Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж эрүүгийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанд:

            Улсын яллагч П.Эрдэнэбаатар

           Шүүгдэгч Д.С-

Нарийн бичгийн дарга Б.Туяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Бор-Өндөр дэхь Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн С-д холбогдох эрүүгийн 201723010012 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны ... сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, яс үндэс халх, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .... хамт Хэнтий аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, РД:/..../,  Б овогт Д-ийн С-.

Яллагдагч Д.С- нь  2016 оны 11 сарын 29-ний шөнийн 24 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг “Их Ирээдүй” сургуулийн хойд талын автомашины шороон зам дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.М-тэй маргалдаж, улмаар унагааж баруун гарыг хугалж түүний биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                         

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.С-гийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний өдөр найз Бийн гэрт нь 2 дүүгийн хамт байж байх үед гаднаас Э, Э хоёр орж ирсэн. Ингээд бид Б-ийн гэрт хөзөр тоглож сууж байгаад мөсөн каток нээгдсэн гэсэн. Хэдүүлээ явж гулгая гээд Бийн гэрээс гарсан. Бид нар 38-р байрны урд байх сагсны талбай дээр очиход мөсөн каток нээгдээгүй. Харин мөсийг нь бэлдсэн байсан. Э, Б хоёр мөсөн дээр тоглоод үлдсэн. Э бид хоёр Их Ирээдүй сургуулийн хойгуур явж байтал 2 танихгүй ах гараад ирсэн. Тэр хоёрын нэг нь гал асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд та нар л галгүй байв гэж галаа өгчих гээд байсан. Тэр хоёрыг ойртох үед харахад зүс таних М- ах байсан. Э, Б хоёр 35-р байрны урд хэсгээс гарч ирж байхаар нь Э тэр хоёрыг дуудаж гал асуухад байхгүй гэж байсан. М- ахтай хамт явж байсан ах нь та хэд галаа өгчихөөч гээд хажуунаас ярианд ороод байхаар нь байхгүй гээд байна, таньтай харьцаагүй байна гээд маргалдах үед М- ах хажуунаас орж ирээд миний энгэрээс зуурч ямар нэгэн үг хэлэлгүй нүүрэн тус газар буюу шанаанд 1 удаа цохихоор нь миний уур хүрээд М- ахыг зөрүүлээд энгэрээс нь заамдаж аваад нүүрэн тус газар нь буюу шанаа руу нь 2 удаа цохьсон. Тэгээд М- ахыг хавирч унагаасан. Намайг М- ахыг цохьсны дараа хамт явж байсан ах нь М- ахыг салгах гээд урдаас нь тэврэх үед би хавирч унагаах нь таарсан. Тэр хамт газар унасан. Энэ үед Э хажуунаас орж ирээд М- ахтай хамт явж байсан ахыг 1 удаа өшиглөж байхыг харсан. Э Б хоёр намайг М- ахыг унах үед араас татаад салгасан юм. ” гэжээ.

Хохирогч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний өдөр өөрийн найз Б-ын хамтаар гэртээ 0.5 литрийн савалгаатай Улаанбаатар архийг хувааж уучихаад бааранд суухаар гэрээсээ 22 цаг болж байх үед гарсан. Ингээд бид хоёр Гуатээг нэртэй бааранд оройн 22 цаг өнгөрч байхад орж суугаад баарнаас 0.5 литрийн Сэнгүүр нэртэй пивоноос хоёр хоёрыг захиалж уугаад баар хаах үед буюу 22 цаг 55 минутын орчимд гарсан. Бид хоёр баарнаас гараад гэр гэртээ харих гээд Их Ирээдүй сургуулийн хойд талд явж байхад үл таних 3 хүүхэд гарч ирээд зүүн талд зэрэгцээд явж байсан Б-ыг нэг залуу нь хажуугаараа өнгөрөхдөө мөрөлчихсөн юм. Тэр үед Б- уурлаад мөрөлсөн хүүхэдтэй нь яаж байгаа юм гээд тэр хоёрыг муудах гэхээр нь би тэр хүүхдүүдэд хандаж ахын дүү нар муудалцаад яахав ээ гэхэд ертөнцийн зүгээр баруун талын харанхуй хэсгээс нилээн хэдэн хүүхэд гараад ирсэн. Тэгэхээр нь найз Б-ыг явъя гэж хэлээд татахад юу юугүй нөгөө хүүхдүүд бид хоёр руу дайрахаар нь бид хоёр нүүрээ дараад хэвтээд өгсөн юм. Тэр үед сүүлд нь харанхуй хэсгээс орж ирсэн хүүхэд дунд миний таньдаг С ахын хүү Э харагдах шиг болсон. Ингээд нүүрээ дараад газар хэвтэх үед хэдэн талаас өшиглөөд байсан. Энэ үед зүүн талд урдаасаа хойд зүгт машины гэрэл тусах үед нөгөө хүүхдүүд бүгд зугтаагаад явсан. Тэр хүүхдүүд зугтаад явахаар нь босож эхнэр О руу залгаж хэдэн хүүхдүүд намайг зодчихлоо. Чи намайг ирээд авчих гэж хэлэхэд эхнэр маань удалгүй ирж авсан. Би эхнэр Оы хамтаар Б-ыг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харьж амарсан. Би гэртээ очоод унтах гэтэл миний баруун гарын бугуй хэсгээр янгинаад байсан. Тухайн үед жаахан янгинаж байсан болохоор тоогоогүй. Маргааш буюу 2016 оны 11 сарын 30-ны өглөө сэрэхэд гар атгаж болохгүй янгинаж өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж мэс заслын эмч Гантулгад үзүүлэхэд гарны зураг авахуул гэсэн. Би гарныхаа зургийг даруулчихаад Гантулга эмч дээр очиход зургаа үлдээчих гэсэн. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед Гантулга эмч дээр очиход бугуйн түгжээс яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 17-18 тал/

Гэрч Я.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр хамт ажилладаг найз М-тэй 16 цагийн орчимд айлд тааралдаж тэнд дөрвүүлээ 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад “Гуатээг” бааранд ганц, 2 пиво уух гэж орсон. Ингээд “Гуатээг” бааранд орж пиво уучихаад баар хаахаас өмнө гарч М-ийн гэр рүү явах гээд Гуатээг баарнаас гарч ертөнцийн зүгээр зүүн зүгт Их Ирээдүй сургуулийн хойд талын шороон замаар явж байтал өөдөөс 2 хүүхэд гарч ирсэн. Тэгтэл өөдөөс ирж байгаа хоёр хүүхдийн нэг нь хажуугаараа зөрөхдөө миний зүүн мөрийг мөрөлсөн. Тэгэхээр нь яаж байгаа юм, юу болж байгаа юм гэтэл тэр хүүхдүүд юм хэлээгүй. Тэгсэнээ гэнэт шүгэлдсэн. Их Ирээдүй сургуулийн зүүн урд талаас 5-6 хүүхэд гарч ирсэн. Тэр хэдэн хүүхдүүд ирээд М- бид хоёрыг цохиж хувцаснаас зуурч газарт унагаад энэ тэндээс өшиглөж эхэлсэн. Яг энэ үед хүүхдүүд зугтаагаад явсан. Тэгсэн захын зүгээс нэг машины гэрэл туссан. Тэр хүүхдүүд машины гэрлийг хараад зугтаасан юм шиг байна лээ. Ингээд л бид хоёр гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-35 тал/

Гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний орой гэрт байж байхад 18 цагийн орчимд манай найзууд болох Э, С-, Э нар ирсэн. Бид хэд манайд хөзөр тоглож байгаад 38-р байрны урд байх сагсны талбай мөсөн каток нээгдсэн гэж сонсож байсан болохоор бид хэд хөзөр тоглохоо болиод мөсөн каток дээр очиж 1 цаг гулгахаар гарсан. Бид дөрөв мөсөн каток дээр очтол ажиллаагүй байсан. Э, С- хоёр ажиллахгүй байна хэдүүлээ харьцгаая гээд ертөнцийн зүгээр баруун зүгт 35-р байрны хойд хэсэг рүү зүглээд түрүүлээд явсан. Би Эы хамтаар мөсөн дээр тоглоод үлдсэн юм. Э бид хоёр тоглохоо больтол Э, С- хоёр харагдахгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр хойноос нь 36-р байрны дундуур гарч баруун зүгт явж байхад Их Ирээдүй сургуулийн зүүн хойд хэсгээс Хуягаа, Жижигээ хүрээд ирлээ. Энэ ах гал байна уу гээд байна. Та хоёрт гал байна уу гээд Э нь Э бид хоёрыг дуудсан юм. Тэгэхээр нь Э бид хоёр очоод гал байхгүй гэж хэлээд хажууд нь очсон. С-, Э, М- ах түүний найз нь байсан. М- ах С- хоёр юм ярьж байгаад гэнэт М- ах баруун гараараа С-гийн шанаан тус газар нэг удаа цохиход С- зөрүүлээд М- ахын шанаан тус газар нь баруун гараараа нэг удаа цохиод газарт тонгорч унагаасан. Ингээд С- М- ахыг газар унагаад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж байх үед хамт байсан жижиг биетэй ах нь М- ахын дээрээс дараад хэвтсэн. Энэ үед Э хажуунаас нь орж тэр хоёрыг өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед Эг хэний хаана өшиглөсөнг хараагүй. Ямар ч байсан 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-19-20 тал/

Гэрч С.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний оройн 21 цагийн орчим Уурхайчин хороололд байх найз Бийн гэрээр дэмий хэссэн юм. Намайг Бийн гэрт очиход манай найзууд болох С-, Э хоёр байсан. Бид Бийнд хөзөр тоглож байгаад 38-р байрны урд талд байх сагсан бөмбөгийн талбайд мөсөн каток дээр тоглохоор болж бид дөрөв Бийн гэрээс гарсан. Тухайн үед хэдэн цаг болж байсан эсэх талаар анзаараагүй. Ингээд 38-р байрны урд хийгдсэн мөсөн каток нь мөсөө хөлдөөчихсөн мөртлөө ажиллаагүй байсан. Тэгэхээр нь би С-гийн хамт гэртээ харих гээд 35-р байрны хойд хэсгээр Их Ирээдүй сургуулийн араар шороон зам руу ороод явж байтал зүс таних М- ах нэг танихгүй ахтай явж байсан. Тэгсэн М- ах С- бид хоёроос гал асуухад нь байхгүй гэхэд М- ахтай хамт явж байсан намхан биетэй ах нь С- рүү томроод дайраад байсан. Би тухайн үед юу гэж байсан эсэхийг нь санахгүй байна. М- ах С-г шууд очоод заамдаж аваад шанаан тус газар нь нэг удаа цохьсон. Тэгтэл С- уурлаад М- ахын шанаан тус газар нь зөрүүлээд 2-3 удаа цохиод, хутгах мэх хийж газарт унагаагаад өөрөө босоод ирсэн. М- ах газраас босож амжаагүй байхад М- ахтай хамт явж байсан ах шууд М- ахын дээрээс үг дуугүй дараад хэвтэх үед С-, Э хоёр хажуу хэсгээс 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед хэн хэдэн удаа хэнийг өшиглөсөн гэдгийг сайн анзаарч хараагүй. Би Бийн хамт С-, Э хоёрыг салгаад шууд захын зүгт зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-22-23 тал/

Гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Бийн гэрт С-, Э, Б бид дөрөв хөзөр тоглож байгаад Б надад 2000 төгрөг байна, 39-р байрны урд талын каток орж тоглоё гээд бүгдээрээ гарч явсан. Тэгээд каток дээр очиход хаалттай байсан. Б бид хоёр катокны мөсөн дээр гулгаад тоглож байхад Э, С- хоёр түрүүлээд явж байя гээд яваад өгсөн. Тэгээд хэсэг жаахан тоглож байгаад 35-р байр болон 36-р байрны голоор гараад Их Ирээдүй сургуулийн урдуур гарч ирээд явж байтал хойд талын автомашины шороон зам дээр Э, С- хоёр шүгэлдэж дуудсан. Тэгэхээр нь яваад очиход 2 танихгүй ахтай хамт юм яриад зогсож байсан. Э надаас гал асуусан. Надад гал байхгүй болохоор байхгүй гэсэн. Тэр хоёр ахтай С- маргаад эхэлсэн. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Б С-г явъя гээд араас нь татсан чинь нэг ах нь С-гийн нүүр рүү цохиод авсан. Тэр ахыг С- түлхэж байгаа харагдсан. Тэр ах газар унасан. Тэр ахыг С- 7-8 удаа гараа зангидаж байгаад хоёр гараараа ээлжлээд нүүр рүү нь болон цээж рүү нь цохиж байгаа харагдсан. Би тэр газар хэвтэж байгаа ахын цээж рүү нь өшиглөчихөөд Содоог нөгөө ахаас салгасан. Тухайн үед Э, Б зүгээр хараад зогсоод байсан. Хэд хоногийн дараа М- ахын гар хугарсныг мэдээд М- ахтай уулзаад та цагдаад битгий гомдол гаргаач гэж дөрвүүлээ очиж гуйсан. Тэгвэл та нар ажилгүй байх үеийн 2 сарын цалин болох 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тэгэхээр нь бид дөрөв хувааж төлье гэж тохирсон...” гэсэн мэдүүлэг /хх-14-15 тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017-02-10-ны өдрийн

11-р дүгнэлтэнд:   

1. Д.М-ийн биед баруун гарын богтос ясны шөвөг сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрхи гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-38 тал/

Д.С- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.С-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэцүүлэгт өгсөн “Би 2016 оны 11 сарын 29-ний өдөр найз Бийн гэрт нь 2 дүүгийн хамт байж байх үед гаднаас Э, Э хоёр орж ирсэн. Ингээд бид Бийн гэрт хөзөр тоглож сууж байгаад мөсөн котак нээгдсэн гэсэн. Хэдүүлээ явж гулгая гээд Бийн гэрээс гарсан. Бид нар 38-р байрны урд байх сагсны талбай дээр очиход мөсөн котак нээгдээгүй. Харин мөсийг нь бэлдсэн байсан. Э, Б хоёр мөсөн дээр тоглоод үлдсэн. Э бид хоёр Их Ирээдүй сургуулийн хойгуур явж байтал 2 танихгүй ах гараад ирсэн. Тэр хоёрын нэг нь гал асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд та нар л галгүй байв гэж галаа өгчих гээд байсан. Тэр хоёрыг ойртох үед харахад зүс таних М- ах байсан. Э, Б хоёр 35-р байрны урд хэсгээс гарч ирж байхаар нь Э тэр хоёрыг дуудаж гал асуухад байхгүй гэж байсан. М- ахтай хамт явж байсан ах нь та хэд галаа өгчихөөч гээд хажуунаас ярианд ороод байхаар нь байхгүй гээд байна, таньтай харьцаагүй байна гээд маргалдах үед М- ах хажуунаас орж ирээд миний энгэрнээс зуурч ямар нэгэн үг хэлэлгүй нүүрэн тус газар буюу шанаанд 1 удаа цохихоор нь миний уур хүрээд М- ахыг зөрүүлээд энгэрээс нь заамдаж аваад нүүрэн тус газар нь буюу шанаа руу нь 2 удаа цохьсон. Тэгээд М- ахыг хавирч унагаасан. Намайг М- ахыг цохьсны дараа хамт явж байсан ах нь М- ахыг салгах гээд урдаас нь тэврэх үед би хавирч унагаах нь таарсан. Тэр хамт газар унасан. Энэ үед Э хажуунаас орж ирээд М- ахтай хамт явж байсан ахыг 1 удаа өшиглөж байхыг харсан. Э Б хоёр намайг М- ахыг унах үед араас татаад салгасан гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний өдөр өөрийн найз Б-ын хамтаар гэртээ 0.5 литрийн савалгаатай Улаанбаатар архийг хувааж уучихаад бааранд суухаар гэрээсээ 22 цаг болж байх үед гарсан. Ингээд бид хоёр Гуатээг нэртэй бааранд оройн 22 цаг өнгөрч байхад орж суугаад баарнаас 0.5 литрийн Сэнгүүр нэртэй пивоноос хоёр хоёрыг захиалж уугаад баар хаах үед буюу 22 цаг 55 минутын орчимд гарсан. Бид хоёр баарнаас гараад гэр гэртээ харих гээд Их Ирээдүй сургуулийн хойд талд явж байхад үл таних 3 хүүхэд гарч ирээд зүүн талд зэрэгцээд явж байсан Б-ыг нэг залуу нь хажуугаараа өнгөрөхдөө мөрөлчихсөн юм. Тэр үед Б- уурлаад мөрөлсөн хүүхэдтэй нь яаж байгаа юм гээд тэр хоёрыг муудах гэхээр нь би тэр хүүхдүүдэд хандаж ахын дүү нар муудалцаад яахав ээ гэхэд ертөнцийн зүгээр баруун талын харанхуй хэсгээс нилээн хэдэн хүүхэд гараад ирсэн. Тэгэхээр нь найз Б-ыг явъя гэж хэлээд татахад юу юугүй нөгөө хүүхдүүд бид хоёр руу дайрахаар нь бид хоёр нүүрээ дараад хэвтээд өгсөн юм. Тэр үед сүүлд нь харанхуй хэсгээс орж ирсэн хүүхэд дунд миний таньдаг С ахын хүү Э харагдах шиг болсон. Ингээд нүүрээ дараад газар хэвтэх үед хэдэн талаас өшиглөөд байсан. Энэ үед зүүн талд урдаасаа хойд зүгт машины гэрэл тусах үед нөгөө хүүхдүүд бүгд зугтаагаад явсан. Тэр хүүхдүүд зугтаад явахаар нь босож эхнэр О руу залгаж хэдэн хүүхдүүд намайг зодчихлоо. Чи намайг ирээд авчих гэж хэлэхэд эхнэр маань удалгүй ирж авсан. Би эхнэр Оы хамтаар Б-ыг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харьж амарсан. Би гэртээ очоод унтах гэтэл миний баруун гарын бугуй хэсгээр янгинаад байсан. Тухайн үед жаахан янгинаж байсан болохоор тоогоогүй. Маргааш буюу 2016 оны 11 сарын 30-ны өглөө сэрэхэд гар атгаж болохгүй янгинаж өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж мэс заслын эмч Гантулгад үзүүлэхэд гарны зураг авахуул гэсэн. Би гарныхаа зургийг даруулчихаад Гантулга эмч дээр очиход зургаа үлдээчих гэсэн. Тэгээд үдээс хойш 14 цагийн үед Гантулга эмч дээр очиход бугуйн түгжээс яс хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 17-18 тал/,

 гэрч Я.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр хамт ажилладаг найз М-тэй 16 цагийн орчимд айлд тааралдаж тэнд дөрвүүлээ 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад Гуатээгт ганц, 2 пиво уух гэж орсон. Ингээд Гуатээг бааранд орж пиво уучихаад баар хаахаас өмнө гарч М-ийн гэр рүү явах гээд Гуатээг баарнаас гарч ертөнцийн зүгээр зүүн зүгт Их Ирээдүй сургуулийн хойд талын шороон замаар явж байтал өөдөөс 2 хүүхэд гарч ирсэн. Тэгтэл өөдөөс ирж байгаа хоёр хүүхдийн нэг нь хажуугаараа зөрөхдөө миний зүүн мөрийг мөрөлсөн. Тэгэхээр нь яаж байгаа юм, юу болж байгаа юм гэтэл тэр хүүхдүүд юм хэлээгүй. Тэгсэнээ гэнэт шүгэлдсэн. Их Ирээдүй сургуулийн зүүн урд талаас 5-6 хүүхэд гарч ирсэн. Тэр хэдэн хүүхдүүд ирээд М- бид хоёрыг цохиж хувцаснаас зуурч газарт унагаад энэ тэндээс өшиглөж эхэлсэн. Яг энэ үед хүүхдүүд зугтаагаад явсан. Тэгсэн захын зүгэс нэг машин гэрэл туссан. Тэр хүүхдүүд машины гэрлийг хараад зугтаасан юм шиг байна лээ. Ингээд л бид хоёр гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-35 тал/,

гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний орой гэрт байж байхад 18 цагийн орчимд манай найзууд болох Э, С-, Э нар ирсэн. Бид хэд манайд хөзөр тоглож байгаад 38-р байрны урд байх сагсны талбай мөсөн каток нээгдсэн гэж сонсож байсан болохоор бид хэд хөзөр тоглохоо болиод мөсөн каток дээр очиж 1 цаг гулгахаар гарсан. Би Эы хамтаар мөсөн дээр тоглоод үлдсэн юм. Э бид хоёр тоглохоо больтол Э, С- хоёр харагдахгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр хойноос нь 36-р байрны дундуур гарч баруун зүгт явж байхад Их Ирээдүй сургуулийн зүүн хойд хэсгээс Хуягаа, Жижигээ хүрээд ирлээ. Энэ ах гал байна уу гээд байна. Та хоёрт гал байна уу гээд Э нь Э бид хоёрыг дуудсан юм. Тэгэхээр нь Э бид хоёр очоод гал байхгүй гэж хэлээд хажууд нь очсон. С-, Э, М- ах түүний найз нь байсан. М- ах С- хоёр юм ярьж байгаад гэнэт М- ах баруун гараараа С-гийн шанаан тус газар нэг удаа цохиход С- зөрүүлээд М- ахын шанаан тус газар нь баруун гараараа нэг удаа цохиод газарт тонгорч унагаасан. Ингээд С- М- ахыг газар унагаад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж байх үед хамт байсан жижиг биетэй ах нь М- ахын дээрээс дараад хэвтсэн. Энэ үед Э хажуунаас нь орж тэр хоёрыг өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед Эг хэний хаана өшиглөсөнг хараагүй. Ямар ч байсан 2-3 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-19-20 тал/, гэрч С.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний оройн 21 цагийн орчим Бийн гэрт очиход манай найзууд болох С-, Э хоёр байсан. Бид Бийнд хөзөр тоглож байгаад 38-р байрны урд талд байх сагсан бөмбөгийн талбайд мөсөн каток дээр тоглохоор болж бид дөрөв Бийн гэрээс гарсан. Би С-гийн хамт гэртээ харих гээд 35-р байрны хойд хэсгээр Их Ирээдүй сургуулийн араар шороон зам руу ороод явж байтал зүс таних М- ах нэг танихгүй ахтай явж байсан. Тэгсэн М- ах С- бид хоёроос гал асуухад нь байхгүй гэхэд М- ахтай хамт явж байсан намхан биетэй ах нь С- рүү томроод дайраад байсан. Би тухайн үед юу гэж байсан эсэхийг нь санахгүй байна. М- ах С-г шууд очоод заамдаж аваад шанаан тус газар нь нэг удаа цохьсон. Тэгтэл С- уурлаад М- ахын шанаан тус газар нь зөрүүлээд 2-3 удаа цохиод, хутгах мэх хийж газарт унагаагаад өөрөө босоод ирсэн. М- ах газраас босож амжаагүй байхад М- ахтай хамт явж байсан ах шууд М- ахын дээрээс үг дуугүй дараав хэвтэх үед С-, Э хоёр хажуу хэсгээс 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед хэн хэдэн удаа хэнийг өшиглөсөн гэдгийг сайн анзаарч хараагүй. Би Бийн хамт С-, Э хоёрыг салгаад шууд захын зүгт зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-22-23 тал/,

гэрч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Бийн гэрт С-, Э, Б бид дөрөв хөзөр тоглож байгаад Б надад 2000 төгрөг байна, 39-р байрны урд талын каток орж тоглоё гээд бүгдээрээ гарч явсан. Тэгээд каток дээр очиход хаалттай байсан. Б бид хоёр катокны мөсөн дээр гулгаад тоглож байхад Э, С- хоёр түрүүлээд явж байя гээд яваад өгсөн. Тэгээд хэсэг жаахан тоглож байгаад 35-р байр болон 36-р байрны голоор гараад Их Ирээдүй сургуулийн урдуур гарч ирээд явж байтал хойд талын автомашины шороон зам дээр Э, С- хоёр шүгэлдэж дуудсан. Тэгэхээр нь яваад очиход 2 танихгүй ахтай хамт юм яриад зогсож байсан. Э надаас гал асуусан. Надад гал байхгүй болохоор байхгүй гэсэн. Тэр хоёр ахтай С- маргаад эхэлсэн. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Б С-г явъя гээд араас нь татсан чинь нэг ах нь С-гийн нүүр рүү цохиод авсан. Тэр ахыг С- түлхэж байгаа харагдсан. Тэр ах газар унасан. Тэр ахыг С- 7-8 удаа гараа зангидаж байгаад хоёр гараараа ээлжлээд нүүр рүү нь болон цээж рүү нь цохиж байгаа харагдсан. Би тэр газар хэвтэж байгаа ахын цээж рүү нь өшиглөчихөөд Содоог нөгөө ахаас салгасан. Тухайн үед Э, Б зүгээр хараад зогсоод байсан.  Хэд хоногийн дараа М- ахын гар хугарсныг мэдээд М- ахтай уулзаад та цагдаад битгий гомдол гаргаж гэж дөрвүүлээ очиж гуйсан. Тэгвэл та нар ажилгүй байх үеийн 2 сарын цалин болох 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тэгэхээр нь бид дөрөв хувааж төлье гэж тохирсон” гэсэн мэдүүлэг /хх-14-15 тал/

Шүүгдэгч Д.С-гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогч Д.М-ийн Хэнтий аймгийн Цагдаагийн хэсэгт 2017 оны 04 сарын 10-ны өдөр гаргасан “Д.С-тэй эвлэрсэн тул гомдол тэмцэлгүй гэсэн” хүсэлт /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.С- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг нь түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл болно.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг /нэг/  жилээр тогтоож  хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                        С.БАЙГАЛЬМАА