Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73 

 

 

  2025           02              24                                           2025/ШЦТ/73                       

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2330002020025 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо "Алтай" 26 дугаар гудамж 85 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг "*******" гэх газар оршин сууж байгаа,

урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 929 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилсөн,

******* овогт ******* (РД:*******),

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг "Хяр" гэх газраас иргэн ******* эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.983.200 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байхдаа нэг тооны үхэр зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч ******* төөрөгдөлд оруулж 697,800 төгрөгөөр гар утас, бараа бүтээгдэхүүн худалдан авуулж залилсан,

2023 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ******* урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 200,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2023 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг "Тал булаг" гэх газарт мал маллаж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, малыг чинь харж өгнө гэж хуурч 500,000 төгрөгийг Хаан банкны дугаарын дансаар авч залилсан,

2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын гүүрний урд талд хохирогч иргэн дамжуулан иргэдээс мал худалдан авч байхад нь буюу өөрийгөө малтай маргааш 50 тооны хонь авчирч өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2,000,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “адууны мах авъя мөнгийг нь 5 дахь өдөр цалин буухаар өгнө”  гэж хуурч 900,000 төгрөгийн үнэ бүхий адууны махыг шилжүүлэн авч залилсан, мөн цаг хугацаанд дээрх газарт “ 1 тооны үхэр худалдан авъя мөнгийг нь 5 дахь өдөр цалин буухаар өгнө” гэж хуурч 1,300,000 төгрөгийн үнэ бүхий үхрийн махыг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Тоёота королла аксио загварын 59-94 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн 13 дугаар хороо Е-Март худалдааны төвийн урд явж байх үед нь "Хэнтий аймгийн Дархан сум руу тохиролцоод явна бэлэн 200,000 төгрөг, 1 эр хонь өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Дархан сум руу, Дархан сумаас Улаанбаатар хот хүртэл явахдаа үйлчилгээний төлбөрөө өгөлгүй 445,000 төгрөгийн хохирол учруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Одоо Хэнтий аймгийн Дархан суманд оршин суудаг. Улаанбаатар хотод оршин суудаг гэсэн энэ хаягт байхгүй. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд айлын мал маллаж байсан, нээх удаагүй. Би ганцхан мотоциклыг буцааж өгсөн, бусдыг нь төлөөгүй. Ажил хийгээд хохирлыг төлнө. Үйлдсэн гэмт хэргээ, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.

2330002020025 дугаартай хавтаст хэргээс:

- Яллагдагч *******ийн: Би ******* эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлсан. Тэгээд миний хулгай хийсэн үйлдэл баригдсан учраас М.Бямбадоржид тухайн мотоциклыг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг, (1дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудас)

- Хохирогч *******: Би Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин, Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хяр гэх газарт нутагладаг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед гэрээсээ урагшаа 10-аад км зайтай айл руу юм хүргэж өгөх гээд 1 цаг яваад ирэх хооронд гэрийн гадаа байсан ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл хулгайлаад аваад явсан байсан. Суудлын бүрээс нь халз голоороо улаан канттай, 2 захаараа хартай, суудаг хэсэг дээрээ цагаан өнгийн хөл бөмбөгний зурагтай, улаан бүрээстэй, ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн хянахын утсыг нь бүгдийг нь улаан лентээр ороогоод боочихсон, стачиргүй, шууд монель гишгээд асдаг, гэрэлгүй мотоцикл байсан Би 2022 оны 06 дугаар сард Баруун-Урт сумаас таньдаг дүүгээсээ 6 сар хэрэглэсэн мотоцикл гээд 1,500,000 төгрөгөөр авч байсан юм. Би авснаасаа хойш уг мотоциклд их юм хийсэн учраас одоо би мотоциклоо 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. Миний мотоциклын стачирыг засчихвал өөр хийгээд байх зүйл байхгүй.Манай ойр хавийн айлуудаар хоног төөрүүлээд яваад байсан Баттөр гэдэг залууг сэжиглэж байна. Тэр залуу манай гэрийн гаднаас унаад явсан байсан...гэх мэдүүлэг, (1дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

- Гэрч : Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн малчин иргэн юм. 2023 оны 04 дүгээр сард манайд манай холын хамаатан ******* нь ногоон өнгийн Даюун маркийн мотоциклтой ирсэн. ******* нь ирээд ярихдаа Түмэнцогт суманд айлын мал харж байгаа, манай малчин надад мотоцикл авч өгснийг би зараад бог мал авах ажилтай гээд ярихаар нь би *******өөс ямар учиртай мотоцикл зарах гээд байгаа юм бэ дүү минь гэхэд ямар ч асуудал байхгүй гээд байсан. Яг тухайн үед манайх ямааныхаа ноолуурыг тушаачихсан мөнгөтэй байсан учраас *******өөс үнийг нь асуухад 1,000,000 төгрөгөөр өгнө гэхээр нь би байн байн асуудалгүй мотоцикл юм байгаа биз дээ гэж асуухад зүгээр гээд байсан. Тэгээд би бага хүүдээ мотоцикл авч өгнө гээд хэлсэн байсан учраас хүүдээ аваад өгчихсөн юм. Би *******д мөнгийг нь шууд өгөөд явуулсан. Суудлын бүрээс нь улаан өнгөтэй, ногоон өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикл байсан. Стачер нь ажиллахгүй, шууд монель гишгээд асдаг мотоцикл байсан. Одоо уг мотоцикл манайд байгаа. Харин 10 сард мотор нь болохгүй болчихлоо гээд тавьсан. Одоогоор асахгүй байгаа. Яасныг нь хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг, (1дүгээр хавтаст хэргийн 40-41дүгээр хуудас),

- Гэрч : 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр надад үхэр өгнө гэж хэлээд 1,000,000 төгрөг авсан *******ийн хамт манай нөхөр Батбэх бид 2 хөдөө явцгаасан юм. ******* нь аймгаас хойшоо Хяр гэдэг газарт очоод таарсан айл болгоноороо ороод яваад байсан. Зарим айлууд нь хүнгүй байсан бөгөөд 4 дэх айл дээрээ ирээд тэднийд хүн байхгүй байсан. Гадаа нь байсан ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг унаад “та 2 наанаа байж бай би үхэртээ яваад хөөгөөд ирье” гэж хэлж яваад ирээгүй. Ирэхгүй болохоор нь нөхөр бид 2 араас нь хөдлөөд ойрхон хойд талд нь байх айл дээр очиход *******ийн мотоцикл авч явдаг айлын хүмүүс тэр айлд байсан. Тэгээд *******ийг мотоциклыг нь аваад яваад өгснийг нь тэр хүмүүст хэлсэн юм. Уг айлын хүмүүс гэртээ ирээд цагдаа руу ярьж байсан. Би мөн *******ийг гэр оронгүй гэдгийг нь тэднээс мэдээд хөдөөгөөс цагдаа руу ярьж залилуулчихлаа гэдгээ хэлсэн. Суудлын бүрээс нь халз голоороо улаан канттай, ногоон өнгийн улсын дугааргүй даюун маркийн мотоцикл байсан. ******* нь уг мотоциклыг монель гишгэж асаагаад унаад явсан...гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

- Гэрч : 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр нь хүнээс үхэр авахаар ярьчихлаа цуг явчхаад ирье гэхээр нь би хамт явсан юм. Үхэр өгнө гэж тохирсон хүн нь ******* гэх хүн байсан бөгөөд бид хамтдаа хөдөө явцгаасан юм. ******* нь аймгаас хойшоо 60-70 орчим км яваад эхний айл дээрээ очсон. Баттөр орчхоод удаагүй гарч ирсэн бөгөөд манай үхэр алгаа гэж хэлээд дараагийн айл руу явсан. Дараагийн айлд нь очиход хүн байгаагүй, дахиад 2 айлаар очсон. Сүүлийн айл дээрээ очиход тэр айлд нь хүн байгаагүй бөгөөд тухайн айлын гадаа байсан мотоциклыг монель гишгэж асаагаад “би үхэртээ яваад ирье та 2 наанаа байж байгаарай”  гэж хэлээд явсан. Яваад ирэхгүй нэлээн удахаар нь эхнэр бид 2 машинтайгаа хөдлөөд хойд талд нь ойрхон харагдаж байсан айл руу очиход *******ийн мотоцикл авч явдаг айлын хүмүүс тэр айлд байсан. Тэгээд *******ийг мотоциклыг нь аваад яваад өгснийг тэр хүмүүст хэлсэн. Уг айлын хүмүүс гэртээ ирээд *******ийг мотоцикл аваад явчихлаа гэж цагдаа руу хэлсэн. Ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан. ******* нь уг мотоциклыг монель гишгэж асаагаад унаад явсан. Уг мотоцикл мөн гэрэлгүй байсан...гэх мэдүүлэг, (1дүгээр хавтаст хэргийн  48-49 дүгээр хуудас),

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2302117 дугаартай “ нийт эд зүйлсийн зах зээлийн үнийг 1,983,200 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1дүгээр хавтаст хэргийн 55-65 дугаар хуудас),

- Хохирогч : Би Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин иргэн юм. 2023 оны 04 дүгээр сарын 10-аар  ******* нь манай гэрт Шинэбаяр ахын мотоциклыг унаад ирсэн. ******* ах надтай цуг Сүхбаатар аймаг руу явна гээд Шинэбаяр ахын мотоциклыг манайд орхиод миний машинд суугаад явсан юм. Тэгээд явж байхдаа Шинэбаяр ахын аав Дашдорж ахын гадуур явахад “энэ айлаар ах нь түр буугаад гарах хэрэгтэй байна, мөнгө авах ёстой юм” гэхээр нь би Дашдорж ахын гадаа очиход тэрээр гэр рүү нь ганцаараа орсон. Нэг их удаагүй гарч ирсэн бөгөөд болчихлоо гэж хэлээд аймаг явсан. Аймагт ирээд надаас 200,000 төгрөг зээлээч, ах нь удахгүй буцаагаад өгнө гэхээр нь би Шинэбаяр ахынд байдаг хүн болохоор нь нэг их юм бодолгүй 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Би аймгаас бензинээ аваад буцахад ******* ах аймагт үлдсэн. Аймагт үлдсэн өдрийнхөө орой нь буцаж хөдөө ирээд Отгонбаатар ахаас 1 хонь мөн түр хэрэглүүлээч гэж гуйж аваад явсан байсан. Маргааш нь мөн танихгүй хүмүүстэй цагаан өнгийн жижиг машинтай манайхаар нэлээн халамцуу гялс ороод гарсан. Отгонбаатарынхаар орсон чинь гэрт нь хүн байхгүй байна, ах нь хойшоо айл руу явж байна гэж хэлчхээд гараад явсан. Цуг явж байсан хүмүүс нь манайхаар орж ирээгүй. ******* манайхтай ойролцоо нутагладаг Шинэбаяр ахынд хонийг нь хариулдаг гэдгээр нь таньдаг болсон юм. Өмнө нь таньдаггүй байсан. Тэгээд надтай цуг аймаг орохдоо 2-3 хоногоос мөнгийг чинь өгчихнө гэж итгэл төрүүлээд надаас 200,000 төгрөг авсан юм. ******* нь 200,000 төгрөг авснаасаа хойш дахиж ирээгүй... гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас),

- Гэрч : Явж байхдаа Шинэбаяр ахын аав Дашдорж ахын гадуур өнгөрөхөд “энэ айлаар ах нь түр буугаад гарах хэрэгтэй байна, мөнгө авах ёстой юм” гэхээр нь манай нөхөр Дашдорж ахын гадаа зогсоход тэрээр гэр рүү нь ганцаараа орсон. Удаагүй гарч ирсэн, болчихлоо гэж хэлээд аймаг явсан. Аймагт ирээд буухаасаа өмнө манай нөхөр Чунагсүрэнгээс “ 200,000 төгрөг зээлээч, ах нь удахгүй буцаагаад өгнө” гэхэд манай нөхөр түүнд 200,000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн. Тухайн үед ямаагаа самнаад ноолуурыг нь тушаачихсан байсан болохоор бэлэн мөнгөтэй байсан. ******* ах аймагт үлдсэн. Маргааш нь танихгүй хүмүүстэй цагаан өнгийн жижиг машинтай манайхаар нэлээн халамцуу ороод гарсан. Отгонбаатарынхаар орсон чинь гэрт нь хүн байхгүй байна, ах нь хойшоо айл руу явж байна гэж хэлчхээд гараад явсан...гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас),

- Хохирогч : Би Баруун-Урт сумын 4 дүгээр багийн малчин иргэн юм. 2023 оны 04 дүгээр сарын 10-аар  манай хүү Шинэбаярынд мал малладаг байсан ******* нь манайд ирээд надаас “200,000 төгрөг зээлээч би аймаг явах ажилтай болоод мөнгөний хэрэг гараад байна. Би танаас зээлсэн мөнгөнийхөө оронд 1 сар малыг чинь маллаж өгнө” гээд байсан. Би түүнд мөнгө өгөх дүргүй байсан чинь манай эхнэр Байгальмаа өгчих гээд байхаар нь түүнд бэлэн 200,000 төгрөг өгөөд явуулсан. Түүнээс хойш ******* нь дахиж манайхаар ирээгүй алга болсон.Манай хүү Шинэбаярынд 2023 оны 03 сараас 04 сарын хооронд малыг нь маллаж байсан. Тэр үед нь би цалин хөлсийг нь өгөөд ямаа самнуулж байсан болохоор таньдаг юм. ******* нь 2022 оны өвөл Зэгстэй гэх газарт айлын мал маллаад өвөлжсөн гэдгийг мэдэж байсан. ******* нь надаас авсан 200,000 төгрөгөө өгчихвөл надад гаргах гомдол саналгүй...гэх мэдүүлэг, (1дүгээр хавтаст хэргийн 50-151дугаар хуудас),

- Гэрч : Би Баруун-Урт сумын 4 дүгээр багийн малчин иргэн юм. 2023 оны 04 дүгээр сарын 10-аар  манай хүү Шинэбаярынд 1 сар мал малласан ******* нь манайд ирээд манай нөхөр оос “200,000 төгрөг зээлээч, малыг чинь 1 сар маллаж өгье” гэхээр нь би нөхөртөө өгчих, өгчих гэж байгаад өгүүлчихсэн юм. Би *******ийг 2022 оны өвөл Зэгстэйгээр айлын мал маллаад өвөлжсөн гэдгийг мэдэж байсан. Тэгээд манай малыг 1 сар хараад өгчих байх гэж найдаад нөхрөөрөө мөнгө өгүүлчихсэн юм. Тухайн үед манайд хүн, хүч хэрэгтэй байсан юм... гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудас),

- Хохирогч : 2023 оны 04 дүгэр сарын 16-ны өглөө над руу 07 цагт утсаар яриад “би хөдөөгөөс 1 үхэр, 1 хонь ачиж ирсэн боловч нөгөөхөө учрыг нь олдоггүй” гэхээр нь би очиж авсан юм. Тэгсэн чинь үхэр ачиж ирсэн хашаа руугаа явъя гэхээр нь би итгээд цуг явахад Хайлаастад 1 айлын хашаанд очоод тэнд нь үхэр ачсан машин байгаагүй. Тэгээд за за яршиг буянаараа болог гээд байхаар нь би үхрийг чинь худалдаж авъя гээд 1.000.000 төгрөг хүнээс зээлээд аваад өгчихсөн юм. 1.000.000 төгрөг нь ерөнхийдөө миний дансанд байж байгаад бараг дууссан. Би гар утастай болно гээд байхаар нь би зүүн бүсийн худалдааны төвийн гар утасны лангуун дээрээс утас авч өгсөн. Тэгээд аймагт авчирсан гэх үхэр нь олдохгүй байсан учир хөдөө гэрээсээ очиж үхэр барьж өгнө гээд байхаар нь нөхөр бид 2  үхэр бойлох машинаа дагуулаад цуг явсан. Хөдөө очоод айл айлаар ороод яваад байсан. Харанхуй болсон хойно 1 айл дээр очоод энэ айлд хүн байх ёстой гээд байсан. Тэгээд мотоциклыг нь асаагаад би үхрээ хураагаад ирье та нар наанаа зогсож бай гэж хэлээд баруун урд зүг рүү хөдлөөд алга болсон. Тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор нь хөдлөөд хажуу айл дээр нь очоод уулзахад Баттөр гэгч нь гэр орон байхгүй, зуугуул амьдралтай нөхөр байсныг нь олж мэдээд цагдаад залилуулчихлаа гэж гомдол гаргасан...гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас),

- Хохирогч дахин өгсөн: .******* нь үхрийн мөнгө өгөх хүн байна уу гээд байхаар нь би манай эгч мах зардаг лангуун дээр суудаг гэж хэлсэн чинь надад үхрийн мөнгө аваад өгчих гээд байхаар нь би Намуунцэцэг эгч дээр дагуулж очоод 1,500,000 төгрөгт үхэр авна гэж тохироод Намуунцэцэг эгчээс 1,000,000 төгрөг авсан. ******* нь өөрөө банкны дансгүй, карт байхгүй гээд миний дансанд уг 1,000,000 төгрөгийг хийлгэсэн юм. ******* нь манай хүүхдүүдэд дэлгүүрээс идэж уух юм авч өгнө гээд 43,000 төгрөгөөр хүнсний дэлгүүрээс ундаа, ус авсан. Мөн гар утастай болно гээд Зүүн бүсийн худалдааны төвд байх гар утасны лангуун дээр очоод 367,000 төгрөгөөр Самсунг маркийн  гар утас авсан. Мөн өөр 1 хүнсний дэлгүүрт орж пиво, тамхи зэрэг зүйлс авч 35,000 төгрөгийн тооцоо хийсэн. Смайл зоогийн газарт манай нөхөр Батбэх, ******* бид 3 орж 51,500, төгрөгөөр хоол идчихээд гарсан. Дээж худалдааны төвийн АТМ-ээс 50,000 төгрөг бэлнээр авч өгсөн. Тэгээд хөдөө үхэртээ явна гээд манай нөхрийн Соната-6 маркийн 76-74 СҮЭ газ-н машинд Дашваанжил газын колонкоос 49,800 төгрөгт газ хийж өгөөд цуг явцгаасан. Хөдөө гарахаасаа өмнө Баян далай хүнсний дэлгүүрээс 101,500 төгрөгт архи, ус, ундаа, талх авуулсан. Мөнгө өгсөн Намуунцэцэг эгч, нөхөр Очирсүхийн хамтаар үхрээ хийж ирнэ гээд өөрсдийнхөө машинтай цуг явцгаасан юм.  Хөдөө очоод айл айлаар орж явж байснаа мотоцикл унаад алга болсон. *******ийн миний дансанд хийлгэсэн 1,000,000 төгрөгөөс  302,200 төгрөг үлдсэн. ******* нь өөрөө дансгүй гар утсандаа мобайл суулгаж байгаад мөнгөө авна гээд байсан учир миний дансанд мөнгө нь үлдсэн байсан юм. Би хөдөө явж үхрээ хийчхээд ирэхээр нь үхрийн үлдэгдэл 500,000 төгрөгийг нь Намуунцэцэг эгчээс аваад үлдэгдэл мөнгөтэй нь цуг өгнө гэж бодож байсан юм. Би гомдолтой байна. 697,800 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас),

- Гэрч : Би Сүхбаатар аймагт махны зах дээр сууж мах зардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай төрсөн эгчийн охин нь надаас 1,000,000 төгрөг зээлээч, үхрийн мөнгө хүнд өгөх гэсэн юм гээд үхэр өгөх хүнээ дагуулаад ирсэн. Танихгүй бүдүүн залуу дагуулаад явж байсан. Би дүүдээ бэлэн мөнгө байхгүй наад хүний чинь дансанд хийх юм уу гэхэд дагуулж ирсэн хүн нь “надад данс байхгүй би Буяндэлгэрийн дансаар авна” гэхээр нь 88089723 гэсэн утга бичээд Буяндэлгэрийн тоот дансанд 1,000,000 төгрөг хийгээд явуулсан. Манай нөхөр Очирсүх нь “Буяндэлгэр та 2 ямар хүнд үхрийн мөнгө өгчхөв” гээд байхаар нь би өнөөдөртөө явж үхрээ өгөх юм гэсэн гэхэд цуг явж үхрийг нь хийж ирнэ гээд нөхөр бид 2 12-40 СҮҮ улсын дугаартай ADVAN маркийн машинтайгаа тэд нарыг дагаад цуг явсан. Нөхөр бид 2-ыг хөдөө цуг явна гэхэд уг залуу “Буяндэлгэрийн дансанд мөнгө байгаа бензин хийж өгнө” гээд байхаар нь манай машин бензинтэй байгаа гээд хийлгээгүй юм. Хөдөө яваад айл айлаар орж явж байснаа 1 танихгүй айлын гадаа биднийг үлдээгээд мотоцикл унаад үхрээ хөөгөөд ирье гэж яваад ирээгүй алга болсон. Ирэхгүй болохоор нь нөхөр бид 2 аймаг буцаад явсан. Харин Буяндэлгэр, Батбэх 2 тэндээ үлдсэн. Өөр Би *******тэй үхрийн наймаа хийгээгүй. Харин би төрсөн эгчийнхээ охинд л 1,000,000 төгрөг зээлүүлсэн юм. Үхэр өгнө гэсэн хүн нь сэжигтэй байна гээд манай нөхөр хэлээд байхаар нь цуг явж үхрийг нь хийлцээд ирье гээд явсан юм.Миний хувьд төрсөн эгчийнхээ охин л 1,000,000 төгрөг зээлүүлсэн болохоос уг үхэр өгнө гэсэн хүнтэй огт яриа хэлэлцээ хийгээгүй учраас гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн  204-205 дугаар хуудас),

- Гэрч : 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Буяндэлгэр нь *******өөс 1,500,000 төгрөгөөр үхэр авахаар тохирсон эхний ээлжинд 1,000,000 төгрөг өгчих гэнэ гэхээр нь Намуунцэцэг эгч дээр очоод 1,000,000 төгрөг зээлээд *******д өгөх гэсэн чинь ******* нь данс байхгүй манай эхнэрийн дансанд мөнгөө хийлгүүлье гээд хийлгүүлсэн. Тэгээд манай эхнэртэй цуг яваад дэлгүүрээс бараа худалдаж аваад байсан. Харин бид 3 цуг Смайл зоогийн газарт орж хоол идсэн. Хөдөө үхэртээ явна машинд чинь газ хийж өгнө гэхээр нь газын колонк дээр ирээд 49,800 төгрөгт газ шахуулаад дүүрсэн. Хөдөө гарахдаа Баян далай гэдэг дэлгүүрээс архи, ус, ундаа, талх зэрэг зүйлс аваад явсан. Манай эхнэрийн дансанд үлдсэн мөнгөө үхрийнхээ үлдэгдэл мөнгөтэй буцаж ирээд авна гээд бид хөдөө явцгаасан. Манай эхнэрийн хамаатан Намуунцэцэг эгч нөхөртэйгөө үхэр хийлцэж өгнө гээд машинтайгаа дагаад цуг явсан юм. Тэгээд хөдөө очоод мөн олон айлаар орж явж байгаад сүүлийн айл дээрээсээ мотоцикл унаад үхрээ хөөгөөд ирье гэж яваад алга болсон. *******ийг ирэхгүй удаад байхаар Намуунцэцэг эгч нөхөртэйгөө аймаг буцсан. Эхнэр бид 2 *******ийг ирэхгүй болохоор нь хойд талынх нь айл руу очиход *******ийн мотоцикл авч явдаг айлын хүмүүс тэр айлд байсан. *******ийг мотоциклыг нь аваад явсныг тэр хүмүүст хэлсэн. Уг айлын хүмүүс гэртээ ирээд *******ийг мотоцикл аваад явчихлаа гэж цагдаад хэлсэн. Манай эхнэр мөн ******* гэдэг хүнд залилуулсан талаараа цагдаа руу ярьж хэлсэн...гэх мэдүүлэг, (1дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас),

- Хохирогч : 2023 оны 04 дүгээр сарын 10-аар ******* нь манайд шөнийн 02 цагийн үед хаалга балбаад халамцуу орж ирсэн. Манайд орж ирээд дүү нь хойд айлынхаа малыг маргааш өглөө өгчхөөд 10 цаг гэхэд ирж малыг чинь 8 дугаар сар хүртэл харж өгье гэж хэлсэн.  Эхний удаад 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь тухайн үед манай тэнд цас ихтэй, мал маллах хүн хэрэгтэй байсан, дээрээс нь ноолуураа тушаагаад дансанд мөнгө байсан болохоор би Буяндэлгэр хүний нэртэй дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Манайд удаагүй байж байтал гадаа машин сигналдаад байсан учир ******* нь өглөө 10 цагт ирнэ гэж яваад дахиж манайд ирээгүй, тэр чигээрээ алга болсон. Манай эхнэр Сонинцэцэг бид 2-уулаа унтаж байсан. Өөр хүн байгаагүй. ******* нь машинтай хүмүүстэй явж байсан бөгөөд тэд нар нь харин манайд орж ирээгүй юм...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

- Гэрч :Би орноосоо босоогүй бөгөөд манай нөхөртэй малыг чинь 8 дугаар сар хүртэл харж өгье маргааш 10 цагт шууд танайд хүрээд ирье гэж ярилцаж байсан. Эхний удаа надад 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр манай нөхөр гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Гэхдээ өөрийнхөө дансаар аваагүй өөр хүний дансаар мөнгөө авч байна гэж манай нөхөр надад хэлсэн.******* нь 500,000 төгрөг авснаасаа хойш дахиж ирээгүй, утсаар яриагүй... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас)

- Гэрч :Манай эхнэр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “ хөдөө хүн хөлс мөнгийг нь өгөөд хүргүүлье гэнэ хөлсөндөө хонь өгье гэнэ 70 км газар явах юм байна” гэхээр нь би өөрийн 76-74 СҮЭ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэрийн хамтаар *******ийг хүргэж өгөхөөр явсан юм. Би хөдөө явахдаа өөрөө газан клонкоос машиныхаа банкийг дүүргээд явсан. ******* нь “бензиний мөнгийг чинь төлнө, дээрээс нь явж өгсний чинь хөлсөнд хонь өгнө” гэсэн болохоор би явсан юм. Хөдөө очоод 4 айлаар орсон.  2 дахь айлаараа  ороод буцаж гарч ирээд манай эхнэрийн дансыг бичүүлж авч ороод гарч ирэхдээ 500,000 төгрөг орж ирнэ гэж хэлээд хөдөлсөн. 4 дэх айлаасаа 1 хонь аваад буцаад аймаг руу ирсэн. Би “та гэртээ үлдэхгүй юм уу” гэхэд “би гэрээ олохгүй байна яршиг, яршиг аймаг руу буцаад явъя, ганц бие амьдардаг гэр ямар олигтой байв” гэж яриад байсан. Хажуу айлын хүмүүс хонь малыг маань харж байгаа гэж хэлээд буцаад аймаг явсан. Аймагт шөнө үүрээр 04 цагийн үед ирэхэд манай эхнэрийн дансанд “torood 99514747” утгатай 500,000 төгрөг орсон байхаар нь шууд Дээж худалдааны төвийн АТМ-ээс 400,000 төгрөг авч өгсөн. 100,000 төгрөгийг нь бензиний үнэ гээд аваад үлдсэн. Тэгээд ******* нь буудалд хононо гэхээр нь “буудалд мөнгө үрээд яах юм бэ манайд хоно” гээд гэртээ авчирч хонуулсан юм. Манайд хоночхоод өглөө эрт яваад өгсөн байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

- Гэрч :Аймагт шөнө үүрээр 04 цагийн үед ирэхэд миний дансанд “torood 99514747” утгатай 500,000 төгрөг орсон байхаар нь шууд Дээж худалдааны төвийн АТМ-ээс 400,000 төгрөг авч өгсөн. 100,000 төгрөгийг нь бензиний үнэ гээд аваад үлдсэн. ******* нь буудалд хононо гэхээр нь буудалд мөнгө үрээд яах на вэ манайд хоно гээд гэртээ авчирч хонуулсан юм. Манайд хоночхоод өглөө эрт яваад өгсөн байсан...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн р 17-18 дугаар хуудас),

- 5920131714 тоот данснаас тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 37 минутад 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримт (2 дугаар хавтаст хэргийн 105- дугаар хуудас),

- Хохирогч ын: Би Хэрлэн гүүрний урд талд 1 хонийг 100,000 төгрөгөөр бодож иргэдээс бог мал худалдан авч байсан. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай малчин Буд над руу утсаар яриад Баяраа ах яриад байна гэж хэлээд Төрөө гэх хүнд 2,000,000 төгрөг өгсөн. Маргааш өглөө малаа авчирч өгнө гэж хэлсэн болохоор би утасны цаанаас өгсөн. Хаан банкны дугаартай Хэрлэнцэцэг гэх дансанд шилжүүлсэн. Маргааш нь тухайн дансны эзэмшигч болох Хэрлэнцэцэгтэй уулзахад урьд өдөр нь нэг танихгүй хүн таксинд явж байгаад дансаар нь 2,000,000 төгрөг авхуулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас),

- Гэрч : Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой хадам аав Мөнхбатынд байхад хадам аав Мөнхбат нэг хүнээс хонь худалдаж авахаар боллоо гээд намайг Хаан банкны данснаасаа урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь би Хаан банкны тоот дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5920131714 тоот дугаартай данснаас 19 цаг 37 минутад 2.000.000 төгрөг шилжүүлсэн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас),

- Гэрч : 2023 оны 06 дугаар сарын эхээр манай ээж, аавын найз болох Мөнхбат ах 300 толгой бог мал авах гэсэн юм гээд гуйсан. Тэгээд мөнгөө өөрөө шилжүүлж байхаар болж би малыг нь харж байхаар болсон юм. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш мөнгөлөг ангийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй 1 эрэгтэй хүн орж ирээд Баяраа ах ярья гэж байна гэж хэлээд надтай Баяраа ах ярьж наад хүн чинь манай хуурай дүү байгаа юм малтай гэж хэлээд тэгээд би нөгөө хүнтэй нь уулзаж сууж байгаад 50 толгой хонь авахаар болоод өглөө цуг явъя гэсэн юм. Эхлээд 2.000.000 төгрөг авахаар болж Хаан банкны данс өгөхөөр нь би Мөнхбат ахын утсаар ярьж Баяраа ах гуйгаад байна гэж хэлээд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 97020277 гэсэн утас  руу ярихад нэг эмэгтэй хүн яриад урд шөнө Эрдэнэ буудалд буусан өглөө ирж утсаа аваарай гэж хэлсэн. Тэр хүнийг Төрөө гэдэг хүн байгаа гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 141-142 дүгээр хуудас),

- Гэрч Б.Хэрлэнцэцэгийн: Замдаа Төрөө гэх залуу “манай мал Баянхутаг суманд хөдөө байдаг, би отор нүүдэлд яваад ирсэн” гэж ярьж байгаад Баянхутаг сумын төв дээр очиж нэг айлын гадаа зогсож нэг хүнтэй уулзаж, тухайн хүний нэрийг нь би асуухад Төрөө “манай ах Баярсайхан буюу Баяраа гэдэг юм” гэж хэлсэн. Аймгийн урд талд ирээд “энд мал авч байгаа айлаар орно” гээд тухайн мал авч байгаа айлаар орж, гэрч ирэхдээ Баярсайхан ахыг утсаар яриулж малын мөнгө авах боллоо гэж хэлээд миний дансыг өгье гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны дугаартай дансыг хэлэхэд нөгөө малчин гэх хүнд өгөөд аймгийн төв рүү явж байтал миний дансанд 50 хонь урьдчилгаа гэх утгатай 2.000.000 төгрөг орохоор нь Төрөөд хэлэхэд мөнгөө бэлэн авмаар байна гэхээр нь би Ханбүргэдийн АТМ-c 800,000 төгрөгийг авч өгөөд дахин авч болохгүй байхаар нь маргааш авч өгье АТМ нь 800.000 төгрөгөөс илүү мөнгө гарахгүй байна гэж хэлэхэд Төрөө Хэрлэн сумын 3 дугаар баг Хишигийн уулзвар дээр бууж үлдэхдээ миний жимобайлын гар утсыг дугаартай нь гуйж аваад өглөө эргээд залгая гэж хэлээд үлдсэн юм. Орой над руу 21 цаг 30 минутад ярьж үлдсэн 1.200.000 төгрөгөө аваад өг гэхээр нь нөхөр бид хоёр Хэрлэн сумын 3 дугаар баг Хишигийн уулзвар дээр ирэхэд Төрөө өөрөө зам дээр зогсож байсан. Би үлдсэн 1.200.000 төгрөгийг давхар дэлгүүрийн АТМ-с бэлэн авч Төрөөд өгөөд хөдөө явсан таксины мөнгө өгөх үү гэхэд 150,000 төгрөг өгөөд дотор таксинд явсан мөнгөө маргааш өглөө өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас),

- Гэрч : 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт гэртээ байхад манай найзтай цуг морь уяж, манайхаар хэдэн жилийн өмнө ирж байсан Төрөө гэх зүс үзсэн залуу манай 15 цаг өнгөрч байхад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд манай найз нар гэх 1 эрэгтэй, 1 хүүхэдтэй хүүхэн гэх хүмүүстэй явж байсан. Төрөө гэх залуу оройхон 19 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад аймгийн урд талд колонкийн хажуу талд мал авч байгаа хүн байна, танай Баянхутаг сумын хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн гэдэг хүн юм гэхэд Буд гэнэ гэхээр нь манай сумын хүн мөн байна гэж хэлээд утсаа салгасан юм. Төд удалгүй манай сумын иргэн Буд над руу залгаж таны таньдаг хүн гэх ирээд байна гэхээр нь “наад хүн чинь морь уяж олон жилийн өмнө манай найзтай ирж байсан. Сая манайхаар ороод гарсан” гэж хэлсэн чинь Буд утсаа салгасан юм. Би Төрөө гэх хүний бүтэн нэрийг мэдэхгүй. Дархан сумын гаралтай гэдгийг л мэднэ...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас),

- Хохирогч : 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай хүү Түмэндэмбэрэл утсаар яриад "Зарах үхэр байна уу” гэхээр нь "1 сувай үнээ байгаа зарсан ч яах вэ” гэхэд Түмэндэмбэрэл нь Баттөр, Болормаа гэдэг 2 хүнтэй 27- 14 УНӨ дугаартай саарал өнгийн Приүс машинтай манайд ирсэн. Би Баттөрд үхрээ 1,3 сая төгрөгөөр бодоод өгсөн. Одоо мөнгөгүй байна хот ороод 5 дахь өдрөөс өмнө өгнө. Цалин буугаад өгнө гээд миний утас, дансыг тэмдэглээд аваад явсан. Хот орсноос нь хойш би Баттөрийн утас руу залгахад утсаа авахгүй эсхүл тийм хүн байхгүй гээд байсан. Болормаагийн утас руу нь залгахад би авгай нь биш надаас бас 2 сая төгрөг авсан, утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 230 дугаар хуудас),

- Хохирогч : 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Баттөр гэх хүн манайд ирсэн. Идшээ хийж чаддаггүй адуу үхэр зарах хүн байна уу гэхээр нь би 1 бүтэн адууны мах байгаа 900,000 төгрөгөөр зарна гэхэд авъя, одоо мөнгөгүй байна хот ороод 5 дахь өдрөөс өмнө цалин бууна тэгээд өгчихье гээд гуйгаад байхаар нь тэг тэг гээд адууны махаа 900,000 төгрөгөөр бодож өгсөн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 233 дугаар хуудас)

- Хохирогч : Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 30 минутын үед дүү Ганбилэгийн эзэмшлийн Тоёота Королла аксио загварын 5994-УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Е-Март худалдааны төвийн урд явж байх үед 40 орчим насны, тарган, цэнхэр дээл, хар саравчтай сеткен малгай, бакалтай, бараан царайтай, үл таних эрэгтэй хүн, 45 орчим насны улаан пальтотой нэг эмэгтэй, богинохон хар куртиктэй өөр нэг эмэгтэй хүмүүс суугаад цааш явсан. Тухайн эрэгтэй нь “Хэнтий аймгийн Дархан сум руу тохиролцоод явах уу чамд бэлэн 200.000 төгрөг, 1 эр хонь өгье" гэж амласан. Би зөвшөөрөөд тухайн 3 хүнтэй цуг Хэнтий аймгийн Дархан сум луу 740 км явсан. Цааш явах үедээ хоол унд гээд надаас 55.000 төгрөг бэлнээр зээлж авсан. Хэнтий аймгийн Дархан суманд бид хэд 19 цаг 30 минутын орчимд очсон. Тухайн эрэгтэй Хэнтий сумын Дархан сумын Тамгын дарга гэх цагаан Прадо маркийн машинтай хүнтэй 15 орчим минут уулзаад, буцаж машинд суух үедээ мал нядлах баар код авчихлаа гэж хэлээд цааш малчных нь гэр лүү явсан. Хэд хэдэн айлаас малчныхаа гэрийг асуугаад олоогүй төөрч байгаад нэг айлын гадаа машиндаа хоноод маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 17-ны өдөр буцаж Улаанбаатар хот руу гарсан. Буцахдаа тухайн эрэгтэй өмнөх өдөр зээлсэн 55.000 төгрөгт бензин хийж аваад Улаанбаатар хот явсан. Хотод орж ирээд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Тэс ШТС- н гадна ард сууж явсан 2 эмэгтэйг буулгаад, буцаж эргээд Өргөө кино театрын хойд талд байрлах 6 дугаар байранд буугаад дансаа өгчих, би ороод эгчээс шилжүүлээд өгье гэж хэлээд буцаж гарч ирээгүй. Тэр хавиар хайгаад олоогүй. Би тухай одоо харвал танина. Надад замын хөлс гэж 200,000 төгрөг, 1 эр хонь өгнө гэж залилсан. Замын зардал гэж 80,000 төгрөг болсон... гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),

- Гэрч : Тухайн өдөр манай найз Оюунжаргал над руу залгаад "гараад ир, хөдөө явъя" гэхээр нь би гараад очсон. Очих үед өчигдөр караокед танилцсан залуу хамт байсан. Төрөө бид 2-т хандаад "би одоо хөдөө явах гэж байна, би адуу, морь уядаг хүн, өнөөдөр хөдөө явна, такси барьж явна, 200.000 төгрөг өгөөд нэг эр хонь өгчихдөг, та хоёр хамт явах уу, би одоо яваад орой хүрээд ирнэ" гэхээр нь бид 2 зөвшөөрөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дүүхээгийн автобусны буудал дээрээс такси барьсан. Цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэлд суугаад Төрөө гэх залуу жолоочтой тохиролцоод бид нар цаашаа Улаанбаатар хотоос гараад Хэнтий аймгийн Дархан суманд очоод очих айлаа олохгүй байсаар байгаад маргааш нь болсон. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод буцаж ирээд бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Тухайн хүнтэй дахиж холбоо бариагүй...гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас)

- Гэрч : Би тухайн өдөр 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 31 дүгээр байранд байрлах н ажил руугаа явж байх үед өчигдөр танилцсан Төрөө гэх залуу над руу залгаад “хорооллын эцсийн гэрлэн дохио дээр байна” гэж хэлээд намайг дуудсан.Намайг тухайн хоолонд орох уу гээд бичилд хоол идэж байх үед найз чинь хаана байгаа юм бэ гэж асуугаад бид 2 манай найз Цэцэгбатын гэр болох 10 дугаар хороололд очоод найзыгаа дуудсан. Төрөө бид 2-т "би одоо хөдөө явах гэж байна, адуу, морь уядаг хүн, өнөөдөр хөдөө явна, такси барьж явна, 200.000 төгрөг өгөөд нэг эр хонь өгчихдөг, та хоёр хамт явах уу,  одоо яваад орой хүрээд ирнэ" гэхээр нь бид 2 зөвшөөрөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дүүхээгийн автобусны буудал дээрээс такси барьсан. Цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэлд суугаад Төрөө гэх залуу жолоочтой тохиролцоод бид нар цаашаа Улаанбаатар хотоос гараад Хэнтий аймгийн Дархан суманд очоод очих айлаа олохгүй байсаар байгаад маргааш нь хотод буцаж ирээд бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хорооллын эцэст байрлах караокед найз Цэцэгбатын хамт байх үед цэнхэр дээлтэй, хар малгайтай хөдөөгийн байрын хүн орж ирэхэд тухайн хүнтэй бид 2 танилцаж байсан. Өөрийгөө Хэнтий аймгийн Дархан сумынх, аймгийн алдарт уяач гэх мэтээр танилцуулсан. Тухайн хүний талаар өөр зүйлс мэдэхгүй байна...гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 73-74 дугаар хуудас),

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БГ2-24-1785 дугаартай “ нас гүйцсэн хонь зах зээлийн үнэ 165,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл ".Би 1-6 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 2 гэх зураг дээр байгаа Жигжидсүрэн овогтой Баттөр мөн байна. Тухайн хүнтэй өдрийн цагаар би хамт явсан, хамт байсан тул 2 дугаартай Жигжидсүрэн овогтой Баттөр гэж таньж байна" гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас),

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх, эрхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгал төлөлтийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (3 дугаар хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас),

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах шалгах хуудас (3 дугаар хавтаст хэргийн 81дүгээр хуудас),

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, (3-р хх-ийн 113-117-р хуудас)

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 948 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 119-127 дүгээр хуудас)

- Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 929 дугаартай магадлал(3 дугаар хавтаст хэргийн 229-234 дүгээр хуудас)

 - Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 271 дугаартай Шүүгчийн захирамжийн хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас),

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025.02.18-ны өдрийн 197 дугаартай албан тоот (4 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

- Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04-Б/29670 дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 216 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг "Хяр" гэх газраас иргэн ******* эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.983.200 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байхдаа нэг тооны үхэр зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч ******* төөрөгдөлд оруулж 697,800 төгрөгөөр гар утас, бараа бүтээгдэхүүн худалдан авуулж залилсан,

2023 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ******* урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 200,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2023 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг "Тал булаг" гэх газарт мал маллаж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, малыг чинь харж өгнө гэж хуурч 500,000 төгрөгийг Хаан банкны дугаарын дансаар авч залилсан,

2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын гүүрний урд талд хохирогч иргэдээс мал худалдан авч байхад нь дамжуулан “өөрийгөө малтай, маргааш 50 тооны хонь авчирч өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2,000,000 төгрөгийг Б.Хэрлэнцэцэгийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутагт Д.Түмэндэмбэрэлээс “адууны мах авъя мөнгийг нь 5 дахь өдөр цалин буухаар өгнө” гэж хуурч 900,000 төгрөгийн үнэ бүхий адууны махыг шилжүүлэн авч залилсан,

мөн цаг хугацаанд дээрх газарт нь “1 тооны үхэр худалдан авъя мөнгийг нь 5 дахь өдөр цалин буухаар өгнө” гэж хуурч 1,300,000 төгрөгийн үнэ бүхий үхрийн махыг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Тоёота королла аксио загварын 59-94 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байх үед нь "Хэнтий аймгийн Дархан сум руу тохиролцоод явна,бэлэн 200,000 төгрөг, 1 эр хонь өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Дархан сум руу, Дархан сумаас Улаанбаатар хот хүртэл явахдаа үйлчилгээний төлбөрөө өгөлгүй 445,000 төгрөгийн хохирол учруулан тус тус залилсан болох нь:

хохирогч ******* “2023 оны 04 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Хяр гэх газарт байх гэрээсээ урагш 10-аад км зайтай айл руу 1 цаг яваад ирэхэд гэрийн гадаа байсан ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хулгайлаад аваад явсан байсан. Суудлын бүрээс нь халз голоороо улаан канттай, 2 захаараа хартай, суудаг хэсэг дээрээ цагаан өнгийн хөл бөмбөгний зурагтай, улаан бүрээстэй, ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан. Би 2022 оны 06 дугаар сард 6 сар хэрэглэсэн мотоцикл гээд 1,500,000 төгрөгөөр авч байсан юм. Манай ойр хавийн айлуудаар хоног төөрүүлээд яваад байсан Баттөр гэдэг залуу гэрийн гаднаас унаад явсан байсан” гэх,

гэрч “2023 оны 04 дүгээр сард манай холын хамаатан ******* нь ногоон өнгийн Даюун маркийн мотоциклтой ирсэн. ******* нь “Түмэнцогт суманд айлын мал харж байгаа, манай малчин надад мотоцикл авч өгснийг би зараад бог мал авах ажилтай” гээд ярихаар нь би үнийг нь асуухад “1,000,000 төгрөгөөр өгнө” гэхээр нь бага хүүдээ мотоцикл авч өгнө гээд хэлсэн байсан учраас авсан. Суудлын бүрээс нь улаан өнгөтэй, ногоон өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикл байсан” гэх,

гэрч “2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *******ийн хамт манай нөхөр Батбэх бид хөдөө явцгаасан. ******* нь Хяр гэдэг газарт очоод 4 дэх айлын гадаа байсан ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг унаад “та 2 наанаа байж бай би үхэртээ яваад хөөгөөд ирье” гэж хэлж яваад ирээгүй. Суудлын бүрээс нь халз голоороо улаан канттай, ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан” гэх,

гэрч “2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр “хүнээс үхэр авахаар ярьчихлаа цуг явчхаад ирье” гэхээр нь би хамт явсан. Аймгаас хойшоо 60-70 орчим км яваад сүүлийн айл дээрээ очиход тэр айлд нь хүн байгаагүй. ******* тухайн айлын гадаа байсан мотоциклыг асаагаад “би үхэртээ яваад ирье та 2 наанаа байж байгаарай” гэж хэлээд явсан. Яваад ирэхгүй удахаар нь эхнэр бид 2 хойд талд нь харагдаж байсан айл руу очиход *******ийн мотоцикл авч явдаг айлын хүмүүс тэр айлд байсан. Ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл байсан” гэх мэдүүлгүүд,

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2302117 дугаартай нийт эд зүйлсийн зах зээлийн үнэ 1,983,200 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,

хохирогч “2023 оны 04 дүгээр сарын 10-аар  ******* ах надтай цуг Сүхбаатар аймаг руу явсан. Шинэбаяр ахын аав Дашдорж ахын гадуур явахад “энэ айлаар ах нь түр буугаад гарах хэрэгтэй байна, мөнгө авах ёстой юм” гээд орсон. Аймагт ирээд надаас “200,000 төгрөг зээлээч, ах нь удахгүй буцаагаад өгнө” гэхээр нь би Шинэбаяр ахынд хонь хариулдаг хүн болохоор нь нэг их юм бодолгүй өгчихсөн.” гэх,

гэрч “Шинэбаяр ахын аав Дашдорж ахын гадуур өнгөрөхөд “энэ айлаар ах нь түр буугаад гарах хэрэгтэй байна, мөнгө авах ёстой” гээд ороод удаагүй гарч ирсэн. Аймагт ирээд манай нөхөр Чунагсүрэнгээс “200,000 төгрөг зээлээч, ах нь удахгүй буцаагаад өгнө” гэхэд манай нөхөр түүнд 200,000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн ” гэх,

хохирогч “ 2023 оны 04 дүгээр сарын 10-аар манай хүү Шинэбаярынд мал малладаг ******* нь манайд ирээд надаас 200,000 төгрөг зээлээч “би аймаг явах ажилтай болоод мөнгөний хэрэг гараад байна. Би танаас зээлсэн мөнгөнийхөө оронд 1 сар малыг чинь маллаж өгнө” гээд байсан. Би түүнд мөнгө өгөх дүргүй байсан чинь манай эхнэр Байгальмаа өгчих гээд байхаар нь би түүнд бэлэн 200,000 төгрөг өгөөд явуулсан. Түүнээс хойш ******* нь дахиж манайхаар ирээгүй алга болсон” гэх,

гэрч “ 2023 оны 04 дүгээр сарын 10-аар манай хүү Шинэбаярынд 1 сар мал малласан ******* манайд ирээд нөхөр оос 200,000 төгрөг зээлээч, малыг чинь 1 сар маллаж өгье гэхээр нь би нөхөртөө өгчих, өгчих гэж байгаад өгүүлчихсэн юм ” гэх,

хохирогч “ ******* нь үхрийн мөнгө өгөх хүн байна уу гээд байхаар нь “ манай эгч мах зардаг лангуун дээр суудаг” гэж хэлсэн чинь надад үхрийн мөнгө аваад өгчих гээд байхаар нь би Намуунцэцэг эгч дээр дагуулж очоод 1,500,000 төгрөгт үхэр авна гэж тохироод 1,000,000 төгрөг авсан. ******* нь өөрөө банкны дансгүй, карт байхгүй гээд миний дансанд хийлгэсэн. ******* нь манай хүүхдүүдэд 43,000 төгрөгөөр ундаа, ус авсан. Зүүн бүсийн худалдааны төвийн гар утасны лангуунаас 367,000 төгрөгөөр Самсунг маркийн  гар утас авсан. Мөн хүнсний дэлгүүрээс пиво, тамхи зэрэг зүйлс авч 35,000 төгрөгийн тооцоо хийсэн. Смайл зоогийн газарт манай нөхөр Батбэх, ******* бид 3 орж 51,500, төгрөгөөр хоол идсэн. АТМ-ээс 50,000 төгрөг бэлнээр авч өгсөн. Манай нөхрийн Соната-6 маркийн 76-74 СҮЭ машинд Дашваанжил колонкоос 49,800 төгрөгт газ хийж өгөөд цуг явцгаасан. Баян далай хүнсний дэлгүүрээс 101,500 төгрөгт архи, ус, ундаа, талх авуулсан. Мөнгө өгсөн Намуунцэцэг эгч нөхөр Очирсүхийн хамтаар үхрээ хийгээд ирнэ гээд машинтайшаа цуг явцгаасан юм.  Хөдөө очоод айл айлаар орж явж байснаа мотоцикл унаад алга болсон. *******ийн миний дансанд хийлгэсэн 1,000,000 төгрөгөөс 302,200 төгрөг үлдсэн. 697,800 төгрөгөө нэхэмжилнэ” гэх,

гэрч “Би Сүхбаатар аймагт махны зах дээр мах зардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай төрсөн эгчийн охин нь надаас 1,000,000 төгрөг зээлээч, үхрийн мөнгө хүнд өгөх гэсэн юм гээд үхэр өгөх хүнээ дагуулаад ирсэн. Би 88089723 гэсэн утга бичээд Буяндэлгэрийн тоот дансанд 1,000,000 төгрөг хийгээд явуулсан. Цуг явж үхрийг нь хийж ирнэ гээд нөхөр бид хоёр машинтайгаа дагаад явсан. Хөдөө айл айлаар орж явж байснаа 1 танихгүй айлын гадаа биднийг үлдээгээд мотоцикл унаад үхрээ хөөгөөд ирье гэж яваад ирээгүй алга болсон” гэх,

гэрч “2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Буяндэлгэр нь *******өөс 1,500,000 төгрөгөөр үхэр авахаар тохирсон. Намуунцэцэг эгчээс 1,000,000 төгрөг зээлээд ******* нь данс байхгүй гээд манай эхнэрийн дансанд мөнгөө хийлгүүлсэн. Манай эхнэртэй цуг яваад дэлгүүрээс бараа худалдаж аваад байсан. Бид 3 цуг Смайл зоогийн газарт орж хоол идсэн. Хөдөө үхэртээ явахдаа 49,800 төгрөгт газ шахуулаад дүүрсэн. Манай эхнэрийн хамаатан Намуунцэцэг эгч нөхөртэйгөө үхэр хийлцэж өгнө гээд машинтайгаа цуг явсан. Хөдөө очоод сүүлийн айл дээрээсээ мотоцикл унаад үхрээ хөөгөөд ирье гэж яваад алга болсон ” гэх,

хохирогч “ 2023 оны 04 дүгээр сарын 10-аар ******* нь манайд шөнийн 02 цагийн үед халамцуу орж ирээд “дүү нь хойд айлынхаа малыг маргааш өгчхөөд 10 цаг гэхэд ирж малыг чинь 8 дугаар сар хүртэл харж өгье, эхний удаа надад 500,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь тухайн үед манай тэнд цас ихтэй, мал маллах хүн хэрэгтэй байсан болохоор Буяндэлгэр хүний нэртэй дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь мөнгө авснаасаа хойш дахиж ирээгүй. Манай эхнэр Сонинцэцэг бид 2-уулаа унтаж байсан” гэх,

гэрч “манай нөхөртэй “малыг чинь 8 дугаар сар хүртэл харж өгье маргааш 10 цагт шууд танайд хүрээд ирье” гэж ярилцаж байсан. Эхний удаа 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр манай нөхөр гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Өөр хүний дансаар мөнгөө авч байна гэж манай нөхөр надад хэлсэн...******* нь 500,000 төгрөг авснаасаа хойш дахиж ирээгүй, утсаар яриагүй ” гэх,

гэрч өгсөн “ Манай эхнэр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн 76-74 СҮЭ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэрийн хамтаар *******ийг хүргэж өгөхөөр явсан юм. Хөдөө очоод 2 дахь айлаараа  ороод буцаж гарч ирээд манай эхнэрийн дансыг бичүүлж авч ороод гарч ирэхдээ 500,000 төгрөг орж ирнэ гэж хэлээд хөдөлсөн. 4 дэх айлаасаа 1 хонь аваад буцаад аймаг руу ирсэн. Аймагт үүрээр 04 цагийн үед ирэхэд манай эхнэрийн дансанд “torood 99514747” утгатай 500,000 төгрөг орсон байхаар нь шууд Дээж худалдааны төвийн АТМ-ээс 400,000 төгрөг авч өгсөн. 100,000 төгрөгийг нь бензиний үнэ гээд аваад үлдсэн” гэх,

гэрч “...Аймагт үүрээр 04 цагийн үед ирэхэд миний дансанд “torood 99514747” утгатай 500,000 төгрөг орсон байхаар нь шууд Дээж худалдааны төвийн АТМ-ээс 400,000 төгрөг авч өгсөн. 100,000 төгрөгийг нь бензиний үнэ гээд аваад үлдсэн ” гэх мэдүүлгүүд,

5920131714 тоот данснаас тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 37 минутад 2000000 төгрөг шилжүүлсэн баримт, (2-р хх-ийн 105-р хуудас),

хохирогч ын " Би Хэрлэн гүүрний урд талд 1 хонийг 100000 төгрөгөөр бодож иргэдээс бог мал худалдан авч байсан. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай малчин Буд над руу утсаар яриад “Баяраа ах яриад байна. Төрөө гэх хүнд 2,000,000 төгрөг өгсөн. Маргааш өглөө малаа авчирч өгнө гэж хэлсэн болохоор би утасны цаанаас өгсөн. Хаан банкны дугаартай Хэрлэнцэцэг гэх дансанд шилжүүлсэн. Маргааш нь тухайн дансны эзэмшигч болох Хэрлэнцэцэгтэй уулзахад урьд өдөр нь нэг танихгүй хүн таксинд явж байгаад дансаар нь 2,000,000 төгрөг авхуулсан гэж хэлсэн..." гэх,

гэрч "Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны орой хадам аав болох Мөнхбатынд байж байхад хадам аав Мөнхбат нэг хүнээс хонь худалдаж авахаар боллоо гээд намайг Хаан банкны данснаасаа урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь би Хаан банкны тоот дугаартай данс руу өөрийн хаан банкны 5920131714 тоот дугаартай данснаас 19 цаг 37 минутад 2.000.000 төгрөг шилжүүлсэн" гэх,

гэрч " 2023 оны 06 дугаар сарын эхээр Мөнхбат ах 300 толгой бог мал авах гэсэн юм гээд гуйсан. Тэгээд мөнгөө өөрөө шилжүүлж байхаар, би малыг нь харж байхаар болсон юм. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш мөнгөлөг ангийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй 1 эрэгтэй хүн орж ирээд “Баяраа ах ярья” гэж байна гэж хэлээд надтай Баяраа ах ярьж “наад хүн чинь манай хуурай дүү байгаа юм малтай” гэж хэлсэн. Би нөгөө хүнтэй нь уулзаж 50 толгой хонь авахаар болоод өглөө цуг явъя гэсэн. Эхлээд 2.000.000 төгрөг авахаар болж Хаан банкны данс өгөхөөр нь би Мөнхбат ахын утсаар ярьж Баяраа ах гуйгаад байна гэж хэлээд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 97020277 гэсэн утас  руу ярихад нэг эмэгтэй хүн яриад урд шөнө Эрдэнэ буудалд буусан, өглөө ирж утсаа аваарай гэж хэлсэн. Тэр хүнийг Төрөө гэдэг хүн байгаа гэж хэлсэн юм" гэх,

гэрч Б.Хэрлэнцэцэгийн “Төрөө гэх залуу Баянхутаг сумын төв дээр очиж нэг айлын гадаа зогсож нэг хүнтэй уулзсан. Тухайн хүний нэрийг нь асуухад манай ах Баярсайхан буюу Баяраа гэдэг юм гэж хэлсэн. Аймгийн урд ирээд мал авч байгаа айлаар орж, гэрч ирэхдээ Баярсайхан ахыг утсаар яриулж малын мөнгө авах боллоо гэж хэлээд миний дансыг өгье гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны дугаартай дансыг малчин гэх хүнд өгсөн. Миний дансанд 50 хонь урьдчилгаа гэх утгатай 2.000.000 төгрөг орохоор нь Төрөөд хэлэхэд мөнгөө бэлэн авмаар байна гэхээр нь би Ханбүргэдийн АТМ-c 800000 төгрөгийг авч өгсөн. Төрөө Хэрлэн сумын 3 дугаар баг Хишигийн уулзвар дээр бууж үлдэхдээ миний Жимобайлын гар утсыг дугаартай нь гуйж аваад өглөө эргээд залгая гэж хэлээд үлдсэн юм. Орой над руу 21 цаг 30 минутад ярьж үлдсэн 1.200.000 төгрөгөө аваад өг гэхээр нь нөхөд бид хоёр 1.200.000 төгрөгийг давхар дэлгүүрийн АТМ-с бэлэн авч Төрөөд өгсөн. Хөдөө явсан таксины мөнгө өгөх үү гэхэд 150,000 төгрөг өгөөд дотор таксинд явсан мөнгөө маргааш өглөө өгнө гэж хэлсэн" гэх,

гэрч "2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт гэртээ байхад манай найзтай цуг морь уяж, манайхаар хэдэн жилийн өмнө ирж байсан Төрөө гэх зүс үзсэн залуу ирээд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд явсан. Төрөө гэх залуу оройхон 19 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад “аймгийн урд талд колонкийн хажуу талд мал авч байгаа хүн байна, танай Баянхутаг сумын хүн байна” гэж хэлсэн. Хэн гэдэг хүн юм гэхэд Буд гэнэ гэхээр нь манай сумын хүн мөн байна гэж хэлээд утсаа салгасан юм. Удалгүй манай сумын иргэн Буд над руу залгаж “ таны таньдаг хүн гэх ирээд байна” гэхээр нь “наад хүн чинь морь уяж болон жилийн өмнө манай найзтай ирж байсан. Сая манайхаар ороод гарсан” гэж хэлсэн чинь Буд утсаа салгасан юм. Би Төрөө гэх хүний бүтэн нэрийг мэдэхгүй " гэх,

хохирогч " 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай хүү Түмэндэмбэрэл утсаар яриад "Зарах үхэр байна уу” гэхээр нь "1 сувай үнээ байгаа” гэхэд Түмэндэмбэрэл, Баттөр, Болормаа гэдэг 2 хүнтэй 27- 14 УНӨ дугаартай саарал өнгийн приүс машинтай манайд ирсэн. Би Баттөрд үхрээ 1,3 сая төгрөгөөр бодоод өгсөн. Одоо мөнгөгүй байна, хот ороод 5 дахь өдрөөс өмнө өгнө гээд миний утас, дансыг тэмдэглээд аваад явсан.Хот орсноос нь хойш би Баттөрийн утас руу залгахад утсаа авахгүй, эсхүл тийм хүн байхгүй гээд байсан. Болормаагийн утас руу нь залгахад би авгай нь биш надаас бас 2 сая төгрөг авсан, утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн” гэх,

хохирогч " 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Баттөр гэх хүн манайд ирээд идшээ хийж чаддаггүй, адуу үхэр зарах хүн байна уу гэхээр нь би 1 бүтэн адууны мах байгаа 900,000 төгрөгөөр зарна гэхэд авъя, одоо мөнгөгүй байна хот ороод 5 дахь өдрөөс өмнө цалин буухаар өгчихье гээд гуйгаад байхаар адууны махаа 900,000 төгрөгөөр бодож өгсөн...” гэх,

хохирогч   " Би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 30 минутын үед дүү Ганбилэгийн Тоёота Королла аксио загварын 5994 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Е-Март худалдааны төвийн урд явж байх үед 40 орчим насны, тарган, цэнхэр дээл, хар саравчтай сеткен малгай, бакалтай, бараан царайтай, үл таних эрэгтэй хүн, 45 орчим насны улаан пальтотой нэг эмэгтэй, богинохон хар куртиктэй өөр нэг эмэгтэй хүмүүс суугаад цааш явсан. Тухайн эрэгтэй нь “Хэнтий аймгийн Дархан сум руу тохиролцоод явах уу, бэлэн 200.000 төгрөг, 1 эр хонь өгье" гэж амласан. Би зөвшөөрөөд тухайн 3 хүнтэй цуг Хэнтий аймгийн Дархан сум луу 740 км явсан. Цааш явах үедээ хоол унд гээд надаас 55.000 төгрөг бэлнээр зээлж авсан. Хэнтий аймгийн Дархан суманд бид хэд 19 цаг 30 минутын орчимд очсон. Хэд хэдэн айлаас малчныхаа гэрийг асуугаад олоогүй төөрч байгаад нэг айлын гадаа машиндаа хоноод маргааш өглөө нь Улаанбаатар хот руу гарсан. Буцахдаа тухайн эрэгтэй өмнөх өдөр зээлсэн 55.000 төгрөгт бензин хийж аваад Улаанбаатар хот явсан. Хотод орж ирээд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Тэс ШТС- н гадна ард сууж явсан 2 эмэгтэйг буулгаад, Өргөө кино театрын хойд талд байрлах 6 дугаар байранд буугаад “дансаа өгчих, би ороод эгчээс шилжүүлээд өгье” гэж хэлээд буцаж гарч ирээгүй. Тэр хавиар хайгаад олоогүй. Замын зардал гэж 80,000 төгрөг болсон" гэх,

гэрч " Мманай найз Оюунжаргал над руу залгаад "гараад ир, хөдөө явья" гэхээр нь гараад очиход өчигдөр Караокед танилцсан залуу хамт байсан. Бид 3 уулзаад байж байх үед Төрөө бид хоёрт хандан " би  морь уядаг хүн, өнөөдөр хөдөө явна, такси барьж явна, 200.000 төгрөг өгөөд нэг эр хонь өгчихдөг, хамт явах уу, орой хүрээд ирнэ" гэхээр нь бид 2 зөвшөөрөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дүүхээгийн автобусны буудал дээрээс такси барьсан. Төрөө гэх залуу жолоочтой тохиролцоод бид яваад Хэнтий аймгийн Дархан суманд очоод очих айлаа олохгүй байсаар байгаад маргааш нь болсон. Маргааш нь хотод буцаж ирээд бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Тухайн хүнтэй дахиж холбоо бариагүй" гэх,

гэрч " Тухайн өдөр 09 цагийн орчимд Төрөө гэх залуу залгаад уулзсан. Хоол идэж байх үед “найз чинь хаана байгаа юм бэ” гэж асуугаад бид хоёр 10 дугаар хороололд гадаа нь очоод найз Цэцэгбатыг дуудсан. Төрөө бид хоёрт " би адуу, морь уядаг хүн, өнөөдөр хөдөө явна, такси барьж явна, 200.000 төгрөг өгөөд нэг эр хонь өгчихдөг, та хоёр хамт явах уу, орой хүрээд ирнэ" гэхээр нь бид 2 зөвшөөрөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дүүхээгийн автобусны буудлаас такси барьсан. Төрөө гэх залуу жолоочтой тохиролцоод Улаанбаатар хотоос гараад Хэнтий аймгийн Дархан суманд очоод очих айлаа олохгүй байсаар байгаад маргааш нь хотод буцаж ирээд бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Өөрийгөө Хэнтий аймгийн Дархан сумынх, аймгийн алдарт уяач, гэх мэтээр өөрийгөө танилцуулсан " гэх мэдүүлгүүд,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БГ2-24-1785 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл " Би 1-6 хүртэл дугаарласан зургуудын 2 дахь зураг дээр байгаа Жигжидсүрэн овогтой Баттөр мөн байна. Тухайн хүнтэй өдрийн цагаар би хамт явсан.., хамт байсан тул 2 дугаартай Жигжидсүрэн овогтой Баттөр гэж таньж байна" гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.

2. Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх хэргүүдэд гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, шүүгдэгч *******өөс нараас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

3. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч М.Бямбадоржид учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ******* улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг 1,983,200 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2302117 дугаартай дүгнэлтийн талаар хохирогч М.Бямбадорж, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна. 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

4.Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

5. Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь ******* эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг гэрийнх нь гаднаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч үхэр зарна гэж 697,800 төгрөгөөр гар утас, бараа бүтээгдэхүүн худалдан авхуулсан, гээс удахгүй өгнө гэж 200,000 төгрөгийг, мал маллаж өгнө 200,000 төгрөгийг, малыг чинь харж өгнө гэж 500,000 төгрөгийг, хохирогч мал өгнө гэж дамжуулан 2,000,000 төгрөгийг, цалин буухаар мөнгийг нь өгнө гэж 900,000 төгрөгийн үнэ бүхий адууны махыг, цалин буухаар өгнө гэж 1,300,000 төгрөгийг, “зардалд 200,000 төгрөг, 1 эр хонь өгье" түүний Тоёота королла аксио загварын 59-94 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Дархан сум руу, Дархан сумаас Улаанбаатар хот хүртэл явж 445,000 төгрөгийн хохирол учруулан залилан авсан үйл баримт хөдөлбөргүй, бүрэн дүүрэн нотлогджээ.

6. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч ******* эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

хохирогч , , , , , Д. Түмэндэмбэрэл, , нарыг залилан мэхэлсэн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах ” гэмт хэрэг,

мөн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн хулгайлах, хуурч, залилан мэхэлсэн уг үйлдлийн улмаас хохирогч , , , , , , нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

8. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан авсан, мөн хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгийн өмчлөх эрхэд хохирол учирсан хийгээд тэрээр үүнийг хүсэж үйлджээ. 

Гэм хор, хохирлын талаар:

1. Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч 697,800 төгрөг, ******* 200,000 төгрөг, 200,000 төгрөг, 500,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 900,000 төгрөг, д 1,300,000 төгрөг, 450,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд уг хохирлууд нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогч нарын хэрэгт авагдсан мэдүүлэг, тус шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд өгсөн тайлбар зэргээр нотлогдоно.

Эд хөрөнгийн хохирол нь тооцон хэмжиж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдэх, нөхөн төлөгдөх шинжтэй, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг юм.

Иймд дээр дурдсан хуулиудын зохицуулалт болон тогтсон жишгийг иш үндэс болгон шүүгдэгч *******өөс 697,800 төгрөг гаргуулан хохирогч , 200,000 төгрөг гаргуулан хохирогч *******, 200,000 төгрөг гаргуулж , 500,000 төгрөг гаргуулж хохирогч ,  2,000,000 төгрөг гаргуулж хохирогч , 900,000 төгрөг гаргуулж хохирогч , 1,300,000 төгрөг гаргуулж хохирогч д, 450,000 төгрөг, хохирогч тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдъя.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн эдлээгүй байгаа 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн хорих ялын 1 хоногоор сольж, 27 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтайгэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс ” *******ийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрдөг. ******* нь ам бүл ганцаараа 40 нас хүрч байгаа залуу хүн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүд нь ялын хувьд сонголттой тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлыг харгалзан үзэж хулгайлах гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, залилах гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү, түүний цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай” гэх  тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******өөс гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авсан, мөн эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг огт нөхөн төлөөгүй, хохирол нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүй, хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоолоо. 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/948 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 929 дугаартай магадлалаар 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар өөрчилсөн бөгөөд тэрээр уг ялыг эдлээгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаартай албан бичиг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04-Б/29670 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ”, 6.8 дугаар зүйлийн 1-д “ Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно, 2.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно, 2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солино” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ДШМ/929 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 27 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 3 (гурав) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Бусад:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолно. 

*******ийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.04-ний өдрийн 2024/ЦХШЗ/47 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр дээрх хугацаанаас өнөөдрийг хүртэл 112 хоног цагдан хоригдсон байх тул уг цагдан хоригдсон 112 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг дагуу ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах ” гэмт хэрэг,

мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ДШМ/929 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 27 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 3 (гурав) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 112 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 697,800 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Мандал”-ын 209-5 тоотод оршин суух , 200,000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух *******, 200,000 төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух , 500,000 төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух ,  2,000,000 төгрөг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, тоотод оршин суух , 900,000 төгрөг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух , 1,300,000 төгрөг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг “Хөх хад” гэх газар оршин суух , 450,000 төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо тоотод оршин суух тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч , , , , , , нар тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдъя.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН