдүүдэд өгөх шинэ жилийн бэлэг гээд 1 бэлэг нь 38,000 төгрөг орчим дүнтэй 35 ширхэг бэлгийг боож бэлдүүлж авч байсан. Тухайн үед бол аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нярав нь ирж авч байсан. ... 1 бэлэг гэхэд л шоколад, жүүс, шилтэй компот, чихэр нь гэхэд л 2-3 төрлийнхийг боож багласан ... Тухайн үед бол би нэхэмжлэл, зарлагын баримт дээрээ бараа гэдэг утгатайгаар 1,330,000 төгрөгийн баримтуудыг бичиж өгсөн. Тэгэхэд нь болохоор бараа гэж бичээд яах юм бэ, ажилчдын хүүхдүүддээ бэлэг авч байгаа болохоор мөнгө нь гарахгүй, тэгэхээр “өмд” гэсэн утгаар баримтаа бичээд өгөөч гэж гуйхаар нь “өмд” гэсэн утгатайгаар бичиж өгч байсан. ...” гэсэн мэдүүлэг, /4 хх-ийн 221-222-р хуудас/
13. Гэрч Т.гийн “...“СНЛ” ХХК-н хаан банкны 5466062675 дугаарын дансанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,883,000 төгрөгийг шилжүүлсэн байна. ... 1,883,000 төгрөгийн гэрээ контракт гэх зүйлийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай байгуулсан зүйл байгаагүй. Тус мөнгөөр бол хүүхдүүдийн шинэ жилийн бэлэг гэж 30-40 хайрцагтай бэлгийг бэлдэж, ын ажил дээр нь хүргэж өгч байсан. Ямар бэлэг, хэдэн ширхэг гэдгийг нарийн сайн санахгүй байна. ... Манай ХХК нь 2013 онос хими цэвэрлэгээ, угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Хүнсний нэрийн дэлгүүр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй... Мөнгийг нь буцааж өгсөн... Би байнгын их хэмжээний бэлэн мөнгөтэй явдаг, тухайн үед бэлэн байсан мөнгөнөөсөө гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, /4 хх-ийн 224-р хуудас, 6 хх-ийн нэмэлтээр хийсэн материалын харандаагаар дугаарласан 2 дахь хуудас/
14. Гэрч “... Тухайн үед би өөрийгөө байгууллагын шилдэг ажилтан болсон талаараа бол мэдээгүй, шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байхад Төрийн захиргааны шилдэг албан хаагчаар шалгарсан гээд өргөмжлөл, тууз, 740,000 гаруй мөнгөн төгрөгийг бэлнээр дугтуйлж өгч байсан. Намайг шагнах талаар удирдлагын шийдвэр гарсан эсэх талаар би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /5 хх-ийн 208-р хуудас/
15. Гэрч “... Тухайн үед би өөрийгөө байгууллагын шилдэг ажилтан болсон талаараа бол мэдээгүй, шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байхад Төрийн үйлчилгээний шилдэг албан хаагчаар шалгарсан гээд өргөмжлөл, тууз, 600-700 мянга орчим төгрөгийг бэлнээр дугтуйлж өгч байсан. Би яг хэдэн төгрөг байсныг одоо санахгүй байна. Намайг шагнах талаар удирдлагын шийдвэр гарсан эсэх талаар би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /5 хх-ийн 211-р хуудас/
16. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-ийн 4-р хуудас/
17. Дундговь аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022, 2023 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын тайлан, /1 хх-ийн 6-19-р хуудас/
18. аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай” тушаал, 2.475.900 төгрөг зарцуулах талаархи тооцоолол, ******* болон нарын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, 2.475.900 төгрөгийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, уг гэрээний дагуу 2022 оны 12 сарын 23-ны өдөр иргэн гийн Хаан Банкны дугаарын харилцах дансанд 2.475.900 төгрөг шилжин орсон хуулга, /2 хх-ийн 89-98-р хуудас/
19. аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал, 3.213.000 төгрөг зарцуулах талаархи тооцоолол, 1.883.000, 1.330.000 төгрөгийн төлбөрийн хүсэлтүүд, нэхэмжлэх, тайлан, /2 хх-ийн 117-130-р хуудас/
20. Дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн “... Тогоогийн говь ХХК-н 5450402542 дугаарын дансанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,330,000 төгрөг, “СНЛ” ХХК-н 5466062675 дугаарын дансанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,883,000 төгрөг, гийн дугаарын дансанд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,475,900 төгрөгийн орлого тус тус орсон ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, /4 хх-ийн 181-185-р хуудас/
21. аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, албан хаагчдын нийт 35 хүүхдийн нэрсийн жагсаалт, /4 хх-ийн 217-р хуудас/
22. Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/46 дугаартай *******ийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилсон тушаалын хуулбар, / 4 хх-ийн 231-р хуудас/
23. аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *******ыг тус газарт нягтлан бодогчоор томилсон тушаалын хуулбар, /5 хх-ийн 13-р хуудас/
24. аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны шилдэг ажилтнуудад мөнгөн урамшуулал олгосон бүртгэл, /6 хх-ийн нэмэлтээр хийсэн материал харандаагаар дугаарласан 6-р хуудас/
25. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Төрийн мэдээлэл сэтгүүлийн хуулбар зэрэг болно.
Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажилтай ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай”, мөн өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалуудыг гаргаж уг тушаалын дагуу тус газрын нягтлан бодогч ******* нь төрийн сангийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тогоогийн говь ХХК-н 5450402542 дугаарын дансанд 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/, “СНЛ” ХХК-н 5466062675 дугаарын дансанд 1,883,000 /нэг сая найман зуун наян гурван мянга/, иргэн гийн дугаарын дансанд 2,475,900 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуу/ төгрөгийг шилжүүлжээ.
Дээрх гүйлгээнүүдээс Тогоогийн говь ХХК-н /Жавхлан супермаркет/ 5450402542 дугаарын дансанд шилжүүлсэн 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгөөр аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, албан хаагчдын 35 хүүхдэд нэг бүр нь 38.000 /гучин найман мянга/ төгрөгт тааруулан 2022 оны шинэ жилээр бэлэг гардуулан өгч, “СНЛ” ХХК-н 5466062675 дугаарын дансанд шилжүүлсэн 1,883,000 /нэг сая найман зуун наян гурван мянга/ төгрөгийг бэлнээр гаргуулан авч мөн газрын 2022 оны шилдэг ажилтнаар тодорсон 773.050 /долоон зуун далан гурван мянга тавь/, 680.290 /зургаан зуун наян мянга хоёр зуун ер/ төгрөгийг тууз, өргөмжлөлийн хамтаар 2022 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр гардуулан өгчээ.
Харин иргэн руу шилжүүлсэн 2.475.900 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуу/ төгрөгийг хэн ямар үйл ажиллагаа, арга хэмжээнд зарцуулсан талаар шүүгдэгч *******, ******* нар тайлбар, мэдүүлэг өгөөгүй ба гийн эхнэр , гэрч Х. нарын мэдүүлгээр нь Х.д /дэлгүүр ажиллуулдаг гэх/ бараа, бүтээгдэхүүний өр төлбөрт өгсөн талаар тайлбар гаргаж байна.
2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай”, мөн өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалууд, тэдгээрийн тайлан зурагт авагдсанаар зориулалтын дагуу зуслангийн хөгжлийн хөтөлбөрт 131 хүүхэд хамрагдсан эсэх, мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд хувцас авч өгсөн эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэгт цугларсан гэрч , , Б., , , Т. нарын мэдүүлгээр уг тушаалд дурдагдсан үйл ажиллагаа огт явагдаагүй ба шинэ жилийн хүүхдийн бэлэг, шилдэг ажилтны урамшуулалд зарцуулагдсан нөхцөл байдал тогтоогдов.
Өөрөөр хэлбэл аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажилтай ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай”, мөн өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалууд нь бодит байдал дээр хэрэгжээгүй, уг үйл ажиллагаануудад зориулагдсан төсөв зориулалтын бусаар зарцуулагджээ.
Уг тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ******* нь аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга гэх албан тушаалаа ашиглан хийгдээгүй ажлыг хийсэн мэтээр тайлан, холбогдох материалуудыг бүрдүүлэн төсвийн мөнгөнөөс 3 удаагийн гүйлгээгээр нийт 5.688.900 /таван сая зургаан зуун наян найман мянга есөн зуу/ төгрөгийг өөрийн ажлын газрын нягтлан бодогч *******аар гаргуулан авсан ба 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгөөр аймгийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, албан хаагчдын 35 хүүхдэд нэг бүр нь 38.000 /гучин найман мянга/ төгрөгт тааруулан 2022 оны шинэ жилээр бэлэг гардуулан өгсөн, “СНЛ” ХХК-н 5466062675 дугаарын дансанд шилжүүлсэн 1,883,000 /нэг сая найман зуун наян гурван мянга/ төгрөгийг бэлнээр гаргуулан авч мөн газрын 2022 оны шилдэг ажилтнаар тодорсон 773.050 /долоон зуун далан гурван мянга тавь/, 680.290 /зургаан зуун наян мянга хоёр зуун ер/ төгрөгийг тууз, өргөмжлөлийн хамтаар 2022 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр гардуулан өгсөн болох холбогдох баримтуудаар тогтоогдож байх ба харин гийн дансанд шилжүүлсэн 2.475.900 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуу/ төгрөгийг түүний эхнэр нь шүүгдэгч *******ийн хамаатан болох иргэн дансанд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс ******* нь холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд нь авагдсан учир гүйлгээ хийсэн, дээрх 2 тушаалд заагдсан ажил, үйлчилгээ, хөтөлбөр хийгдсэн эсэхийг мэдэхгүй учир гэм буруугүйд тооцож өгнө үү гэх дүгнэлт гаргаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мэдүүлгүүд тухайлбал нярав гийн “... дарга нь нягтлан бодогч ах бид хоёрыг дуудаад ажилчдын хүүхдүүдээ шинэ жилээр бэлэг өгмөөр байна, яаж шийдэх үү, шийдлийг нь олоодох гэж хэлсэн. Тухайн үед ******* нь төсөв хөрөнгө байхгүй, боломжгүй, хууль зөрчсөн асуудал болно гэж хэлсэн ... Тухайн мөнгө нь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх ажилд зарцуулагдаагүй. Ер нь бол удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлсэн. Би даргын дээрх тушаалын талаар мэдээгүй, өгсөн үүргийн дагуу бэлэг захиал гэхээр нь бэлгийг захиалсан. Мөн зарлагын баримт дээр өмд, цамц гээд бичүүлээд ир гэж хэлэхээр нь түүний дагуу хийсэн. Би ямар тушаал гаргаж байгаа талаар ч мэдээгүй, тушаалыг надад танилцуулаагүй ...” гэх мэдүүлэг, түүнчлэн *******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд дурдагдсанаар бэлэг гардуулахад төсөв байхгүй гэдгийг хэн аль нь урьдаар ярилцаж байсан зэрэг байдлаас дүгнэхэд ******* нь тухайн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гүйлгээнүүдийг хийгдээгүй ажилд гаргаж буй мөнгө гэдгийг мэдээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай”, мөн өдөр А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал боловсруулахад оролцоогүй гэх боловч тухайн тушаалуудын дагуу гүйлгээ хийхэд нягтлан бодогч гэх “албан тушаал”-н байдлаар оролцжээ.
Харин шүүгдэгч *******ын хувьд иргэн гийн дансанд шилжүүлсэн гэх 2.475.900 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуу/ төгрөг юунд, хэрхэн зарцуулагдсан талаар мэдсэн гэх байдал тогтоогдохгүй байх боловч энэ нь түүнийг уг гүйлгээ хийхэд оролцоогүй гэж үзэн гэм буруугүйд тооцох үндэслэл болохгүй юм.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг” хориглосон байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт “Давуу байдал гэж” энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэжээ.
Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Шүүгдэгч *******, ******* нар нь ийнхүү нийтийн албанд ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албаны эрх мэдэл, албан тушаалын /дарга, нягтлан бодогч/ байдлаа ашиглаж хуурамч материал бүрдүүлэх замаар хүүхдийн бэлэг, шилдэг ажилтанд өгөх мөнгө шилжүүлэн авсан, /иргэн д/ мөнгө шилжүүлэн өгсөн буюу өөртөө /өөрийн хамаарал бүхий этгээд/ болон бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл болно.
Шүүгдэгч нар нь үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, түүнчлэн шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйл, хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх тул тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэн хууль буцаан хэрэглэж холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйд нийцнэ.
Учир нь шүүгдэгч нарын хийгдээгүй ажил болох А/116 дугаартай “Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай”, А/115 дугаартай “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалууд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр боловсруулагдаж, гүйлгээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд орсон 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөлт нь Төрийн мэдээлэл сэтгүүлд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэвлэгдсэн байх тул хууль буцаан хэрэглэсэн болно.
Иймд шүүгдэгч ******* овогтой ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,
шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүх ийнхүү хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзсэн.
Өмгөөлөгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн мэтгэлцсэн байдлын талаар:
Хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8, 22.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж мэтгэлцэж оролцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан...”, 22.9 дүгээр зүйлд “... нийтийн албан тушаалтан төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан...” үйлдлүүдийг гэмт хэрэгт хамааруулан ойлгохоор хуульчилжээ.
Дээрх төрлийн гэмт хэргийн онцлог нь төсөв захирагч эсхүл нийтийн албан тушаалтан нь аливаа үйл ажиллагаанд зарцуулагдахаар нэгэнт хувиарлан тогтоосон төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах байдлаар илрэн гарах ба өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн бодитоор хийгдэх, ажил үйлчилгээнд төсөвлөгдсөн мөнгийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн өөр байдлаар зарцуулсан нь гэмт хэргийн шинжийг хангадаг.
Гэтэл шүүгдэгч нарын хуурамч буюу бодитой хийгдээгүй ажил үйлчилгээ, хөтөлбөрийг хийж гүйцэтгэсэн мэтээр төсвийн мөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8, 22.9 дүгээр зүйлд заасан бус мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул өмгөөлөгч нарын уг дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Мөн түүнчлэн шүүгдэгч *******ийн өмгөөлөгчийн зүгээс бэлэг авсан 35 хүүхдийн эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, мөн бэлэн мөнгөөр шагнуулсан 2 шилдэг ажилтныг иргэний хариуцагчаар тогтоож, тэднээс уг хохирлыг гаргуулах талаар дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь шилдэг ажилтнуудын хувьд 2022 онд байгууллагаа тэргүүлэн ажилласан учир хууль, холбогдох гэрээ хэлцлийн хүрээнд зөвшөөрөгдөн шагнал буюу бэлэн мөнгө авсан гэж итгэн хүлээж авсан, мөн бэлэг авсан 35 хүүхдийн хувьд тухайн байгууллагын ажилтан, албан хаагчийн хүүхдийн хувиар хүлээн авсан байх бөгөөд шилдэг ажилтан хийгээд бэлэг авсан насанд хүрээгүй хүүхдүүдийн эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нар нь тухайн бэлэг болон шагналын мөнгөний эх сурвалж хууль ёсны бус эсэхийг мэдсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Иймд бэлэг шагнал авсан этгээд бус хууль, холбогдох журам зөрчиж байгааг мэдсээр байж гүйлгээ хийсэн, тушаал гаргасан буюу олгосон шийдвэр гаргасан буруутай этгээдүүдээс хохирлыг гаргуулах нь зүйд нийцнэ.
Хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас төсөвт 5.688.900 /таван сая зургаан зуун наян найман мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул уг хохирлыг шүүгдэгч *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр 2.844.450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /шинэ нэрээр аймгийн хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газарт/ олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах үед шүүгдэгч ******* нь 2.844.450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* овогтой ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,
шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлсөн байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д харгалзан үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь шүүхээс шүүгдэгч *******ыг шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж үзэж эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заасан байдаг тул *******ад ял оногдуулахдаа гүйцэтгэгч буюу шүүгдэгч *******оос их эсхүл хүнд ял оногдуулах боломжгүй болно.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогтой ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,
Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч овогтой ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба шүүгдэгч ******* нь хохиролд 2.844.450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 2.844.450 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.