| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0041/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
2025 02 11 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Д.Дашням,
Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,
******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.83 промиль согтолттойгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их зам” дэлгүүрийн урд талын авто зам дээр 80-04 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 44-61 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******* эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгт ясны гандан хэсгийн 1/3 зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол, эрүүл мэндэд “хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий”, ******* эрүүл мэндэд “ баруун өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал ”, гийн эрүүл мэндэд “ баруун өвдөгний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий”, ******* эрүүл мэндэд “ тархи доргилт бүхий” хөнгөн хохирол, мөн түүний автомшинд зорчиж явсан эрүүл мэндэд “ цээжний зөөлөн эдийн няцрал бүхий”, эрүүл мэндэд “ цээжний зөөлөн эдийн няцрал бүхий ” хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “80-04 СҮҮ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Баруун-Урт сумын 6 дугаар багт байх “Их зам” дэлгүүрийн урд талын авто засмал зам руу туслах замаас орсон чинь төв замаар ирж байсан 44-61 СҮҮ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд дотор нь зорчиж явсан З.Ренчинхорлоо гэх хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зам тээврийн осол гаргасан. Би төв замаар ирж тээврийн хэрэгслийг харсан, гэхдээ амжина гээд зам руу орсон чинь мөргөлдчихсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Машин засварласан дүү Отгонбаатарын хамт 0,5 гр хараа архи, 2,5 литрийн Боргио нэртэй пиво хоёулаа хувааж уусан. Ууганбаярт 6,000,000 төгрөг бэлнээр өгөөд сар бүр 1,000,000 төгрөгийг 8 сард төлөхөөр тохиролцсон. Ренчихнорлоо гэх хүнд 500,000 төгрөг өгсөн цаашид хохирлыг нь барагдуулна. Бусад хохирогч нар нь надад гаргах, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдад болон өөртөө хохирол учруулсандаа харамсаж байна. Бусдын хохирлыг бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг (хэргийн 156-158 дугаар хуудас),
хохирогч “ 2024 оны 12 дугаар сарын 15-ны 16 цаг өнгөрч байх үед би хүргэн, охиныхоо хамт, зээ охин ийг дотуур байр руу нь хүргэж өгөхөөр хүргэн машинтай нь гэрийнхээ гаднаас хөдлөөд явж байсан. Би ард талын суудалд жолоочийн эсрэг талд суугаад явж байсан. Гэнэт их чанга “түс” хийгээд явчихсан. Би ухаан алдсан байсан. Нэг сэрээд ухаан орсон хүүхдүүд “гайгүй юу ээжээ” гээд уйлаад байж байсан. Миний дух хэсэг хавдчихсан цус гарчихсан байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Би ямар машинтай яаж мөргөлдсөн талаар мэдэх зүйл байхгүй байна. Сүүлд сонсоход мөргөлдсөн машины жолооч нь согтуу байсан гэж сонссон. Толгой доргилттой, зүүн хөлийн дунд чөмөг хугаралтай гэмтэлтэй байсан. Би өнгөрсөн жилийн 05 дугаар сард явганаас унаж дунд чөмгөө хугалж байсан. Миний хугарсан дунд чөмөг энэ ослын улмаас дахин хугарсан. Би суудлын бүсээ зүүж хэрэглээгүй байсан. Хүргэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би сэтгэл санааны хохиролтой байна. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг ( хэргийн 19-21 дугаар хуудас),
хохирогч “Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй” гэх дахин мэдүүлэг (хэргийн 24 дүгээр хуудас),
иргэний нэхэмжлэгч “ Тээврийн хэрэгслийн үнэлгээ 14,000,000 төгрөг гарсан. Шинэбаяр нь надад бэлэн 6,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 8,000,000 төгрөгөө 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөг өгнө гэж тохиролцсон” гэх мэдүүлэг ( хэргийн 27-28 дугаар хуудас),
гэрч 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд нөхөр ******* руу утсаар залгахад “6 дугаар баг, Шинэ Дэнжийн 30-2 тоотод хадам ах Д.Ганбаатарын хашаанд машинаа янзалж байна, охинтойгоо хамт байна” гэж ярьсан. Намайг очиход Д.Ганбаатар ахын хашаанд манай нөхөр Отгоноо гэх залуутай хамт 0.5 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Манай нөхөр ******* өөрийн 80-04 СҮҮ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод “Баяндалай” гэх хүнсний дэлгүүр ороод гэр рүүгээ хөдлөөд явсан. Засмал зам руу ороод хойшоо явж байтал манай нөхөр ******* гэнэт зүүн гар тал руугаа огцом дарах шиг болсон. Тэгсэн гэнэт түс тас хийгээд явчихсан. Тухайн үед би юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход улаан өнгийн приус машинтай мөргөлдсөн байсан. Би охиноо өвөр дээрээ авч явж байсан. Миний охины хамраас нь цус гарчихсан айгаад уйлж байсан. Би машинаас буугаад охиныхоо хамрын цусыг арчиж тогтоогоод охиноо аваад би явган гэр рүүгээ явчихсан. Би охиноо өвөр дээрээ аваад машиныхаа жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр зорчиж явсан. Би болон манай нөхөр ******* хамгаалалтын суудлын бүсээ зүүж хэрэглээгүй байсан. Дундын хурдтай явж байсан шиг санаж байна. Би тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг /милл/-г хараагүй. *******ын согтолт дунд зэрэг байсан. Бүр тасартлаа уусан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг ( хэргийн 31-33 дугаар хуудас),
гэрч “ 2024 оны 12 дугаар сарын 15-ны 16 цагийн орчим Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 23-6 тоотод байх гэрээсээ өөрийн 44-61 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр , хадам ээж З.Ренчинхорлоо, хадам эгчийн охин , бага охин У.Амина нарыг суулгаад хашаанаасаа “Их зам” хүнсний дэлгүүрийн урд талаар явж байхад өөдөөс мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай ирж байсан. Тухайн машинтай яг зөрөхийн өмнөхөн уг машин гэнэт огцом зүүн гар тал руугаа дараад миний урдаас зөв талаас урсгал сөрж ирж мөргөсөн. Мөргөлдсөний дараа би машинаас бууж харахад 80-04 СҮҮ улсын дугаартай тоёота приус-11 маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Жолооч нь гэх нэг залуу архи уусан байдалтай согтуу жолоон дээрээсээ бууж ирсэн. Тухайн жолоочийн эхнэр, бага насны эмэгтэй хүүхэдтэй зорчиж явсан. Хадам ээжийг машинаас буулгах гээд дийлэхгүй байж байхад эмнэлгийн түргэний машин ирж гэр бүлийнхнийгээ бүгдийг нь суулгаж явуулсан. Манай эхнэр жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр, хадам ээж, хадам дүү, манай бага охин гурав ард талын суудалд сууж явж байсан, хамгаалалтын суудлын бүсээ зүүж хэрэглээгүй байсан. Манай эхнэр бид хоёр хамгаалалтын суудлын бүсээ зүүж хэрэглэсэн байсан. Би 40 орчим км цагийн хурдтай явж байсан. 44-61 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь “Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм. Манай эхнэр бид хоёр 2023 оны 11 дүгээр сард банк бусаас 16,000,000 төгрөгөөр, хүүтэйгээ 20,800,000 төгрөгөөр зээлээр авч байсан юм. Би гомдолтой байна. Эвдэрсэн машиныхаа хохирол мөнгийг төлүүлэх хүсэлтэй байна. Хохирлоо шинжээчийн дүгнэлтээр нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хэргийн 36-38 дугаар хуудас),
гэрч ******* “...2024 оны 12 дугаар сарын 15-ны 16 цагийн орчимд манай нөхөр машинаа бариад, би нөхрийнхөө хажууд урд, эгчийн охин , ээж З.Ренчинхорол, охин У.Амина нар ард сууж явсан. “Их зам” дэлгүүрийн урд талд явж байхад урдаас саарал өнгийн жижиг машин их ширүүн хурдтай гарч ирсэн. Миний сууж явж байсан талаар ирээд мөргөх шиг болсон, цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон тэр жижиг машинтай мөргөлдчихсөн байсан. Би болон манай нөхөр бид хоёр хамгаалалтын суудлын бүсээ зүүж явсан. Ард талд зорчиж явсан манай гурав суудлын бүс зүүгээгүй байсан. Би яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг ( хэргийн 41-42 дугаар хуудас),
насанд хүрээгүй гэрч ******* “ Би Ууганбаяр ахын машины арын суудалд суугаад утсаа оролдоод явж байтал гэнэт түс хийгээд машинтай мөргөлдсөн. Би болсон асуудлыг сайн санаж байна. Би ухаан алдсан зүйл байхгүй. Машинаас буухад саарал өнгийн жижиг машинтай мөргөлдсөн байсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй учраас миний зүгээс сэтгэл санааны хохирол болон ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг ( хэргийн 46-47 дугаар хуудас),
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гаргасан “...Япон улсад үйлдвэрлэгдсэн 80-04 СҮҮ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан Должинсүрэн овогтой Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн;1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.******* (*******) нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 1188332 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа (хэргийн 48-51 дүгээр хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай “1. ******* биед зүүн дунд чөмөгт ясны гандан хэсгийн 1/3 зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хэргийн 58-59 дүгээр хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай “ 1. *******ын биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 6, 8, 9 дүгээр хавирганы зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт ( хэргийн 98-99 дүгээр хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх химийн шинжилгээний 07 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “******* /*******/ цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “******* /*******/ гэсэн хаягтай цуснаас 1,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хэргийн 120-121 дүгээр хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх химийн шинжилгээний 08 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “” цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт (хэргийн 126-127 дүгээр хуудас),
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хэргийн 3-7 дугаар хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Драйгер багажаар шалгахад 1.83% согтолттой гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 8-12 дугаар хуудас),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар ( хэргийн 13 дугаар хуудас),
1188332 дугаартай “B” ангиллын жолооны үнэмлэхийг хүлээн авсан тэмдэглэл ( хэргийн 14 дүгээр хуудас)
“Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ДГ1/13 дугаартай “...үнэлгээний дүн 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөг.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан ( хэргийн 136-137 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
3. Прокуророос шүүгдэгч *******т холбогдох дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
4. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтооход заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 33 дугаартай дүгнэлтээр ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, харин , , , , , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнд оролцогчдоос гомдол гараагүй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч ******* биед учирсан дээрх журмын 2.3.1. “ гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.
5. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс иргэний нэхэмжлэгч 44-61 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцэх бөгөөд хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ДГ1/13 дугаартай дүгнэлтээр уг автомашины үнэлгээг 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр тогтооосныг иргэний нэхэмжлэгч , шүүгдэгч ******* нараас маргаагүй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаяраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Япон улсад үйлдвэрлэгдсэн 80-04 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан Должинсүрэн овогтой Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.******* (*******) нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын 1188332 дугаартай жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
Харин уг магадалгаагаар шүүгдэгч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ:б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь хамгаалах бүс хэрэглэх нь осолд нэрвэгдсэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой боловч хамгаалах бүс хэрэглээгүй явдал нь осол гарах шалтгаан нөхцөлийг бий болгоогүй учир хүний эрүүл мэндэд хохирол учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй юм.
7. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны
хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
8. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амьсгал дахь спиртийн агууламж 1.83 промиль согтолттойгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их зам” дэлгүүрийн урд талын авто зам дээр 80-04 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох дахь заалтуудыг тус тус зөрчиж 44-61 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган уг автомашинд зорчиж явсан иргэн ******* эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгт ясны гандан хэсгийн 1/3 зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” тохиолдолд хангагдах ба харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг хууль тогтоогчоос гэмт хэрэгт тооцоогүй буюу шүүгдэгч *******ын дээрх үйлдлийн улмаас иргэн , , , , , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бөгөөд тэдгээр нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
9. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
10. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Учир нь түүний хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс зам тээврийн хэрэгслийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ саналыг хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч З.Ренчинхоролоос эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхой нотлох баримтаар нэхэмжлээгүй боловч түүний зүгээс эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн, мөн иргэний нэхэмжлэгч 14,000,000 төгрөгийн хохирол учирснаас 6,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд сард 1,000,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 8 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа” хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч 14,000,000 төгрөгийн хохирол, иргэн , , , , , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд тэрээр хохирогчийн ******* эмчилгээний зардал 500,000 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч 6,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь хохирогч З.Ренчинхорол, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, нотариатын 2025 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай Бүртгэлийн хуудсаар нотлогдоно.
Мөн тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хөнгөн хохирол хүлээсэн насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Г.Туяа нарын нараас сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад хохирол нэхэмжлэхгүй гэдгээ хэрэгт мэдүүлсэн/ хэргийн 46-47 дугаар хуудас/, мөн иргэн , түүний охин , мөн иргэн , эхнэр , охин У.Аминаа нараас эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг нэхэмжлэхгүй гэдгээ нотариатын 2025 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай, 2025 оны 01 дугаар сарын 27-ний өдрийн 31 дугаартай Бүртгэлийн хуудсаар тус тус баталгаажуулжээ.
2. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг баталжээ.
Дээрх “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10. дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1- т заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “дөрөвдүгээр” зэрэглэлээр тогтоосон бөгөөд харин мөрдөгчөөс хохирогч З.Ренчинхоролд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар “хоёрдугаар” зэрэглэл буруу танилцуулсан боловч хохирогч З.Ренчинхорол энэ талаар маргаагүй, энэ гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ 2025 оны 01 дүгээр сарын 23 өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.
3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Энэ хэргийн хохирогч З.Ренчинхоролд гэмтлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.14-ний өдрийн 23/03 тоот албан бичгээр нотлогдоно.
4. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тухайн гэмтлийн улмаас учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч *******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч ******* дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр хохирогчийн З.Ренчинхоролд 500,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч 6,000,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцон нотариатын бүртгэл хийлгэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Ренчинхорлоо нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН