Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар  2025/ШЦТ/62

 

 

 

 2025            02              11                                          2025/ШЦТ/62                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430004270004 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр    сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал, чимэглэлийн ажил эрхлэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг "Дөрвөлж"-ийн 8- 813 тоотод оршин суух хаягтай,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

            Шүүгдэгч ******* Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Тоёота приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,98 хувийн согтолттойгоор жолоодож Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал таун байрны гаднаас 6 дугаар баг Дөрвөлжийн 8-13 тоот хүртэл, мөн тус тоотоос 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Монос"-ын баруун талын засмал замаар хойноосоо урагш чигтэй замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   - Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

Эрүүгийн 2430004270004 дугаартай хэргээс:

  - Яллагдагч *******ийн: Тухайн өдөр би ажил дээрээсээ өөрийн эзэмшлийн Тоёота Приус-41 маркийн 32-12 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал таун хороололд байх найз Мөнхболдын гэр рүү явсан. Мөнхболдын хамт машиндаа "Экспорт" нэртэй 0.5 литрийн, "Хараа" мэртэй 0.75 литрийн архийг хувааж ууж дуусгаад Мөнхболд гэр рүүгээ орсон. Би өөрийнхөө машиныг жолоодон өөрийн гэр болох Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 813 тоот руу явсан. Тухайн үед гэр цоожтой байхаар нь машин дотроо унтаж байхад найз Мөнхболд цагдаа нартай ирсэн. Тухайн үед цагдаа нар надад "Мөнхболдын гэрийн гадаа машин мөргүүлсэн байна. Та тухайн үед тэнд машин дотроо Мөнхболдтой хамт архи ууж байсан байна. Таны машинд үзлэг хийнэ" гэж хэлсэн. Миний машинд үзлэг хийгээд "машинд ямар нэгэн машин мөргөсөн ул мөр байхгүй байна" гээд цагдаа нар явсан. Мөнхболд надтай хамт манай хашаанд үлдсэн. Бид хоёр миний машинд хэсэг сууж байгаад Баруун-Урт сумын 7 дугаар багт  байх "+30" баар руу явах болоод би машиныг жолоодон явсан. Баар руу орох гээд Засаг даргын тамгын газрын авто машины зогсоол дээр очоод зогсоход цагдаа нар ирсэн. Тухайн үед намайг цагдаа "та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна журмын хашаа явна" гээд авч явсан. Цагдаа дээр ирээд драгер багаж үлээлгэхэд миний согтолтын зэрэг 1,98 хувьтай гарсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Миний бие согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ. Тухайн үед өөрийнхөө согтолтыг гайгүй байх гэж бодоод мөн гэр рүүгээ явчих байх гэж бодоод өөрийнхөө машиныг жолоодоод явсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  48-50-р хуудас),

- Гэрч *******:  Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Баруун-Урт сумын 1 дүгээр баг "Мандал таун" байрны гадна машинаа шүргүүлчихлээ гэсэн дуудлагын дагуу очиход Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Алтансүхийн эзэмшлийн Приус-41 маркийн 87-67 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэсэн байна гэх ба очиход тухайн тээврийн хэрэгслийн хойд гупер хагарсан байсан. Тухайн үед шүргэсэн гэх машин нь хажууд нь байгаагүй. Алтансүхээс өөрийнх нь машиныг "ямар маркийн тээврийн хэрэгсэл шүргэсэн" болох талаар асуухад "би тухайн зогсоол дээр машинаа тавиад гэр рүүгээ орсон. Би 10 гаран минутын дараа гарч ирэхэд миний машиныг мөргөсөн байсан. Харин намайг машинаа тавихад миний машины хажууд цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл дотор хүмүүс архи уугаад сууцгааж байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан хүн манай гэрийн хажуу талын айлын хүн байсан" гэж зааж өгсөн. Алтансүхийн зааж өгсөн айл руу нь явж ороход Мөнхболд гэх хүн байсан. Мөнхболдоос "та гадаа машины зогсоол дээр цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл дотор архи ууж байсан уу?" гэж асуухад "Тийм ээ" гэж хариулсан. Мөнхболдоос хамт ууж байсан хүнийх нь гэрийг заалгаж очиход гэх залуу Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Мандалын байрны гадаа машиндаа архи уусан байсан. гэх хүний машиныг шалгахад ямар нэгэн байдлаар машин шүргэсэн гэх ул мөр байгаагүй тул явсан. Тэгээд миний бие олон нийтийн цагдаа Базарсэдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт замын хөдөлгөөнт эргүүл, эргүүл шалгалтаар явж байхад "Монос"-ын баруун талын засмал замаар Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойноосоо урагш чигтээ хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг өмнө согтуу байсан болохоор хэн уг тээврийн хэрэгслийг жолоодож яваа талаар шалгах зорилгоор Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсооход Засаг даргын тамгын газрын зүүн талын авто машины зогсоол дээр очиж зогссон. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад жолооны ард согтуу хүн сууж байсан. Тухайн жолоочоос регистрийн дугаарыг нь асууж шалгахад Гантөмөр овогтой нь жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон явж байсан. Тэгээд жолоочийг түр саатуулан Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд согтолтын зэрэг шалгадаг драгер багаж үлээлгэн шалгахад 1.98 хувийн согтолттой гарч байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  18-20-р хуудас),

- Гэрч : 2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******* хамт эргүүл шалгалт хийгээд явж байхад Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг "Монос" эмийн сангийн баруун талын засмал замаар Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойноосоо урагш чигтээ хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг өмнө согтуу байсан болохоор уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож яваа талаар шалгахаар Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсооход тухайн тээврийн хэрэгсэл Засаг даргын тамгын газрын зүүн талын машины зогсоол дээр зогссон. Тэгэхэд жолооны ард согтуу хүн сууж байсан. Жолоочийг түр саатуулан Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд согтолтын зэрэг шалгадаг драгер багаж үлээлгэн шалгахад 1.98 хувийн согтолттой гарч байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  27-29-р хуудас),

- Гэрч : өөрийнхөө Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан. ийн машинд нь суугаад "Хараа” нэртэй 0.5 литрийн архи авчирсан байсан. Тэрийг нь бид хоёр хувааж уусан. Би гэр рүүгээ орсон. Харин эрүүл хүн дуудаад харина гээд машиндаа үлдсэн. Тухайн үед ийг хүн дуудсан, аль эсвэл өөрийн машинаа бариад явсан эсэхийг мэдэхгүй байна.  Орой нь манай гэрт 2 цагдаа орж ирээд гэх хүний гэрийг заагаад өг гэж хэлээд би тухайн 2 цагдаатай хамт ийн гэр рүү явсан. Цагдаа нар ийг манай гэрийн гадаа машин мөргөсөн байж магадгүй гээд тиймэрхүү утгатай зүйл ярьж байсан. Би тухайн үед мэдээгүй. бид хоёр ийн машин дотор нэрийг нь санахгүй байна 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд цаашаа болсон асуудлыг санахгүй байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  23-24-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн  06-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” ( хэргийн  07 дугаар хуудас),

- *******ийн согтолтыг Драгер багажаар шалгасан, амьсгал дахь спиртийн агууламж 1,98 промиль согтолттойг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн  08 дугаар хуудас),

- Тояота Приус Альфа загварын 3212 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн № 05701354 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хэргийн 09 дугаар хуудас),

- Амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч Alcotest-6820 загварын Стандарт, хэмжил зүйн газрын Физик- Химийн хэмжих хэргслийн баталгаажуулалтын № ФХ 001797 дугаарын гэрчилгээ ( хэргийн 10 дугаар хуудас),

- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон Драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл ( хэргийн  11-15 дугаар-р хуудас),

- 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл” (хэргийн  77 дугаар хуудас),

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/255 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн  68-71 дүгээр хуудас),

            - *******ийн Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хэргийн 52 дугаар хуудас/,

            - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025.01.02-ны өдрийн 2/02 дугаартай тодорхойлолт/хэргийн 72 дугаар хуудас/

            - *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 73-76 дугаар хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал таун байрнаас  6 дугаар баг Дөрвөлжийн 8-13 тоот хүртэл, мөн тус тоотоос 7 дугаар багийн нутаг аймгийн Засаг даргын тамгын газрын зогсоол хүртэлх зайд Тоёота приус 41 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн үедээ 1,98 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

  *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн Тухайн өдөр би өөрийн Тоёота Приус-41 маркийн 32-12 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандал таун хороололд  байх найз Мөнхболдын гэр рүү очиж, Мөнхболдын хамт машиндаа "Экспорт" нэртэй 0.5 литрийн, "Хараа" мэртэй 0.75 литрийн архийг хувааж уугаад би машинаа жолоодон Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 813 тоот дахь гэртээ очсон. Гэр цоожтой, машин дотроо унтаж байхад найз Мөнхболд цагдаа нартай ирсэн. Цагдаа нар надад "Мөнхболдын гэрийн гадаа машин мөргүүлсэн байна. Та тухайн үед тэнд машин дотроо Мөнхболдтой хамт архи ууж байсан байна.Таны машинд үзлэг хийнэ" гээд үзлэг хийгээд "машинд ямар нэгэн машин мөргөсөн ул мөр байхгүй байна" гээд явсан. Мөнхболд надтай хамт үлдсэн. Бид хоёр Баруун-Урт сумын 7 дугаар багт байх "+30" баар руу явахаар болоод Засаг даргын тамгын газрын авто машины зогсоол дээр очоод зогсоход цагдаа нар ирж шалгаад цагдаа дээр ирээд драгер багаж үлээлгэхэд миний согтолтын зэрэг 1,98 хувьтай гарсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан ” гэх,

гэрч ******* “ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Баруун-Урт сумын 1 дүгээр баг "Мандал таун" байрны гадна машинаа шүргүүлчихлээ гэсэн дуудлагын дагуу очиход иргэн Алтансүхийн Приус-41 маркийн 87-67 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд гупер хагарсан байсан. Алтансүхээс "ямар маркийн тээврийн хэрэгсэл шүргэсэн" талаар асуухад "  Намайг машинаа тавихад миний машины хажууд цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл дотор хүмүүс архи уугаад сууцгааж байсан. Машинд хажуу айлын хүн байсан" гэж зааж өгсөн. Алтансүхийн зааж өгсөн айл руу нь орж Мөнхболдын оос хамт ууж байсан хүнийх нь гэрийг заалгаж очиход гэх залуу Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Мандалын байрны гадаа машиндаа архи уусан байсан. гэх хүний машиныг шалгахад ямар нэгэн байдлаар машин шүргэсэн гэх ул мөр байгаагүй тул явсан. Миний бие олон нийтийн цагдаа Базарсэдийн хамт 7 дугаар багийн нутагт замын хөдөлгөөнт эргүүл, эргүүл шалгалтаар явж байхад Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойноосоо урагш чигтээ хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч өмнө согтуу байсан болохоор хэн уг тээврийн хэрэгслийг жолоодож яваа талаар шалгах зорилгоор Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсооход Засаг даргын тамгын газрын зүүн талын авто машины зогсоол дээр очиж зогссон. Жолооны ард согтуу хүн сууж байсан. Тухайн жолоочоос регистрийн дугаарыг нь асууж шалгахад Гантөмөр овогтой нь жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон явж байсан. Жолоочийг түр саатуулан Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд согтолтын зэрэг шалгадаг драгер багаж үлээлгэн шалгахад 1.98 хувийн согтолттой гарч байсан” гэх,

гэрч “2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******* хамт эргүүл шалгалт хийгээд байхад Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг "Монос" эмийн сангийн баруун талын засмал замаар Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойноосоо урагш чигтээ хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн жолооч өмнө согтуу байсан болохоор уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож яваа талаар шалгахаар зогсооход Засаг даргын тамгын газрын зүүн талын машины зогсоол дээр зогссон. Жолооны ард согтуу хүн сууж байсан тул жолоочийг түр саатуулан Замын цагдаагийн тасгийн 104 тоот албан өрөөнд драгер багаж үлээлгэн шалгахад 1.98 хувийн согтолттой гарч байсан ” гэх,

гэрч “ Бид хоёр ын Приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд "Хараа” нэртэй 0.5 литрийн архи авчирсныг хувааж уусан. Би гэр рүүгээ орсон. Харин эрүүл хүн дуудаад харина гээд машиндаа үлдсэн. ийг хүн дуудсан, аль эсвэл өөрийн машинаа бариад явсан эсэхийг мэдэхгүй байна. Орой манай гэрт 2 цагдаа орж ирээд “ гэх хүний гэрийг заагаад өг” гэж хэлэхэд нь би хамт ийн гэр рүү явсан. Цагдаа нар ийг манай гэрийн гадаа машин мөргөсөн байж магадгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан. бид хоёр ийн машинд дотор 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд цаашаа болсон асуудлыг санахгүй байна” гэх мэдүүлгүүд,

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл”,

*******ийн амьсгал дахь спиртийн агууламж 1,98% хувь болохыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,

Амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч Alcotest-6820 загварын Стандарт, хэмжил зүйн газрын Физик- Химийн хэмжих хэргслийн баталгаажуулалтын № ФХ 001797 дугаарын гэрчилгээ,

Тояота Приус Альфа загварын 3212 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн № 05701354 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/255 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  2. Прокуророос шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  дүгнэлт гаргасныг, шүүгдэгч *******аас “ Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж маргаагүй байна.

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн  үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон ” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд байсан нь Цагдаагийн Ерөнхий газрын 204.12.03-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр  сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/255 дугаар шийтгэврийн хуулбар зэргээр,

мөн энэ гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,98 промиль согтолттой байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болох 001797 дугаарын гэрчилгээтэй Alcotest-6820 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.

5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд Тоёота приус-41 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,98 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ  байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

7. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

Гэмт хэргийн хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил дөрвөн сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

*******аас торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил дөрвөн сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил дөрвөн сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН