Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

 

 

 2025           02              27                                          2025/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

улсын яллагч Х.Ууганбат,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430004340019 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******).

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг (яллах дүгнэлтээр):

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Дэнжийн задгай тоотод байх ******* гэрийн таамбарт үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн. Би ******* учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан.” гэв.

Эрүүгийн 2430004340019 дугаартай хэргээс:  

            - Яллагдагч *******ийн: “...Тэгээд би руу гараа далайсан чинь намайг түлхээд пийшин рүү унагаасан тэгтэл бид 2-ыг салгаад ыг гэртээ харьж амар гээд гэрээсээ гаргасан. Тэгээд би нээх их удаагүй ын гэрээс гарсан чинь гэрийнх нь таамбарт нь зогсож байсан. Тэгээд над руу хүрээд ирэхээр нь би ыг хоёр удаа гаpaapaa цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43-р хуудас),

            - Хохирогч Э.ын: “...2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр манай сумын Соёлын төвд бүжиг болсон юм. Бүжиг болохоос өмнө ганц пиво уучхаад бүжгэнд 21 цагийн үед орсон юм. Бүжгээс 23 цагийн үед гараад манай сумын залуу болох *******д үгэнд дурлах гээд очсон юм. Намайг *******д орж очиход манай сумын Б.Шинэжил, ******* нар сууж байсан. Тэгээд би хажууд нь суухад ******* гэх залуу намайг үгээр идээд хэрүүл өдөөд, намайг *******хаас аваад гарсан, Тэгээд ******* намайг ******* гэрийн гадаа миний нүүрэн тус газар цохиход би ухаан алдаад нэг мэдсэн сумын Эмнэлэгт сэрсэн юм. ...Баруун нүдний дээд хөмсөг сэтрээд 2 оёдол тавьсан. 2 шүд эрүүтэйгээ цуг хугараад Улаанбаатар хотод 2-р Эмнэлэгт хагалгаанд орсон байгаа. ...*******хаас хэрэлдээд гарах үед Б., Б.Шинэжил нар байсан. ******* байшингийн үүдний таамбарт ******* намайг цохиход Б., Б.Шинэжил нар цаана байшин дотор байсан болохоор хараагүй байх. ...*******хаас хэрэлдээд гарах үед Б., Б.Шинэжил нар байсан. ******* байшингийн үүдний таамбарт ******* намайг цохиход Б., Б.Шинэжил нар цаана байшин дотор байсан болохоор хараагүй байх. ...надад гаргах гомдол санал байхгүй. ...Надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08-р хуудас),

            - Гэрч : “...2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Наран сумын төв дээр ******* гэрт ******* бид 3 архи уугаад сууж байсан юм. Шөнө 23 цагийн үед гаднаас Э. архи уусан байдалтай халамцуу орж ирсэн. Тэгээд Э., ******* нар хоорондоо хэрэлдэж байгаад байшингаас гараад явсан. Гадаа гараад муудаад байх шиг болохоор нь би салгах санаатай гарч очиход ******* Э.ын нүүрэн тус газар нь цохичихсон Э. газар нүүр нь цус болчихсон сууж байсан. Тэгсэн чинь хашааны гаднаас Э.ын төрсөн ах Даашка гэх залуу орж ирээд дүүгээ эмнэлэг аваад явсан. ...Юунаас болж маргалдсан гэдгийг нь би тухайн үед сайн ойлгоогүй. Э.ыг шууд гаднаас орж ирэх үед ******* амдаж аваад шууд гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-р хуудас),

            - Гэрч : “...2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Наран сумын төв дээр ******* гэрт *******, Б.Шинэбаяр бид 4 архи уугаад сууж байсан юм. Шөнө 23 цагийн үед гаднаас манай төрсөн дүү Э. архи уусан байдалтай халамцуу орж ирэхээр нь би зөрөөд гараад яваад өгсөн юм. *******д сууж байхдаа гар утсаа мартсан байсан учраас авах санаатай хэсэг хугацааны дараа буцаж ******* гэр лүү орох гэхэд манай дүү Э. үүдэнд нь нүүр, ам нь цус болчихсон сууж байсан. Тэгээд би манай дүүг хэн ингээд зодчихвоо гээд цуг байсан хүмүүсээс нь асуухад. *******той муудаад зодуулчихлаа гэх юм ярьж байсан. Тэгээд би дүүгээ эмнэлэг авч яваад баруун нүдний хөмсөг нь сэтэрсэн байсан учраас оёдол тавиулаад гэрт нь авчирч унтуулсан юм. ...Э., ******* нар юунаас болж маргалдсан эсэхийг нь бол би сайн мэдэхгүй байна. ...Э. тухайн үед миний шүд болон эрүү өвдөөд амаа ангайж болохгүй байна гэж байсан. Маргааш нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд эрүү нь цуурсан байна, яаралтай хот руу явж хагалгаанд ор гээд хотод очоод хагалгаанд орсон байгаа. ...Э. Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсноос хойш одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15-р хуудас),

            - Гэрч *******: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Наран сумын төв дээрх Дэнжийн задгай тоотод байх гэртээ шөнө 23 цагийн үед *******, Б.Шинэбаяр, Э.Дашдэлгэр нарын хамтаар 1 шил архи уугаад сууж байсан юм. Тэгсэн гаднаас Э. гэх манай сумын залуу халамцуу орж ирээд манайд сууж байсан *******той маргалдаад хэрэлдэж байгаад цугтаа манайхаас гарсан юм. Удалгүй манай байшингийн үүдний таамбарт чанга чимээ гараад хоорондоо зодолдоод байх шиг болохоор нь гараад очиход ******* нь Э.ын нүүр лүү нь цохисон бололтой нүүр нь цус болгочихсон, Э. шалан дээр сууж байсан. Э.ыг манай гэрт орж ирэх үед манай гэрт байсан Э.Дашдэлгэр манай төрсөн дүү орж ирлээ гээд зөрөөд гараад явсан байсан юм. Э., ******* нарыг муудаад удаагүй байхад Э.Дашдэлгэр утсаа мартсан байна гэж манайд буцаж орж ирэхдээ өөрийн төрсөн дүү Э.ыг зодуулсныг мэдээд сумын Эмнэлэг рүү аваад явсан. ...Э., ******* нар юунаас болж маргалдсан эсэхийг нь бол би сайн мэдэхгүй байна. ...Э. тухайн үед намайг гарч очиход нүүр ам нь бөөн цус болчихсон, баруун нүднийх нь хөмсөг нь ямар ч байсан сэтэрсэн харагдаж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20-р хуудас),

            - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 002 дугаартай “... 1. Э.ын биед эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт(хавтаст хэргийн 23-24-р хуудас),

            - *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44-р хуудас),

            - *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47-48-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай 2024.11.27-ны өдрийн 23/229 дугаартай албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 52-53-р хуудас) зэрэг баримтууд болно.

 Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

Гэм буруугийн талаар:

            1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Дэнжийн задгай тоотод байх ******* гэрийн таамбарт үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

            прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн“...Тэгээд би руу гараа далайсан чинь намайг түлхээд пийшин рүү унагаасан тэгтэл бид 2-ыг салгаад ыг гэртээ харьж амар гээд гэрээсээ гаргасан. Тэгээд би нээх их удаагүй ын гэрээс гарсан чинь гэрийнх нь таамбарт нь зогсож байсан. Тэгээд над руу хүрээд ирэхээр нь би ыг хоёр удаа гаpaapaa цохисон.” гэх,

            хохирогч Э.ын: “...2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр манай сумын Соёлын төвд бүжиг болсон юм. Бүжиг болохоос өмнө ганц пиво уучхаад бүжгэнд 21 цагийн үед орсон юм. Бүжгээс 23 цагийн үед гараад манай сумын залуу болох *******д үгэнд дурлах гээд очсон юм. Намайг *******д орж очиход манай сумын Б.Шинэжил, ******* нар сууж байсан. Тэгээд би хажууд нь суухад ******* гэх залуу намайг үгээр идээд хэрүүл өдөөд, намайг *******хаас аваад гарсан, Тэгээд ******* намайг ******* гэрийн гадаа миний нүүрэн тус газар цохиход би ухаан алдаад нэг мэдсэн сумын Эмнэлэгт сэрсэн юм. ...Баруун нүдний дээд хөмсөг сэтрээд 2 оёдол тавьсан. 2 шүд эрүүтэйгээ цуг хугараад Улаанбаатар хотод 2-р Эмнэлэгт хагалгаанд орсон байгаа. ...*******хаас хэрэлдээд гарах үед Б., Б.Шинэжил нар байсан. ******* байшингийн үүдний таамбарт ******* намайг цохиход Б., Б.Шинэжил нар цаана байшин дотор байсан болохоор хараагүй байх. ...*******хаас хэрэлдээд гарах үед Б., Б.Шинэжил нар байсан. ******* байшингийн үүдний таамбарт ******* намайг цохиход Б., Б.Шинэжил нар цаана байшин дотор байсан болохоор хараагүй байх. ...надад гаргах гомдол санал байхгүй. ...Надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэхгүй.” гэх,

            гэрч : “...2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Наран сумын төв дээр ******* гэрт ******* бид 3 архи уугаад сууж байсан юм. Шөнө 23 цагийн үед гаднаас Э. архи уусан байдалтай халамцуу орж ирсэн. Тэгээд Э., ******* нар хоорондоо хэрэлдэж байгаад байшингаас гараад явсан. Гадаа гараад муудаад байх шиг болохоор нь би салгах санаатай гарч очиход ******* Э.ын нүүрэн тус газар нь цохичихсон Э. газар нүүр нь цус болчихсон сууж байсан. Тэгсэн чинь хашааны гаднаас Э.ын төрсөн ах Даашка гэх залуу орж ирээд дүүгээ эмнэлэг аваад явсан. ...Юунаас болж маргалдсан гэдгийг нь би тухайн үед сайн ойлгоогүй. Э.ыг шууд гаднаас орж ирэх үед ******* амдаж аваад шууд гарсан.” гэх,

            гэрч : “...2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Наран сумын төв дээр ******* гэрт *******, Б.Шинэбаяр бид 4 архи уугаад сууж байсан юм. Шөнө 23 цагийн үед гаднаас манай төрсөн дүү Э. архи уусан байдалтай халамцуу орж ирэхээр нь би зөрөөд гараад яваад өгсөн юм. *******д сууж байхдаа гар утсаа мартсан байсан учраас авах санаатай хэсэг хугацааны дараа буцаж ******* гэр лүү орох гэхэд манай дүү Э. үүдэнд нь нүүр, ам нь цус болчихсон сууж байсан. Тэгээд би манай дүүг хэн ингээд зодчихвоо гээд цуг байсан хүмүүсээс нь асуухад. *******той муудаад зодуулчихлаа гэх юм ярьж байсан. Тэгээд би дүүгээ эмнэлэг авч яваад баруун нүдний хөмсөг нь сэтэрсэн байсан учраас оёдол тавиулаад гэрт нь авчирч унтуулсан юм. ...Э., ******* нар юунаас болж маргалдсан эсэхийг нь бол би сайн мэдэхгүй байна. ...Э. тухайн үед миний шүд болон эрүү өвдөөд амаа ангайж болохгүй байна гэж байсан. Маргааш нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд эрүү нь цуурсан байна, яаралтай хот руу явж хагалгаанд ор гээд хотод очоод хагалгаанд орсон байгаа. ...Э. Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсноос хойш одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа.” гэх,

            гэрч *******: “...Би 2024 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Наран сумын төв дээрх Дэнжийн задгай тоотод байх гэртээ шөнө 23 цагийн үед *******, Б.Шинэбаяр, Э.Дашдэлгэр нарын хамтаар 1 шил архи уугаад сууж байсан юм. Тэгсэн гаднаас Э. гэх манай сумын залуу халамцуу орж ирээд манайд сууж байсан *******той маргалдаад хэрэлдэж байгаад цугтаа манайхаас гарсан юм. Удалгүй манай байшингийн үүдний таамбарт чанга чимээ гараад хоорондоо зодолдоод байх шиг болохоор нь гараад очиход ******* нь Э.ын нүүр лүү нь цохисон бололтой нүүр нь цус болгочихсон, Э. шалан дээр сууж байсан. Э.ыг манай гэрт орж ирэх үед манай гэрт байсан Э.Дашдэлгэр манай төрсөн дүү орж ирлээ гээд зөрөөд гараад явсан байсан юм. Э., ******* нарыг муудаад удаагүй байхад Э.Дашдэлгэр утсаа мартсан байна гэж манайд буцаж орж ирэхдээ өөрийн төрсөн дүү Э.ыг зодуулсныг мэдээд сумын Эмнэлэг рүү аваад явсан. ...Э., ******* нар юунаас болж маргалдсан эсэхийг нь бол би сайн мэдэхгүй байна. ...Э. тухайн үед намайг гарч очиход нүүр ам нь бөөн цус болчихсон, баруун нүднийх нь хөмсөг нь ямар ч байсан сэтэрсэн харагдаж байсан.” гэх мэдүүлгүүд,

            Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 002 дугаартай “... 1. Э.ын биед эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24-р хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч Э.ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж “эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

3. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Дэнжийн задгай тоотод байх ******* гэрийн таамбарт үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь халдаж эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч Э. мэдүүлэг, гэрч нарын  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна” гэж,.

шүүгдэгч *******оос “Маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна”  гэж маргаагүй байна.

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

5. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч Э.******* учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

Э.ын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 002 дугаартай “... 1. Э.ын биед эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Э.ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

6. Хэргийн баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч ******* үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

7. Шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг цохиж эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж хохирогч Э.ыг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж биед нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч Э.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг гараараа цохиж гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу түүний уг үйлдлийн улмаас хохирогч Э.ын биед “эрүү ясанд зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл” бүхий гэмтэл учирсан болно.  

Гэмт хэргийн хохирлын талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

3. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой болон сэтгэцэд учирсан хор уршгийн энэ тогтоолоор нэхэмжлээгүй болох нь хохирогч Э.ын шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх хариу тайлбараар нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй .

Хохирогч Э. дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,492,132 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024.11.27-ны өдрийн 23/229 дугаартай албан бичиг, хавсралт (хэргийн 52-53-р хуудас)-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******оос 3,492,132 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор “Шүүгдэгч *******ийг  үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэх дүгнэлтийг гаргав. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж (цаашид "нэгж" гэх)-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 3,492,132  төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

            7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР