Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0160

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0160

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.т***, нэхэмжлэгч м** м*** ХХК-ийн захирал Ж.Ж***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О***, О.М***, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Ч*** нарыг оролцуулан м** м*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч м** м*** ХХК-ийн захирал Ж.Ж*** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... м** м*** ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цаг хугацааны хувьд өнөөдрийг хүртэл шүүх хэргийг шийдээгүй байсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч м** м*** ХХК-иас тус шүүхэд хандан ...Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.У***ийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-1/1527 тоот мэдэгдэл, захиалагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгч м** м*** ХХК-ийн захирал Ж.Ж*** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...м** м*** ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цаг хугацааны хувьд өнөөдрийг хүртэл шүүх хэргийг шийдээгүй байсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч м** м*** ХХК-ийн захирал Ж.Ж***ы нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч м** м*** ХХК-ийн захирал Ж.Ж*** нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, м** м*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан шүүхээс нэхэмжлэгч м** м*** ХХК-ийн захирал Ж.Ж***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн м** м*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.У***ийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-1/1527 тоот мэдэгдэл, захиалагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА