| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
2025 02 19 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат,
Өмгөөлөгч Г.Эрдэнэбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, “Дөрвөн Гэгээ” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5-д тус тус зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдийн 155 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах “Грийн таун” байрнаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Бурхантай хөшөөний урд талын авто зам хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн 00-48 СҮҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2,87 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр 2 найзтайгаа гэрт байж байгаад 2 найз явсны дараа орой 5 цагийн орчимд хүүхдээ авах гэж явж байгаад цагдаад баригдсан” гэв.
Эрүүгийн 2530000000023 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ Грийн таун хотхонд байхдаа өдөр 13-14 цагийн үед найз Байгал, Батболд нарыг дуудаад хоол унд хийж өгчхөөд “Экс” нэртэй 0.75 литрийн архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд найзууд орой 16 цагийн үед манайхаас явцгаасан. Тэгээд би гэртээ хэсэг хэвтэж байгаад 2 хүүхдээ авах гээд гэрээсээ өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 00-48 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын гудамж руу явж байгаад Бурхантай хөшөөний урд талын авто зам дээр цагдаагийн эргүүлийн машинтай таарсан. Тэгээд цагдаагийн газар ирээд драйгер багаж үлээлгэхэд согтолт 2.87 хувьтай гарсан. ...2005 онд жолооч болж байсан. Тухайн үед Сүхбаатар аймгийн Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн жолооны курсийг төгсөж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалттай байсан. 2024 оны 03 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. ...Би тухайн үед Приус-20 маркийн 00-48 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээсээ болох Баруун-Урт сумын 1 дүгээр баг Грийн таун хотхоноос Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Бурхантай хөшөөний урд талын засмал зам хүртэл жолоодож явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26-р хуудас)
- Гэрч *******: “...Миний бие 2025 оны 01 сарын 03-ны өдөр 14 цагаас 01 сарын 04- ний өглөөний 06 цаг хүртэл замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн үүpar гүйцэтгээд явж байсан. Тухайн үед замын цагдаагийн ахлагч Н.Өвгөндамдингийн хамт тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Бурхантай хөшөөний урд талын засмал дээр тээврийн хэрэгсэл шалгах хугацаандаа замын цагдаагийн ахлагч Өвгөндамдин 00-48 сүү улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус 20 тээврийн хэрэгслийг шалгасан. Тэр үедээ тухайн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Мөн дээрээс нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Тэр тээврийн хэрэгслийг нь түр саатуулж цагдаагийн газар дээр авчирч драгер багаж үлээлгэсэн. Тухайн үед драйгер нь 2,87% гарсан. ...Тухайн жолооч нь ганцаараа явж байсан. ...Найзынхаасаа хөдлөөд гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Яг тодорхой хэдэн километр явсан талаараа бол надад хэлээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18-р хуудас),
- Гэрч *******: “...2023 оны 01 сарын 03-ны өдөр 14 цаг 00 минутаас 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бурхантай хөшөөний урд талд 00-48 сүү улсын дугаартай Приус-20 маркийн машиныг зогсоож шалгахад Ганболд овогтой Ганбаатар нь эрхээ хасуулсан. Тухайн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг тээврийн хэрэгслийг нь саатуулаад цагдаагийн байрны замын цагдаагийн тасгийн 104 тоотод драгер багажаар шалгахад 2.87 хувьтай гарсан. ...Ганбаатар нь ганцаараа явж байсан. Ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. ...Ганбаатар нь Баруун-Урт сумын 1 дүгээр баг Грийн таунаас Хайлаастын 9 дүгээр эгнээ хүртэл явж байна гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22-р хуудас),
- Гэрч Г.Батболдын: “...Шинэ он гарчхаад ер нь найз Ганбаатартай уулзалдаагүй байсан юм. Тэгээд Ганбаатар тухайн өдөр үдийн цайны цагаар гэртээ дуудаад ирж хоол ид гэсэн, тэгээд үдийн цайны цагаар очсон. Очсон чинь манай найз Ганбаатар болон Байгал нар тэднийд нэг шил архи задлаад уугаад сууж байсан. Тэгээд бид 3 хуваагаад уусан. ...Би тэр өдөр гар утсаа олохгүй байж байгаад маргааш нь харин Ганбаатарын гэрт нь үлдээчихсэн юм болов уу гэж бодоод гэрээр нь очсон нь Ганбаатар хүүхдээ авах гэж согтуу машин барьж яваад цагдаад баригдсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26-р хуудас),
- Гэрч : “...Ганбаатарын гэрт 14 цагийн үед би очсон. Гэрт нь очоод нэг шил архи уусан. ...Хүүхдээ авах гээд л бас явж байгаад тэгээд цагдаад баригдсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 29-30-р хуудас),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 03-р хуудас),
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 04-р хуудас),
- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-11-р хуудас),
- Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-р хуудас),
- Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13-р хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48-р хуудас),
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50-56-р хуудас),
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/155 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 65-70-р хуудас),
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас) зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах “Грийн таун” байрнаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Бурхантай хөшөөний урд талын авто зам хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн 00-48 СҮҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2,87 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Тухайн өдөр би гэртээ Грийн таун хотхонд байхдаа өдөр 13-14 цагийн үед найз Байгал, Батболд нарыг дуудаад хоол унд хийж өгчхөөд “Экс” нэртэй 0.75 литрийн архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд найзууд орой 16 цагийн үед манайхаас явцгаасан. Тэгээд би гэртээ хэсэг хэвтэж байгаад 2 хүүхдээ авах гээд гэрээсээ өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 00-48 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын гудамж руу явж байгаад Бурхантай хөшөөний урд талын авто зам дээр цагдаагийн эргүүлийн машинтай таарсан. Тэгээд цагдаагийн газар ирээд драйгер багаж үлээлгэхэд согтолт 2.87 хувьтай гарсан. ...2005 онд жолооч болж байсан. Тухайн үед Сүхбаатар аймгийн Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн жолооны курсийг төгсөж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалттай байсан. 2024 оны 03 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. ...Би тухайн үед Приус-20 маркийн 00-48 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээсээ болох Баруун-Урт сумын 1 дүгээр баг Грийн таун хотхоноос Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Бурхантай хөшөөний урд талын засмал зам хүртэл жолоодож явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26-р хуудас)
- Гэрч *******: “...Миний бие 2025 оны 01 сарын 03-ны өдөр 14 цагаас 01 сарын 04- ний өглөөний 06 цаг хүртэл замын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн үүpar гүйцэтгээд явж байсан. Тухайн үед замын цагдаагийн ахлагч Н.Өвгөндамдингийн хамт тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Бурхантай хөшөөний урд талын засмал дээр тээврийн хэрэгсэл шалгах хугацаандаа замын цагдаагийн ахлагч Өвгөндамдин 00-48 сүү улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус 20 тээврийн хэрэгслийг шалгасан. Тэр үедээ тухайн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Мөн дээрээс нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Тэр тээврийн хэрэгслийг нь түр саатуулж цагдаагийн газар дээр авчирч драгер багаж үлээлгэсэн. Тухайн үед драйгер нь 2,87% гарсан. ...Тухайн жолооч нь ганцаараа явж байсан. ...Найзынхаасаа хөдлөөд гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Яг тодорхой хэдэн километр явсан талаараа бол надад хэлээгүй.” гэх,
гэрч *******: “...2023 оны 01 сарын 03-ны өдөр 14 цаг 00 минутаас 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бурхантай хөшөөний урд талд 00-48 сүү улсын дугаартай Приус-20 маркийн машиныг зогсоож шалгахад Ганболд овогтой Ганбаатар нь эрхээ хасуулсан. Тухайн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг тээврийн хэрэгслийг нь саатуулаад цагдаагийн байрны замын цагдаагийн тасгийн 104 тоотод драгер багажаар шалгахад 2.87 хувьтай гарсан. ...Ганбаатар нь ганцаараа явж байсан. Ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. ...Ганбаатар нь Баруун-Урт сумын 1 дүгээр баг Грийн таунаас Хайлаастын 9 дүгээр эгнээ хүртэл явж байна гэж надад хэлсэн.” гэх,
гэрч Г.Батболдын: “...Шинэ он гарчхаад ер нь найз Ганбаатартай уулзалдаагүй байсан юм. Тэгээд Ганбаатар тухайн өдөр үдийн цайны цагаар гэртээ дуудаад ирж хоол ид гэсэн, тэгээд үдийн цайны цагаар очсон. Очсон чинь манай найз Ганбаатар болон Байгал нар тэднийд нэг шил архи задлаад уугаад сууж байсан. Тэгээд бид 3 хуваагаад уусан. ...Би тэр өдөр гар утсаа олохгүй байж байгаад маргааш нь харин Ганбаатарын гэрт нь үлдээчихсэн юм болов уу гэж бодоод гэрээр нь очсон нь Ганбаатар хүүхдээ авах гэж согтуу машин барьж яваад цагдаад баригдсан гэж хэлж байсан.” гэх,
гэрч : “...Ганбаатарын гэрт 14 цагийн үед би очсон. Гэрт нь очоод нэг шил архи уусан. ...Хүүхдээ авах гээд л бас явж байгаад тэгээд цагдаад баригдсан гэж ярьсан.” гэх мэдүүлгүүд,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл,
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл,
Цагдаагийн Ерөнхий газрын 2025.01.07-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т “Жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2025.01.07-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/155 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр,
тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 2,87 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 001797 дугаарын гэрчилгээтэй Alcotest-6820 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, уг хугацаа дуусаагүй байх үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах “Грийн таун” байрнаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Бурхантай хөшөөний урд талын авто зам хүртэлх зайд “Toyota.Prius-XW20” маркийн 00-48 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,87 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас тухайн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх,
түүний өмгөөлөгчөөс “ Манай үйлчлүүлэгч ******* хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж байгаа. Учруулсан хохирол байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар хорих ял эдлэхгүйгээр тэнсэх ялын саналыг тавьж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилээр хасах тал дээр санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбатаас гаргасан дээрх санал, дүгнэлтийг хангах хууль зүйн боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанаас үнэн зөв мэдүүлэг өгч, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад шууд, бодит хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тэрээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхүүд нь эхийн асрамжинд үлдсэн боловч тэрээр тухайн бага насны 2 хүүхдийн хамт амьдарч, тэдгээрийг асран, хамгаалдаг хувийн байдал зэргийг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 52 секундын бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 52 секундын бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН