Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/03519

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч.П, Г.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2, 126.2.4, 128-р зүйлийн 128.1, 128.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П-ын хариуцагч Г.Т-д холбогдох 30.000.000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн Ү--рт бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 2 тоот, 71.8 м.кв 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, ХАС банканд барьцаанд тавьсан 143.600.000 төгрөгний тал хувь болох 71.800.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1 дэх эхэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-ын сөрөг нэхэмжлэлтэй Ч.П-т холбогдох 22.869.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П-оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 601400 төгрөг, хариуцагч Г.Т-аас төлсөн 48862 төгрөгийг улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.П-оос 293700 төгрөг, хариуцагч Г.Т-аас 223436 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа хариуцагч Г.Тайванцацралаас шүүхэд ирүүлсэн Е0538476 паспортыг буцаан олгож, баримт үйлдэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА