| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/0042/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
2025 02 17 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Т.Булгамаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419000000336 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч 2025 оны 02 сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.П
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дорноговь зочид буудлын 2 давхарт Т.Ттэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, дээд уруулын дотор салстын зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргах зүйлгүй, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн, гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний зүс таних П гэх залуу эмэгтэй хүнийг алгадаад унагаачихсан. Тэгэхээр би яаж байгаа юм бэ та гээд яваад очтол баруун гараараа цохих шиг болсон. тэр үед яг миний уруулын зүүн талд цохисон. Би хойшоо ухартал газарт байсан хундага бариад авахаар нь би зугтсан. Миний хойноос шидээд намайг оноогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р дугаар тал/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/391 дугаартай "...Т.Тийн биед дээд уруулын шарх, дээд уруулын дотор салстын зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Учирсан дээд уруулын шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р тал/
Гэрч У.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2 давхарт хүмүүс шуугилдаад лифтэнд сууж байгаа мэдэгдсэн. Тэгэхээр нь би өрөөндөө орчихлоо гэж бодоод очоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Обууж ирэхэд П таныг аваад лифтэнд сууж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Гэрч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорноговь аймгийн Сайншанд суманд ресторанд Т.Т, Б бид гурав хоол идэж байсан юм. Б нь тухайн буудлын эзэн бөгөөд тэр үед Б эгч түрүүлээд амарлаа гээд гарсан юм. Тэгээд Т.Т бид хоёр араас нь гартал Б эгчийг үл таних эрэгтэй хүн үснээс нь чирээд явж байсан ба Б эгчийн насны ах байсан. Т.Т түрүүлж очоод тухайн хүнийг эмэгтэй хүн яаж байгаа юм гээд очтол шууд гараараа Т.Тийн нүүр рүү нэг удаа цохисон, би очоод Т.Тийг салгаж зугтаад эмнэлэг рүү очсон болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “...” зочид буудлын 2 давхарт Т.Ттэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, дээд уруулын дотор салстын зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний уруулын зүүн талд цохисон. Би хойшоо ухартал газарт байсан хундага бариад авахаар нь би зугтсан...." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/391 дугаартай дүгнэлт, гэрч У.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2 давхарт хүмүүс шуугилдаад лифтэнд сууж байгаа мэдэгдсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бгийн “...Отгонцэцэг бууж ирэхэд Пүүжээ таныг аваад лифтэнд сууж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч А.ын “...тэр үед Б эгч түрүүлээд амарлаа гээд гарсан юм. Тэгээд Т.Т бид хоёр араас нь гартал Б эгчийг үл таних эрэгтэй хүн үснээс нь чирээд явж байсан ба Б эгчийн насны ах байсан. Т.Т түрүүлж очоод тухайн хүнийг эмэгтэй хүн яаж байгаа юм гээд очтол шууд гараараа Т.Тийн нүүр рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Пгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.П нь хохирогч Т.Тийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, дээд уруулын дотор салстын зулгаралт гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар: Т.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Пг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.П гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял,албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэсжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ялын доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин Т.Т болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН