Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар  2025/ШЦТ/68

 

 

  2025           02             19                                           2025/ШЦТ/68                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дашням,

Өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн 2430003990020 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг ******* гэх газар оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.  

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” худалдааны төвийн зүүн хойд талын нийтийн төлбөртэй бие засах газраас хохирогч ******* гээгдүүлсэн “Samsung A12” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 372,600 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

2024 оны 09 дүгээр сарын 11-ээс 15-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч ******* 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гээгдүүлсэн “Samsung A12” загварын гар утасны кодыг нь тайлж, гар утсан дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар Хас банкны аппликейшнийг ашиглан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

хохирогч ******* нэрээр эзэмшдэг 5005832993 дугаартай данснаас 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 935,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын данс руу шилжүүлэн авч 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “Дээж” худалдааны төвийн зүүн хойд талын нийтийн төлбөртэй бие засах газраас хохирогч ******* гээгдүүлсэн “Samsung A12” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 372,600 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 09 дүгээр сарын 11-ээс 15-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хохирогч ******* 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гээгдүүлсэн “Samsung A12” загварын гар утасны кодыг нь тайлж, гар утсан дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар Хас банкны аппликейшнийг ашиглан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан,

хохирогч ******* нэрээр эзэмшдэг 5005832993 дугаартай данснаас 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 935,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын данс руу шилжүүлэн авсан болох нь:

түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн “ Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны үдийн алдад аймгийн төвд “Дээж” худалдааны төвийн зүүн хойд талын нийтийн төлбөртэй бие засах газар руу бие засахаар ороход нэг ахимаг насны эгч тухайн бие засах газраас гарч надтай зөрсөн. Ариун цэврийн өрөө рүү орж бие засах гэтэл шалан дээр хажуу хана хэсэгт хар өнгийн өнгөгүй хавтастай хавтгай гар утас байсан. Би гарахдаа тухайн гар утсыг авч гарсан. Анх надтай зөрсөн эгчийн утас байж магадгүй гэж бодоод хэсэг тэр хавиар хайсан боловч олдоогүй. Тухайн гар утсыг асааж үзэхэд цэнэгтэй, цоожтой байхаар нь сүлжээг нь хаагаад авч явсан. Тухайн цагдаагийн алба хаагчаас гар утасны эзэн болох Ш.Бадамханд гэх хүнийг сонсож уулзаж уучлалт гуйсан. Тэгсэн Ш.Бадамханд гар утсаа авахгүй, утасныхаа мөнгийг нь авна гэхээр нь би Ш.Бадамхандад утасны үнэлгээ болох 372,000 төгрөгийг бэлнээр нь өгч хохирлоо барагдуулсан” гэх мэдүүлэг (хэргийн 161-163 дугаар хуудас),

хохирогч ******* “ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед лангуун дээрээ ажиллаж байхдаа суудаг суудлынхаа хажууд утсаа тавьж орхиод гадагшаа гарч бие засчхаад 10 минут болоод ирсэн. Гэнэт утасаа суудлынхаа хажууд орхисноо санаад авах гэтэл байхгүй н байсан. Цуг суудаг хүнээсээ миний утас руу залга даа гээд залгуулаад хайгаад олоогүй. Миний утас 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл залгахаар дуудаад байсан. Би 09 дүгээр сарын 09-ний өдөр симээ сэрээлгэж авсан учраас дуудахаа больсон. Харин сүүлд нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр интернэт банкаар гүйлгээ хийгдэж байсныг мэдсэн.Хар өнгийн артай, шилэн наалттай, өнгөгүй кейстэй, ардаа 4 камертай, Самсунг А12 маркийн гар утас байсан. Би Улаанбаатар хотын гар утасны TEDY худалдааны төвөөс 2024 оны 04 дүгээр сард 650,000 төгрөгөөр худалдан авч байсан цэвэрхэн ашигласан шинэ гар утас юм.

Би гар утсаа буцааж авахгүй мөнгөн хэлбэрээр хохирлоо барагдуулна гэхэд миний гар утсыг авсан залуу надад 450,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад гаргах гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг ( хэргийн 115-116,119 дүгээр хуудас),

Хохирогч ******* “Би анх мэдүүлэхдээ гар утсаа хулгайд алдчихсан байна гэж бодсон. Байнга суудлынхаа хажууд тавьдаг байсан болохоор тэндээ л тавьсан гэж бодож санаад байсан юм. Харин сүүлд сайн бодоод байхад би гар утсаа лангуунаасаа барьж гараад манай ажлын урд “Дээж” худалдааны төвийн зүүн хойд талын нийтийн төлбөртэй бие засах газар руу авч ороод бие засчхаад гарахдаа тэндээ мартаад гараад явсан минь санаанд ороод байгаа юм. Сүүлд миний утсыг авч явсан гэсэн залуу нийтийн бие засах газраас олсон гэж хэлж байсан. Би бас бодоод байхад намайг гарч байхад нэг залуу зөрөөд орж байсныг санаж байна.

Миний гар утсанд холбоотой байдаг Хас банкны 5005832993 тоот данснаас 2024 оны 09 дүгээр сарын 11-ээс 15-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр 935,000 төгрөгийн гүйлгээ интернэт банкаар дамжиж гарсан байсан. Миний гар утсыг авсан хүн миний интернэт банкаар орж й данс дахь мөнгийг авсан гэж бодож байна. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны ******* дугаартай данс руу 31,500 төгрөг, 6,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ гарсан, мөн ******* данс руу 30,000 төгрөг, данс руу 112,000 төгрөг, данс руу 30,500 төгрөг, данс руу 97,000 төгрөг, данс руу 35,000 төгрөг шилжүүлсэн байсан. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* данс руу 31,000 төгрөг, данс руу 70,000 төгрөг, данс руу 64, 100 төгрөг, данс руу 426,450 төгрөг тус тус шилжсэн байсан.

Би интернэт банкнаасаа хулгайд алдсан 935,000 төгрөгийг бүгдийг нь бэлнээр буцааж авсан. Одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг ( хэргийн 24, 27, 30-31 дүгээр хуудас),

 

гэрч н “ Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг Хаан банкны урд талд барааны дэлгүүрийг ажиллуулдаг юм. Тухайн өдөр дэлгүүртээ сууж байхад 19 цаг 20 минутын үед танихгүй жижигхэн залуу, нэг эмэгтэй хүнтэй орж ирээд Цагаан цамц аваад мөнгөө утсаар интернэт банкаар шилжүүлсэн. Манай дэлгүүр камертай. Би тухайн камерыг хэдэн сар хадгалдаг талаар мэдэхгүй байна”  гэх мэдүүлэг ( хэргийн 34-35 дугаар хуудас),

гэрч “ тухайн данс нь манай дэлгүүрийн эрхлэгч Муунохой овогтой Цэцэгмаагийн данс юм. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутагт *******эх 8-н нэрийн дэлгүүрт ажилдаг. Би тухайн өдөр дэлгүүртээ сууж байхад орой 18 цаг 50 минутын үед танихгүй жижигхэн залуу ганцаараа орж ирээд хүнс аваад мөнгөө утсаар интернэт банкаар шилжүүлсэн. Манай дэлгүүр камертай. Манай дэлгүүрийн камер 1 сар хадгалдаг” гэх мэдүүлэг ( хэргийн 38-39 дүгээр хуудас),

гэрч “ Тухайн данс нь миний өөрийн ашигладаг Хаан банкны данс. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутагт Баян-Ундарга гэх дэлгүүрийг ажиллуулдаг юм. Тухайн өдөр дэлгүүртээ сууж байхад орой 18 цаг 30 минутын үед манай сумын ******* гэдэг залуу орж ирээд хүнс аваад мөнгөө утсаар интернэт банкаар шилжүүлсэн. Манай дэлгүүр камертай. Манай камер 1 сар хадгалдаг..” гэх мэдүүлэг ( хэргийн 42-43 дугаар хуудас),

гэрч “ Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутагт Баянбулаг нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би тухайн өдөр дэлгүүртээ сууж байхад 19 цаг 40 минутын үед манай сумын залуу ******* нь эхнэрийн хамтаа хүнс аваад 426,450 мянган төгрөгийг утсаар интернэт банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг ( хэргийн 46-47 дугаар хуудас),

гэрч   “ Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт TU нэртэй кофе шоп ажиллуулдаг юм. 11 цагийн үед Эрдэнэцагаан сумын залуу ******* /сайн танихгүй боловч царайг нь хараад манай 1 сумынх гэдэг утгаараа таньдаг гэх/ нь орж ирээд хоол, кофе аваад мөнгөө мобайл банкаар шилжүүлсэн байсан. Манайх ямар нэгэн камер байхгүй. Тухайн залуу нь танихгүй 1 эмэгтэй хүнтэй цуг орж ирсэн” гэх мэдүүлэг ( хэргийн 50-51дүгээр хуудас),

гэрч “ Тухайн данс нь нь манай хадам ээж Эрдэнэтунгалагийн данс байгаа юм. Уг дансаар манай дэлгүүрийн худалдан авалтын орлого ордог юм. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутагт Queen нэртэй ногооны дэлгүүр ажиллуулдаг. Тухайн өдөр 13 цаг 40 минутын үед танихгүй жижигхэн залуу ганцаараа орж ирээд ногоо жимс аваад мөнгөө утсаар интернэт банкаар шилжүүлсэн. Манай дэлгүүр камертай. Манай дэлгүүрийн камер 1 сар хадгалдаг юм” гэх мэдүүлэг ( хэргийн 54-55 дугаар хуудас),

гэрч “ Манай нөхөр Мөнх-Эрдэнэ  2024 оны 09 дүгээр сарын 06-ны хавьцаа аймгийн төвөөс ирэхдээ Самсунг А12 загварын шилэн кейстэй хар бараан өнгөтэй авчирсан. Гар утсыг манай аав, ээж хоёрын өгсөн утас гэж хэлсэн. Суманд байх хугацаанд тухайн гар утасны интернэт банкийг ашиглан дэлгүүрээс бараа эд зүйл авахдаа тооцоо хийсэн. Н.Мөнх-Эрдэнэ нь тухайн гар утсан дээр суулгасан интернэт банкийг надад харуулсан, өөрөө хэлэхдээ аав, ээж нь мөнгөний хэрэг гарвал энэнээс ашиглаж байгаарай гэж хэлсэн нууц үгийг нь бичээд гар утасны галерейд хадгалсан байгаа гэсэн. Интернэт банкны нууц үг, тухайн хүний нэр зэргийг цаасан дээр бичээд зургийг нь дарсан байсан. Бадамханд гэсэн нэрийг бичсэн байсан. Нөхрөөсөө ямар учиртай юм бэ гэж асуухад зүгээрээ хэрэглэчих, би буцаагаад төлчихнө гэж хэлэхээр нь би асуудалгүй юм байгаа биз дээ гэхэд асуудалгүй ээ, мөнгөний хэрэг гарвал наанаасаа хэрэглэж байгаарай гэхээр нь уг интернэт банкийг ашиглаад сумынхаа хүнсний болон барааны дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд тооцоог нь би интернэт банкаар төлөөд явсан юм. Дэлгүүрээс бараа худалдан авалт хийх бүртээ би нөхөртэйгөө цуг явж байсан. Би хадам аав, ээж хоёртойгоо тусдаа байдаг болохоор ер нь харилцаад байдаггүй учраас *******д гар утас өгсөн эсэх талаар нь асууж сураагүй юм. Манай нөхөр өөрийнхөө юнителийн 88804799 дугаарын симийг хийгээд барьж байсан. Сүүлд манай сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар залгаж яриад асуухаар нь гайхаад очоод уулзахад ******* нь хулгайн гар утас ашигласан байна гэдгийг нь сонссон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62, 122-123 дугаар хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2402254 дугаартай “ Самсунг А12 маркийн гар утасны 2024 оны 09 сарын байдлаар зах зээлийн үнэ 372,666.7 төгрөг ” гэх шинжээчийн дүгнэлт ( хэргийн 134-138 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ( хэргийн 104-105 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( хэргийн 106 дугаар хуудас),

“Эд мөрийн баримт” гэсэн бичвэртэй deli CD-R, 52X8 80 MIN/ 700 MB загварын 03 минут 22 секундын бичлэг бүхий нэг ширхэг Cиди,

Эд зүйл (Баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт)-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 107-р хуудас),

Эд зүйл (Баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан)-д үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 108-110 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( хэргийн 111 дүгээр хуудас),

            эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 82 дугаар хуудас),

            иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа ( хэргийн 86-88-р хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно.

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Ш.Бадамхандад учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ******* Самсунг А12 маркийн гар утсыг 372,666.7 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Ш.Бадамханд, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна. 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

            3. “Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

Иргэний хуулийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан ба шүүгдэгч хувьд дээрх үүргээ биелүүлэлгүй ******* гээгдүүлсэн Самсунг А12 загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 372,600 төгрөгийн хохирол учирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсанаас учирсан 372,600 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинж нь кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан үйлдлээр хэрэгждэг.

Шүүгдэгч ******* нь ******* гээгдүүлсэн Самсунг A12 загварын гар утсыг завшсаны дараа уг гар утасны кодыг тайлж, улмаар гар утсан дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж аван түүний Хас банкны 5005832993 дугаартай дансны интернэт банк руу буюу бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж  мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, танилцсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

5. Хууль зүйн ойлголтоор “Хулгайлах” гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

Шүүгдэгч ******* нь ******* гээгдүүлсэн Самсунг A12 загварын гар утасны кодыг тайлж, гар утсан дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг мэдэж аван шунахай сэдэлтээр, нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр түүний Хас банкны 5005832993 дугаартай дансны интернэт банкинд хууль бусаар нэвтэрч 11 удаагийн гүйлгээгээр нийт 935,00 төгрөгийг захиран зарцуулан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь “хулгайлах” гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

6. Прокуророос шүүгдэгч , хохирогч ******* гээгдүүлсэн “Самсунг А12” загварын гар утсыг завшиж бусдад 372,600 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

******* гээгдүүлсэн гар утсан дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж аван түүний Хас банкны 5005832993 дугаартай дансны интернэт банк руу буюу бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, танилцсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

мөн ******* Самсунг A12 загварын гар утсан дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг мэдэж аван шунахай сэдэлтээр, нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр түүний Хас банкны 5005832993 дугаартай дансны интернэт банкинд хууль бусаар нэвтэрч 11 удаагийн гүйлгээгээр нийт 935,00 төгрөгийг захиран зарцуулан, бусдад бага бус хэмжээний хохирол үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлүүдэд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.*******хишиг нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгийн болон цахим мэдээлэл, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, иргэний мэдээлэл өмчлөх эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч түүний гээгдүүлсэн гар утас завшсан, мөн бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, танилцсан, бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрх гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

8. Шүүгдэгч гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, мөн бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэх буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор хохирогч ******* гээгдүүлсэн гар утсыг завших, бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, танилцан, бусдын интернэт банкин дахь мөнгийг захиран зарцуулан хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

Гэм хор, хохирлын талаар:

1. Шүүгдэгч , хохирогч ******* Самсунг A12 загварын гар утсыг завшсан үйлдлийн улмаас 372,600 төгрөгийн,  түүний Хас банкны 5005832993 дугаартай дансны интернэт банкинд хууль бусаар нэвтэрсэн үйлдлийн улмаас 935,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс эдгээр хохирлыг нөхөн төлсөн болох нь Мөрдөгчийн тэмдэглэл / хэргийн 112 дугаар хуудас/, хохирогч ******* мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/ зэргээр тогтоогдоно.

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2 дугаар хавсалтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтийг  баталжээ.  

Дээрх “ Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг “нэгдүгээр” зэрэглэлээр тогтоосон бөгөөд хохирогч Ш.Бадамхандаас шүүгдэгч *******эс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулахгүйгээр тогтоолоо.

Шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Кибер орчинд хууль бусаар халдах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Прокуророос *******д холбогдох дээрх хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч үйлдсэн дээрх хэргүүд нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял”-ын саналыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт 3,150,000 төгрөгийн торгох ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

хувийн мал малладаг буюу түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийт 3,150,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн2430003990020, 1 ш диск, Эд мөрийн баримт” гэсэн бичвэртэй deli CD-R, 52X8 80 MIN/ 700 MB загварын, 03 минут 22 секундын бичлэг бүхий нэг ширхэг Cидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоов.

Шүүгдэгч *******эс, хохирогч ******* Самсунг A12 загварын гар утасны үнийг төлсөн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уг гар утсыг шүүгдэгчид буцаан олгоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт 3,150,000 төгрөгийн торгох ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Шүүхийн шатанд ялтан *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

8.  Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн2430003990020, 1 ш диск, Эд мөрийн баримт” гэсэн бичвэртэй deli CD-R, 52X8 80 MIN/ 700 MB загварын, 03 минут 22 секундын бичлэг бүхий нэг ширхэг Cидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай..

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Самсунг А-12 маркийн гар утас”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН