| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2017/02641/И |
| Дугаар | 101/ШШ2017/02717 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2017/02717
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар
зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Г, Э.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 9-р сарын 02-ны өдөр төрсөн хүү Г.Г, охин Г.Э нарыг эх Э.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2009 оны 09-р сарын 02-ны өдөр төрсөн хүү Г.Г , охин Г.Э нарт 11 нас хүртэл тухайн бүс нутангт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë 18 íàñ/ нас хүртэл íü àìüæèðãààíû äîîä ò¿âøèíãèéí õýìæýýãýýð тэтгэлгийг сар бүр эцэг Г.Г-аас гаргуулж òýæýýí òýòã¿¿ëñ¿ãýé.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг,сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Э.Э , эцэг Г.Г нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Г-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т, тэтгэлэгт ноогдох 50528 төгрөгийг гаргуулж улсйн орлого болгосугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Анхзаяад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА