Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай. ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ялтай байхдаа *******той бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 20 дугаар гудамжны 6 тоот хашаанд байх хохирогч *******ийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 6 метртэй хивс 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, оёдпын машин 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэгийг тус тус хулгайлан 1683000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдпээр *******той бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байх хохирогч *******гийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 1 хос 2 ширхэг хивс, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав 1 ширхэг, сийлбэртэй шатар 1 ширхэг, 2 метртэй хивсэнцэр 1 ширхэг, чулуу толгойтой манан хөөрөг 1 ширхэгийг тус тус хулгайлан 360000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан, уг хулгайн үйлдлийг хийхдээ *******гийн гэрийн модон хаалга болон цоожийг эвдэж 155000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр *******той бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 30 тоот хашаанд байх хохирогч Б.Ганболдын түр эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 6 метртэй хивс 1 ширхэг, 4 метртэй хивс 1 ширхэг, шинэ цагийн цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, ДВД хөгжим, 3 литр 800 грамм ордог ус буцалгагч 1 ширхэгийг тус тус хулгайлан бусдад 470000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, уг хулгайн үйлдэлийг хийхдээ Б.Ганболдын гэрийн цоожийг эвдэж 8000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 22 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хохирогч ын эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч айрагны хул 1 ширхэг, плаш уншдаг хөгжим 1 ширхэг, мөнгөн гүцтэй тавиуртайгаа 6 ширхэг мөнгөн рунктэй ком 1 ширхэг, мах шарагч 1 ширхэг, майхан 1 ширхэг, индүкцэн плитка 1 ширхэгийг тус тус хулгайлан 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр *******той бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 22 дугаар гудамжны 08 тоот хашаанд байх ын гэрт хууль бусаар нэвтэрч 780000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хивсийг хулгайлахыг завдсан,

Шүүгдэгч ******* нь ялтай байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 оны 12 дугаар сарны 25-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 20 дугаар гудамжны 6 тоот хашаанд байх хохирогч *******ийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 25 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 2 ширхэг, 10 литрийн багтаамжтай тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан шанаг 1 ширхэг, 15 метрийн уртасгагч залгуур 1 ширхэг, 5 метртэй уртасгагч залгуур 1 ширхэг, 10 метртэй уртасгагч залгуур 1 ширхэг зэргийг мөн *******ийн амбаарт нь хууль бусаар нэвтэрч мустанг 5 маркийн мотоцикль 1 ширхэгийг тус тус хулгайлан 473 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр *******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 20 дугаар гудамжны 6 тоот хашаанд байх хохирогч *******ийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 6 метртэй хивс 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, оёдпын машин 1 ширхэг, угаалгын машин 1, хөлдөөгч 1 ширхэгийг тус тус хулгайлан 1683000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр *******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байх хохирогч *******гийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч 1 хос 2 ширхэг хивс, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав 1 ширхэг, сийлбэртэй шатар 1 ширхэг, 2 метртэй хивсэнцэр 1 ширхэг, чулуу толгойтой манан хөөрөг 1 ширхэгийг тус тус хулгайлан 360 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан, уг хулгайн үйлдэлийг хийхдээ *******гийн гэрийн модон хаалга болон цоожийг эвдэж 155000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр *******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 30 тоот хашаанд байх хохирогч Б.Ганболдын түр эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч 6 метртэй хивс 1 ширхэг, 4 метртэй хивс 1 ширхэг, шинэ цагийн цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, ДВД хөгжим, 3 литр 800 грамм ордог ус буцалгагч 1 ширхэгийг тус тус хулгайлан бусдад 470000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, уг хулгайн үйлдэлийг хийхдээ Б.Ганболдын гэрийн цоожийг эвдэж 8000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдпээр *******той бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 22 дугаар гудамжны 08 тоот хашаанд байх ын гэрт хууль бусаар нэвтэрч 780000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хивсийг хулгайлахыг завдсан,

давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 17 дугаар гудамжны 22 тоотод оршин суух ын гэрээс түүний эзэмшлийн самсунг маркийн гар утас хулгайлан 300000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ.                          /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байж байтал Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас танай гэрт хулгай орсон байна гэхээр нь би тэр өдрөө Баянхонгор аймаг явах унаанд суугаад Баянхонгор аймаг 9-20-06 тоот хашаанд гэртээ ороод үзтэл гэр дотор байсан угаалгын машин 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, 25 летрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 2 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, 10 летрийн багтаамжтай тогоо 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, хөнгөн цагаан шанаг 1 ширхэг, 15 метртэй уртасгагч 1 ширхэг, 5 метртэй уртасгагч 1 ширхэг, 10 метр гэрлийн утас 1 ширхэг, 6 метртэй хивс 1 ширхэг, гадаа амбаар дотор байсан мустанг 5 маркийн хуучин мотоцикль зэрэг эд зүйлс алдагдсан байсныг манай хашаан дотор цуг айл байдаг ******* гэгч нь ******* гэгчтэй бүлэглэн хулгайлсан байсан. Би өөрийн алдсан гэх эд зүйлсээс хөлдөөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, 6 метртэй 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, оёдпын машин зэрэг эд зүйлсийг буцаан авсан харин бусад хохиролыг барагдуулж аваагүй байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67/

Хохирогч Д.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай гэр Баянхонгор аймаг Баянхонгор сум Цахир 7 дугаар баг 7-16-30 тоотод оршин суудаг юм. Би Улаанбаатар хот руу 2016 оны 10 сарын 01 ний өдөр яваад тэрнээс хойш Улаанбаатар хотод байсан намайг эзэнгүй байх хойгуур гэр эзэнгүй үлдсэн юм. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотод байх үед манай ээж Түмэнжаргал над руу утсаар яриад танайд хулгай орсон байна гэхээр нь би Улаанбаатар хотоос 2017 оны 02 сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг дахь 7-16-30 тоот дахь гэртэй иртэл манай гэрээс 6 метртэй хивс, 4 метртэй хивс, шинэ цагийн цагаан хөөрөг, Р\ЛЭ Хөгжим, 3 летр 800 грамм ордог ус буцалгагч зэрэг эд зүйлс алдагдсан өөр эд зүйл алдагдаагүй байнаг эх мэдүүлэг /хх-ийн 69-71/

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Баянхонгор аймаг Баянхонгор сум Есөнбулаг 9 дүгээр багийн 9-19-01 байдаг юм би Баянхонгор аймаг Заг суманд мал малладаг юм. 2017 оны 01 сарын 27-ны өдөр би Баянхонгор аймгийн Заг сум явсан юм тэрнээс хойш би аймаг дахь гэртэй ирээгүй 2017 оны 02 сарын 06-ны өдөр Заг сум дээр байх үед Баянхонгор цагдаагийн газраас утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна яаралтай Баянхонгор аймагт ир гэхээр нь 2017 оны 02 сарын 07-ны өдөр Баянхонгор аймаг дээр иржөөрийн 9-19-01 тоотод байх гэртээ иртэл 3 метртэй 1 хос 2 ширхэг хивс, 40 летрийн багтаамжтай хөнгөн цагаан сав, сийлбэртэй шатар, 2 метртэй ногоон хивсэнцэр мөн сүүлд нь эд зүйлээ бүртгээд үзтэл авдар байсан сүүлийн үеийн чулуун толгойтой 2 ширхэг манан хөөрөг байсан алга болсон. Тиймээ би өөрийн алдсан гэх эд зүйлсээс 3 метртэй 1 хос 2 ширхэг хос хивс, сийлбэртэй шатар, 2 метртэй ногоон хивсэнцэр, 2 ширхэг сүүлийн манан хөөрөг гэх зүйлийг буцаан авсан харин 40 летрийн багтаамжтай хөнгөн цагаан саваа буцаан аваагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73-75/

Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Баянхонгор аймаг Баянхонгор сум Цагаан чулуут 5 дугаар баг 5-17-22 тоотод байдаг юм. 2017 оны 02 сарын 13 ны орой ******* гэх залуу манай гэрт орж ирээд танай гэрт хоночихоод маргааш яваад өгье манай гэр хол байдаг гэхээр нь манай гэрт хоноод маргааш өглөө 10 цагийн ******* манай гэрээс гараад явахдаа миний Затзипд 33 маркийн гар утас хулгайлаад яваад өгсөн тэгээд би *******той уулзаад миний гар утсыг хулгайлсан байна гар утсаа авъя гэсэн чинь Баруун бүс худалдааны төвд 1 хүнд зарсан гэж хэлсэн. Би ******* гэх хүнийг танихгүй тэр өдөр манайд хоночихоод явсан тэрнээс хойш таньдаг болсон. Манай гэрт орж ирчихээд манай гэр хол байдаг танай гэрт 1 хоночихоод маргааш өглөө яваад өгнө гэхээр нь хонуулсан юм. Миний алдсан гэх гар утас нь Затзипд 5-3 маркийн хар өнгийн гар утас байсан. Би өөрийн алдсан Затзипд з-З маркийн хар өнгийн гар утсыг сарын өмнө 300 000 төгрөгөөр худалдан авч байсан тул 300 000 төгрөгөнд үнэлж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78/

Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 сарын 20-ны үеэр 5и Баянхонгор аймаг Богд сум яваад манай аймаг дээрх Баянхонгор сум 9-22-08 тоот хашаанд байх гэр эзэнгүй үлдсэн юм. 2017 оны 02 сарын 02-ны орой 21 цагийн үед би Богд суманд байх үед манай хойд талын Далайбат над руу яриад гэрт чинь хулгай орсон байна. Хулгайч нь үйлдэл дээрээ баригдсан байна гэхээр нь би 2017 оны 02 сарын 03-нд Баянхонгор аймаг дахь 9-22-08 тоотод байх гэртээ ирээд эд зүйлсээ бүртгээд үзтэл манай гэрээс айрагны хул 1 ширхэг, плаш уншдаг 2 дипузертэй хөгжим 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг, мөнгөн гүцтэй тавиуртайгаа 6 ширхэг рүнктэй мөнгөн хослол 1 ширхэг, мах шарагч 1 ширхэг, майхан гэх зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би өөрийн алдсан плаш уншдаг 2 дипузертэй хөгжмийг хүлээн авсан байгаа харин үлдсэн эд зүйлсээ буцаан аваагүй. Үлдсэн алдсан гэх эд зүйлсээ авах юм бол надад гомдол санал болон нэхэмжпэх зүйлс байхгүй. Намайг хөдөөнөөс Баянхонгор аймаг дээрх гэр буюу 9- 22-8 тоотод байх гэртээ ирэхэд гэрийн дотор талын хана хэсэгт өлгөөтэй байсан 3 ширхэг эрдэнэт хивсийг хананаас аваад газар буулгасан гэрийн эд зүйлс эмх замбараагүй, гэрт байсан зарим эд зүйлс алга болсон байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 80-81/

Иргэний нэхэмжлэгч Д.Цэдэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 сарын 19-ний өдөр Есөн-Эрдэнэ зах дотор гутал засвар дээр ажил дээрээ байж байтал үл таних 2 залуу ирээд хуучин оёдлын машин хямдхан зарна гэхээр нь би хэнийх юм бэ гээд асуутал тэр 2 залуугийн 1 залуу нь минийх байгаа юм гэхээр нь би хэдээр зарах юм бэ гээд асуутал 20.000 төгрөгөөр зарна гэхээр нь үзье гэсэн чинь гараад явсан хэсэг хугацааны дараа тэр 2 залуу хуучин оёдлын машин аваад ирэхээр нь эвдэрсэн юм байна авахгүй гэж хэлсэн чииь тэр 2 залуу та 10.000 төгрөгөөр авчих гэхээр нь би 10.000 төгрөгөөр худалдан авсан тэр 2 залуу мөнгө аваад явсан. Би тухайн үед уг оёдлын машиныг хулгайн эд зүйл байсан талаар мэдээгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 сарын 19-ний өдөр 13 цагийн үед би Баруун бүс худалдааны төвийн ар талын 1 давхарын үйлчилгээний төвийн №1 дугаартай лангуун дээр хүнсний худалдаа хийгээд сууж байтал 2 залуу ирээд эмэгтэй хүний хурган дээл үзэх үү гэхээр нь би үзтэл эмэгтэй хүний хар өнгийн хурган дээл байхаар нь хэдэн төгрөгөөр зарах юм гээд асуутал 30.000 төгрөгөөр зарна гэхээр нь хулгайн дээл биш биз гээд асуутал үгүй манай эгчийн хурган дээл байгаа юм гэхээр нь би 30.000 төгрөгөөр худалдан авсан тэр залуучууд яваад өгсөн. *******, ******* нар нь надад хар өнгийн хурган дээл зарсан 2 залуу мөн байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/

Иргэний нэхэмжпэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 сарын 19-ний өдөр Есөн-Эрдэнэ зах дээр хуучины эдлэлийн худалдаа хийж байх үед 2 залуу ирээд хөөрөг авах уу, хөөрөг зарна гэхээр нь үзэхэд хятад улсад үйлдвэрлэгдсэн хув болон манан хөөрөг байхаар нь 20.000 төгрөгөнд худалдан авсан. Би тухайн үед тэр 2 залуугаас ямар учиртай хөөрөг вэ хулгайн хөөрөг юм биш үү гэж асуухад хулгайн хөөрөг бишээ зараад мөнгөөр нь бинзен хийгээд хөдөө явах гэсэн юм гэж байхаар нь би худалдан авсан. Тэгээд маргааш нь болох 2017 оны 01 сарын 20-ны өдөр 12 цагийн үед Есөн-Эрдэнэ зах дээр хуучины эд зүйл зардаг гэх газар сууж байсан чинь нөгөө 2 дахиж ирээд хос монгол хивс зарна гэхээр нь би үзье гээд гэрт ирсэн чинь 1 хос 2 ширхэг хивс байхаар үзсэн чинь хятад хивс байхаар нь хятад хивс байна авахгүй гээд хэлсэн чинь 20.000 төгрөгөнд зарчихъя гэхээр нь би худалдан авсан. Би хулгайн эд зүйлс байсныг мэдээгүй. 2 залуу надад хэлэхдээ эхнэрээсээ салж байгаа гэр ороны эд зүйлсээ зарж байгаа юм гэхээр нь би худалдан авсан. Би тухайн үед 2 ширхэг хөөрөг, 1 хос 2 ширхэг хивсийг хулгайн эд зүйлс байсныг мэдэлгүй 40.000 төгрөгөөр худалдан авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 сарын 19-ний өдөр 15 цагийн үед Тэрбиш, ******* нар манай ажил дээр 1 архитай ирээд цуг ууцгаасан. Бид нар архи уугаад сууж байсан чинь ******* нь угаалгын машин, 6 метртэй хивс зарна гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах вэ гээд асуусан чинь угаалгын машин, 6 метртэй хивсээ нийлүүлээд 80.000 төгрөгөнд ав гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь хямдарсаар байгаад 30.000 төгрөгөнд авахаар болсон. Би тухайн үед би ямар учиртай угаалгын машин, хивс вэ гээд асуусан чинь Тэрбиш нь миний юм байгаа юм би ганцаараа байдаг өөрийнхөө эд зүйлсийг зарж байна гэхээр нь авахаар болоод Тэрбиш, ******* нар таксинд суугаад аваад ирье гээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа таксинд угаалгын машин, хивсийг ачиж ирэхээр нь үзтэл цагаан өнгийн угаалгын машин, 6 метртэй хивс аваад ирэхээр нь би 30.000 төгрөгийг бэлнээр өгөөд худалдан авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/

Иргэний нэхэмжлэгч М.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 сарын 20-ны өдөр 18 цагийн үед би Есөн-Эрдэнэ зах дээр явж байтал 2 залуу хөлдөөгч зарна гээд явж байхаар нь би асуусан чинь 80.000 төгрөгөнд зарна гэхээр нь үнэтэй байна үнээ доош нь буулгавал хөлдөөгчийг чинь авна гэсэн чинь надад зарахаар болоод би гэрийн хаягаа зааж өгсөн. Тэр 2 залуу авчираад өгнө гэхээр нь би гэрлүүгээ яваад гэртээ байж байтал тэр 2 залуу таксигаар цагаан өнгийн хөлдөөгч аваад ирсэн. Тэгэхээр нь би 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн үед тэр залуугаас хулгайн эд зүйлс юм биш үү гэж асуухад үгүй хулгайн эд зүйлс биш миний эд зүйлс байгаа юм гэсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96/

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 сарын эхээр байхаа би Есөн-Эрдэнэ зах дээр Мичид зоогийн газарт байх үед 2 залуу ирээд хивс авах уу гэхээр нь би үзье гээд үзсэн чинь том улаан шар өнгийн хивс байхаар нь хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 30.000 төгрөгөөр зарна гэсэн. Би 25.000 төгрөгөөр тухайн хивсийг худалдан авсан. Тухайн үед би уг хивсийг хулгайн эд зүйл юм биш биз дээ гээд асуусан тэр 2 залуу үгүй өөрийн хивсээ зарж байгаа юм гэхээр нь би худалдан авсан. Би тухайн үед уг хивсийг хулгайх гэж мэдэлгүй 25.000 төгрөгөөр худалдан авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99/

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 сарын 20-ны үеэр байхаа би өдрийг сайн санахгүй байна. Есөн-Эрдэнэ зах дээр гутал завсар дээр байж байтал 2 залуу ирээд мөнгөний хэрэг байна сийлбэртэй шатар байна худалдаж авах уу мөнгө төгрөгний хэрэг байна гэхээр нь би авахгүй гээд гаргасан хэсэг хугацааны дараа тэр 2 залуу дахин орж ирээд ямар нэгэн хулгайн эд зүйл биш юм. Уг шатарыг хямдхан зарна гэхээр нь би хулгайн эд зүйл биш биз дээ гэсэн чинь тэр 2 хулгайн шатар бишээ өөрийн шатар байгаа юм зарах гэсэн юм гэхээр нь хэдээр зарах юм гэсэн чинь 20.000 төгрөгөөр зарна гэхээр нь би 20.000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн үед уг шатарыг хулгайн эд зүйл байсныг мэдэлгүй худалдан авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/

Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын сүүлээр байхаа би Есөн-Эрдэнэ зах дээр түүхий эд аваад зогсож байх үед 1 залуу ирээд хөнгөн цагаан авах уу гэхээр нь авна гэсэн чинь тэр залуу 1 ширхэг тогоо авчирахаар нь үзсэн чинь 3 килограмм болоод 2400 төгрөгөөр худалдан авсан. Би хулгайн замаар олдсон тогоо байсан талаар мэдээгүй худалдан авсан. Надад зарсан гэх 1 ширхэг тогоог цааш нь хөнгөн цагаантай нийлүүлээд зарсан надад одоо уг тогоо байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111/

Гэрч ы мөрдөн байцалтанд өгсөн: 2016 оны 12 сарын 20-ны үеэр байхаа би Есөн-Эрдэнэ зах дээр ажил дээрээ байж байтал 1 залуу ирээд төмөр авах уу гэхээр нь авна гэсэн. Гэрт байгаа гээд Баянхонгор сумын 9-20-06 тоотод очиход хуучин мотоцикль байсан. Би хэдэн төгрөгөөр зарах уу гэсэн чинь 10000 төгрөгөөр гэхээр нь уг мотоциклийг үзээд 11000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед уг мотоциклийг хулгайн мотоцикль байсан талаар мэдээгүй 11000 төгрөгөөр худалдан авсан. *******ийг харлаа надад төмөрөнд 1 мотоцикль зарсан гэх залуу мөн байна. Надад зарсан гэх мотоциклийг би задлаад хөнгөн цагаан төмөр хоёрыг нь салгаад зарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед би гэртэй Ариунболорын хамт зурагт үзэж байгаад гадаа чимээ гараад байхаар нь би бие засах гээд гартал Баянжаргал ахын гэр дотор чимээ гараад байхаар нь эзэн нь ирсэн байх гэж бодоод гэрт нь очтол гэр нь цоожтой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод эхнэр Ариунболорыг дуудаж цагдаа дууд гэж хэлсэн. Миний ярьсан зүйлийг сонсоод гэрийн тооноор 2 хүн гарч ирээд гэрийн хойд руу урд руу буугаад зугтаах гэхээр нь гэрийн хойд талаар буусан залуугийн араас савар шидсэн чинь тэр залуу таварцаглаад газар унахаар нь би барьж аваад гэр лүү оруулсан. Тэгээд удалгүй араас цуг орсон гэх 1 залуу нь манай гэр лүү ороод ирэхээр нь би барьж аваад гэрээ дотроос нь цоожилсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирэхээр нь цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Тэгээд би Баянжаргал ах руу утсаар ярьж танай гэрт хулгай орсон, хулгайчийг нь бариад авсан талаар хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 сарын 14-ний өдөр 13 цагийн үед би өөрийн ажил болох Баруун бүс худалдааны төв дээр гар утас засварын лангуун дээр сууж байтал үл таних 1 залуу ирээд гар утас сэлбэгэнд авах уу гэхээр нь үзье гэсэн. Хар өнгийн гар утас байхаар нь 10.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд тэр залуу мөнгө аваад яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө би гар утас худалдаж авна гэсэн хүнд 20.000 төгрөгөөр буцаагаад зарсан тэр хүнийг би одоо танихгүй. ******* нь надад хэлэхдээ миний гар утас байгаа юм гэсэн. Хулгайн гар утас байсан талаар мэдээгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 122-123/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 02 сарын 06-ны өдрийн: хохирогч Б.Ганболдын хулгайд алдагдсан эд зүйлс нь нийт 470.000 төгрөгийн, хохирогч *******ийн хулгайд алдагдсан эд зүйлс нь 2.233.000 төгрөгийн, хохирогч *******гийн хулгайд алдагдсан эд зүйлс нь 360.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 126-128/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 02 сарын 17-ны өдрийн: хохирогч ын хулгайд алдагдсан эд зүйл нь 300.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /1-р хх-ийн 134-135/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 1, 2, 3, 5, 7, 10, 11, 12, 13, 14, 15, 18, 19, 20, 21, 22 гэж дугаарласан гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2017-010 БНХ 8 гэж кодлогдсон гарын мөр нь папилон санд удаа дараа орсон Адъяадулам овогтой Тэрбишийн зүүн гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 141-152/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 03 сарын 14-ний өдрийн: яллагдагч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч *******гийн монгол гэрийн модон хаалга, хятад цоож зэргийг эвдсэн бөгөөд цоож, хаалганы үнэлгээ нь 155.000 төгрөгийн, хохирогч Б.Ганболдын гэрийн цоожийг эвдсэн бөгөөд цоож нь 8.000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 158-159/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 02 сарын 07-ны өдрийн: хохирогч ын хулгайд алдагдсан эд зүйлс нь нийт 350.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /1-р хх-ийн 166-167/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн: хохирогч ын эзэмшлийн 3 ширхэг хивс нь нийт 780.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /2-р хх-ийн 90-91/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 1/

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 6-10/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 34-49, 53-54/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 50-52, 55/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 56-63/

- *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, Баянхонгор сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 209-211/

-*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 212/

-*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, 9-р багийн ЗД-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 229-230, 242/

-*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 231/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд гаргаж өгсөн шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох хохирогч *******д 15.000 төгрөг орлого болгож хийсэн баримт, Баянхонгор сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт, Баянхонгор сумын Энхбүрд эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүний их эмч Н.Эрчулууны тодорхойлолт, *******ийн эмчлүүлэгчийн картын хуулбар зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 18 ны үед байхаа би *******той Ахмадын ордны бүжиг дээр таарч уулзаад бүжиг тараад *******ийн гэр лүү явж байх үед ******* манай арын айл эзэнгүй байгаа гэрт дотор нь хөлдөөгч байгаа 2 уулаа тэр эзэнгүй гэрт орж хөлдөөгчийг аваад зарж мөнгө болгьё гэхээр нь тэр шөнө *******ийнд хоноод маргааш өглөө 10 цагийн үед Баянхонгор аймаг Баянхонгор сум Есөнбулаг 9 дүгээр баг 9-20-06 тоотод байх *******ийн гэрийн ар талд эзэнгүй гэр байхаар нь цоожийг онгойлж гэрт ороод үзтэл цагаан өнгийн хөлдөөгч байхаар нь үзчихээд гэрийг нь буцаагаад цоожилсон. Тэгээд би Баруун бүс худалдааны төв рүү орж үл таних эгчтэй уулзаж хөлдөөгч авах уу гэсэн чинь авна гэхээр нь ******* бид 2 захаас такси бариад буцаж очиж аваад Амчуулд үл таних эгчийнд хүргэж өгч 50.000 төгрөгөөр зарчихаад мөнгөөрөө ******* бид 2 дэлгүүрээс 2 шил архи худалдан авч *******ийн найз гэх залуугийнд очиж бид 3 хувааж ууж сууж байгаад ******* тэр найзаасаа хямдхан хивс, угаалгын машин байна авах уу гэсэн чинь авна гэхээр нь бид 2 замаас такси барьж буцаж Баянхонгор сум 9-20-06 тоот хашаанд байх эзэнгүй гэрт орж цагаан өнгийн угаалгын машин, улаан шар хивс, хурган дээл аваад цагаан өнгийн угаалгын машин, улаан шар өнгийн хивсийг нийт 30.000 төгрөгөөр зараад харин хурган дээлийг Баруун бүс худалдааны төвийн ар талд байх 1 давхар худалдааны төвд 1 эгчид 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцаж Баянхонгор сум 9-20-06 тоотод очиж оёдлын машиныг хулгайлан авч гараад оёдлын машиныг Есөн-Эрдэнэ зах дээр гуталчин эгчид 10.000 төгрөгөөр зараад мөнгө төгрөгийг үрж тараагаад дуусгасан.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны үед байхаа би *******ийн хамт архи уусан *******ийн гэр лүү явж байх үед ******* надад манай урд талд эзэнгүй айл байгаа хоёулаа орж хулгай хийе юмтай айл байгаа гэхээр нь орой 21 цагийн үед Баянхонгор сумын 9-19-01 тоотод эзэнгүй гэрийн хаалганы цоожийг эвдэж гэрт ороход шар өнгийн 1 хос 2 ширхэг хивс, ногоон өнгийн хивсэнцэр, сийлбэртэй шатар, 40 летрийн багтаамжтай хөнгөн цагаан сав, 2 ширхэг бор өнгийн хөөрөг байсан. Нэг хөөрөг нь арьсан даалимтай байсныг хулгайлан авч гараад *******ийн гэрт оруулж тэнд хонуулаад маргааш өглөө нь Есөн-Эрдэнэ зах дээр хуучин эдлэл авдаг эрэгтэй хүнд 2 хөөргийг 10.000 төгрөгөөр зарсан харин сийлбэртэй шатараа гуталчин эгчид 20.000 төгрөгөөр зарсан. Маргааш өглөө нь хөөрөг зарсан гэх хуучины эдлэл авдаг хүнд 1 хос 2 ширхэг хивсийг 20.000 төгрөгөөр зарсан 40 летрийн хөнгөн цагаан сав нь *******ийнд байгаа гэсэн чинь алга болсон байсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Ногоон өнгийн хивсэнцэр нь надад байгаа. Бид 2 хулгайн эд зүйлс зарсан мөнгөө үрж тараагаад дуусгасан,

2017 оны 01 сарын 25-ны үед орой 22 цагийн үед *******ийн хамт Баянхонгор сумын 7-16-30 тоот хашаанд байх эзэнгүй гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 6 метртэй улаан шар өнгийн хивс 1 ширхэг, хөгжим 1 ширхэг, цагаан өнгийн хөөрөг зэргийг хулгайлан авч гараад 6 метртэй улаан шар хивсийг Есөн-Эрдэнэ зах дээр Мичид гэх цайны газарт ажилладаг 1 эгчид 20.000 төгрөгөөр зарсан. Хөгжим цагаан хөөрөг зэрэг нь надад байгаа,

2017 оны 02 сарын 01-ний өдрийн орой 23 цагийн үед би Баянхонгор сумын 9-22-08 тоотод байх нэг эзэнгүй гэрт тооноор нь орж шаазан айрагны хул 1 ширхэг, хар өнгийн өсгөгч дипүүзэртэй хөгжим зэргийг хулгайлан авч гараад хашаа давах гэж байгаад шаазан айрагны хулыг нь хагалсан харин хар өнгийн өсгөгч дипүүзэртэй хөгжимийг маргааш нь Есөн-Эрдэнэ зах дээр гар утас зардаг гэх газар 1 залууд 20.000 төгрөгөөр зараад орой нь *******той уулзаж архи ууж байгаад манайд очиж хоол идчихээд ******* бид 2 нөгөө айлын тооноор 22 цагийн үед орж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 сарын 24-25 ны өдөр би гэртэй ганцаараа байж байгаад хойд Цэрэндэжид эгчийн гэрийн цоожийг эвдэн ороод 1 ширхэг гэрлийн утас, 2 ширхэг уртасгагч аваад хойд талын амбаараас 20 хэмжээтэй хөнгөн цагаан тогоо, хуучин мустанг 5 маркийн мотоциклийг хулгайн авч 20 хэмжээтэй тогоог Есөн-Эрдэнэ зах дээр 1 ахад 2400 төгрөгөөр зарсан. Харин үл таних хүнд гэрлийн утас 2 ширхэг уртасгагчийг 5000 төгрөг зараад хуучин мустанг 5 маркийн мотоциклийг төмөр авдаг гэх ахад 11.000 төгрөг тус тус зараад мөнгийг үрж тараагаад дуусгасан,

Тэрнээс хойш 2017 оны 01 сарын 18-ны өдөр Тэрбиштэй Ахмадын ордоны бүжиг дээр таараад тэр шөнө манайд очиж хоноод маргааш нь 2017 оны 01 сарын 19-ны өглөө 11 цагийн үед Тэрбиш бид 2 хойд Цэрэндэжид эгчийнд орчихоод Тэрбиш угаалгын машин хөлдөөгч хивсийг үзүүлчихээд хурган дээлийг авч гараад Баруун бүс худалдааны төвийн хойд талын 1 давхарт байдаг эгчид 30.000 төгрөгөөр зараад Баруун бүс худалдааны төв дээр явж байгаад 1 эгчтэй таараад хөлдөөгч хямдхан зарна гэсэн чинь авна гээд гэрийн хаягаа зааж өгөхөөр нь Тэрбиш бид 2 такси барьж Баянхонгор сумын 9-20-06 тоотод очиж хөлдөөгчийг аваад тэр эгчийн гэрийн хаягаар нь очиж 50.000 төгрөгөөр зараад дэлгүүрээс архи аваад миний танидаг гэх Төмөрсүхтэй архиа хувааж ууж байгаад Төмөрсүхийг угаалгын машин, хивс хямдхан авах уу гээд асуутал авна гэхээр нь Тэрбиш бид 2 такси барьж буцаж Баянхонгор сумын 9-20-06 тоотод очиж Цэрэндэжид эгчийнхээс угаалгын машин хивсийг нь аваад буцаж таксинд сууж Төмөрсүхийнд очиж хивс, угаалгын машиныг нийлүүлээд 30.000 төгрөнд зарсан. Дахиж Баянхонгор сум 9-20-06 тоотод очиж Цэрэндэжид эгчийн гэрлүү орж оёдлын машиныг авч гараад Есөн-Эрдэнэ зах дээр гуталчин эгчид 10.000 төгрөгөөр зараад мөнгийг нь үрж тараагаад дуусгасан,

2017 оны 01 сарын 20-ны өдрийн орой 19 цагийн үед Тэрбиш бид 2 манайх руу явж байгаад манай урд эзэнгүй айл байна гээд байхаар нь тэр эзэнгүй айлд ороод эд зүйлийг хулгай хийе гээд Баянхонгор сумын 9-19-01 тоот хашаанд ороход 1 айл эзэнгүй байхаар нь гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэр дотроос 1 хос 2 ширхэг хивс, ногоон өнгөтэй хивсэнцэр, сийлбэртэй шатар, 2 ширхэг бор өнгийн хөөрөг, 40 летрийн багтаамжтай хөнгөн цагаан усны байхаар нь хулгайлан авч гараад 2 ширхэг бор өнгийн хөөрөгийг эртний эдлэлийн худалдаа хийдэг гэх залууд 20.000 төгрөгөөр зараад маргааш нь дахин эртний эдлэл авдаг залууд 1 хос 2 ширхэг хивсийг 20.000 төгрөгөөр өгсөн. Мөн гуталчин эгчид сийлбэртэй шатарыг 20.000 төгрөгөөр тус тус зарсан. Харин ногоон хивсэнцэр Тэрбиш бид хоёрт байгаа. 40 летрийн багтаамжтай хөнгөн цагаан сав манай гэрт байж байгаад алга болсон байсан. Бид 2 хулгайлан авсан эд зүйлс зарсан мөнгөө үрж тараагаад дуусгасан,

2017 оны 01 сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед Тэрбиш бид хоёр Баянхонгор сумын 7-16-30 тоотод байх эзэнгүй гэрийн цоожийг эвдэж ороод гэр дотор байсан 6 метр хивс, цагаан өнгийн чулуун хөөрөг, хөгжим зэргийг хулгайлан авч гараад 6 метртэй хивсийг Есөн-Эрдэнэ зах дээр Мичид зоогийн газарт 1 эгчид 20.000 төгрөгөөр зарсан. Хөөрөг, хөгжимийг Тэрбишд өгсөн,

2017 оны 02 сарын 02-ны өдрийн орой Тэрбиш нь надад би өчигдөр ганцаараа нэг айлд орж эд зүйл хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээ зах дээр зарсан. Хоёулаа дахин тэр айлд орж эд зүйл хулгай хийе гээд Баянхонгор сумын 9-22-08 тоотод байх гэрийн тооноор орж байгаад хажуу талын айлын хүнд нь баригдаж цагдаад баригдсан.

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед би Баянхонгор сумын 5-17-22 тоотод байх айлд очиж хоночихоод явъя гэж хэлсэн чинь тэр айлын хүмүүс тэг тэг гээд хонуулахаар болсон юм. Тэгээд шөнө би гэрт нь хоночихоод маргааш нь өглөө 10 цагийн үед босоод ирсэн орон дээр хар өнгийн самсунг маркийн гар утас байхаар нь хулгайлж авч гараад Баруун бүс худалдааны төв дээр гар утас засвар дээр суудаг хүнд 10.000 төгрөгөөр зараад 10.000 төгрөгөө үрж тараагаад дуусгасан. Би уг гар утсыг зарж мөнгө олох зорилготой хулгайлсан юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201, 202, 207/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч *******, ******* нар нь ялтай байх хугацаандаа бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 20 дугаар гудамжны 6 тоот хашаанд байх хохирогч *******ийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан 1.683.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байх хохирогч *******гийн эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан 360.000 төгрөгийн хохирол учруулсан, уг хулгайн үйлдлийг хийхдээ *******гийн гэрийн модон хаалга болон цоожийг эвдэж 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 30 тоот хашаанд байх хохирогч Б.Ганболдын түр эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан бусдад 470.000 төгрөгийн хохирол учруулсан, уг хулгайн үйлдэлийг хийхдээ Б.Ганболдын гэрийн цоожийг эвдэж 8.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 22 дугаар гудамжны 08 тоот хашаанд байх ын гэрт хууль бусаар нэвтэрч 780 000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хивсийг хулгайлахыг завдсан,

Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 22 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хохирогч ын эзэнгүй байсан гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 17 дугаар гудамжны 22 тоотод оршин суух ын гэрээс түүний эзэмшлийн гар утасыг хулгайлан 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдлийн шинж, чанар ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн байдал, хохирлын хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан ял оногдуулсан болно.

Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч ******* нь ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэнийг, шүүгдэгч ******* нь ялтай байдал арилаагүй байх үед гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндэрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдлийн шинж, чанар ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ид урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч *******ээс 92.500 төгрөг гаргуулж хохирогч *******д, 94.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод, 236.500 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 270.000 төгрөг гаргуулж хохирогч д, 10.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч д, 25.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Болормаад, 15.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч эд, 20.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ад, 15.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч д тус тус,

Шүүгдэгч *******оос 77.500 төгрөг гаргуулж хохирогч *******д, 94.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод, 236.500 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч д тус тус олгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Д.Цэдэв, , , , М.Болормаа, , нарт төлөх төлбөргүй байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 120 хоног, шүүгдэгч ******* нь 114 хоног цагдан хоригдсон байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг гаргуулж шийдвэрлэж байгаа учир шүүгдэгч *******ийн дундын эзэмшлийн 4 ханатай гэрийг, шүүгдэгч *******ийн дундын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                     ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Хорчин овогт Адъяадуламын Тэрбиш, ******* овогт ******* ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, давтан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан дөрвөн сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох хоёр сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг тус тус тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нэг зуун хорь хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нэг зуун арван дөрөв хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 92.500 төгрөг гаргуулж хохирогч *******д, 94.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод, 236.500 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 270.000 төгрөг гаргуулж хохирогч д, 10.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч д, 25.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Болормаад, 15.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч эд, 20.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ад, 15.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч д тус тус,

Шүүгдэгч *******оос 77.500 төгрөг гаргуулж хохирогч *******д, 94.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод, 236.500 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч д тус тус олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч *******ийн дундын эзэмшлийн 4 ханатай гэрийг, шүүгдэгч *******ийн дундын эзэмшлийн 5 ханатай гэрийг тус тус битүүмжилсэн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ