| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/620 |
| Огноо | 2025-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.4., 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/620
2025 03 07 2025/ШЦТ/620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч М.Сумъяа,
иргэдийн төлөөлөгч Д.Ц,
насанд хүрээгүй хохирогч А.Э, хууль ёсны төлөөлөгч Н.М тэдгээрийн өмгөөлөгч П.А,
гэрч Б.Э,
гэрч Б.Б,
шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч ************ нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07 цагийн үед ******************** тоотод бага насны хүүхэд болох 13 нас, 6 сар, 28 хоногтой хохирогч А.Э-ийг гэртээ ганцаараа унтаж байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон, шүүгдэгч нь дээрх хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа бага насны хүүхэд болох 13 нас, 6 сар, 28 хоногтой А.Э-ийн хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ********************* тоотод оршин суух хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.З-ийн эзэмшлийн Дэлл Ай5 маркийн нөүтбүүк, Хуавей пи 20 лайт маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 560,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******************** тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, О.Б-ийн эзэмшлийн Айфон Икс Ар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь мэдүүлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирогчоос уучлалт гуйгаагүй. 2023 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Б-тэй хамт хулгай хийж явсан. Эхний айлаас нөүтбүүк, гар утас авч, дараагийн айл руу ороход санаандгүй ийм хүчиндэх гэмт хэрэг хийсэн. Уг нь хулгайн гэмт хэрэг хийх гэж явж байсан. Тухайн үед яагаад тийм зүйл хийснээ сайн ойлгоогүй. Намайг хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байх үед гэрч Б.Б нь гадаа байсан. Би гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрөөгүй шалтгаан нь хорих ялтай гэхээр нь айгаад хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэг гарснаас хойш 1 жил 4 сар болж байна. Гэмт хэргийн хор уршиг гэхээс илүү сэтгэл санааны хохирол болон тухайн үед үүссэн хохирлыг үгээр хэлэхийн аргагүй. Хохирлыг нөхөн төлөх талаар ар гэрийнхэндээ юу ч хэлээгүй. Хэрэгт холбогдсон нь үнэн, гарчих байх гэж тайвшруулж байсан. Би ар гэрийнхэнтэйгээ сардаа 1-2 удаа холбоо барьдаг байсан. Би хэрэг гарахаас өмнө хохирогчийг таньдаггүй байсан. Намайг анх гэрт нь ороход нэг хүн цаашаа хараад унтаж байсан. Тухайн хүнийг би бага насны хүүхэд гэж хараагүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байсан. Би уул уурхайд хүний нөөцөөр ажилладаг байсан. Би ************ ээлжээр ажилладаг байсан. Би өглөө 07 цагийн үед ажлаа хүлээж аваад ажиллаж байх үед танихгүй дугаараас дуудлага ирсэн. Авахад манай охин уйлсан ярьсан. Гэрт танихгүй хүн орж ирээд намайг хүчиндсэн гэж хэлсэн. Тухайн үед юу болсныг ч мэдэхгүй нилээн хүнд байсан. Цагаан хаднаас Улаанбаатар хот руу 900 гаруй км байдаг. Би орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд бүх болсон асуудлыг мэдсэн. Энэ хэргээс хойш охин бид хоёрын амьдрал орвонгоороо эргэсэн. Би маш их гомдолтой байна. Охин маань сэргэлэн хүүхэд байсан боловч одоо тусгаарлагдмал болсон. Тэр нөхцөлөөс болоод би ажлаасаа гарсан. Өрх толгойлсон эмэгтэй хүн ажилгүй байх хэцүү. Охиноо харж хандах хэрэгтэй болоод ажлаасаа гардаг. Цагдаагаас дууддаг учир чөлөө авах хэцүү. Энэ үед санхүүгийн асуудал хүнд байсан. Би нилээн олон хүнд өр зээлтэй болсон. Зарим банкны зээлийг төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Охиноо хэвийн болгохыг хүсэж байна. Охин маань найз нөхөдтэйгөө нийлэх, гэрээс гарах дургүй болсон. Өсвөр нас, шилжилтийн насан дээр нь өөрт нь мартагдахгүй зүйл болсон. Фэйсбүүк дээрээ үхмээр байна, амиа хорломоор байна гэж пост хийсэн байсан. Одоо миний нэхэмжилж байгаа зүйл 5.740.913 төгрөгийн хохирол дээр сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. ” гэв.
Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би шүүгдэгч гэх Ж.Б-тэй 2 сарын хугацаанд ********* аймагт хамт ажиллаж байсан. Хамт Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Би Сүхбаатар аймаг руу буцахаар болоод хамт шоудсан. Тэр үед сайн мэддэггүй байсан. Эгчийнд очсоны дараа ямар хэрэг хийж байсан талаар мэдсэн. Өөр юу хийж байсан талаар би мэдээгүй. Шүүгдэгч гар утас авч ирэхдээ найзаасаа авсан л гэж надад хэлж байсан. Хамт байх хугацаандаа шоудах мөнгөө би гар утсаа ломбарданд тавьж шоудсан. Дараа нь Ж.Б найзаасаа авсан гээд энэ тэндээс юм авчирдаг байсан. Тухайн хэрэг гарсан буудалд бид хоёроос гадна нэг эмэгтэй ирсэн ба би бэлгийн харьцаанд ороогүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-ийн 3-7/,
-Насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө амьдардаг байшиндаа буюу гэртээ ганцаараа газар унтаж байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад гэнэт нэг хүн араас гараараа боогоод миний амьсгал боогдоод гэнэт сэрсэн. Тэгээд эсэргүүцээд тийчилтэл улам чанга боогоод байх шиг байсан. Тэгээд үхэх нь дээ гэж бодоод ухаан алдсан мэт жүжиглээд биеэ суллаад хэвтсэн. Тэгтэл боож байгаа гараа авахаар нь амьсгал арай гайгүй болоод эргээд хартал дээгүүрээ хар өнгийн цамц, цагаан саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүний гудсан дээр сууж байхаар нь “ахаа намайг амьд үлдээчих, би таны хүссэн болгоныг хийнэ” гэтэл “би чамайг амьд үлдээнэ ш дээ” гэж хэлээд шууд миний ногоон өнгийн унтлагын хувцас болон дотуур хар өнгийн дотоожийг тайлаад тэр танихгүй ах өөрийн өмдийг тэрүүхэн тэнд нь шувтлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний бэлэг эрхтэн рүү хийж хүчирхийлэл үйлдсэн. Миний бэлэг эрхтэн маш их өвдөөд би “битгий, болилдоо, гуйя” гэж орилж, хашхирч бас уйлсан. Толгой цээж рүү эсэргүүцэл үзүүлж түлхсэн. Бас өшиглөж, тийрсэн боловч дийлээгүй миний дээрээс дараад хэвтчихсэн. Хүчирхийлээд л байсан. Тэгээд ойролцоогоор 5 орчим минутын дараа босоод өмдөө татаад гараад зугтаачихсан. Тэгээд би босоод ээж рүү залгах гэтэл нэгж байгаагүй. Гадна гарч танихгүй хүний гар утсаар ээж рүү залгаж хэлсэн...Тэр хүнийг би огт танихгүй. Өнөөдөр өглөө л анх удаа харсан. Одоо царай нь хараад танина. Би царайг нь бол сайн харсан...” гэх мэдүүлэг/хх1-ийн13-14/,
-Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “...Тэгээд бид хоёр үүрээр буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 04 цагийн үед би сэрэхэд Б ахын гэрийн гадна хашаан дотор нь ирчихсэн байсан. 05 цагийн үед бид 2 дахиж гараад тэр хавьд ойрхон ************** гэх нэртэй буудалд намайг оруулаад 2 давхарт 7 тоот өрөөнд намайг оруулаад Б ах “энд унтаж бай би таксинд явчхаад ирье” гэсэн. Тэгж Б ах гарч яваад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 8 цагийн үед буцаад машинтайгаа хүрч ирээд намайг аваад 09 цагийн үед Б ахын гэрийн гадна машиныг нь тавиад түлхүүрийг Б ах гэртээ оруулж өгчхөөд гарч ирсан..” гэх мэдүүлэг /хх1-ийн 17-20/,
-Насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-ийн 44-48/,
-Яллагдагч Ж.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-ийн 49-55/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх2-ийн 222-227/
-Насанд хүрээгүй хохирогч А.Э нь хэрэг үйлдэгдэх үед 13 нас 6 сар 28 хоногтой байсныг тогтоосон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх1-ийн 61-63/,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ийн “...Би хэрэг болсон өдрийн орой нь Улаанбаатар хотод ирсэн бөгөөд охин Э хэлэхдээ доошоо эвгүй үнэртэй зүйл гараад байна, мөн давсгаар өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд би 09 дүгээр сарын 27-ны өдөр охиноо “*************” эмнэлэгт очиж үзүүлэн шинжилгээ өгүүлсэн бөгөөд 09 дүгээр сарын 28-ны өдөр шинжилгээний хариу гарахад Э бэлгийн замын “Заг хүйтэн” өвчин туссан байсан. Тэгээд дээрх эмчилгээ бичүүлэн авч эмчилгээ хийлгэсэн бөгөөд нийт эмчилгээний зардал 705,413 төгрөгийн зардал гарсан. Зардлын баримтыг гаргаж өгнө . Мөн хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлтийн дагуу гарсан зардлыг нэхэмжилж, хүүхдийн сэтгэл зүйг эмчлүүлэх арга хэмжээ авна...” гэх мэдүүлэг /хх1-ийн 100-101/,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ийн гаргаж өгсөн эмнэлгийн баримт /хх1-ийн 113-114/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын ***************** дугаартай “...А.Э-ийн биед хүзүү, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Э-ийн охин хальс шинэ урагдалтай. Үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна...” гэх дүгнэлт /хх1-ийн 123/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11997 дугаартай “...Ж.Б нь бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчтэй байна...Ж.Б нь бэлгийн чадвартай байна...” гэх дүгнэлт /хх1-ийн 128-129/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар 17-ны өдрийн дүгнэлт /хх1 -135-136/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар 17-ны өдрийн дүгнэлт/хх1-135-136/8
Шинжээч Г.Ц-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн биед үзлэг хийж Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан ******* дугаартай дүгнэлтэд А.Э-д заг хүйтэн өвчин илрээгүй, шинжилгээ өгснөөс хойш 12 хоногийн дараа А.Э “**********” эмнэлэгт шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчтэй гарсан. Холбогдогч Ж.Б-д 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Шүүх шинжилгээ ерөнхий газарт үзлэг хийж 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр гарсан ********** дугаартай дүгнэлтэд Ж.Б-аас “Заг хүйтэн” өвчин илэрсэн бөгөөд анх шинжилгээ өгч үзлэг хийлгэснээс 28 хоногийн дараа буюу 203 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б нь Шүүх шинжилгээний ерөнхий газарт үзлэг хийлгэхэд “Заг хүйтэн” өвчний халдваргүй гарсан байна...А.Э нь Ж.Б-аас бэлгийн замын халдварт өвчин болох “Заг хүйтэн” өвчин авсан байх боломжтой. А.Э нь хэрэг үйлдэгдсэн өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газар шинжилгээ өгөхөд бэлгийн замын халдварт өвчин болох “Заг хүйтэн” өвчин илрээгүй байгаа нь хувь хүний биеийн онцлог, мөн хэрэг үйлдэгдсэн өдөр үзүүлсэн учир уг өвчин бактерлогийн шинжилгээгээр илрээгүй байна. Харин хэсэг хугацааны дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн шинжилгээгээр илэрсэн байна. Насанд хүрээгүй хохирогч А.Э хэрэг үйлдэгдсэн өдөр “Заг хүйтэн” өвчин авсан байх боломжтой. Заг хүйтэн өвчин 7-10 хоногийн нууц үе гэж байдаг. Холбогдогч Ж.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хийлгэсэн шинжилгээгээр “Заг хүйтэн” өвчтэй гарч, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хийлгэсэн шинжилгээгээр “Заг хүйтэн” өвчний халдваргүй гарсан байна. “Заг хүйтэн” өвчин нь уг хугацаанд эдгэрэх боломжтой бөгөөд эмийн болон хувь хүний өөрийн дархлаагаар эдгэрнэ. А.Э нь 12 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн байгаа нь өвчний нууц үе дуусаж, шинж тэмдэг илэрсэн нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 23-24/,
Хохирогч Б.З-ийн эзэмшлийн зөөврийн компьютер, гар утас зэргийг хулгайлсан хэргийн талаар.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1-ийн 172/,
-Хохирогч Б.З-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өглөө эрт 06 цагт ********* дүүргийн **** дугаар хороо, ************ тоотод би эмээ болон эгч, дүүтэйгээ унтаж байсан юм. Тэгтэл дүү З нь 06 цагт босоод хичээлээ хийж байгаад нойл орж бие засчхаад гэртээ ороод иртэл манай гэрт гэрийн зүүн талд ширээний хажууд цэнэглээд тавьчихсан байсан Делл загварын нөүтбүүк, сандлын хажуу талын орон дээр байсан миний гар утас зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Тэгээд тухайн үед манай дүү намайг сэрээгээд “та нөүтбүүкээ далд хийсэн юм уу гэж надаас асуухаар нь би гайхаад “би юу гэж далд хийх вэ дээ гээд гэрээрээ хайсан боловч олдоогүй. Тэгээд өөрийн гар утас руу залгаж үзтэл холбогдохгүй байсан. Тэгээд дүү Заяа нойлд сууж байхад манай гэрийн хаалга дугарсан гэсэн. Дүү гэр лүүгээ орох гээд очтол гэрийн хаалга онгорхой байсан гэсэн. Тухайн үед би дотор нь эмээ эгчтэйгээ унтаж байсан...” гэх мэдүүлэг/хх1-ийн 176-177, хх2-26/,
-Насанд хүрээгүй гэрч Э.З “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө... 06 цагийн үед хашаанд байх модон жорлон ороод сууж байтал манай гэрийн хаалга хаагдах чимээ гарахаар нь эмээ сэрчхээд хаалгаа нээсэн юм байхдаа гэж бодоод би жорлондоо ойролцоогоор 5-10 минут орчим болчхоод буцаад гараад ирэхэд манай гэрийн хаалга хаалттай байсан бөгөөд би гэр лүүгээ ороод хартал манай эгч Золбоогийн ширээний хажууд талд цэнэглээд тавьчихсан байсан Дэлл ай5 загварын нөүтбүүк алга болчихсон байхаар нь би Золбоо эгчийн өөрөө нөүтбүүкээ салгачихсан юм байх гэж оодоод золоо эгчийг сэрээгээд асуутал тоглоод байгаач гэж хэлээд ширээний хажууд цэнэглээд тавьчихсан байсан Дэлл айб загварын нөүтбүүкээ хайтал алга болчихсон байсан. Мөн тухайн үед сандлын хажууд цэнэглээд тавьчихсан байсан Хуйвай Пи20 лайт загварын гар утсаа хайж үзтэл алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг/хх2-ийн 29-31/,
-Гэрч Б.Э-ийн “...Миний одоо санаж байгаагаар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэлээн орой болсон байсан санагдаж байна цагийг нь бол санахгүй байна ямар ч байсан нэлээн ор болсон байхад 2 залуу орж ирээд 1 залуу нь надтай ресейпшний тек дээр ирж юм яриад нөгөө залуу нь шатны хажууд доошоо хараад зогсож байсан. Гэхдээ яг хамт явсан талаар мэдэхгүй байна. ямар ч байсан 2-уулаа хамт явж байсан санагдаад байна. Ингээд өрөөгөө авч өрөөндөө орохдоо мөнгөө бэлнээр өгсөн санагдаж байна. Ингээд өрөөндөө ороод хэсэг хугацаан дараа гарч ирээд ха өнгийн “Хуйвай” маркийн гар утсаа цэнэглүүлээд буцаагаад орсон тухай хүмүүсийн орсон 07 дугаарын өрөө нь 2 ортой учраас тухайн хүмүүс хоёулаа хамт явж байгаад 07 дугаарын өрөөнд орсон. Ингээд тухайн 07 дугаарын өрөөнд орсон хүмүүс үүрээр намайг мэдээгүй байхад гарч явсан байсан ямар ч байсан цэнэглүүлсэн утсаа үлдээгээд явсан байсан ...” гэх мэдүүлэг /хх1-ийн 179-180/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1 -ийн 18 -186/,
-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ын шинжээчийн ********************* дугаартай дүгнэлт/хх1-ийн 187-190/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх1-ийн 76-77, 192-193/, зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Б нь ****** оны ***** дүгээр сарын ****-ны өдрийн 07 цагийн үед ******* дүүргийн *** дүгээр хороо, ********* тоотод бага насны хүүхэд болох 13 нас, 6 сар, 28 хоногтой хохирогч А.Э-г гэртээ ганцаараа унтаж байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, хүчиндсэн, Ж.Б нь дээрх хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа бага насны хүүхэд болох 13 нас, 6 сар, 28 хоногтой А.Э-н хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,
Насанд хүрээгүй хохирогч А.Э-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө амьдардаг байшиндаа буюу гэртээ ганцаараа газар унтаж байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад гэнэт нэг хүн араас гараараа боогоод миний амьсгал боогдоод гэнэт сэрсэн. Тэгээд эсэргүүцээд тийчилтэл улам чанга боогоод байх шиг байсан. Тэгээд үхэх нь дээ гэж бодоод ухаан алдсан мэт жүжиглээд биеэ суллаад хэвтсэн. Тэгтэл боож байгаа гараа авахаар нь амьсгал арай гайгүй болоод эргээд хартал дээгүүрээ хар өнгийн цамц, цагаан саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүний гудсан дээр сууж байхаар нь “ахаа намайг амьд үлдээчих, би таны хүссэн болгоныг хийнэ” гэтэл “би чамайг амьд үлдээнэ ш дээ” гэж хэлээд шууд миний ногоон өнгийн унтлагын хувцас болон дотуур хар өнгийн дотоожийг тайлаад тэр танихгүй ах өөрийн өмдийг тэрүүхэн тэнд нь шувтлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний бэлэг эрхтэн рүү хийж хүчирхийлэл үйлдсэн. Миний бэлэг эрхтэн маш их өвдөөд би “битгий, болилдоо, гуйя” гэж орилж, хашхирч бас уйлсан. Толгой цээж рүү эсэргүүцэл үзүүлж түлхсэн. Бас өшиглөж, тийрсэн боловч дийлээгүй миний дээрээс дараад хэвтчихсэн. Хүчирхийлээд л байсан. Тэгээд ойролцоогоор 5 орчим минутын дараа босоод өмдөө татаад гараад зугтаачихсан. Тэгээд би босоод ээж рүү залгах гэтэл нэгж байгаагүй. Гадна гарч танихгүй хүний гар утсаар ээж рүү залгаж хэлсэн...Тэр хүнийг би огт танихгүй. Өнөөдөр өглөө л анх удаа харсан. Одоо царай нь хараад танина. Би царайг нь бол сайн харсан...” гэх мэдүүлэг/хх1-ийн13-14/,
-Насанд хүрээгүй хохирогч А.Э нь хэрэг үйлдэгдэх үед 13 нас 6 сар 28 хоногтой байсныг тогтоосон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх1-ийн 61-63/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын **** оны **** дугаар сарын ***-ны өдрийн ****** дугаартай “...Ж.Б нь бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчтэй байна...Ж.Б нь бэлгийн чадвартай байна...” гэх дүгнэлт /хх1-ийн 128-129/, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******** дүүргийн ****** хороо ********* тоотод оршин суух хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.З-ийн эзэмшлийн Дэлл Ай5 маркийн нөүтбүүк, Хуавей пи 20 лайт маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 560,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******** дүүргийн ********** хороо, ******** тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, О.Б-ийн эзэмшлийн Айфон Икс Ар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.З-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өглөө эрт 06 цагт *********** дүүргийн ********* хороо ********** тоотод би эмээ болон эгч, дүүтэйгээ унтаж байсан юм. Тэгтэл дүү Заяа 06 цагт босоод хичээлээ хийж байгаад нойл орж бие засчхаад гэртээ ороод иртэл манай гэрт гэрийн зүүн талд ширээний хажууд цэнэглээд тавьчихсан байсан Делл загварын нөүтбүүк, сандлын хажуу талын орон дээр байсан миний гар утас зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Тэгээд тухайн үед манай дүү намайг сэрээгээд “та нөүтбүүкээ далд хийсэн юм уу гэж надаас асуухаар нь би гайхаад “би юу гэж далд хийх вэ дээ гээд гэрээрээ хайсан боловч олдоогүй. Тэгээд өөрийн гар утас руу залгаж үзтэл холбогдохгүй байсан. Тэгээд дүү Заяа нойлд сууж байхад манай гэрийн хаалга дугарсан гэсэн. Дүү гэр лүүгээ орох гээд очтол гэрийн хаалга онгорхой байсан гэсэн. Тухайн үед би дотор нь эмээ эгчтэйгээ унтаж байсан...” гэх мэдүүлэг/хх1-ийн 176-177, хх2-26/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ын шинжээчийн ******* оны ****** сарын ******* өдрийн ********** дугаартай дүгнэлт/хх1-ийн 187-190/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх1-ийн 76-77, 192-193/,
Хохирогч О.Б-ийн “Би 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө гэртээ унтаж байтал 07 цаг 30 минутын үед манай ангийн хүүхэд над руу залгаад би утсаараа ярьчхаад буцаж унтаад сэртэл гэрт байсан миний Айфоне Экс Ар загварын гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 234/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ын шинжээчийн ******* оны ****** сарын ******* өдрийн ********** дугаартай дүгнэлт,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх1-ийн 234- 245/, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерийн бичлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ж.Б нь ***** оны ***** сарын ***** өдрийн 07 цагийн үед ******* дүүргийн ********* хороо ********** тоотод, бага насны хүүхэд болох 13 нас, 6 сар, 28 хоногтой А.Э-г гэртээ ганцаараа унтаж байхад нь хүсэл зоригийн эсрэг, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, бэлгийн замын халдварт өвчин халдааж, бэлгийн харьцаанд орсон, Ж.Б нь дээрх хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа бага насны хүүхэд болох, 13 нас, 6 сар, 28 хоногтой А.Э-н хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд ********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. тоотод орших хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.З-ийн Дэлл Ай 5 маркийн нөүтбүүк, Хуавей пи 20 лайт маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 560,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр *********** дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ тоотод орших хүн байнга амьдран суух зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, О.Б-н эзэмшлийн Айфон Икс Ар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 625,000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хүчиндэх гэмт хэргийн тухайд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж нь хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орох, мөн хохирогчид бэлгийн замын халдварт халдаасан, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. Шүүгдэгч нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа насанд хүрээгүй хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Хохирогч З-ийн эзэмшлийн зөөврийн компьютер, гар утас зэргийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан. Мөн хохирогч Б-ийн эзэмшлийн гар утсыг хулгайлсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн учир хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Э-г бэлгийн эрх чөлөөнд хохирол учирсан. Түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс баримтаар 5.740.643 төгрөг нэхэмжилсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэглэл гэж тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 15.173.400 төгрөгийг гаргуулах. Шүүгдэгчээс нийт 20.914.043 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Хохирогч Б-д 625.000 төгрөгийг олгуулах саналтай байна. Хохирогч З-д төлөх төлбөргүй” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.А гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогдож байгаа. Харин шүүгдэгч өнөөдрийг хүртэл гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй ирснийг дурдах нь зүйтэй. Бүх насаар хорих ялтай гэмт хэрэг учир гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санаа нь тогтворгүй байгаа талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэн. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдэхдээ эрүүл байсан гэж хариулсан. Шүүгдэгч нь хохирогчийг харахад 160 см байсан гэж хэлсэн. 14 нас хүрээгүй бага насны хүүхэд бэлгийн замын халдварт өвчин авсан. Цаашид ээж болох хүн бага наснаасаа бэлгийн замын халдварт өвчин авсан нь цаашид амьдралд яаж нөлөөлөхийг таашгүй. Шүүгдэгчийн хувьд адгууснаас дор зүйл хийсэн. Мөрөөрөө гэртээ унтаж байсан хүүхдийг ийм байдалд орууллаа. Хохирогчийн ээж амьдралаа залгуулах гэж ээлжээр ажилд явсан байсан. Бага насны хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг гаргуулах боломжтой тул шүүх шийдэх байх. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд улсын яллагчийн гаргаж байгаа санал хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэгтгэн дүгнэхэд яллах дүгнэлтээр хэргийн бодит байдлыг нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоосон боловч миний үйлчлүүлэгчийн үйлдлийн шинжийг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн зайлшгүй байх шинжийг тайлбарлалгүй тус гэмт хэргээр зүйлчилж хүндрүүлэн зүйлчилсэн гэж үзэж байна. Мөн хэрэг явдал болсон цаг хугацаа болох 2023 оны 09 сарын 15 өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт өөрчлөлт ороогүй байсан. Өөрөөр хэлбэл хэрэг үйлдэх үед 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаа арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж байсныг Эрүүгийн хуулийн 2023 оны 12 сарын 7 өдрийн нэмэлт өөрчлөлтөөр арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж өөрчилснийг анхаарч үзээгүй байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтын дагуу миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглээгүй. Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг буюу 14 нас хүрээгүй хүний эсрэг үйлдэх гэмт хэргийн шинжийг хангахын тулд зайлшгүй байх шинж нь мэдэж байсан байх шинж байдаг. 157см өндөртэй, 52кг жинтэй, хөх нь ургаж хэлбэржсэн биетэй хүний хувьд насанд хүрсэн эмэгтэй хүний дундаж жин өндөртэй хүнийг шууд бага насны хүүхэд байна гэж мэдэх боломжгүй юм. Мөн түүнчлэн бэлгийн харьцаанд орохоор хувцсыг нь тайлахад суга умдаг зэрэг нь үстэй байсан учир тэгж бодох боломжгүй. Харин зүс царайны хувьд хохирогчийг насанд хүрсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм. Харин 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй гэдгийг яллагдагч өөрөө хараад мэдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Нүдээр харахад өсгөлүүн биетэй, өндөр, өндөртөө таарсан жинтэй хүнийг яллагдагч бага насны хүүхэд байна гээд эсрэг үйлдэл гаргасан үйл баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” Хэмээн заасан яллагдагч хохирогчийн шууд хараад бага насны хүүхэд гэдгийг мэдээгүйгээс гадна мэдэх боломжгүй нөхцөл байдалтай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;” гэж заасан гэмт хэргээр зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугүйн зармын агуулгад нийцэж байна. Бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдэх, нүдээр хараад шууд мэдэх боломжгүй том охин шиг харагдахаар нь үйлдэх 2 хоорондоо гэм буруугийн хувьд ялгамжтай байх асуудал юм. Энэ тохиолдолд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхэд үндсэн шинж болох бага насны хүүхэд болохыг мэдээгүй гэдгийг сайтар нягталж хэргийн зүйлчлэлийг зөв олж тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарахад чухал ач холбогдолтой юм. Хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг гаргуулах талаар ярьж байна. Өмгөөллийн зардлыг хангах үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч Ж.Б-д холбогдох хүчингийн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр өөрөөр хэлвэл хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн эсхүл өөр зүйл оруулсан үйлдлийг төгс үйлдэгдсэнд тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг хүчиндсэнийг ойлгоно. Насанд хүрээгүй хохирогч А.Э нь насанд хүрээгүй болох нь тэдний төрсний гэрчилгээ болон хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогчийг бага насны биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан сэтгэл зүйд нь нөлөөлж айлган сүрдүүлж хүч хэрэглэн хүчиндэж байгаа байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Ж.Б гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчийн хуулиар хамгаалагдсан бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд учирсан хохирол, сэтгэл зүйн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой түүнийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Б хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогчийг бага насны гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү гэж мэтгэлцэх боловч хууль зүйн ойлголтоор 14 насанд хүрээгүй хүнийг бага насны хүүхэд гэх бөгөөд хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үед хохирогчийг бага насны гэдгийг мэдсэн, эсхүл мэдээгүй, мэдэх боломжгүй байх шинжүүдийг шаардахгүй, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн байх аргуудыг ч шаардахгүй. Гагцхүү хохирогчийн бага насны буюу 14 насанд хүрээгүй болохыг хууль зүйн бичиг баримтаар эсхүл шийнжээчийн дүгнэлтээр нотлон тогтоосон байхыг шаардана. Иймээс өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй хохирогч А.Э биед хүзүү, зүүн мөрөнд цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын ****** оны ***** дүгээр сарын ***-ны өдрийн ******** дугаартай дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогддог тул шүүгдэгч Ж.Б-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байна.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хэлнэ.
Шүүгдэгч Ж.Б нь бусдын байнга амьдардаг орон байранд нэвтэрч, хохирогч З болон Б нарын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь хохирогч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээр нотлогддог бөгөөд түүний дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч шүүх хуралдаанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруутай гэж мэдүүлсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт 19 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.А эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэдгийг дурдах нь зүйтэй. Улсын яллагчийн ялын саналыг ихэсгэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй учир хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу байна” гэв.
Шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, и
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 12,644,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, мөн насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал, өмгөөллийн хөлс 5.794.688 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч А.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.М, хохирогч Б.Б-д Айфон Икс Ар гар утасны мөнгө болох 625,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ. Хохирогч З-д эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн байна.
Хохирогч харин сэтгэл зүйн хувьд хэцүү хямралтай байгааг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-г “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
-хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 16 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногыг хорих ялын 1 хоногоор сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 19 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-оос насанд хүрээгүй хохирогч А.Э түүний хууль ёсны төлөөлөгч Н.М нарт хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 5,794,688 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,644,500 төгрөг, хохирогч О.Б-д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 625,000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь ***** оны ***** сарын *****-ны өдрөөс өдрөөс ***** оны ***** сарын *****-ны өдрийг хүртэл ***** цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ
ШҮҮГЧИД Г.ТҮВШИНТӨГС
М.ОТГОНБААТАР