| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/04036/И |
| Дугаар | 101/ШШ2019/01185 |
| Огноо | 2019-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2019/01185
2019 оны 04 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2019/01185 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Т-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг болох 110,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б.Тоос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн нэхэмжлэгч Г.Бд ногдох хэсэг болох 40,600,000 /дөчин сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 31,500,000 төгрөгийн шаардлагад холбогдох хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780,650 /70,200+710,450/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тоос улсын тэмдэгтийн хураамжид 431,150 /70,200+360,950/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ