Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч А.Санжмятав нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Алагаагийн Санжмятавт холбогдох эрүүгийн 201722000260 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаан туг Алагаагийн Санжмятав 1998 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөг угсарагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 онд өршөөлийн хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РП98080212 дугаартай,

Шүүгдэгч А.Санжмятав нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Нисэх буудлын зүүн талын зам дээрээс Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн иргэн Б.Цэнд-Аюушийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Санжмятав нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Нисэх буудлын зүүн талын зам дээрээс Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн иргэн Б.Цэнд-Аюушийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Санжмятавын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Нисэх буудлаас зүүн тийшээ салсан шороон зам дээр ногоон мотоцикль харагдсан ойр хавьд нь хүн байхгүй болохоор нь яваад очтол хойд дугуй нь хагарчихсан байсан. Түлхүүр нь толгойдоо байхаар нь маниулдахад асаж байсан. Тэгэхээр нь би унаад явсан. Би уг мотоциклийг 150.000 төгрөгөөр зарсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

       Хохирогч Б.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Нисэх буудал өнгөрч яваад мотоциклийн дугуй хагарчихаар нь орхиод аймгийн төв ороод 20 цагийн үед буцаад гараад иртэл миний мотоцкль байхгүй байсан....Санжмятав надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/,

       Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Санжмятав нь энэ мотоциклийг зарчихмаар байна хямдхан зарчихаад хот явж ажил хийнэ гэж байсан. Би үнийг нь асуухад 150.000 төгрөгнөөс өгнө гэхээр нь бэлэн мөнгийн нь өгөөд авсан. Надад хулгайн мотоцикль гэж хэлээгүй Цагаан-Уул сумаас ноолуураараа худалдаж авсан гэж хэлсэн. Би Санжмятаваас мотоцикль худалдаж авсан 150.000 төгрөгөө буцааж авсан.... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

       Гэрч Э.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Санжмятав Цагаан-Уул сумаас ноолуураараа худалдаж авсан гээд манай ээжтэй наймаа хийхээр болж 150.000 төгрөгөөр тэр мотоциклийг худалдаж авсан.... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч Б.Цэнд-Аюуш нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Санжмятавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201722000260 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Б.Цэнд-Аюуш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 36, 45-51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч А.Санжмятавыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн ба харин ялтай байдлыг өршөөн хэлтрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Улаан туг Алагаагийн Санжмятавыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч Алагаагийн Санжмятавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн 201722000260 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

     4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Санжмятавт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                                               

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР