Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                              М.Пүрэвдорж

Улсын яллагч                                             Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч                                                       Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Б.*******

Хохирогч                                                 П.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн  тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г......... д холбогдох 252300******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, , боловсролтой, мэргэжилтэй, тодорхой , ам бүл-, ийн хамт аймгийн сумын багийн дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын ******* /РД: ИБ81*********************/

 

Шүүгдэгч Г.******* нь согтуурсан үедээ буюу 202 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1 цагийн үед аймгийн сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн урд талын зам дээр таксинд сууж байсан иргэн Ц.*******ын нүүрэнд гараараа цохиж түүний эрүүл мэндэд доод эрүүний зүүн 1, 2 дугаар шүдний дүгээр хөдөлгөөнт гэмтэл бүхий “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь согтуурсан үедээ буюу 202 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1 цагийн үед аймгийн сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн урд талын зам дээр таксинд сууж байсан иргэн Ц.*******ын нүүрэнд гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

Цохиулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.*******ын “...нэг танихгүй хүн ирээд надаас гал асуухаар нь би байхгүй гээд эргэж харах гэтэл машины цонхоор гараа оруулаад миний урд үүдэн шүдний хэсэгт нэг удаа гараараа цохисон тэгээд би хаалгаа онгойлгоод амнаасаа гарч байсан цусыг гоожуулахаар буусан тэр үед дахиад намайг заамдаж авсан. Тэгээд миний сууж явсан таксины жолооч бууж ирж салгасан. Таксинд сууж байхад гараараа миний үүдэн шүдний хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Тухайн өдөр болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...Бид хоёр шууд мал эмнэлгийн арын худгаас ус авах гээд явж байтал миний гар утас руу нэг дугаар залгаад таны машинд байгаа Г.*******ы утсыг авъя гэсэн. Би машинаа үлдээчхээд миний машинд байсан гар утас болон номыг нь өгөхөөр явахад Г.******* миний хажуугаар зөрсөн. ...Тэгээд намайг очиход заамдаад барьчихсан байсан. ...Г.*******тай хамт явсан хүүхэн бид хоёр салгаад хоёр тийш нь болгосон. ...цагдаад дуудлага өгсөн. Хоорондоо зодолдоогүй Г.******* л тэр хүнийг цохичихсон байсан. Амнаас нь нэлээд цус гарсан. ...Эргээд иртэл миний машинд сууж байсан ******* гэдэг хүнийг бариад авчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Г.ийн “...Ганаа ах машин дээр нь очсон. Тэгээд би нөгөө таксины жолооч ахын барьж ирсэн ном утсыг нь хүлээж авчхаад хартал тэр хоёр машины хажууд нөгөө хүнийх нь амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд би Ганаа ахыг аваад явчихсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Г.*******ы үйлдлийн улмаас хохирогч Ц.*******ын  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 202 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 000000015 дугаартай “...Хохирогч Ц.*******ын биед доод эрүүний зүүн 1, 2 дугаар шүдний дүгээр зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх шүдний хөдөлгөөн гэмтэл нь 202 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад 5% нөлөөлнө. Хохирогч Ц.*******ын биед доод эрүүний зүүн 1, 2 дугаар шүдний дүгээр зэргийн хөдөлгөөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан  дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн . дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Иймд  шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирлын  талаар:

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******д гэмт хэргийн улмаас учирсантай холбогдуулан эмчилгээ сувилгаатай холбоотой зардалд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлжээ.

 Шүүх хуралдаанд хохирогч  шүүгдэгчээс эмчилгээний зардалд 500,000 төгрөг нэхэмжилж байгаа ч хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй байх бөгөөд хохирогч  цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

                          2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  Г.******* нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч  Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

 

 Шүүгдэгч Г.Ганчуулуунд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн . дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Г.*******д 202 оны 12 дугаар сарын 2-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Г.*******д оногдуулсан  00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1., 1.7,1.8, 3.8 дугаар зүйлийн  , 5 дахь хэсэг, 3.******* дугаар зүйлийн 3, дэх хэсэг, 3.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 00 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан 00 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

. Хохирогч Ц.******* нь цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Г.*******д нь 202 оны 12 дугаар сарын 2-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ  тогтоолоор түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

          .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           *******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА