| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/12 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******, *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
Иргэний хариуцагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг Залуус хороолол 101 дүгээр байранд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогтой , Регистрийн дугаар:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь банкны Дундговь аймаг дахь салбарын эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа зээл авахаар холбогдсон үйлчлүүлэгч буюу хохирогч “зээлийг чинь гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хохирогч төрийн банкны зээл хаах шалтгаанаар 5,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч “Дундговь аймагт дэлгүүр авах гэж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй болоод байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 8.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч *******аас “дэлгүүр ажиллуулж байгаа надад хэдэн төгрөг хэрэгтэй байна удахгүй өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ******* нь малчны зээлээ төлөхөөр холбогдоход “миний данс руу хийчих, би зээлийг чинь хаачихъя” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 4.000.000 төгрөгийг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2.700.000 төгрөгийг, нийт 2 удаагийн үйлдлээр нийт 6.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Г.Түвшингэрэлээс “малчны зээл чинь хэтэрсэн байна, одоо миний данс руу шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.750.000 төгрөгийг, мөн оны 07 дугаар сарын 31-ний өдөр “та зээлийн үлдэгдлээ даруй төлнө үү” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.155.000 төгрөгийг нийт 2 удаагийн үйлдлээр 5.905.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12.000.000 төгрөгийн малчны зээл авахаар холбогдсон хохирогч Д.Алтан-Алимд “би 8 нэрийн барааны дэлгүүр нээх гэж байгаа юм аа, та надад зээл дээрээ нэмээд 8.000.000 төгрөг гаргаад өгчихөөч, би зээлийг чинь 20.000.000 төгрөгөөр гаргаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 8.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хохирогч малчны зээлээ төлөхөөр холбогдоход “миний данс руу хийчих, би зээлийг чинь хаачихъя” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.000.000 төгрөг шилжүүлэн авсан, мөн сарын 20-ны өдөр зээлийн үлдэгдэл 1.205.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 6.205.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч “зээл чинь хэтэрсэн байна, яаралтай төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 500.000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн үлдэгдэл 1.780.000 төгрөгийг шилжүүлэн нийт 2.280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Энхдөлийг зээлээ төлөхөөр холбогдоход “миний данс руу хийчих би маргааш өглөө банк нээхээр өөрөө төлчихье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.910.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч “зээл чинь хэтэрсэн байна, яаралтай төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 610.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
мөн 2022 оны 08 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд зүс таних “мөнгө зээлээч үдээс хойш өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 320.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч нийт 12 иргэнээс нийт 51.930.000 /Тавин нэгэн сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь “Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... хохирлоо бүрэн барагдуулсан байгаа санал гомдолгүй байна. ыг мэддэг болоод нилээн олон жил болж байна. Залуу хүнд боломж олгож ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
2. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Манайх банкнаас зээл авч чадахгүй хар жагсаалтанд орсон 2.525.209 төгрөгийн хүүг гаргуулж авахыг хүсэж байна...” гэв.
3. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би аас банкны зээлийн хүүг гаргуулж авах бодолтой байна. Өнөөдөр гэхэд би тэтгэврийн зээл авах гээд очиход муу мэдээлэлтэй болчихсон тэтгэврийн зээл авах ямар ч боломжгүй болсон. Яагаад гэдгийг судлаад үзэхэд монгол банкинд миний мэдээлэл татагдчихсан зээл төлөгдсөн төлөгдөөгүй гэдэг, би энэ хүнийг төлсөн гэж бодсон. Өнөөдөр зээл авч чадахгүй хохиролтой болсон. Сая өгсөн мөнгөөр нь зээлээ төлтөл 5 сая төгрөг нь алданги хүүд бодогдсон дөнгөж 2 сая нь л төлөгдсөн тэгэхээр би энэ зээлийн хүүг төлүүлмээр байна. Ял шийтгэл бол оногдуулаад яах вэ залуу хүн миний үр хүүхэдтэй ялгаа юу байх гэж бодож байна. Тэгэхдээ тэр мөнгийг өгөх байх гэж бодож байна...” гэв.
4. Иргэний хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... нь банкинд ажиллаж байхдаа харилцагч нартай санхүүгийн харилцаанд орж сая дурдагдсан харилцагч нарыг хохироосон арван харилцагчийн хохирлыг төлсөн үлдсэн 2 харилцагчаа төлчих байх харилцагч нарыг хохиролгүй болгочихвол өөр хүсэх зүйл байхгүй...” гэв.
5. Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн хэргийн хохирогч нэр бүхий 12 хүн дотроос , , гурвыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ гурваас албан тушаалаа ашиглаж ажлыг бүтээж өгье гэж аваагүй. Яагаад гэвэл ажлаа хүлээлгэж өгсөн хойно хувийн журмаар зээлж авсан. Би 2022 оны 08 дугаар сарын 10-ны үеэр ажлаасаа гарсан. Бусад 9 хүнийг бол хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 43-р хуудас/
6. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би банкнаас 20 сая төгрөгийн зээл авсан юм. Тэгэхэд ******* нь манай зээлийн эдийн засагч байсан юм. Тэгээд дахин зээл авахаар тэр өдрөө *******тай уулзахад “өнөөдөр зээл өгөх боломжгүй маргааш ир, мөн та 5,000,000 төгрөг зээлчих ээж, аав хоёр машин авах гээд мөнгө дутчихлаа, маргааш зээлийн төлөлтөд чинь хийчихье. Тэгэхээр таны зээл гарна” гэж хэлсэн. Тухайн үед би *******т итгэж АТМ-с 2022.05.24-ний өдрийн 14 цаг 54 минутад өөрийн Хаан банкны тоот данснаас ын Хаан банкны тоот данс руу 2,500,000 төгрөг “2022” гэх утгатайгаар, дахин 15 цаг 50 минутад өөрийн Хаан банкны тоот данснаас ын Хаан банкны тоот данс руу 2,500,000 төгрөг “зээл” гэх утгатайгаар шилжүүлсэн юм. Тэгээд маргааш нь банкин дээр очиход манай зээл гарсан байсан тул би т зээлсэн 5,000,000 төгрөгийг төлөгдсөн байна гэж бодоод яваад өгсөн. Тэгээд би 2022.11.16-ны өдөр зээлээ төлөхөөр банкинд ирж уулзтал өмнөх зээл маань төлөгдөөгүй байсан ба лавлахад ******* нь аваад өгөөгүй болохыг мэдсэн... Би т зээлсэн 5,000,000 төгрөгөө олж авмаар байна. Сая банкинд ирж уулзахад өмнөх зээлийн 600,000 төгрөг болсон байсан ба энэ зээлийн хүүг бас гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 6-7-р хуудас/
7. Шүүгдэгч *******ын , хохирогч дугаартай Хаан банкны харилцах данснууды 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гүйлгээний хуулга, /1 хх-ийн 8-10-р хуудас/
8. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би тай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн банкнаас малчны зээл авахдаа танилцсан юм. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн үед над руу 94119408 дугаараас “Дундговь аймгийн банкнаас ярьж байна, малчны зээл чинь хэтэрсэн байна, одоо миний Хаан банкны тоот данс руу шилжүүл, нягтлангаар татуулна” гэж хэлсэн. Тухайн өдөр би хүнээс мөнгө зээлээд ын хэлсэн данс руу өөрийн тоот данснаас “ggg” гэх утгатайгаар 20 цаг 13 минутад 800.000 төгрөг, 20 цаг 28 минутад 1.000.000 төгрөг, 20 цаг 48 минутад 1.950.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 45 минутад дахин 94119408 дугаараас залгаад “таны зээл одоо үлдэгдэл 2.200.000 төгрөг дутуу байна даруйхан, одоо хийхгүй бол, сар дамжих гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэрийн Хаан банкны тоот данснаас 08 цаг 45 минутад 500.000 төгрөг, 14 цаг 17 минутад 1.000.000 төгрөг, 17 цаг 35 минутад 200.000 төгрөг нийт 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тэр өдрийнхөө 20 цаг 31 минутад өөрийн тоот данснаас 455.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед нийт *******т зээлийн төлөлт 6.055.000 төгрөг шилжүүлж зээлийн эхний төлөлтөө хийлээ гэж бодсон юм. Тэгээд байж байтал банкнаас 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр залгаад “та малчны зээлээ төлөөгүй байна” гэж хэлсэн... Би өөрийн Хаан банкны данснаас 4.205.000, эхнэр Чанцалдуламын Хаан банкны тоот данснаас 1.700.000 төгрөг шилжүүлсэн... Надаас зээл төлөлт гэж авахаасаа өмнө 100.000 төгрөг зээлсэн ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 218-219-р хуудас/
9. Хохирогч Хаан банкны , түүний эхнэр тоот дансны хуулгууд, /1 хх-ийн 222-224-р хуудас/
10. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би төрийн банканд цалингийн зээлтэй байсан юм. Зээлээ сар бүрийн 2-ны өдөр төлдөг. Тэгтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр аймгийн банкнаас “ гэж хүн байна, та зээлээ төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байна, манай дээр шалгалт ирсэн яаралтай зээлээ төлчих” гэж хэлсэн. Тухайн үед би 610.000 төгрөг хийх ёстой байсан ба намайг “та өөрөө ирээд зээлээ төлчих” гэхээр нь би “манай байгууллагад шалгалт ирэх гэж байгаа, завгүй байна” гэтэл “та миний Хаан банкны данс руу хийчих би өөрөө бэлнээр аваад төлчихье” гэж хэлсэн. Тэгээд л 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 06 минутад өөрийн эзэмшлийн Хаан банкны 5466264219 тоот данснаас ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу “z” гэх утгатайгаар шилжүүлсэн. Тэрнээс хойш би банкны аппликейшн руугаа орж зээлийн төлөлтөө харахад 8 сарын зээл төлөлт орохгүй байсан. Тэгээд руу залгахад утсаа авахгүй, сүүлдээ холбогдохоо больсон. Тэгэж байтал банкнаас дахин яриад та т мөнгө өгсөн үү гэж асуугаад болсон асуудлын талаар хэлсэн. ... Хохирол бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 228, 2-р хх-ийн 192-р хуудас/
11. Хохирогч Хаан банкны 5466264219 тоот дансны хуулга, /1 хх-ийн 231-р хуудас/
12. Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би ыг Дундговь аймгийн банкинд ажилладаг гэдгээр нь л мэднэ. Миний зээлийг хариуцсан эдийн засагч байгаа юм. Би 2021 оны 12 дугаар сард зээл авах хэрэг гарсан. Тэгээд ажил дээрээ байж байтал банкны Дундговь аймаг дахь салбарын зээлийн эдийн засагч орж ирэхээр нь “би зээл авах гэсэн юм, над дээр зээл гарах болов уу” гэж асуухад “судалж үзье” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа оройн 23 цагийн үед над руу залгаад “эгчээ таны зээл гарах юм байна, би зээлийг чинь хангалттай хэмжээгээр гаргаж өгнө харин та надад хэдэн төгрөг зээлээч” гэсэн юм. Тухайн үед нь би “зээл авахад шаардлагатай баримтаа бүрдүүлээд өгье, би ажил ихтэй тул гарын үсэг зурахад нь очъё” гэж тохиролцсон. Тухайн үед надаас 4.000.000 төгрөг зээлсэн ба тухайн үед 2 саяыг нь би удахгүй өгнө, харин үлдэгдэл 2 саяыг нь 7 сард өгье гэж хэлсэн. Тэгээд би ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу охин Алтантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5465137189 тоот данснаас шилжүүлсэн юм. Яг хэдний өдөр шилжүүлснээ санахгүй байна. Тэрнээс хойш надад зээлсэн 2 сая төгрөгөө цувуулж өгсөн. Мөн дараа нь дахин зээлж төлсөн. Ингээд л яваад байсан. Тэгэж байгаад би 2022 оны 06 сард надад мөнгөний хэрэг гараад тай холбогдож “надад мөнгөний хэрэг гараад байна үлдэгдэл 2 сая аа өгөөч” гэхэд “удахгүй өгнө” гэж байгаад 7 сар гарсан. Залгахаар нь орой өгнө, үдээс хойш өгнө гэж хэлдэг байсан. Тэгэж байгаад дахин 7 сард холбогдоход “би таны 07 дугаар сарын 25-нд төлөх зээлийн төлөлтийг хийчихье” гэж хэлсэн. Би Төрийн банкинд сар болгоны 25-нд 1.200.000 төгрөг төлдөг юм, тэрийг хийчихье гэж хэлсэн. Тэрнээс хойш би холбогдоогүй. Тэгж байтал 2022 оны 08 дугаар сард банкнаас над руу залгаад “таны зээл төлөгдөөгүй, хугацаа хэтрэлттэй байна” гэж хэлэхэд нь би “ гэх хүнд өгсөн байгаа” гэж хэлэхэд тэр хүн “ ажлаасаа гарсан. Мөн хүмүүсээс зээлийн төлөлт мөнгийг нь авч үрэгдүүлсэн асуудалтай гарсан” гэж хэлсэн юм. ... Нэмж ярих зүйлгүй, одоогоор 3.000.000 төгрөг буцааж өгчихөөд байна, 1.000.000 төгрөг дутуу...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 235-236, 2-р хх-ийн 184-186-р хуудас/
13. Хохирогч Д.ийн охин Хаан банкны 5465137189 дугаартай харилцах дансны хуулга, /1 хх-ийн 237-241-р хуудас/
14. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 07 дугаар сарын 20-д гарч байх үеэр над руу залгаад “таны зээл төлөлт хэтэрсэн байна зээлээ төл” гэж хэлсэн. Тэгээд би зээлийн хуудсаа хартал 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөг төлөх ёстой байсан юм байна лээ. Тэгээд намайг дутуу ч байсан зээлийн төлөлтөө хий гэж хэлсэн. Тэгээд би “интернэт банк байхгүй байна” гэж хэлтэл “миний Хаан банкны тоот данс руу хийчих” гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1.780.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд зээлээ хаачихлаа гэж бодоод явж байтал 2022 оны 08 дугаар сарын сүүлээр банкнаас залгаад “таны зээл төлөгдөөгүй байна” гэж хэлсэн. ... Би өөрийн 5453025387 данснаас 500.000, 1.280.000, төрсөн дүү Хаан банкны 5450513229 данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн... Шилжүүлгүүдийг “L.otgonbymba” гэсэн утгатайгаар хийсэн нийт би 2.280.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 245-р хуудас/
15. Хохирогч Хаан банкны 5453025387, түүний төрсөн дүү Хаан банкны 5450513229 дугаартай харилцах дансны хуулга, /1 хх-ийн 248-250, 2 хх-ийн 1, 3-5-р хуудас/
16. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би төрийн банкинд малчны зээлтэй юм. Тэгээд төлөлт нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр таарч байсан ба би миний зээлийг төлчихөөрэй гээд төлөх мөнгийг охин Нямцэрэн рүү шилжүүлсэн. Манай охин 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр руу залгаад зээл төлөх гэсэн юм гэж хэлэхэд нь миний данс руу шилжүүлчих гэж хэлсэн байсан. Тэгээд л манай охин өөрийн Хаан банкны 5466041600 тоот данснаас ын Хаан банкны тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 14 минутад 5.000.000 төгрөг “zeeliin mongo” гэх утгатайгаар, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 21 минутад 1.205.000 төгрөг “nyamkagas” гэх утгатайгаар шилжүүлсэн байсан. Ингээд би банкин дахь малчны зээлээ хаачихлаа гэж бодоод явж байтал 2022 оны 09 дүгээр сард банкнаас залгаж байна гээд болсон асуудлыг хэлсэн юм. Би аас залилуулж алдсан 6.205.000 төгрөгөө олж авмаар байна” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 09-р хуудас/
17. Хохирогч төрсөн охин Хаан банкны 5466041600 дансны хуулга, /2 хх-ийн 12-р хуудас/
18. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би төрийн банкинд зээлтэй юм. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Насанжаргал зээлийн эдийн засагч тай холбогдож “зээлээ төлөе” гэхэд ******* “одоо банк хаачихлаа зээлийн үлдэгдэл мөнгө миний данс руу хийчих би маргааш өглөө банк нээхээр төлчихөе” гэж хэлсэн байсан... ын данс руу 99037134 гэх утгатайгаар 1.910.000 төгрөг шилжүүлсэн... ******* үүнээс 400.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сард өгсөн. ... Хохирлоо бүрэн барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 16-17, 189-190-р хуудас/
19. Хохирогч Хаан банкны 5025439942 дугаартай харилцах дансны хуулга, /2 хх-ийн 20-р хуудас/
20. Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг өнгөрч байх үед ******* над руу залгаад 160.000 төгрөг зээлүүлээч өдөр 14 цагт өгье гэж хэлсэн. Тэгээд би мөнгө зээлүүлэхээр болж би өөрийн Хаан банкны 5450185446 тоот данснаас ын Хаан банкны тоот данс руу “болор 88596263” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд өдөр 14 цагийн үед би руу залгаад “Мөнгөө яасан бэ” гэхэд “16 цаг гээд шилжүүлье” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө надад мөнгө өгөөгүй. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өглөө дахин над руу залгаад та надад дахиад 160.000 нэмээд өгчих гэж хэлсэн. Би тухайн үед чи найдвартай өгөөрэй гэхэд ******* орой 16 цагийн үед найдвартай өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5450185446 тоот данснаас ын тоот данс руу болор 88596263 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөө маргааш нөгөөдөр нь залгахад өгнө, өгнө гэсээр таг болсон... Нийт 320.000 төгрөг зээлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 151-152-р хуудас/
21. Хохирогч Б.гийн 5450185446 дугаартай Хаан банкны дансны хуулга, /1 хх-ийн 156-р хуудас/
22. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн банкны эдийн засагч надаас “дэлгүүр ажилуулж байгаа надад хэдэн төгрөг хэрэгтэй байна удахгүй өгнө” гэж хэлээд 3 сая төгрөгийг өөрийн данс руу авсан. Тэгээд хэрэг болоод 14 хоногийн дараа мөнгөө авъя гэсэн чинь “ахаа түр хүлээж бай хүүг нь бодоод өгнө” гэж хэлсэн. Тэгээд өгөхгүй 3 сар болж байна. Надад хүү гэж 7 сарын 10-ны үед 200.000 төгрөг өгсөн. Тэгээд надад өнөө маргаашгүй мөнгийг чинь өгнө гээд өнөөдрийг хүрсэн. Надад дэлгүүрийн бараа авах гэсэн чинь мөнгө дутаад байна 3 сая төгрөг зээлчих гэхээр нь би зээлсэн юм. Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны үед банкнаас 15 сая төгрөгийн малчны зээл авсан юм. Тэр зээлийг бол банкны эдийн засагч байхдаа гаргаж өгсөн ба намайг мөнгөтэй гэдгийг мэдсэн байсан юм” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 66-р хуудас/
23. Хохирогч *******ын Хаан банкны 5017101878, шүүгдэгч *******ын дугаартай дансны хуулгууд, /1 хх-ийн 67-69-р хуудас/
24. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Манайх 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр банкнаас авсан байсан малчны зээлээ төлөх ёстой байсан юм. Тухайн үед манайх нүүж байгаад зээлээ төлж чадаагүй. 2022 оны 06 дугаар сарын 25-ны үед байх банкнаас ярьж байна, танай зээл хэтэрсэн байна, зээлээ төл гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн хамт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мал гаргаж мөнгөтэй болоод 2022 оны 06 дугаар сарын 30-ны орой зээлээ төлөх гээд руу холбогдож “зээл төлөх дансаа мэдэхгүй байна” гэхэд “та миний данс руу хийчих, би зээлийг чинь хаачихъя” гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Хаан банкны 5450108051 тоот данснаас ын Хаан банкны тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 30-ны 21 цаг 38 минутад 4.090.000 төгрөгийг “” гэх утгатайгаар шилжүүлсэн юм. Тэгтэл залгаад “4.000.000 төгрөгийг чинь авъя” гээд 90.000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн. Тэр мөнгөө дараа төлөлт хийхдээ хийгээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин холбогдож “танайх зээлийн үлдэгдлээ хийгээрэй” гэж хэлсэн. Тухайн үед би “арай боломжгүй байна, чи манай зээлийг төлчихсөн үү” гэхэд “төлчихсөн” гэж хэлээд “та үлдэгдэл мөнгөө миний данс руу хийчхээрэй би танай зээлийг хаачихъя” гэж хэлсэн. Тэрний дагуу би өөрийн Хаан банкны 5450179601 тоот данснаас ын тоот данс руу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 51 минутад “” гэх утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд би зээлээ хаачихсан гэж бодоод явж байтал 2022 оны 08 дугаар сард банканд иртэл миний мөнгө төлөгдөөгүй байсан. Тэгээд цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 73-74-р хуудас/
25. Хохирогч *******ын Хаан банкны 5450179601, түүний нөхөр Хаан банкны 5450108051 дугаартай данснуудын хуулга, /1 хх-ийн 76-78-р хуудас/
26. Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нөхрийн найз залгаад 10.000.000 төгрөг зээлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь мөнгө байхгүй гэж хэлтэл танай хадгаламжийн дансанд байна шүү дээ, хадгаламжийг чинь хаагаад хүүтэй зээлчих гээд хэд хэдэн удаа залгаад байхаар нь зөвшөөрсөн юм. Ер нь нөхөр бид хоёроос өмнө хэд хэдэн удаа мөнгө зээлээд буцаагаад өгсөн байсан юм. Тийм учраас т итгээд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хадгаламж барьцаалсан зээл аваад 8.000.000 төгрөгийг ын тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 01 минутад “maagii” гэх утгатайгаар шилжүүлсэн. Тэгэхдээ 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буцааж авахаар тохирсон. Мөнгө зээлэхдээ Дундговь аймагт дэлгүүр авах гэж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй болоод байна гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгөө авъя гэж залгахаар маргааш, нөгөөдөр, удахгүй гэж явсаар сүүлдээ утсаа авахаа больсон” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 82-83-р хуудас/
27. Хохирогч О.ын нөхөр Хаан банкны 5022723687 дугаартай дансны хуулга, /1 хх-ийн 86-87-р хуудас/
28. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би Дундговь аймгийн Сайнцагаан суманд гэрээсээ 09 цагийн үед гараад аймгийн банкны салбар руу малчны зээл авахаар явсан. Тухайн өдөр банкин дээр очоод малчны зээл авах гэсэн юм гээд зээлийн эдийн засагч гэх ******* дээр очиж зээлээ судлуулсан. нь нөхөр бид хоёрт “та хоёр хэдийн зээл авах юм бэ” гэхээр нь би “12.000.000 төгрөгийн зээл авъя” гэтэл нь “зээл гарна аа. Та Хаан банкнаас цалингийн зээлийн гэрээгээ аваад ир” гэхээр нь би Хаан банк орж гэрээгээ авах гээд явж байх хооронд ******* нь өөрийн 94119408 дугаараас миний 89220269 дугаар руу залгаад “та цалингийн зээлийн гэрээгээ авч ирж байна уу би найман нэрийн барааны дэлгүүр нээх гэж байгаа юм аа, та надад зээл дээрээ нэмээд 8.000.000 төгрөг гаргаад өгчих, би зээлийг чинь 20.000.000 төгрөгөөр гаргаад өгье, би мөнгийг чинь удаахгүй нэг сарын дотор өгнө өө” гээд хэлэхээр нь би “удаахгүй бол тэг ээ” гэж хэлсэн. Тэгээд би цалингийн зээлийн гэрээгээ Хаан банкнаас аваад банк руу очтол ******* нь “бүх бичиг баримт тань болсон шүү, гарын үсэг зурах л дутуу байгаа” гэсэн. Тэр үед манай нөхөр ирээд нөхөртөө нь 8.000.000 төгрөг тухайн зээлэн дээрээ нэмээд гаргаад өгөөч гэж гуйсан гэж хэлтэл. Манай нөхөр тэгээ тэг манай хүүтэй ялгаа юу байхав гэсэн. Тэгээд цайны цагийн дараа нөхөр бид хоёр ороод гарын үсгээ зураад удалгүй банкны 20.000.000 төгрөгийн зээл миний Хаан банкны 5450175006 дугаарын данс руу орсон. Тэгээд нөхөр бид хоёр гэрт очоод байж байтал нь миний дугаар руу залгаад “эгч ээ нөгөө мөнгөө шилжүүлээрэй” гэхээр нь би дансаа гээд *******ын дугаарын данс руу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 00 минутад 8.000.000 төгрөг “Батжаргалаас” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд би Түвшинжаргал руу мөнгө шилжүүлснээс 1 сарын дараагаар мөнгө байна уу, бид нар хөдөө явах гээд байна гэж хэлтэл мөнгөтэй болохоороо бөөнөөр нь шилжүүлье гэх зэргээр худлаа хэлсэн. Тэгээд залгах болгонд худлаа хэлээд сүүлдээ миний утсыг авахаа байсан” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 177-178-р хуудас/
29. Хохирогч *******ын Хаан банкны 5450175006 дугаартай дансны хуулга, /1 хх-ийн 181-р хуудас/
30. Иргэний хариуцагч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч “... банк ХК-н Дундговь салбарт ажиллаж байсан Т. нь хувийн ашиг сонирхлын үүднээс бусдыг хууран мэхэлж бусдад хохирол учруулсан учраас уг бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг банк ХК нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 113-114/
31. Гэрч “2022 оны 07 дугаар сарын эхээр манай төв банкны дотоод аудитын газраас манай банкинд шалгалт ирсэн юм. Тэр шалгалтаар манай банкны зээлийн эдийн засагч ******* харилцагч нартай санхүүгийн харилцаанд орж “зээл төлөх мөнгийг хувьдаа авсан байж болзошгүй” нөхцөл байдал илэрсэн. Тэр шалгалтаар ирсэн бүрэлдэхүүн *******т мөнгө өгсөн байж болзошгүй зарим харилцагч нартай биечлэн уулзсан, уулзаж чадахгүй заримтай утсаар холбогдож тухайн асуудлын талаар тодруулсан байсан. Тэр хүмүүс зарим нь мөнгө өгсөн, зарим нь мөнгө өгөөгүй талаараа тайлбар бичиж өгсөн байдаг. Тухайн шалгалтын комиссоос “банкны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ******* нь харилцагч нартай санхүүгийн харилцаанд орсон байсан тул ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөх мөн иргэд хохирсон байх тул хууль хяналтын байгууллагад мэдэгдэх талаар” үүрэг чиглэл өгсний дагуу цагдаад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 15-16-р хуудас/
32. Гэрч “2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн эхнэр хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум дахь гэрээсээ гараад 9-10 цагийн үед банкны салбар дээр малчны зээл авахаар ******* гэх зээлийн эдийн засагч дээр очсон. Би тухайн үед 12.000.000 төгрөг зээлэх гэж хүсэлт бичиж очиход нь надад хандан таны малчны зээл дээд талдаа 20.000.000 төгрөг гарах юм байна. Та нийт 20.000.000 төгрөгийн хүсэлт биччих би 8.000.000 төгрөгийг нь хэрэглэе та хоёр 8.000.000 төгрөгөө надад зээлчих би хугацаанд нь хүүтэй нь төлнө гэж хэлэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд банкнаас үдээс хойш 15 цагийн үед гарч ирсэн. Манай эхнэр *******ын Хаан банкны 5450175006 тоот данс руу 20.000.000 төгрөгийн зээл орсон. Тэгээд манай хүн банкны зээлийн эдийн засагч *******ын эзэмшлийн Хаан банкны данс руу 8.000.000 төгрөг мобайл банкаар хийсэн. 2022 оны 08 дугаар сар гэхэд мөнгөө хийчихнэ ээ гэсэн ба би хүүтэй нь хийгээрэй гэж тохирсон. Тэгээд 6 сарын дараа эхний 5.000.000 төгрөгийн зээл хийх ёстой байсан. Би ыг зээлээ хийсэн гэж бодтол банкнаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яриад зээлийн хугацаа болчихлоо гэсэн. Тэгээд руу хэлэх гээд залгатал утсаа аваагүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 183-р хуудас/
33. Гэрч “... 2022 оны 06 сарын 13-ны өдөр над руу залгаж гуйсаар байгаад хадгаламжиндаа байгаа мөнгөө зээлчих гэсэн. Бодвол миний хадгаламжийн дансыг харсан юм шиг байгаа юм. Тэгээд гуйсаар байгаад 8.000.000 төгрөг аваад 2022 оны 07 сарын эхээр хүүтэй нь буцаагаад өгнө гэсэн боловч таг, чиг болсон... Ингээд 8 бил үү 9 сард ярихад мөнгөөрөө онлайн покер тоглочихсон ямар ч байсан мөнгийг нь өгнө гэсэн. ... ын 1 даага манайд байсан ба зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор тухайн даагыг шүдлэн морь болохоор нь идэшний адуу болгож зарсан. ... Одоо 7.000.000 төгрөг авах дутуу...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 180-181-р хуудас/
34. Шүүгдэгч *******ыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б/70 дугаартай тушаалаар Дундговь аймгийн банкны салбарын захирлын тушаалаар харилцааны менежерээр томилсон, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үүрэг ажлаас чөлөөлсөн Б/25 дугаартай тушаалуудын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, /1 хх-ийн 127-132-р хуудас/
35. Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, /1 хх-ийн 110-р хуудас/
36. Шүүгдэгч ******* нь Хаан банкинд нэр бүхий 4 данстай, түүний уг данснуудын гүйлгээний хуулгыг CD хуулж хүргүүлсэн талаархи Хаан банкны Дундговь аймаг дахь салбарын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5450/210 дугаартай албан бичиг, CD /компакт диск/ 1 ширхэгийг хамт, /1 хх-ийн 121, хавсралт/
37. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч *******гээс гаргаж өгсөн хохирол нөхөн төлсөн болод бусад хувийн байдалтай холбоотой 20 хуудас баримт,
38. Хохирогч *******ын өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 8 хуудас баримт,
39. Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаархи ял шалгах хуудас, /1 хх-ийн 44-р хуудас/ зэрэг болно.
Дээрх хэрэгт авагдсан, шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******* нь банкны Дундговь аймаг дахь салбарын захирал 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/70 дугаартай тушаалаар тус салбарын харилцааны менежерээр томилогдож, мөн захирлын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар уг албан тушаалаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөгдсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтооход прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан шүүгдэгчийн зарим хохирогчийг залилсан үйлдлийн арга зөрүүтэй байсныг жич дурьдах нь зүйтэй ба хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм бурууд нөлөөлөхгүй боловч цаашид прокурор анхаарвал зохино.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч ******* банкны Дундговь аймаг дахь салбарын харилцааны менежерээр ажиллах хугацаандаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлчлүүлэгч буюу хохирогч “таньд зээлийг чинь гаргаж өгнө, харин надад мөнгө зээлээч удалгүй эргүүлж өгнө” гэж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түүний төрсөн охин 5465137189 дугаарын харилцах дансаар өөрийн дугаарын харилцах данс руу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг шилжүүлэн авсан,
Мөн ******* урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлчлүүлэгч буюу хохирогч “аав, ээж 2 машин авах гээд мөнгө дутчихлаа, та надад 5.000.000 төгрөг зээлчих, таны зээлийн төлөлтөнд оруулаад буцаагаад төлнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хууран мэхлэх аргаар данснаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн дугаарын харилцах данс руу 5,000,000 /таван сая/ төгрөг шилжүүлэн авсан,
Мөн ******* нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглан хохирогч О., түүний нөхөр нартай удаа дараа холбогдож “Банкинд байгаа хадгаламжийн дансаа барьцаалаад зээл өгөөч, Дундговь аймагт дэлгүүр нээх гэж байгаа юм, удахгүй” өгнө гэж хууран мэхэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тэдний хадгаламжийг барьцаалуулан зээл авахуулж 8.000.000 /найман сая/ төгрөгийг хохирогчийн нөхөр 5022723687 дугаарын харилцах дансаар өөрийн дугаарын харилцах данс руу шилжүүлэн авсан,
Мөн ******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч буюу үйлчлүүлэгч *******аас “дэлгүүр ажиллуулж байгаа, бараа авах гэсэн мөнгө дутаад байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.000.000 /гурван сая/ төгрөгийг 5017101878 дугаарын харилцах данснаас өөрийн дугаарын харилцах данс руу шилжүүлэн авсан,
Мөн ******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогч буюу үйлчлүүлэгч *******ыг малчны зээлээ төлөхөөр холбогдоход “миний данс руу хийчих, би зээлийг чинь хаачихъя”, “таны урьдах зээлийн төлөлтийг мөнгө хийсэн, одоо үлдэгдэл мөнгийг мөн би төлье миний данс руу хийчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр түүний нөхөр 5450108051 дансаар 4.000.000 /дөрвөн сая/, мөн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг *******ын 5450179601 дугаарын харилцах дансаар тус тус өөрийн дугаарын харилцах данс руу шилжүүлэн авсан,
Мөн ******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 2022 оны 07 дугаар сарын 04, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд үйлчлүүлэгч буюу хохирогч өөрийн гар утсаар холбогдож “малчны зээл чинь хэтэрсэн байна, одоо төлөлтөө миний данс руу шилжүүл, үлдэгдлээ дариу төл” гэж өөрийн данс руу хохирогч болон түүний эхнэр Д.Чанцалдулам нарын , дансуудаар өөрийн Хаан банкны харилцах данс руу шилжүүлэн авсан,
Мөн ******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12.000.000 төгрөгийн малчны зээл авахаар холбогдсон хохирогч буюу үйлчлүүлэгч Д.Алтан-Алимд “би найман нэрийн барааны дэлгүүр нээх гэж байгаа юм аа, та надад зээл дээрээ нэмээд 8.000.000 төгрөг гаргаад өгчихөөч, би зээлийг чинь 20.000.000 төгрөгөөр гаргаад өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож түүний 5450175006 дугаартай харилцах дансаар өөрийн Хаан банкны харилцах данс руу 8.000.000 /найман сая/ төгрөг шилжүүлэн авч авсан
Мөн ******* нь хохирогч буюу үйлчлүүлэгч Ж.Бат-Эрдэнийг малчны зээлээ төлөхөөр холбогдоход “миний данс руу хийчих, би зээлийг чинь хаачихъя” гэж өөрийн данс руу 2022 оны 07 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр түүний охин 5466041600 дугаарын харилцах дансаар нийт 6.205.000 /зургаан сая хоёр зуун таван мянга/ төгрөг шижлүүлэн авсан,
Мөн ******* нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хохирогч буюу үйлчлүүлэгч “зээл чинь хэтэрсэн байна, яаралтай төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 500.000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн үлдэгдэл 1.780.000 төгрөгийг шилжүүлэн нийт 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг түүний 5453025387, мөн төрсөн дүү Л.Цэрэннадмидийн 5450513229 дугаарын харилцах дансуудаар өөрийн харилцах дансанд шилжүүлэн авсан,
Мөн ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч буюу үйлчлүүлэгч Б.Энхдөлд “зээлээ төлөхөөр холбогдоход миний данс руу хийчих би маргааш өглөө банк нээхээр өөрөө төлчихье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.910.000 /нэг сая есөн зуун арван мянга/ төгрөгийг түүний 5025439942 дугаарын харилцах дансаар өөрийн харилцах дансанд шилжүүлэн авсан,
Мөн ******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч буюу үйлчлүүлэгч Д.Уранчимэгт “зээл чинь хэтэрсэн байна, яаралтай төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг түүний 5466264219 дугаарын харилцах дансаар өөрийн данс руу шилжүүлэн авсан,
Мөн ******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж буюу “зээлийн эдийн засагч байсан” гэх нөхцөл байдлыг далимдуулан 2022 оны 08 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд хохирогч буюу үйлчлүүлэгч “мөнгө зээлээч үдээс хойш өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 320.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр түүний 5450185446 дугаартай харилцах дансаар өөрийн данс руу шилжүүлэн авсан байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд банкны Дундговь аймаг дахь салбарын харилцааны менежер гэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа уг төрийн банкнаас зээл авсан болон бусад байдлаар холбогдсон хохирогч буюу үйлчлүүлэгч нарт “зээлийн эргэн төлөлтийг чинь хийнэ, зээлийг тань төлсөн, дэлгүүр ажиллуулж байгаа, бараа татах гэсэн мөнгө хэрэг болсон, авч байгаа зээлийг чинь бүтээгээд өгөх тул та надад хэдэн төгрөг нэмж зээлээд өгөөч, банкинд байгаа хадгаламжаа барьцаалаад зээл аваад өгчих удаахгүй буцаагаад төлнө, одоо мөнгө зээлээч үдээс хойш өгнө” гэх мэтээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар тэдний эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан байна.
*******ын хувьд зээлийн төлөлтийг төлчихөе гэж хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгөө тухайн зээлийг төлөхөд зарцуулаагүй өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан, түүнчлэн дэлгүүр ажиллуулж байгаа гэж нэр бүхий хохирогч нараас мөнгө авсан боловч түүнд холбогдох хэрэгт цугларсан материалд “8 нэрийн дэлгүүр” ажиллуулж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн 1 хохирогчоос үдээс хойш авсан мөнгөө өгнө гэсэн боловч уг амлалт биелээгүй нь шүүгдэгчийг анхнаасаа бусдын мөнгийг буцаан өгөх санаа зорилгогүй байсан гэж үзэх үндэслэл боллоо.
Шүүгдэгч ******* нь банкны Дундговь аймаг дахь салбарын харилцааны менежер /эдийн засагч/ гэх ажил албан тушаалын байдлаа ашиглан тус банкны харилцагч нарыг зээлийг нь төлүүлэх, хаах зорилгоор мөнгө авч байна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар өөртөө итгүүлж, төөрөгдөлд оруулах, түүнчлэн дэлгүүр ажиллуулж байгаа тул мөнгө зээлээч буцаагаад өгнө гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Хаан Банкны хувийн харилцах дансанд нэр бүхий 12 хохирогчоос нийт 51.930.000 / тавин нэгэн сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг шилжүүлэн авч буй эл үйлдэл “Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байна.
Хэдийгээр шүүгдэгч нь банкны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахдаа уг гэмт хэрэгт холбогдсон боловч нэр бүхий хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгийг харилцагч буюу хохирогч нарын зээлийг төлөхөд ашиглаагүй харин өөрийн Хаан Банкны харилцах дансанд шилжүүлэн авч хувийн хэрэглээндээ захиран зарцуулсан байх тул банкны Дундговь аймаг дахь салбарыг уг гэмт үйлдэлд хамааралтай, ямарваа нэгэн байдлаар хамтран үйлдсэн гэж үзэх, уг хуулийн этгээдээр хохирол, хор уршиг төлүүлэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч нарт дараах хохирол, хор уршиг учирсан байна. Үүнд:
- Хохирогч 4.000.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс шүүгдэгч нь 1.000.000 төгрөг буцаан шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан тул үүнээс үлдэх хохирол буюу 3.000.000 төгрөгийг,
- Хохирогч 5.000.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс шүүгдэгч 2.500.000 төгрөг буцаан шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан тул үлдэх хохирол 2.500.000 төгрөгийг,
- Хохирогч 2.280.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг төлөөгүй,
- Хохирогч д 6.205.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг төлөөгүй,
- Хохирогч Б.д 320.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг шүүгдэгч төлсөн гэх боловч энэ талаар баримт хавсаргаж ирүүлээгүй байх тул эдгээр хохирлуудыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гаргуулж уг хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Мөн хэргийн улмаас хохирогч *******д 8.000.000 төгрөгийн, хохирогч *******д 6.700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба эдгээр 2 хохирогч уг шүүгдэгчийн авсан буюу залилсан мөнгийг банкинд хүүтэй нөхөн төлж үүний улмаас гарсан зардлуудыг /хор уршиг/ нэхэмжлэв.
Хохирогч *******ын хувьд дээрх шүүгдэгчийн авсан мөнгийг банкинд буцаан төлөхдөө 2.525.209 /хоёр сая таван зуун хорин таван мянга хоёр зуун ес/ төгрөгийн хүү төлсөн болох нь түүний өмгөөлөгчийн гарган өгсөн зээлийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гаргуулж *******д олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч *******ын хувьд банкинд шүүгдэгчийн залилсан мөнгийг төлөхдөө ямар хэмжээний хүү, алданги төлсөн талаархи баримт гаргаж ирүүлээгүй шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Бусад хохирогч нар буюу Д.Уранчимэг, Б.Энхдөл, О., *******, нарт учирсан хохирол бүрэн төлөгдсөн талаар шүүгдэгч болон хохирогч нар мэдүүлсэн, тайлбар ирүүлсэн тул төлөгдсөн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч нарт учирсан хохирлоос зарим хохирогч нарын хохирлыг төлсөн, зарим хохирогч нарыг хэсэгчлэн төлсөн, үлдсэн хохирлуудыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх бололцоогоор хангаж, түүнийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулалгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /Арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь::
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой т 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 4 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 60 нэгж буюу 60.000 төгрөгийг хасаж, 10.940.000 /арван сая есөн зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт хураагдсан CD /компакт диск/ 1 ширхгийг хавсарган үлдээж, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч , 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч , 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч , 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.д, 6.205.000 /зургаан сая хоёр зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч д, хор уршигт 2.525.209 /хоёр сая таван зуун хорин таван мянга хоёр зуун ес/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д тус тус олгосугай.
8. Хохирогч ******* нь шүүгдэгч *******аас зээлийн хүүнд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД