| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эмээ, эх, эгч нарын хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн нутаг "Ар урт" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт ******* доржБаасан, Регистрийн дугаар:
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг "Өвөр урт" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжээр буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, овогт , Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Тахилгат 16-00 тоот хашаанд тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан маргалдаж улмаар *******тай бүлэглэж түүний нүүрэн тус газарт гараар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь "тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, хүзүүнд цус харалт, зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг, Тахилгат 16-00 тоот хашаанд *******тай бүлэглэж тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний нүүрэн тус газарт гараар цохиж хүч хэрэглэсэн,
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Тахилгат 16-00 тоот хашаанд тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан маргалдаж улмаар *******той бүлэглэж түүний нүүрэн тус газарт гараар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь "тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, хүзүүнд цус харалт, зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг, Тахилгат 16-00 тоот хашаанд *******той бүлэглэж тус сумын хэсгийн төлөөлөгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний нүүрэн тус газарт гараар цохиж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед бид нарын авто машиныг авто машинаараа мөргөөд зодоод байна” гэх дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу "Петровис" колонк дээр очиход 92-06 УЕА улсын дугаартай Toyota prius-10 тээврийн хэрэгсэл, 11-44 ДУЭ улсын дугаартай Toyota prius-20 маркийн хоёр тээврийн хэрэгсэл өөд өөдөөсөө харсан байдалтай, хоёр машины урд гүпэрүүд бүгд салж унасан байдалтай байсан. 11-44 ДУЭ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож 92-06 УЕА улсын дугаартай Toyota prius-10 тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан. Тэгэхээр нь би дуудлага өгсөн эмэгтэйг өөрсдийг нь авто машинаа унаад цагдаагийн хэсгийн байранд аваачиж байрлуулах талаар хэлж би өөрөө энэ осол гаргасан машиныг унаад очъё гэсэн. Тэгээд машинуудыг цагдаагийн хэсгийн байрны хашаанд байрлуулаад буцаж хэргийн газарт очтол холбогдогч нар байхгүй байсан. Тэгээд хохирогч болох , 3.Ганчимэг, нар надад хандаж “та бид нарыг гэрт хүргээд өгөөч” гэхэд нь гэрт нь очтол *******, *******, нар нь гэрийнхээ гадаа ирсэн байсан. Тэгэхээр нь гурван эмэгтэйг гэрийнх нь урд гудамд айлын хашаанд буулгатал ардаас *******, *******, нар гүйж ирээд “энэ муу цагдааг ална” гээд ******* нь гараа атгаж байгаад нүүрэн тус газар олон цохисон тэгтэл *******, бас цохиж зодож эхэлсэн. Тэгээд нүүрээ даран доошоо тонгойсон байхад *******, *******, нар бүгд өшиглөж цохиод байсан. Хэн нь яг хаана хэдэн удаа цохиж байсныг би тухай үедээ мэдээгүй. Тэгээд би тэр гурвыг түлхээд салж машиндаа сууж машинаа унаад явсан. ... Үүдэн дээд 1 шүд суларч хөдөлсөн, хамар хавдаж цус гарсан, баруун нүд хавдаж хөхөрсөн. ... Ганчимэг, нарыг Адаацаг сум 1 дүгээр баг Тахилгатын 16-00 тоотод хүргэж өгтөл *******, ******* нар нь Ганчимэг, нартай маргалдаж хашхиралдаж эхэлсэн. Тэгэхээр нь би залуучууд юу болоод байна одоо больцгоо гэхэд л *******, ******* нар нь миний биед халдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-15-р хуудас/
2. Хохирогч “... Найз хөдөө гэр рүү нь хүргэж өгөхөөр ажлын эгчийн машин болох Toyota prius-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй , , охин болох нарын хамт явж байхад машин сайн явж болохгүй байсан. Тэгээд нь нөхөр болох ынхаа машиныг авах гээд тай холбоо барихад машин болохгүй байгаа талаар хэлж уулзъя гээд "Петровис" колонк дээр уулзсан. Уулзахад ******* согтуу машинаа барьж ирсэн ба ******* машинаасаа түрүүлж бууж ирсэн. *******тай мэнд мэдээд "чи наад Toyota prius-10 машиндаа суучих" гэж хэлээд би *******ын унаж ирсэн “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудал дээр охиноо суулгаж би өөрөө жолоочийн ард суугаад хөдлөх гэж байтал ******* машины гадаа зогсож байгаад надад хандан "чи хүний машин унадаг хэн юм пизда минь" гэж намайг харааж доромжилсон... ******* миний зүүн хацар хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ... *******той муудалцаж байгаад арай гэж хэрүүл намдаж байхад ******* “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг унаж хөдлөөд “Toyota prius-10” тээврийн хэрэгслийн жолоочийн талын урд гүпер хэсэг руу мөргөсөн. Тэгээд байж байтал хэсгийн төлөөлөгч ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч “Toyota prius-10” тээврийн хэрэгсэлд явж байсан хүмүүсийг машинаа унаанд цагдаагийн байрны хашаанд авчаарай гэсэн. Тэгээд “Toyota prius-10” тээврийн хэрэгслийг унаж цагдаагийн байрны хашаанд аваачиж тавьсан. *******ын унаж ирсэн “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг хэсгийн төлөөлөгч унаж цагдаагийн байрны хашаанд аваачиж тавьсан. Тэгээд , бид гурав хэсгийн төлөөлөгч аар манайд хүргүүлж очтол манай хашааны гадаа *******, *******, нар зогсож байсан. Тэгээд бид хэд манай хашаанд буухаа болиод урд талын хашаа болох ийн хашаанд бууж үлдсэн. ийн хашаанд *******, ******* нар гүйж хашхичаад “ хаана байна, Ганчимэг хаана байна” гээд байсан ба тэгэхэд бас хэсгийн төлөөлөгч хашаанд орж ирсэн. Тэгэхэд *******, маргалдаж байгаад хэсгийн төлөөлөгч орж ирэхэд ******* хэсгийн төлөөлөгчид хандан нэг үг хэлсэн /би сайн сонсоогүй/ тэгээд хэсгийн төлөөлөгч нүүрэн тус газар нь нэг цохисон, тэгтэл араас нь ******* зодоонд оролцон хэсгийн төлөөлөгч *******, ******* нар зодоод байсан тэгээд цаашаа юу болсныг би хараагүй айгаад байшингийн ард нуугдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р хуудас/
3. Хохирогч “2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед манай ажлын манай гэрт ирээд “машинаа өгчих зүүн ус орж хүнтэй уулзаад ирье” гэхээр нь би 96-02 УЕА улсын дугаартай суудлын автомашинаа өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь би машинаа асуутал “машин чинь цагдаагийн хэсэг дээр байгаа” гэсэн тэгэхээр нь би “худлаа яриад” гэтэл “дараа болсон асуудлыг хэлнэ” гэсэн. “Арвижих Эстимэйт” үнэлгээний газраас 365,000 мянган төгрөгийн хохирол учирсан байна гэсэн дүгнэлттэй танилцлаа. Миний хохирлыг бүрэн барагдуулж дууссан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/
4. Гэрч “******* миний хамтран амьдрагч, ******* миний төрсөн дүү, манай бэр эгчийн төрсөн дүү юм. бид хоёр тэр орой 18 цаг 10 минутад ажлаа тараад ... таньдаг эгч болох Toyota prius-10 маркийн машиныг гуйж аваад хөдөө явсан, хөдөө явж байхад бид нарын унаж явсан машин болохгүй байхаар 3.Ганчимэг, *******тай ярьж зүүн "Петровис" колонкийн баруун талд уулзсан. ******* нь Toyota prius-20 маркийн 11-44 /сери, дугаарыг нь сайн санахгүй байна/ тээврийн хэрэгслийг унаж ирсэн. ******* машинаасаа согтуу бууж ирээд надтай уулзсан. 3.Ганчимэгтэй ******* бууж ирж уулзсан. Тэгэж байтал 3.Ганчимэг, ******* нар хоорондоо муудалцаж эхэлсэн. ******* өөрийн унаж ирсэн тээврийн хэрэгслийг унаж хөдлөөд миний гуйж унаж явсан таньдаг эгч болох Toyota prius-10 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд гүпер хэсэг рүү мөргөсөн. ... Тэгээд хэсгийн төлөөлөгч Toyota prius-10 маркийн тээврийн хэрэгсэлд явсан , 3.Ганчимэг бид гурвыг машинаа унаад яв цагдаагийн байрны хашаанд аваачиж тавь гэсэн. *******ын унаж ирсэн Toyota prius-20 тээврийн хэрэгслийг хэсгийн төлөөлөгч унаж цагдаагийн байрны хашаанд аваачиж тавьсан. ... Тэгтэл ******* хашхичаад ахын хашаанд орж ирэхэд хэсгийн төлөөлөгч "залуучууд юу болоод хашхичаад байна" гээд ахын хашаанд орж ирсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч Т. нь нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэгээс хоёр удаа цохисон. Тэгтэл манай дүү болох ******* хэсгийн төлөөлөгч бас нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад нэгээс хоёр удаа цохисон. Тэгээд би *******ыг хорьсон, *******ийг хорьсон. ... Хэсгийн төлөөлөгч *******, ******* нар нь дахиад очиж зодоод байсан. Тэгэж байтал хамт явж байсан гэх залуу нэмж ирж бид хоёртой давхар хорьсон тэгээд салцгаасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-35-р хуудас/
5. Гэрч Э.ийн “... Тэгээд байж байтал хэсгийн төлөөлөгч “машинуудыг журамлана” гэж хэлээд явахаар *******, *******, , нарыг явъя гэхэд тэд нар яваагүй. Тэгээд бид нар унаж явсан Toyota prius-10 маркийн тээврийн хэрэгслийг цагдаагийн байрны хашаанд тавьж байрлуулчихаад хэсгийн төлөөлөгч аар гэр рүү хүргүүлж очтол *******, *******, нар нь хашааны гадаа зогсож байсан. Бид нар тэр гурвыг зогсож байхаар нь айгаад д буухаа болиод урд талын хашаанд нь буусан. Тэгээд хэсгийн төлөөлөгч “та нар эндээ буучих аа би *******, *******, нарыг аваад явъя” гэсэн. ... тай муудалцаад байх шиг байсан, би байшингийн ард орж нуугдсан байсан болохоор тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р хуудас/
6. Гэрч ын “... 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *******, ******* нарын хамт *******ын машин болох Тoyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 2.5 литрийн "Нийслэл" нэртэй том пиво 3-ыг уусан. 4 дэхээ задлаад сууж байтал ******* руу 1 дугаараас залгаад “Петровис” дээр ир гэсэн. ... Петровис колонкын баруун талд *******, ******* бид гурав очиход *******ын эхнэр болох Toyota prius-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. ... Тэгээд би бие засчихаад эргээд харсан чинь Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл болон Toyota prius-10 маркийн тээврийн хэрэгслүүд урд гупэр хэсгээрээ мөргөлдсөн байсан. ... Хэсгийн төлөөлөгч д хандан ******* нь “ямар том пизданууд вэ” гээд агсам тавиад байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч машинуудыг аваад явсан /яг хэн ямар машин унаж явсныг би санахгүй байна/ ямар ч байсан цагдаагийн хар машин, машинууд мөргөлдсөн хэргийн газар хоцорсон. Би *******, ******* нарын хамт алхаад манай хүргэн ахынх руу явж байхад хэсгийн төлөөлөгч машинтайгаа бид гурвын хажуугаар урагшаа яваад Найдан гэх айлын хашааны үүдэнд очиж зогссон. Тэгтэл надтай хамт явсан *******, ******* нар нь “ямар том писда вэ” гэж хэсгийн төлөөлөгч хараагаад байсан. ... Тэгээд би араас нь гүйгээд очтол ******* хэсгийн төлөөлөгч болох нүүрэн хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохиж байсан тэгэхээр нь би дундуур нь орж салгахад ******* бас хэсгийн төлөөлөгч болох руу дайраад байсан. Тэгэхэд *******ыг эхнэр нь болох нь хориод байсан. Би ыг хэсгийн төлөөлөгч болох цохиж байхыг хараагүй ээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р хуудас/
7. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 330 дугаартай “ биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, хүзүүнд цус хуралт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 54-56-р хуудас/
8. Арвижих Эстимейт ХХК-н 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24815/31382968 дугаартай “Тоёота Приус-11 маркийн 92-06 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урд салхины шил, буфер гэмтсэн... шууд зардал 240.000, шууд бус зардал 365.000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөг...” гэх үнэлгээ, /хх-ийн 77-78-р хуудас/
9. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 58 минутанд “Адаацаг сумын 1 дүгээр баг Петровис ШТС-н гадна согтуу хүмүүс зодолдоод байна” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1-р хуудас/
10. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны шөнийн 01 цаг 30, 35 минутанд согтуурал шалгасан магадалгаанд “... ******* 0.92, ******* 0.80 хувийн согтолттой”, /хх-ийн 6-р хуудас/
11. Дундговь аймгийн Адаацаг сумын хэсгийн төлөөлөгчөөр томилж, цагдаагийн ахлах дэслэгч цол олгосон тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, /хх-ийн 176-182-р хуудас/ зэрэг болно.
Дээрх хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.
Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 58 минутанд “Адаацаг сумын 1 дүгээр баг Петровис ШТС-н гадна согтуу хүмүүс зодолдоод байна” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл бүртгэгдсэн ба уг дуудлага, мэдээллийн дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч хүрэлцэн очсон байна.
Уг хэргийн газарт ******* нь согтуурсан үедээ Тоёота Приус-20 маркийн 11-44 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн жолоодож явсан Тоёота Приус-11 маркийн 92-06 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг урд буфер хэсгээр нь мөргөсөн, улмаар тэнд байсан нэр бүхий хүмүүстэй маргалдан хэрүүл, маргаан үүсгэжээ.
Ийнхүү хэсгийн төлөөлөгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийг холбогдох журмын дагуу саатуулах арга хэмжээ авах зорилгоор уг газраас хөдөлгөж өөр газар байршуулан согтуурсан этгээдүүдийг гэртээ харих шаардлага тавьсан байна.
Гэвч *******, ******* нар нь уг цаг хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр баг Тахилгат 16-00 тоот хашаанд тус сумын хэсгийн төлөөлөгч тавьсан дээрх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зүй бус үгээр хэлж хэрүүл маргаан үүсгэсэн, мөн түүний биед нь халдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч *******, ******* нарын ийнхүү гэмт хэрэг, зөрчлийн талаархи дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдан зодож хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” шинжтэй байна.
******* болон ******* нарын хувьд хэдийгээр 1 үйлдлээр бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх боловч хохирогч буюу хууль сахиулагч /хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч /-ийн албан үүрэгтэй холбоотойгоор тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн нь 1 үйлдлээр 2 гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болов.
Иймд шүүгдэгч овогтой , ******* ******* овогтой ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч нь шүүгдэгч *******, ******* нараас хохиролл 3.000.000 /гурван сая/ төгрөг авсан, гомдол саналгүй талаараа тайлбар гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч овогтой , ******* ******* овогтой ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Хүндрүүлэх” нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус бүр 2700 нэгжээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 3200 нэгжээр буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой , ******* ******* овогтой ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч овогтой , ******* ******* овогтой ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн 2700 нэгжээр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж, нийт 3200 нэгжээр буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирогчид 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД