Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0182

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, А**** ХХК-ийн / 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х*** б*** г*** ХХК болж өөрчлөгдсөн/ нэхэмжлэлтэй, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан өвлийн хувцас салдаг нэхий дотортой байх шаардлагыг хангахгүй гэж татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б*** о**** у*** ХХК-д хүргүүлсэн 01/838тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн я*** т*** ХХК-д хүргүүлсэн 01/837 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*** б*** г*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д*** тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч А*** ХХК /РД:5235472/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Б.Д***, тус шүүхэд хариуцагч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй байхаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч тус шүүхэд Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** б*** г*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д*** 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан ...Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн А*** ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендерийг хууль, журамд нийцүүлэн үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан өвлийн хувцас салдаг нэхий дотортой байх шаардлагыг хангахгүй гэж татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б*** о**** у*** ХХК-д хүргүүлсэн 01/838тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн я*** т*** ХХК-д хүргүүлсэн 01/837 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч А*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д*** 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтдээ Нэхэмжлэгч А*** ХХК /РД:5***/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Б.Д***, тус шүүхэд хариуцагч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчилэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй байхаар хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч тус шүүхэд Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж дурьдсан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

Нэхэмжлэгч А*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д***гийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А*** ХХК-ийн /2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х*** б*** г*** ХХК болж өөрчлөгдсөн/ нэхэмжлэлтэй, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч А*** ХХК-иас Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан өвлийн хувцас салдаг нэхий дотортой байх шаардлагыг хангахгүй гэж татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б*** о**** у*** ХХК-д хүргүүлсэн 01/838тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Хариуцагчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн я*** т*** ХХК-д хүргүүлсэн 01/837 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч А*** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА