Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                                   М.Пүрэвдорж

Улсын яллагч                                                 О.Билгүүндаш

Шүүгдэгч                                                          Л.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.*******т

 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох 53000000038 дугаартай эрүүгийн хэргийг  хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Мон Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Завхан аймгийн *******-******* суманд төрсөн, ******* настай, *******, боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн сумын -т аар ажилладаг, ам бүл , ийн хамт Завхан аймгийн *******-******* сумын баг - дүгээр багт оршин суух үндсэн хаягтай боловч одоо Завхан аймгийн сумын баг, хэсэг *******7 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /РД: ИЗ95*********************/

Л.******* нь Завхан аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.г “...согтуурал шалгах багажаар согтуурлын зэрэг тогтоох гэхэд нь шалгуулахгүй...” гэж  албаны дүрэмт хувцасны баруун суганы хэсгийг урж тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгч Л.*******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

            Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                       .Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь Завхан аймгийн сумын багт байрлах “Завхан аймгийн Цагдаагийн газар”-ын жижүүрийн өрөөний урд талын зааланд 05 оны 0 дугаар сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө буюу үүрийн 04 цагийн орчимд Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.гийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэн биед  халдаж, албаны хувцсыг урсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал: 

             Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан шаардлагыг эсэргүүцсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч  Б.гийн  “...иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул согтуурал шалгах Драгер багажаар согтолтын зэрэг шалгах зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байр руу авч явах үед  иргэн ******* албаны дүрэмт хувцас болох хээрийн гителийн баруун суга хэсгээс татаж миний дүрэмт хувцсыг урж тавьсан шаардлагыг эсэргүүцсэн...” гэсэн мэдүүлгээр,

            Хохирогчийн биед халдаж гител нь урагдсныг  талаар шууд тусган  мэдүүлсэн гэрч Г.Энхмандахын “...иргэн Л.******* гэгч  хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж түүний баруун суганы орчмоос татаж алба хаагчийн албаны дүрэмт хувцсыг урсан. ...дуудлагаар ирсэн Баттулга, ******* гэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан....”  гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч  А.ы “...Хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б. нь тухайн иргэний согтуурлын зэргийг шалгах зорилгоор Эрүүлжүүлэх, саатуулах байр руу авч явах гэхэд би шалгуулахгүй гэж эсэргүүцээд Б.гийн өмсөж байсан албаны дүрэмт хувцас болох гителийн сугыг урчихсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Дээрх үйлдлийн улмаас Б.гийн  албаны хувца урагдсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч Н.Наранбаатарын 05 оны 0 дугаар сарын -ний өдрийн ЗАВ05/0 дугаартай "Шинжлэгдэж буй цагдаа хээрийн дүрэмт хувцсанд урагдал гэмтэл үүссэн байна, уг гэмтэл нь шинэ урагдал үүссэн байна. Шинжлэгдэж буй цагдаа хээрийн гителийн гэмтэл нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн урагдалт гэмтэл байна....” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн  гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хохирогч Б. нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой цагдаагийн алба хаагч байх ба тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн дэх хэсгийн 4.-д “...Цагдаагийн алба нь гэмт х******* тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дэх хэсгийн 5.5.4-т зааснаар “...цагдаагийн албан хаагч согтууруулах ундаа ...хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл ...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

 

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байна.

 

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б. албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан шаардлага нь Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага байна.

 

Шүүгдэгч Л.******* нь Цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн биед нь халдаж түүний албаны хувцсыг урах, түлхэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэн нийтийн албаны ашиг сонирхол, цагдаагийн албан хаагчийн хэвийн үйл ажиллагаанд шууд санаатай саад учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

 

Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Л.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй тул  түүнийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзлээ.

. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Прокуророос шүүгдэгч Л.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагджээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

Шүүгдэгч Л.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан  буюу “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч Л.******* нь прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Л.*******т 05 оны 0 дугаар сарын 7-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Л.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

            Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн  ., ., .5, .6,.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /900,000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.******* нь 700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй /5000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Л.*******т 05 оны 0 дугаар сарын 7-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 4 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

           

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДЭЛГЭРМАА