Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр

 Улсын яллагч  Н.Бадам,

 Хохирогч нарын өмгөөлөгч Э.Намжилцэрэн, Х.Эрдэнэтуяа

             Шүүгдэгч ....., ...............,

             Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа, Г.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт ..............., ............ овогт ............... нарт холбогдох 2333000520096 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын ........-нд ........ аймгийн ....... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........ аймгийн ....... сумын ......... дугаар багт оршин суух хаягтай ......... овогт ................ (РД:.............),

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 21-нд ......... аймгийн ....... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........... аймгийн .......... сумын .......... ...... дугаар багт оршин суух хаягтай ....... овогт ............ (РД:............),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ....... нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ...... аймгийн .... сумын ........ дугаар багийн нутаг “...........” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ........... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  мөн уг гэмт хэргийг үйлдэх үедээ ............. бүлэглэн тухайн “..........” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан  тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ............ нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ........ аймгийн .......... сумын ........... дугаар багийн нутаг “..........” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн .......... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэх үедээ  ........... бүлэглэн тухайн “........" гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ........ нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ......... аймгийн ......... сумын ........ дугаар багийн нутаг “...........” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн .......... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  мөн уг гэмт хэргийг үйлдэх үедээ ........... бүлэглэн  “..........” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон иргэдийн амгалан  тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч ............ нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ......... аймгийн ......... сумын .......... дугаар багийн нутаг “..........” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн .......... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэх үедээ ............ бүлэглэн тухайн “.........” гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон иргэдийн амгалан тайван байдлыг  алдагдуулсан  үйл баримт нь:

1.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим ........ ....... хадам ээж ........., нөхөр ............, өөрийн хүүхэд .........., ........., эгчийн хүүхэд ........ нарын хамт ....... аймгийн ........ сумын ....... дугаар багийн нутагт байдаг хадам ээжийн ах болох .......... гэдэг айлд амрахаар очсон юм. Тэгээд тэнд 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл амарсан. 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед хадам ээжийн урьд нь задлаад талыг нь уучихсан байсан тал шил виски байсныг бид нарт өгсөн. Тэгээд тэрийг нь голын хоолны гэрт ........, .......... бид гурав бага хэмжээгээр уугаад байж байхад ........... эхнэр хүүхэдтэйгээ бид нар дээр орж ирсэн. Тэднийг ирэх үед виски дуусаагүй байсан. Тэгээд ......... морь түрүүлсэн гээд баяр хүргэчхээд .......... эхнэртэй нь аваад ирье гээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу ойролцоогоор 1 цаг орчмын дараа .......... эхнэр хүүхэдтэйгээ, .......... эхнэртэйгээ буцаад ирсэн. Тэд нар ирэхдээ 2 шил 0.75 литрийн Соёрхол, 1 вино, 2,5 литрийн Нийслэл нэртэй пивыг авчирсан. Тэгээд авчирсан тэр согтууруулах ундааг ............, ........., .........., ........... нар уусан. Би бага насны хүүхэдтэй байсан учраас орж гараад хоол унд хийгээд яваад байсан юм. Надад архи пивоноос хийж өгөхөөр нь би уугаагүй. ....... эхнэр вино уугаад байсан, .......... эхнэр нь архи пиво, монгол архи байснаас уугаад байсан. .......... /........../ огт архи дарс пивоноос уугаагүй эрүүл байсан.

Авч ирсэн архийг дууссаны дараа майонезын савтай монгол архийг ............, ........... нартай хамт би машин барьж явж арын айлаас авчирсан юм. Тэрийг авч ирээд ууж байхад би хүүхдийн бантан хийгээд 2 гэрийн хооронд явж байхад ........., .......... нар маргаад чанга чанга яриад байсан. Тэр үед ер нь хүмүүс нэлээд согтсон байдалтай байсан. Тухайн үед нар жаргаад гэгээ тасраагүй байсан. Тэгээд ........... нар гэр бүлийнхээ хамт бид нарын байсан айлаас зүүн хойд талд жалганы цаана байдаг айл руу явсан. Тухайн айл нь .......... гэр байсан гэсэн. Тэгээд цаг гаран тэр хавиар цэвэрлээд байж байсан. ........ майхандаа ороод унтсан байсан. Тэгээд харуй бүрий болж байхад .......... малаа сааж ирээд .......... үгэнд орохгүй айл руу .......... дээр очихоор явчихлаа хамт яваад аваад ирье гэхээр нь цуг явсан. Тэгээд очиход ............ гэрийн гадаа үүдэнд нь завилчихсан сууж байсан.

...Тэгээд хадам ирээд цагдаа эмнэлэг рүү дуудлага өгнө гээд айл руу явсан. Ээжийг ирэх үед салчихсан байсан. Тэгээд араас нь манай нөхөр ............. ирээд хэн ийм болгочихоо вэ гэсэн чинь ............. нь .......... 2-3 удаа нүүр толгой хэсэг рүү цохисон. Дараа нь ............ нь .......... подволкны ханцуйг эргүүлээд барьчхаад чирээд цохиод байсан. Тэр үедээ бүгдийг нь ална гээд байсан. Майхантай нь дайрна гээд орилоод байсан. Тэгээд хэрүүл маргаад дуусаад 2 тал руу явсан. Тэгээд шөнө цагдаа эмнэлэг ирсэн байсан. ... Би вискинээс 60 орчим грамм уусан байсан. Орой хэрүүл маргаан болох үед эрүүл байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байна.

........... нар нь ухаанаа алдаагүй нэлээд халамцуу согтуу байсан. ........ эхнэр нэлээн согтуу байсан. .......... нэлээд согтуу тасарсан байсан, ......... эхнэр эрүүл, ......... /.........../ архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөр согтоод тасраад унтсан байсан. Тэгээд 1 цаг гаран унтаад босож ирсэн байсан.

...Миний хамрын мөгөөрсөн яс хугарсан, нүдний ухархай яс хугарсан, толгой, нүүр битүү хөхөрч хавдсан байсан, мөн үсийг ихээр зулгааж авсан байсан, уруулын дотор талд язралт үүссэн байсан, тархи доргисон хавагнасан байсан. Эдгээр гэмтлүүдийг .......... учруулсан. Хэвлийн хэсгийн доргилт, нурууны ясны цүлхийлд, хэвлий давсгийн орчимд шингэн хуралт үүссэн гэмтлүүдийг .......... өшиглөж учруулсан. Тухайн үед миний дээр хүн гарчхаад намайг цохиод байхад би өөрийгөө хамгаалаад гараа сарвалзуулаад түлхсэн байж магадгүй сайн санахгүй байна, яг санаатайгаар цохисон асуудал байхгүй. Миний бие маш их гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн эмчилгээний зардал болон .......... булаалгасан алтан гинж, нааш цааш явсан шатахууны зардал, .........зах дээр түрээсийн лангуу ажиллуулдаг бөгөөд гэмтэл авснаас хойш ажлаа хийж чадахгүй хий түрээс төлөөд байгаа тул түрээсийн мөнгө зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас),

2.Хохирогч ............ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэнд байсан хүмүүсээс .......... гээд ........... эхнэр л уугаагүй бусад нь уусан ........ эхнэр нь архинаас уугаагүй виноноос л ууж байсан. Тэгээд оройны 21 цаг өнгөртөл тухайн архи дарснуудаа уугаад ууж идэх зүйл дуусаад өндөрлөсөн. Тэгээд ......... нар гэр бүлтэйгээ ........ гэр рүү явсан. Тэгтэл ........... очно гээд араас алхсан чинь эхнэр нь ............ явуулахгүй унт гэсэн Тэгээд би майхандаа ороод хэвтээд өгсөн. Намайг хэвтсэний дараа .......... манай эхнэр ......... нар ....... авахаар ....... гэр рүү явсан байсан. Тэгээд би 20 орчим минут унтсаны дараа манай эгчийн хүүхэд ...... намайг сэргээд ........ эгчийг хутга бариад алах гээд байна аймаар зодчихлоо гэхээр нь босоод .......... гэр рүү явсан чинь гэрийнх нь наана манай эхнэрийн нүүр тэгширчихсэн нил цус болчихсон байхаар нь юу болов хэн зодов гэсэн чинь юм хэлэхгүй уйлаад байсан.

Тэгтэл хажууд нь ......... зогсож байсан. Тэгээд би ......... хандаад чи зодчихсон юм уу? гэсэн. Чи муу бас яах гээд байгаа юм гээд учир зүггүй намайг толгой түрүүгүй гараараа цохиод унахаар нь гараараа нүүрээ хаачихсан чинь хөл бөгс рүү өшиглөсөн тэр, хэн өшиглөсөн гэдгийг хараагүй. Тэгээд тонгойгоод нүүрээ хаачихсан байхад .......... хоёрын нэг нь миний баруун чих рүү цохисон тэгээд би гараараа арчаад харсан чинь цус гарчихсан байхаар нь хэнгэрэг хагарчихлаа гэхэд ......... нь миний баруун гарын подволкны ханцуйг ороогоод барьчихсан тавихгүй ........... айлын хужаа минь одоо чамайг ална гээд чирээд байсан. Тэгээд байж байхад .......... болиоч та гээд .......... түлхэх үед нь би подволкоо толгойноосоо мултлаад зугтаасан. Тэгээд намайг зугтаж байхад араас ........ голомтоор нь самарна гээд хөөгөөд байсан. Тэр үед манай эхнэр зодуулсан газраа үлдсэн. Би зугтаад майхан дээрээ ирсний дараа манай эхнэрийг ......... аваад ирж байхаар нь өөдөөс нь тосож уулзахад нүүр нь битүү хавдартай нүүр нь нил цус болчихсон. Тэгээд майханд оруулж хэвтүүлсэн чинь эмнэлэг явмаар байна гээд байсан. Тэгээд би ............ ээжтэй хамт хойд талын айлд нь очиж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирсэн эмнэлэг ирэхгүй удаад байсан. Эмнэлэг хүлээж байхад манай эхнэр цусаар бөөлжихөөр нь яараад .......... сумын эмнэлэг рүү аваад гарсан юм. Тэр үед эмнэлэг зөрөөд ирсэн. ... Би тухайн хэрэг гарах үед нь байгаагүй. .......... хэлэхдээ ......... нь ........ дээр гарч байгаад учир зүггүй нүдсэн гэсэн. ..........гэдэг нь бөгс рүү нь өшиглөөд байсан гэж хэлсэн. Намайг очоод. ........ нь чирээд байхад хөл нүцгэн байсан .......... нь бакалтай байсан.

Миний хамрын мөгөөрсөн яс хугарсан гэмтлийг ........цохиж учруулсан. Баруун чих рүү .......... цохиод намайг чирсэн. Баруун гарын булчин хөхөрсөн байсан. Тэр үед би хэнгэрэг цоорчихлоо гэж хэлж байсан. Чихнээс цус гарсан байсан. Би бусдын биед халдсан асуудал байхгүй. Миний бие гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн эмчилгээний зардал болон нааш цааш явсан шатахууны зардал зэргийг нэхэмжилж байна. Би хохирлын баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107, 124 дугаар хуудас),

3.Насанд хүрээгүй гэрч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ........ ахынд ........ гэдэг ах эхнэртэйгээ ирээд хэсэг байж байгаад яваад ....... эхнэр хүүхэдтэй нь авчирсан. Тэгээд тэр 4 дээр .......... ах, .......... ах нар архи уугаад дуулалдаад инээлдээд нэлээд суусан. Тэгээд би орой тугалд явсан. Намайг явах үед дуулалдаад байж байсан. Тэгээд тугалаас ирчхээд морь аргамжих гээд морьтой явж байсан. ........ ахын гэрийн ойролцоо жалганы тэнд хүмүүс зодолдоод орилоод байхаар нь очсон чинь .......... эгчийн нүүр нил цус болчихсон нүүрээ дараад хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан Хажууд .......... ах нар байсан. ......... нь ......... эгчийн дээр морьдод суучихсан гарыг нь хөлөөрөө дарчихсан байсан. ........ нь гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд .......... бүгдийг нь ална гээд байсан. Тэгээд ........ ах намайг ална даа гартаа хутга барьчихсан араас хөөхөөр нь би морьтой уул руу зугтсан.

Тэгээд хэсэг харж байгаад байхгүй болохоор нь гэрт ирээд ........ ах, эмээд хэлсэн. Тэгээд эмээ мод бариад явахаар нь би модоор яах гэж байгаа юм гэсэн чинь эмээ хөл бадайраад явж болохгүй байна гээд тулаад явсан. Би дүү нартайгаа үлдсэн. Тэрнээс хойш мэдэхгүй байна. Эмээ ирээд цагдаа дуудсан битгий ай гэж хэлсэн. Тухайн өдөр гинж нь байсан бөгөөд зодуулсныхаа дараа нүүрээ таглаад хэвтэж байхад нь харахад гинж нь байхгүй байсныг анзаарсан. ... .......... нар ирэхдээ архи авч ирж байсан. Хэн уусан гэдгийг би мэдэхгүй .......... нар нэлээд согтуу байсан. .......... ах эрүүл байсан. Ямар ч байсан намайг тугалд явахад тэр хүмүүс дуулалдаад шуугилдаад байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас),

4.Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “........... нутгийн залуу болох ....... гэдэг залуу эхнэртэйгээ ирсэн байсан. Тэгээд тэр үед миний даралт ихсээд ахын гэрт хэвтэж байхад нэлээд хэдэн хүмүүс нэмэгдэж ирээд ууж идээд дуулалдаад байхаар нь би даралт ихсээд байна ямар их дуулалддаг юм боль гэж хэлэх үү гэсэн чинь ахын эхнэр ......... хэрэггүй. .......... морь түрүүлсэн гээд найз нөхөд нь ирсэн байлгүй тэгж байгаад явах байлгүй гэж хэлхээр нь би заа гээд зурагт үзээд байж байсан юм, Тэгж байхад нь зарим хүмүүс нь явах шиг болсон. Тэгээд гэрт байж байхад манай зээ хүү болох 10 настай ..........гэрт орж ирээд "эмээ ........ гэгчийг хүн зодоод байна хутгалчихсан юм шиг байна гэхээр нь гэрээс 6 настай морь унадаг хүүхдээр зам заалгуулаад нэг мод түшээд ........ гэдэг айлын гадаа буюу гэрээс нь 5 орчим метрийн зайтай газар очсон чинь манай бэр ......... дээрээс .......... гэдэг залуу өмдөө татаад босож байсан, ........ гэдэг залуу хэд хэд өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би юу болж байгаа юм бэ та нар гэсэн чинь намайг өө өөрөө зодуулах багаж зэвсгээ бариад хүрээд ирлээ алаад өгнө гэхээр нь би зам харахгүй тулж явна гэж хэлээд цагдаа дуудна гээд цаашаа зугтаасан чинь араас тэр цагдаагаа дуудаад ир Цагдаатай чинь хүйс тэмтэрнэ гэж хэлсэн.

Намайг очиход манай бэр надад хандан ээжээ намайг энэ 2 хүн ингээд зодчихлоо шүү дээ цагдаа дуудаад өгөөч гээд байсан. Тэгээд би нүүр лүү харсан чинь нүүр нь битүү цус болчихсон байсан. Тэгээд намайг хурдан дуудаад егөөч гээд байсан. Би тэгээд урд талын .......... гэдэг айлаас утсаар дуудлага өгөхөөр очиход гэрт нэг жоохон охин байсан Манай сүлжээ 22.00 цагаас хойш сүлжээ барьдаггүй гээд утсаар яриулаагүй юм. Тэгээд нэлээд зайтай байдаг айлд очоод би .......... хотын цагдаа руу дуудлага егсөн. Тэгээд дараа нь .......... нартай тааралдсан чинь танайхан бүгдээрээ янхан ......... янхан бөгснүүд, танайхан гуйлгачин биеэ үнэлдэг хятадууд гээд байхаар дугараагүй юм. Тэгээд ....... хүүхдүүд дуудсан. Тэгээд манай хүүхдүүд үүрээр 5 цагийн үед ирсэн. Би харанхуй байсан учраас ......... ингэтлээ зодуулсан гэж бодоогүй байж байгаад шөнө харсан чинь битүү хавдар болчихсон байсан. Тэгээд өглөө дотор нь муухай оргилоо гээд цусаар бөөлжсөн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 123-124 дүгээр хуудас),

5.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 07 сарын 10 ны өдрийн орой 21 цагийн үед манай хадам аав ......... төрсөн дүү .......... эгч, хүү .........., бэр ......., 3 хүүхдийн хамт амрахаар ирсэн. Тэгээд  2023 оны 07 сарын 13-ны өдөр 13-14 цагийн үеэс эхлэн ......... бид 3 нэг шил 05 литрийн хараа архи, 1 ширхэг 075 шок гэдэг виски уусан юм. Тэгээд тэрийгээ ууж дуусгаад дахин нэг экс нэртэй архи задлаад байж байтал  манай найз .........., эхнэр ......... нар ирсэн. Тэгээд тэр 2 нөгөө архинаас нэг хундага уугаад ......... авч ирье гээд явсан. ........ архи уугаагүй. Тэгээд нэг цаг орчмын дараа ...... эхнэртэйгээ, ........... эхнэртэйгээ тэр 4 ирсэн. Тэд нар ирээд надад морь түрүүлсэн гээд морины хишиг шүү гэж хэлээд 1 шил 075 нэртэй Соёрхол архи , чихэр өгсөн. Тэгээд би тэр 2 шил архины нэгийг задлаад ууж эхэлсэн байснаа санаж байна. Тэрнээс хойш яасныг мэдэхгүй, ухаан алдаад тасарсан байсан...” гэсэн мэдүүлэг ( 1-р хх-ийн 126-127 дугаар хуудас),

6.Гэрч ..........  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр оройн 21 цагийн үед миний төрсөн дүү .......... хүүхдүүд нь болох хүү ..........., бэр ........., 3 жижиг ач зээтэйгээ манайд ирсэн. Тэгээд манайд 3 хоносон юм. Тэгээд өнөөдөр уг нь буцах байсан юм. Тэгтэл урьд шөнө зодоон болоод бэр ..........., ......... нар зодсон гэж сонссон. Мөн нөхөр ........... нь зодсон байсан. ........... чих нь цус болчихсон. .......... нүд ам нүүр нь аймаар хавдсан хөхөрсөн харагдсан...

Тэгээд үхэр тугалаа хашчихаад жалгын цаана зодоон болоод байгаа газарт очсон чинь манай охин ............. дагуулаад гэр рүүгээ ирж байсан. Юу болсон гэсэн чинь ........., ........... нар нийлээд .......... эгчийг зодчихлоо гэсэн. ... Тэгээд гэрт ирээд харсан чинь нүүр ам нь аймаар болчихсон байсан. Мөн .......... манай эхнэрийг яагаад зодож байгаа юм гээд очсон чинь бас зодоод явуулсан байсан. Баруун чихнээс нь цус гарсан байсан...” ( 1-р хх-ийн 129 дүгээр хуудас),

7.Гэрч ..........  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 сарын 13-ны өдөр 14-15 цагийн үед ........... нар гал зуухны жижиг гэрт архи ууж байгаа харагдсан. Би хэдэн шил архи уусан талаар мэдэхгүй. Намайг үхэр саахаар гарах үед 17 цагийн үед ........... эхнэртэйгээ, ........... эхнэртэйгээ ирж байсан. Тэгээд тэд нар ууцгаагаад дуулалдаад байсан. Тэгээд үхэр сааж байхад нэг харсан чинь манай хойд айлын .......... гэдэг эмэгтэй ирсэн байсан. Удалгүй явсан. Намайг үхрээс орж ирсний дараа ........, ........... нар хоорондоо маргалдаад байхаар нь юм ярилгүй гараад үхэр тугалаа хашихаар явсан...” ( 1-р хх-ийн 131-132 дугаар хуудас),

8.Гэрч ...........  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...орой харанхуй болох үед 21-22 цагийн үед хонь хашиж байхад ......... гаднаас .......... болон .......... пизда энэ тэр гээд маргалдсан бололтой машинаа асаагаад гэртээ ирсэн. Тэгсэн ........... урагшаа мод руу морьтой давхиад буцаж ирээд тэдний гадаа мориноос уначхаад суугаад байсан. Тэгээд .......... ах миний найз ор гээд гэртээ оруулаад 2.5 литрийн савтай пиво гаргаад ууж байсан чинь хотоос ирсэн гээд танихгүй эмэгтэй орж ирсэн. Тэр хүн орж ирээд .......... ах руу дайраад хэрэлдээд байсан. .......... ах пиво хийгээд өгсөн чинь пивоны чинь шавхрууг уухгүй гээд байсан. Тэгэхэд ....... эгч нөгөө эмэгтэйг аваад гарсан. ......... гадаа нөгөө эмэгтэй гэрийг чинь шатаана гээд орилоод байсан. Анх тэр эмэгтэйг орж ирээд маргаад байхаар нь  би зөрөөд гадаа гарчихсан юм. Тэгээд хаалгаар нэг шагайсан чинь ......... ахын хүү .......... хамраас цус гарчихсан, эгч нь тэврээд аргадаад байж байсан. Нөгөө эмэгтэй гадаа орилоод байгаад байсан чинь .......... ах би нэг гараад ирье гээд гадаа гарсан. Тэгээд гэрийн баруун талд жалганы цаана шуугилдаад зодоон болоод унасан. Тэгээд би гэрийн гадаа гараад тамхи татаад эргээд гэрт орсон. Цагдаа дууд гээд нэг эмэгтэй хүн дуугараад байсан. Би тийш очоогүй учир хэн хэнтэйгээ зодолдсон гэдгийг хараагүй...” ( 1-р хх-ийн 137-138 дугаар хуудас),

9.Гэрч ..........  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13 ны өдрийн 13 цагийн орчимд санагдаж байна. Манай гал зуухны гэрт ............... нар тал шил виски ууж байсан юм. ................ эгч жижиг 1 удаагийн аяганд хийж байгаад кола ундаагаар даруулаад 1 удаа л ууж байсан. Тэгээд ......... эгч бид хоёр хоол унд хийгээд байж байсан. Тэгтэл ......... 2 орж ирсэн. Тэгээд хоол хийж өгөх гэсэн чинь .......... 2-г аваад ирье гээд гараад явсан. Тэгээд нэлээд удаж байгаад ирсэн. Тэгээд .........., ............ нар ирсэн. Тэд нар ирэхдээ манай нөхөрт морь түрүүлсэн гээд нэг нэг шил 0.75 литрийн Соёрхол архи чихэр авчирч өгсөн. Тэр үед виски дууссан байсан учраас тэр авчирсан архийг нь задалж ........., .......... нар архийг уусан. .......... эхнэр .......... архи уудаггүй гээд 2 шил вино оруулж ирээд задлаад ......... эгч бид хоёрт хийж өгсөн бид хоёр уугаагүй. Тэгээд ........., .......... хоёр тэр 2 шил виног уусан. Тэгээд би үхрээ саахаар гараад эргээд ирсэн чинь .......... нар муудалцаад маргаад сууж байсан. Тэгээд би одоо болчихсон байна та нар гэртээ харь гээд гаргасан.

Тэгээд гэрээс гараад гадаа байхад .......... машинаасаа 2,5 литрийн хүрэн савтай пиво гаргаж ирээд уух гэхээр нь би уулгаагүй. Тэгээд тэд нар .......... гэр рүү явсан. Тэгээд явахдаа манай нөхөр .......... чаддаг юм бол араас хүрээд ирээрэй гэж .......... хэлчхээд явахаар нь би нөхрөө хориод байж байсан чинь намайг түлхэж унагачхаад морьтой араас нь яваад өгсөн. Ер нь ......... архи уухаараа дандаа зодуулчхаад байдаг болохоор нь би ......... эгчийг хоёулаа яваад .......... аваад ирье гээд дагуулаад явсан. Очиход .......... гэрийнх нь үүдэнд суучихсан байсан. Тэгээд ......... эгч ......... бос гээд босгож байсан. Би морийг нь барьж авсан чинь манай хүү ирээд морь аваад явсан. Тэгээд ......... эгч бид хоёр .......... сугадаад явж байсан чинь ......... араас янхан гичий гээд орилоод байсан.

Тэгээд араас нь ........... ах ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь ......... өөдөөс нь очоод чи эхнэрээ авах гэж ирээ юу пизда минь гээд барьж аваад нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд би ......... эгчийг салгаад ээжид өгчхөөд .......... ахыг салгасан чинь .......... ирээд ............ ахын подволкноос нь зуурчхаад танихгүй чирээд наашаа явъя гээд байсан. Тэгээд би бүгдийг нь салгаад эгчийг аваад явсан чинь араас ........... бүгдийг нь алчихъя гээд байсан. Тэгсэн. ......... эгч цагдаа дуудна гэсэн чинь цагдаатай чинь бүгдийг нь алж чадна гээд хойноос хөөгөөд байсан. Тэгээд би гэрт орчхоод хойд айл руу явж сумын цагдаа дуудсан. ... ....... ах согтоод унтаж байгаад сэрсэн, .......... нэлээд согтуу байсан. ......... нар их согтуу биш нэлээд халамцуу  байсан. ... Тэр хоёр машинаа унаад явсныг бодвол гайгүй байсан байх. ......... нэлээд согтсон байсан. ......... согтоогүй эрүүл байсан. .......... эгч өдөр вискинээс хойш уугаагүй эрүүл байсан. Бага насны хүүхэдтэй байсан тэрийг нь харах хүн.гүй гээд уухгүй байсан. ... Бид хоёр очоод ......... аваад л явсан. Тэнд хэрүүл маргаан болоогүй...” ( 1-р хх-ийн 148-149 дүгээр хуудас),

10.Иргэн .......... мэдээлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн .......... сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст  2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр бүртгэлийн №178 /1100-3278/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 3 дугаар хуудас),

11. 2023 оны 07 сарын 14-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хх-ийн 56, 7-8-р хуудас),

12.Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №8936 дугаартай дүгнэлтэд:

“............. биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”Ахлах шинжээч эмч ........... ... гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 47-48-р хуудас),

13. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 828 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ

“............ биед тархи доргилт, хамар яс, баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамар, хоёр нүд, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүдээс нь тархи доргилт, хамар яс, баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамар, хоёр нүдний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Харин дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал , зүүн гуя, өвдөг, хүзүүний цус хуралт нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. .......... толгойн КТГ-н зургийг дүрс оношилгооны шинжээчээр уншуулахад баруун ухархайн доод ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хамар хоёр нүд, дагзны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нэмж тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь гараар цохих, хөлөөр өшиглөх аль ч үед үүсэх боломжтой Ахлах шинжээч эмч ...........” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 77-80-р хуудас),

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №9120 дугаартай

“.............  биед хамрын баруун хажуу хананы зөрөөгүй хугарал, баруун гадна чихэнд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мэргэшсэн шинжээч эмч ..........” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 86-87-р хуудас),

            15. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 841 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ

“............. биед учирсан хамрын баруун хажуу хананы зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Баруун гадна чихэнд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Мэргэшсэн шинжээч эмч ..............” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 95-97-р хуудас),

16.Шүүгдэгч .......... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би .......... биед халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин би ....... нийлж ямар нэгэн айлын амгалан тайван байдлыг алдагдуулж тэдгээр айлуудад хохирол учруулсан зүйл байхгүй. Иймд миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн мэдүүлэг,  

 17.Шүүгдэгч .......... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүгдэгч .......... Би тэр айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхгүй байна. Хохирогч ............ биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаас  үйл баримтыг үгүйсгэсэн,эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

 Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: ... Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт үйлдсэн шүүгдэгч ......., шүүгдэгч .......... нарт холбогдох эрүүгийн 2333000520096 тоот хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч ........... нар нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ........ сумын .......... дугаар багийн нутаг “.......” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцааны улмаас ....... нь .......... нь .......... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн уг гэмт хэргийг үйлдэх үедээ ......... нар нь бүлэглэн тухайн “..........” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримт болон шүүх  хуралдааны явцад шүүгдэгч нараас асуусан тодорхой асуултууд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлон тогтоогдож байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч ........... үйлдлийн улмаас .......... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 9120, 841 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч .......... үйлдлийн улмаас ......... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 8936, 828 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тодорхой нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч ........... нарын бусдын биед гэмтэл учруулсан үйлдэл нь өөр цаг хугацаанд өөр өөр аргаар үйлдэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ........., шүүгдэгч .......... нарыг тус бүр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд оруулж байна. Харин хэрэгт гэрч .......... ........... салгах юм болов уу гэсэн чинь ......... эгчийг өшиглөөд л унасан. .......... нар болиоч ........ гээд тойроод байсан. Тэгтэл цаанаас манай нөхөр ........ ирсэн чинь чамайг ч гэсэн алаад өгье гэж манай нөхөр дээр очоод зодоод унасан... гэх, гэрч ...... ...очиход ......... манай бэр ....... дээрээс өмдөө татаад босож байсан. ......... гэдэг залуу хэд хэд өшиглөж байгаа харагдсан... гэх мэдүүлгээр шүүгдэгч ........, шүүгдэгч ......... нар нь бүлэглэж тухайн ...... сум ...... багийн 2 дугаар багийн нутаг “........” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг давхар үйлдсэн болох нь үйл баримтаар нотлон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд оруулж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ........., .......... нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч  нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,783,000 төгрөгийг  нэхэмжилснийг шүүгдэгч ......... төлсөн байна. Шүүгдэгч .......... нь хохирлыг төлөөгүй байна. Шүүх хуралдааны явцад ....... нь надаас болж ийм нөхцөл байдалд хүрсэн тул ......... гаргуулахгүй, хохирлыг би төлсөн гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирлыг шүүгдэгч нар нь тодорхой хэмжээгээр төлсөн байна гэж үзэж байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын тухайд тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон аргачлалын дагуу тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэж байна гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч .......... дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч .......... нарын эрх ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс  шүүгдэгч ........... нар нь бүлэглэж айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар, мөн шүүгдэгч ..........., шүүгдэгч ............. зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллаж яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтээ гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг манай үйлчлүүлэгч бид нар цохисон нь үнэн, хүлээн зөвшөөрч байна гэж байгаа.Хамгийн гол нь  олон нийтийн амгалан тайван байдлыг яаж алдагдуулсан юм бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өмгөөлөгчийн зүгээс тогтоогдоогүй гэж үзэж байна. Яагаад гэхээр хавтаст хэрэгт нийт миний тооцоолсноор 10 хүн хүн байцаалт өгсөн байдаг. 10 хүний 5 хүн нь .............. нарын тал, нөгөө 4-5 хүн нь ........... нарын талд байдаг. Эдгээр гэрч нар ...энд харилцан зодоон болсон гэж мэдүүлдэг. Тухайлбал ........ мэдүүлэхдээ намайг очиход .......... гартаа юм бариад нуусан байсан. Хутга юм уу гэж харсан чинь отвертик байсан. Мөн .......... нь .......... нурууг аптеркаар хатгасан. Би наадахаа хаяач гэсэн чинь хойшоогоо шидсэн гэх мэдүүлэг. Хавтаст хэргийн 143-р хуудас. Гэтэл ........ хавтаст хэргийн 147-р хуудаст юу гэж мэдүүлэг өгдөг гэхээр ........ ирээд ......... руу дайрахаар нь .......... бариад тэгээд барьцалдаж байгаад ........... нь ......... зүүн нүд рүү нэг удаа цохисон. Би салгасан. .......... .......... дээр очоод маргалдаад байсан. ......... гартаа аптерк барьчихсан байсан юм гэдэг. Хавтаст хэргийн 130-131-р хуудаст ........ нурууны ард 1,5x1,5 см зураастай, зүүн хацарт 3x2 см 3 ширхэг зураастай. Хэвлийд 13 см маажигдсан шархтай гэсэн дүгнэлт байдаг. .......... хувьд зүүн нүдний хэсэгт хөхөрсөн байсан. Энэ нь гэрч .......... мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тэгэхээр олон нийтийн амгалан тайван байдлыг энэ хоёр хүн /шүүгдэгч ........./ хоёулхнаа алдагдуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Улсын яллагчийн зүгээс юу гэж үзэж байна гэхээр энэ 2 хүнийг бүлэглэсэн гэж үзээд байна. Тэгэхээр бүлэглэсэн гэдэг нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байна гэдэг нь эргэлзээтэй байна. 2023 оны 05 сарын 08-ний өдрийн Улсын дээд шүүхийн 24 дугаартай тогтоолд “гэмт хэрэгт хамтран оролцох тухай ойлголт нь  олон субъект нийлж гэмт  хэрэг үйлдсэн үйлдэлд субъект тус бүрийг тодорхойлж улмаар эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх тухай ойлголт юм. Бодит байдал дээр хуулиар хориглосон үйлдэл үр дагаварт хүргэх хэд хэдэн этгээд хамтран хувь нэмэр оруулсан нь тодорхой боловч гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тогтооход бэрхшээл бол учирч болно. Өөрөөр хэлбэл субъектүүд санаагаараа нэгдэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу шүүгдэгч тус бүрийн хэргийг гүйцэтгэгч нь тодорхой биш байж болно. Энэ тохиолдолд хамтран оролцогчдын үүргийг нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд тодорхой болно” гэж заасан. Тэгэхээр чухам энэ хоёр хүн яаж хамтарч, яаж бүлэглэж, ямар санаагаар нэгтгэж  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан юм бэ. Өнөөдөр ........ гэдэг хүүхэд өнөөдөр намайг хутга бариад хөөсөн, морьтой байхад хөөсөн гэдгийг хэн нотлоод байгаа юм бэ. Энэ хүүхдээс өөр нотолсон баримт байхгүй. Тэнд байсан 6-7 хүмүүсийн хэн ч ......... хутга барьсан гэдэг талаар ярьдаггүй. Энэ байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч .......... дүгнэлтдээ: Улсын яллагчийн яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч .......... 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ........ сумын ........ дугаар багийн нутаг “........” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар буруутгадаг. Шүүгдэгч ......... болон өмгөөлөгчийн зүгээс энэ зүйл ангид маргадаггүй. Хүлээн зөвшөөрдөг. Харин энэ гэмт хэргийг үйлдэхдээ ....... бүлэглэн тухайн “.......” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон амарч явсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэдэг. Энэ зүйлчлэл дээр бид маргадаг. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг дараах 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Улсын яллагчийн яллах дүгнэлтэд ........ үйлдлийг ........, ....... нарын мэдүүлгийг үндэслэж буруутгадаг. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн нотлогдсон гэж дүгнэхэд үндэслэлгүй, эргэлзээтэй байна. Харин ......... биед гэмтэл учруулсан үйлдэлд тус тусдаа үйлдсэн гэх атлаа энэ 2 хүнийг бүлэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж ярьсан зүйлээ эсрэгээр нь логикийн хувьд тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийн обьектив талын гэмт  хэргийн шинж нь өөрөө нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчөөд бусдад хүч хэрэглэсэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл байхыг шаардаж байгаа юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ........ нарын үйлдэл анхнаасаа энэ хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулах санаа зорилго анхнаасаа байгаагүй. Тус тусдаа субьектив санаа зорилготой. Бусдын биед гэмтэл учруулсан үйлдэл байгаа, энэ нь тогтоогддог. Хоёрдугаарт: ......... нь .......... яагаад цохиж зодох үйлдэл болсон юм бэ гэхээр хүүхдээ өмөөрөөд ........ цохиж зодоод байгаа үйлдэл байгаа. Гэтэл энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийн субьектив санаа зорилго нь ялимгүй зүйлээр шалтаглаж танхайрсан үйлдэл байхыг шаардаж байгаа юм. Тэгэхээр ...... санаа зорилго, ........ санаа зорилго тус тусдаа бусдын биед гэмтэл учруулах санаа зорилготой байсан. Түүнээс биш энэ хоёр хүн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах субьектив санаа зорилго байгаагүй. Мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Мөн энэ ......... гэсэн хүмүүсийн мэдүүлгийг үндэслээд байгаа бол энэ хэрэгт мэдүүлэг өгсөн .................. гэсэн хүмүүсийн мэдүүлгийг яагаад шүүх хуралдааны явцад улсын яллагчийн яллах дүгнэлтэд яагаад үндэслэхгүй байгаа юм. Энэ 5 хүн буруу мэдүүлэг өгөөд нөгөө бусад хүмүүс нь үнэн зөв мэдүүлэг өгч байна гэж үндэслээд байгаа юм. Түрүүн өмгөөлөгч дурдсан энэ ......... мэдүүлгийг хэн нотлоод байгаа юм. Хутга бариад дайрсан гээд байгаа мэдүүлгийг хэн давхар нотлоод байгаа юм бэ энэ нь хэрэгт нотлогдоогүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаад байгаа .......... нарын үйлдэлд ......... нарын биед гэмтэл учруулснаас бусад үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэх юм бол энэ нь магадгүй Зөрчлийн тухай хуулиар танхайрсан зөрчил байж болох юм. Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд “Олон нийтийн газарт, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэж хуульчилсан байгаа. Дээрх .......... нарын үйлдэл нь энэ Зөрчлийн тухай хуульд заасан танхайрах зөрчил юм биш үү. Мөн хэрэгт хохирогчийн алтан гинжийг авсан гэдгийг тогтоогоогүй боловч шүүгдэгч нар хохирлыг барагдуулсан байгаа. Тэгэхээр .......... холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийг гэмт хэргийн  шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч .......... дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн зорилго өөрөө хохирол төлбөртэй холбоотой асуудлыг  шийдвэрлэхэд бас зохицуулсан байдаг. Сэтгэл санааны хохирлыг гаргахаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  шинээр хуульчилсан байдаг.  Шүүх шинжилгээний тухай хуулиар. Энэ хэрэгт тухайн 2 этгээд 2 зүйлчлэлтэй явагдаж байгаа. Өнөөдөр мөрдөгч сэтгэл санааны хохирлыг анкетаар тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7-д шинжээчийн дүгнэлтийг оролцогчид танилцуулна гэснийг өөрөө зөрчсөн. 60 хоногт сэтгэл санааны хохирлын асуудлаар ямар ч ажиллагаа явагдаагүй. 27.8 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг дахин гаргаж өгнө үү. Шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү. Сэтгэл санааны хохирол гэж хэддүгээр зэргээр тогтоож хэдэн төгрөг нэхэмжлэх нь хохирогчийн хувьд ойлгомжгүй үлдээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч .......... дүгнэлтдээ: .......... өмгөөлөгч, улсын яллагч нартай санал нэг байна. Миний хувьд анхнаасаа зүйлчлэл дээр маргаж явсан. Өнөөдрийг хүртэл маргаад явж байна. Үр дүн хараахан гарсангүй. 60 хоногт нэлээд ажиллагаа хийгдчих болов уу гэж бодож байтал хүлээлт талаар боллоо. Нотлогдоогүй гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч нар юм яриад байх юм. Гэрч, хохирогч нарт бүгдэд нь хууль сануулж мэдүүлэг авч байгаа нь өөрөө нотлох баримт болно. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг нэг нэгийнхээ мэдүүлгээр нотлогддог. Давхар гэрчийн мэдүүлэг өөр юугаар нотлогдож байна  гэхээр бусад гэрч, хохирогч нарынхаа мэдүүлгээр давхар нотлогдоод явж байдаг. Олон нийтийн газар танхайрсан гээд байгаа нь энэ хоёрын нэг цаг хугацаанд шүүгдэгч ........., ....... нарын нэг цаг хугацаанд бусдын биед гэмтэл учруулаад байгаа үйлдэл нь өөрөө бүлэглээд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм. Нэг юмны хоёр талаас яриад байх шиг байна. Энэ хоёр нэг цаг хугацаанд .......... нарын биед гэмтэл учруулаад зодоод ёс бус үйлдэл гаргаад байгаа нь өөрөө бусад тэнд байгаа оршин суугч нарын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэж харж байна. Өнөөдөр ......... хувьд эхнэрийн биеийн байдал ийм байна гэж байгаа боловч хэргээ хурдан шийдүүлмээр байна гэж байгаа боловч хохирогч ........н гомдол арилдаггүй. Намайг нөгөө тал мөнгөний хүүхэд гэж хараад байх шиг байна. Гэтэл миний биед сэтгэл санаанд учирчихсан тэр их хохирол, сэтгэл санааны гэмтэл тэр биедээ авсан, нүүрэндээ авсан шарх сорви өнөөдөр энэ хэнд ч хамаагүй юм уу, үнэн зөв хаана байгаа юм бэ. Хэрэв энэ үнэн биш юм бол би худлаа ярьсан дээр арга хэмжээ авхуулж болохгүй юм уу. Үүнийг яагаад шалгахгүй байгаа юм бэ гэсэн асуудлыг дандаа хөндөж тавьдаг. Өнөөдөр скүүтер, аптерк гэж яриад байна. Энэ нь хавтаст хэрэгт ерөөсөө нотлогдоогүй. Тэгэхээр миний зүгээс улсын яллагч болон ........... өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар  тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн

шүүгдэгч .......... нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ........... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл гэж,

  мөн өдөр ........... бүлэглэн тухайн “..........” гэх газарт зусаж байсан айл өрхүүдийн болон иргэдийн  амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”  гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл гэж,

Шүүгдэгч ......... нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ........... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл гэж,

мөн өдөр ............ бүлэглэн тухайн “............” гэх газарт зусаж байсан ойр орчны айл өрхийн гишүүд болон иргэдийн  амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тус тус тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх тус тус дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч .......... бусдын биед хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн .......... бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч .......... бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн ............ бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх  хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь ........... нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжгүй тул энэ үйлдэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь “...Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...” гэх үндсэн шинжээр илэрдэг.

 Өөрөөр хэлбэл: нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдэл байх бөгөөд тус гэмт хэргийн объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр, эсхүл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох, дээрэлхэх, өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзсэн хохирогчид хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, эдгээр үйлдэлд бусдыг өдөөн турхирч татан оруулан хүний халдашгүй, чөлөөтэй байх болон эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэх бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэртэй  байна.

........... нар нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ нэгдэн бүлэглэж зодоон салгахаар ирсэн иргэн  ......... хэл амаар доромжилж насанд хүрээгүй иргэн ......... ална гэж хөөсөн, зодоон болох үед .......... бүгдийг ална Цагдаатай чинь ална гээд хөөсөн үйлдэл нь:

 Насанд хүрээгүй гэрч .........    “........... нь гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд ........ бүгдийг нь ална гээд байсан. Тэгээд .......... ах намайг ална даа гартаа хутга барьчихсан араас хөөхөөр нь би морьтой уул руу зугтсан. “ гэсэн мэдүүлэг,

Гэрч .......... “...Тэгээд гэрт байж байхад манай зээ хүү болох 10 настай .......... гэрт орж ирээд "эмээ .......... гэгчийг хүн зодоод байна хутгалчихсан юм шиг байна гэхээр нь гэрээс 6 настай морь унадаг хүүхдээр зам заалгуулаад нэг мод түшээд ......... гэдэг айлын гадаа буюу гэрээс нь 5 орчим метрийн зайтай газар очсон чинь манай бэр .......... дээрээс ......... гэдэг залуу өмдөө татаад босож байсан, ......... гэдэг залуу хэд хэд өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би юу болж байгаа юм бэ та нар гэсэн чинь намайг өө өөрөө зодуулах багаж зэвсгээ бариад хүрээд ирлээ алаад өгнө гэхээр нь би зам харахгүй тулж явна гэж хэлээд цагдаа дуудна гээд цаашаа зугтаасан чинь араас тэр цагдаагаа дуудаад ир Цагдаатай чинь хүйс тэмтэрнэ гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,

Гэрч ........... “ ...Тэгээд би бүгдийг салгаад эгчийг аваад явсан чинь араас ........... бүгдийг алчихъя гээд байсан. Тэгээд ......... эгч цагдаа дуудна гэсэн чинь цагдаатай чинь бүгдийг алж чадна гээд хойноос хөөгөөд байсан гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. ( 1-р хх-ийн 120-121, 123-124, 148-149,  дүгээр хуудас)

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь  хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодох явцдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй, насанд хүрээгүй иргэн болон бусад иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж ямар ч шалтгаангүйгээр тэдэн рүү чиглэсэн, доромжилсон заналхийлсэн, хөөсөн үйлдэл нь нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ.

   Иймд ............. нарт холбогдох “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч .......... хохирогч Б........... дээр гарч өмдөө шувталсан  үйлдлийг шалгахад өөр гэмт хэргийн шинжгүй байна.

Прокуророос ........., .......... нарын  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч .............. нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,782,106 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ........... нь 2024 оны 03 дугаар сарын 10-ний өдөр ............ нарт хохирлын мөнгө 1,783,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Гэмт хэрэг гарах үед  хохирогч ....... хүзүүнд зүүсэн байсан  алтан гинжийг шүүгдэгч ..........  татаж авсан гэж 13,800,000 төгрөгийг   нэхэмжилжээ.

Хохирогч ............ нэхэмжилсэн 13,800,000 төгрөгийг шүүгдэгч .......... сайн дураараа нөхөн төлсөн болно. Энэ талаар талууд маргахгүй байгаа болно.

   Хохирогч ............ нарт хөнгөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг “нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлд заасан дагуу нөхөн төлбөр гаргуулан  шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв .

 Шүүгдэгч нарын гэм хор учруулсан нөхцөл байдал, гэмтлийн зэрэг, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн сэтгэлзүйд нөлөөлсөн сөрөг үр дагавар зэргийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар  ........... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3,960,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж хохирогч .......... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 2,640,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж хохирогч ............ олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ............. нар нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогч .......... нарт хөнгөн гэмтэл учруулсны дараа тэднийг салгахаар ирсэн болон ойрхон байсан иргэдийг  ямар ч шалтгаангүйгээр доромжилж, хөөсөн үйлдэл тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байна.

 Дээрх гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 Хохирогч ........... нар  олон нийтийн амгалан тайван байдал алдуулах буюу Эрүүгийн тусгай ангийн 20. 16 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэргийн хохирогч нар биш тул  энэ гэмт хэргийн  улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шүүгдэгч нараас шаардах эрхгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ............. нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг тус тус   үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч .......... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ............ 02 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч .......... 02 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч .......... 2 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч .......... 2 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ........... оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 02 жил 04 сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ......... оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 02 жил 04 сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суух газраар хязгаарлаж, шүүгдэгч ..................... аймгийн ...... сумаас, шүүгдэгч .......... ..... аймгийн ......... сумаас гарах хязгаарлалтыг тогтоох саналыг шүүхэд оруулж байна. Сая шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой дурдсан учраас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Хохирол төлбөр төлөгдсөн байна. Харин сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулах зүйтэй. Хуулийн дагуу шийдсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Шүүгдэгч ..........  нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхээс шүүгдэгч ............ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа ойлгож мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт өмгөөлөгч нарын хувьд онолын хувьд мэтгэлцсэн байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д шүүгдэгч нарыг 1 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Учирсан хохирлыг нөхөн төлсөн. Эрүүл мэндийн хохирлын хувьд 1,780,000 төгрөг төлсөн. Алтан гинжний 13,800,000 төгрөгийн хохирлын нөхөн төлсөн. Шүүхээс заасан сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч .......... нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь элэгний өвчтэй. 3-16 насны 3  хүүхэдтэй. .......... хувьд мөн эхнэр, 5-13 насны 3 хүүхэдтэй. Хөдөө мал маллаж амьдардаг. .......... хувьд ......... аймгийн .......... суманд нүүрсний уурхайд ажиллаж байх учир зорчих эрхийг хязгаарлах ял дээр харгалзаж үзэхийг хүсэж байна гэж,

 Хохирогчийн өмгөөлөгч нар: Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул ял шийтгэлийн тал дээр санал алга байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэж тус тус дүгнэлт гаргав.

Шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан учирсан материаллаг хохирлыг  сайн дураараа нөхөн төлсөн, хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх, байдалд харгалзан үзсэн ба ......... нарт  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогч шүүгдэгч нар шалтгаангүй  архидан согтуурсан, хохирогч ......... шүүгдэгч ........... хүүхдийг скүүтэрээр цохисон зэрэг байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. (3-р хх-ийн 134-141-р хуудас),

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........

 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт    зааснаар   нийгмийн хэв журмын бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдэхэд ........... үйлдэл оролцоо их байсан тул ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 жил 02 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил, 06 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 07 сарын хугацаагаар тогтоосон болно.

Шүүгдэгч .......... оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ......... аймгийн ........ сумын нутаг дэвсгэр, мөн ......... аймгийн .......... сум “.........” ХХК-ний ........ нүүрсний уурайд ирж, очих маршрутаар тогтоож,  шүүгдэгч .......... оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ........... аймгийн .........сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ........... нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  ......... дангаараа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд эмчилгээ замын зардалд 1,782,106 төгрөг хохирогч ........... нарт төлсөн ба ........... төлсөн  алтан гинжний үнэ 13,800,000 төгрөгөөс  3000,000 төгрөгийг ......... төлөлцсөн гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ........... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.......... овогт .......... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, .......... бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2........ овогт .............. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, ............. бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 жил 02 сарын хугацаагаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил, 06 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жил 07 сарын хугацаагаар тогтоосугай.

7.Шүүгдэгч .......... оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ......... аймгийн ........ сумын нутаг дэвсгэр, мөн ......... аймгийн .......... сум “............” ХХК-ний ......... нүүрсний уурхайд ирж, очих маршрутаар тогтоосугай.

8.Шүүгдэгч ......... оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг ........ аймгийн ......... сумын ........ сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг .......... нарт мэдэгдсүгэй.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар .......... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3,960,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж хохирогч ........., ............. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 2,640,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж хохирогч ......... олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай  нэхэмжилсэн хохирогч .......... нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

11.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, хэрэгт ирсэн дүрс бичлэгийн СД-2 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

12.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .........., .......... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА