Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2019/00004

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2019/00004

Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00710/И

 

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...................... оршин суух, эмэгтэй, Б.М /РД: .........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................оршин суух, эрэгтэй, А. Б /РД: ................./-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваарилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Мг миний бие А.Б-тэй 2005 оноос хамтран амьдарч 2006 оны 10 дугаар сарын 17 ны өдөр албан ёсоор гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 06 дугаар сарын 28 ны өдөр охин М, 2011 оны 08 дугаар сарын 10 ны өдөр охин М нар төрсөн. Нөхөр Б нь гэр бүл болсноосоо хойш удаа дараалан надад гар хүрч байсан. Би 2 хүүхдээ бодоод тэвчээртэй хандаж ирсэн. Сүүлийн 2 жил аавынхаа малчин байсан хүүхэнтэй амрагийн холбоотой болж, 2 хүүхний дунд явдаг болсон. Түүнээс хойш байнга хэл амаар доромжлон, зодож дарамталдаг болсон. Мөн хэд хэдэн удаа алахыг завдаж боож унаган зодож байсан. Намайг нэрээр минь ч дуудахаа больж байнга гичий минь, янхан минь гэх мэт үгсээр доромжлоно. Надад болон 2 хүүхэддээ мөнгө төгрөг өгөхгүй, хотруу малаа авч яван нөгөө хүүхэн рүүгээ мөнгөө зөөдөг болсон. Аав, ах, дүү нар нь энэ явдлыг мэдэж байгаа ч хүүгээ байнга өмөөрч намайг гуйлгачин гэх мэтээр дарамтлан загнаж дээрэлхдэг. 2005 оноос хамт амьдарч эхэлснээс хойш үе үе гар хүрч зоддог байсан. Энэ нь сүүлдээ даамжирч маш харгис хэрцгий болж хувирсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээг байгуулсан учраас олон юм ярихыг хүсэхгүй байна гол нь хариуцагч А.Б 2005 оноос хойш нэхэмжлэгч Б.М-тэй амьдрахдаа үл ялиг зүйлээр шалтаглаад олон удаа зоддог байсан, энэ нь сүүлдээ даамжраад ална гэж айлган сүрдүүлж байсан тохиолдол гарч байсан. Ийм учраас М, хариуцагчаас гэр бүлээ цуцлуулах санал өгсөн гэж ярьсан. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаад нотлогдоод ирсэн. Сүүлд М-ийг харахад үнэхээр нүд хальтрам болсон байсан. Эзгүй байшинд Б нь М-ийг хоолойг нь боож, ална гэж сүрдүүлж зодож байсан. Хайр халамж байхгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа учраас М гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн. Иймд цаашдаа энэ хоёр хүн эвлэрч жаргалтай амьдрах боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж хүсэж байна. Дээр нь нэмж хэлэхэд хариуцагч А.Б малчин бүсгүйтэйгээ гэр бүлээс гадуурх харилцаатай болсон энэ нь эрүүгийн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байгаа ийм шалтгаануудын улмаас гэр бүлээ цуцлуулахаар талууд, 2 талд харилцан тохиролцсон байдаг, хүүхдүүд нь 7оос дээш настай учраас эцэг эхийнхээ хэнийх нь асрамжинд байхаа өөрсдөө шийдэх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд өөрсдөө шүүхэд мэдүүлэг өгсөн

Иймд хүүхдүүдийг нь Б.М-ийн асрамжид үлдээж өгөөчээ гэсэн хүсэлтэй байна. Мөн хүүхдүүдэд нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгөхийг хүсэж байна.

 

Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 онд анх Б.М-тэй гэр бүл болоод гэрлэлтээ 2005 онд батлуулж байсан. Байнга зоддог гэж худлаа хилсдүүлж байна. Би М-ийг байнга зодож байгаагүй. Сүүлд хадланд гараад байхад араас хувцас, хоол хүнс явуулаагүй, дээрээс нь намайг архи уулаа гэж худлаа ярьсан. Түүнд нь бухимдаад нэг гар хүрсэн нь үнэн...

Мөнхчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулахыг мөн эд хөрөнгөө хувааж авах тал дээр бид эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа учраас нэмж хэлээд байх зүйлгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Б бага сургуулийн 1 дүгээр ангид сурч байгаад сургуулиасаа гарсан эрдэм мэдлэг дутуу зөвхөн нэрээ бичиж чаддаг ийм хүн байгаа. Нэг нутгийн бүсгүй болох М-тэй гэр бүл болж амьдралаа холбосон. Би хариуцагчийн өмгөөлөгч учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагийг хариуцагчтай ярилцсан. М нь гэрийн ажилд маруухан, цэвэрч нямбай биш, нутгийнхан нь балиар М-ийнх гэж дууддаг болсон тэрэнд жоохон гутранги байдаг байсан гэж ярьдаг. Гэр орноо, өөрсдийгөө сайхан авч яв гэж эхнэртээ хэлдэг, би эр хүний хувьд нутаг орныхондоо балиар М-ийнх гэж хэлүүлэхдээ дотроо гутарч эхнэртээ гомдож явсан. Тэгээд бас гэр бүлийн хувьд янз бүрийн асуудалд ороогүй байхад. М өөр хүнтэй байхгүйгээр уулзаж учирсан гэж нутгийнхан ярьдаг байсан. Энэ асуудлаас болж хэрүүл маргаан үүсдэг байсан. Гэрийн хэрүүл үргэлжийн шахуу гардаг, энэ явцад би буруу шийдвэр гаргаж хань ижилдээ уураа гаргаж эрх чөлөөнд нь халдсан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө өмөөрч хамгаалах эрх байхгүй, эхнэрийгээ салах хэмжээнд гомдоочих вий гэж бодож байгаагүй, миний буруутай үйдлээс болсон учраас гэрлэлт цуцлах асуудал дээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд маргахгүй.

Хүүхдүүдийнхээ хүсэлтийг харгалзан үзээд хүүхдүүдээ М-ийн асрамжинд үлдээж, өөрийн асрамжинд авъя гэсэн хүсэлтээсээ татгалзаж байна. Эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон шаардлагуудыг хүлээн зөвшөөрч биелүүлнэ. Малаа хуваах асуудал дээр талууд хоорондоо ярилцаж шийдсэн байгаа 834 толгой малыг төлж барагдуулъя гэсэн. Надад үлдэх мал маань цөөхөн тоотой болчихоод байна ийм учраас хүүхдүүдээ асарч сар болгон өгөх тэтгэмжийн асуудал дээр хүндрэл учрах байдалтай байна. Малаа хуваах үед энийгээ хоорондоо ярилцаад ашиг шимийг нь хүртэж үр хүүхдэдээ тус дэм болох тал дээр хоорондоо харилцан ярилцаж шийдэлцэнэ гэж тохирсон. Хашаа байшин, хэрэгцээнийх нь эд зүйл хувцас, гэрийн тавилга бүх эд хогшлийг эхнэр хүүхэддээ үлдээнэ, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Эвлэрлийн гэрээ, өмгөөлөгчдийн санал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Б-с Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваарилуулах аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Б-тэй 2006 оноос албан ёсоор гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж амьдарч байсан байх ба тэдний дундаас 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Б.М /РД:...../, 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Б.М /РД:............../ нь төрсөн болох нь №............1 Г-....... дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, зохигчдын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5, 6, 17х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Амьдралын хугацаанд зохигчид болох нэхэмжлэгч Б.М, хариуцагч А.Б нар нь ахуй амьдралын хувьд гэр оронтой, мал хунартай боломжийн сайхан амьдарч байсан боловч хоорондын болон хадмын тал бэрийн таарамжгүй харьцаа, харилцан үл ойлголцлоос болж хэрүүл маргаантай амьдарч ирсэн байх ба А. Б нь эхнэр Б. М-ийг ажил төрөлд тааруу, цэвэрч нямбай биш үрэлгэн, түүнээс гадна өөрийг нь эзгүй байх хооронд өөр эрчүүдтэй нэр холбогддог гэж, Б. М-ийн хувьд нөхөр А. Б-ийг өөр хүүхэнтэй амрагийн харьцаатай болсон, ааш зан нь эвдрэн, хэрцгий догшин болж өөрийг нь хүүхдүүдийнх нь нүдэн дээр байнга зодож нүдэж эрх, эрх чөлөөнд нь халдах болсон, хадмын тал нь гуйлгачин ядуу гэж нүд үзүүрлэж загнаж дээрэлхэх болсон гэж харилцан бие биенээ буруутгаж байна.

 

Шүүх зохигчдын тайлбарууд, хэрэгт авагдсан баримтуудыг авч үзээд хариуцагч А. Б-ийн зүгээс эхнэр Б. М-ийг бусадтай хардан эрх, эрх чөлөөнд нь удаа дараа халдан зодож цохин гэр бүлийн хүчирхийлэл дарамтыг үзүүлдэг болсон явдал нь цаашид гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдүүдийн ашиг сонирхол, сурлага хүмүүжилд ноцтой хохирол учруулж болох хэмжээнд хүрсэн, зохигч хэн аль нь одоо бие биендээ хайр сэтгэлийн холбоогүй болж сэтгэл санаа нь хөндийрсөн байна гэж дүгнэж тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдүүдийн асрамжийн тухайд охин Б.М, охин Б.Мнар нь эх Б.М-ийн асрамжинд эрүүл саруул өсч бойжиж, хүмүүжиж байгаа байдал, зохигчдын санал, нэхэмжлэгч Б. М-ийн 2 охиноо өсгөж хүмүүжүүлээд явж чадна гэсэн амлалт, хүсэлт зэргийг харгалзан охин Б.М-, охин Б.М нарыг эх Б.М-ийн асрамжинд үлдээж, эцэг А.Б-өөс Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж 2 хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин зохигчид нь дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлага дээрээ 2018 оны 12 сарын 20-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж уг гэрээндээ ..................... тоотод байрлах 5*6 харьцаатай өвлийн дүнзэн байшин, 0.07 га газартай хашааг эхнэр Б.М, охин Б.М, Б.М нарт үлдээхээр, ................... газар байрлах гэр, хашаа, саравч, өвөлжөөний газар, зуслангийн газар, машин, мотоцикль, пад трактор, тармуур зэргийг А.Б-д үлдээхээр, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох одоо байгаа 834 толгой мал буюу ямаа 366 толгой, хонь 346 толгой, үхэр 100 толгой, адуу 22 толгой малыг гэр бүлийн 4 гишүүдэд тэнцүү хуваарлуулахаар, мөн түүнчлэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан Биндэр сумын дэлгүүрүүдээс Б. М-ийн зээлдэж авсан 2 100 000 төгрөгийн барааны зээлийн өрийг А.Б хариуцаж төлөхөөр, А.Б-ийн зүгээс охин Б.М, Б.М нарыг эцгийн хувьд харж хандаж, сургуульд орох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтанд явах, тэмдэглэлт өдрүүдэд гэм мэт амьдралын чухал мөч бүрт тодорхой тусламжийг үзүүлж байхаар харилцан тохиролцсон байна.

Шүүх зохигчдын хоорондын сайн дурын үндсэн дээр аль аль талынхаа өмгөөлөгчдийг байлцуулан хийсэн дээрх Эвлэрлийн гэрээг шийдвэртээ баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэлийн шаардлагууд дээрээ эвлэрэн хэлэлцсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал 2018 оны 12 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан Хадлангийн жижиг трактор /пад/ хадлангийн дүүжин, тармуур зэрэг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувиарлуулах-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн №..... дугаартай захирамжийн биелэлтийг баталгаажуулах, гэрчүүд асуулгах, хариуцагч А.Б нь гэрчүүд асуулгах, автомашины үнэлгээ дахин гаргуулах, мал тоолуулах тухай хүсэлтүүдээсээ тус тус татгалзаж байна.

Дашрамд хариуцагч А. Б нь дан ганц мал маллаж, малын ашиг шимээр амьдардаг, дундын эд хөрөнгөө хуваалгаснаас үлдэж байгаа малаас 2 хүүхдийн тэтгэлгийг төлөх болж байгаа тул энэ байдлыг харгалзан нэхэмжлэгч Б. Мг нь мал хувааж, ялгах үедээ малын бүтэц, ашиг шим, хүүхдүүдэд тус нэмэр болох талаас нь хариуцагч А. Б-д нааштай хандаж хуваахаар талууд өмгөөлөгчдийн хамт тохиролцсон гэсэн байр суурийг хариуцагчийн өмгөөлөгч Д. Ганхуяг шүүх хуралдаанд илэрхийлсэн ба түүний энэхүү тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй тул энэ байдлыг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаатай холбогдуулан урьд гаргасан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьдчилсан арга хэмжээ авах тухай Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн №........ дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй болно.

 

Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухайд шүүх хуралдаан дээр зохигчид нь Эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч Б. М-ээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх Төрийн санд тушаасан 666 325 төгрөгийн хэмжээгээр тооцож, уг мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б-өөс 666 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. М-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч  овогт Б.М  /РД:, хариуцагч  А.Б /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.М /РД:/, 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.М /РД:/ нарыг нэхэмжлэгч /эх/ Б.М-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэх хэсэгт зааснаар охин Б.М /РД:, охин Б.М /РД:/ нарыг 18 нас хүртэл нь тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч /эцэг/ А.Б-ийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг гаргуулж охин Б.М, Б.М нарыг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.М-т даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

7. Зохигчдын .................. тоотод байрлах 5*6 харьцаатай өвлийн дүнзэн байшин, 0.07 га газартай хашааг Б.М, охин Б.М, Б.М нарт үлдээхээр, ........... гэдэг газар байрлах гэр, хашаа, саравч, өвөлжөөний газар, зуслангийн газар, L-200 автомашин, мотоцикль, пад трактор тармуур зэргийг А.Б-д үлдээхээр, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох одоо байгаа 834 /найман зуун гучин дөрөв/ толгой мал буюу ямаа 366 толгой, хонь 346 толгой, үхэр 100 толгой, адуу 22 толгой малыг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувиарлуулахаар, ингэхдээ малын бүтэц, ашиг шим, хүүхдүүдэд тус нэмэр болох талаас нь хариуцагч А. Б-д нааштай хандаж хуваахаар, мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан Биндэр сумын дэлгүүрүүдээс Б. М-ийн зээлдэж авсан 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн зээлийн өрийг А.Б хариуцаж төлөхөөр, А.Б-ийн зүгээс охин Б.М, Б.М нарыг эцгийн хувьд харж хандаж, сургуульд орох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтанд явах, тэмдэглэлт өдрүүдэд гэх мэт амьдралын чухал мөч бүрт тодорхой тусламжийг үзүүлж байхаар харилцан тохиролцсон 2018 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг баталсугай.

8. Зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэлийн шаардлагууд дээрээ эвлэрэн хэлэлцсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал 2018 оны 12 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан Хадлангийн жижиг трактор /пад/ хадлангийн дүүжин, тармуур зэрэг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хувиарлуулах-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн №... дугаартай захирамжийн биелэлтийг баталгаажуулах, гэрчүүд асуулгах, хариуцагч А.Б нь гэрчүүд асуулгах, автомашины үнэлгээ дахин гаргуулах, мал тоолуулах тухай хүсэлтүүдээсээ тус тус татгалзсан болохыг дурдсугай.

9. Энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаатай холбогдуулан Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьдчилан арга хэмжээ авах тухай 2018 оны 11 сарын 07-ны өдрийн захирамжийг хүчингүй болгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 666 325 /зургаан зуун жаран зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-с 666 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

11. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР