Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 136/ШШ2021/00174

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 136/ШШ2021/00174

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:......... тоотод оршин суух, Б /РД:........ /-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ....... тоотод оршин суух, С/РД:........./-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б миний бие нь 2006 онд Улаанбаатар хотод 032 дугаар ангид цэргийн алба хааж, Стэй танилцсан. 2007 онд халагдаж ирээд 7 хоноод буцаж яваад С-ийг авч ирж гэр бүл болж, 2009 онд гэр бүлээ батлуулсан. Гэр бүл байх хугацаанд 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин Т /...../ мөн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү М/...../ мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин М/..../ нар төрсөн. Манай эхнэр С нь анх суусан цагаасаа эхлэн дарамтлан, үргэлж хэрүүл маргаантай амьдарсаар ирсэн. Цэргээс халагдаж ирээд Эрдэнэ суманд амьдарч байсан. Эхнэр С нь миний мал, эд хөрөнгө бүгдийг зарсан. Би өөрөө хорт зуршил огт хэрэглэдэггүй. Би 12 жил эхнэр хүүхдүүдээ тэжээж, малаа маллаж, ажил хийсээр ирсэн. Бүх мал, эд хөрөнгийг маань зарсан учир Сайншандад ирж ажилд орсон. Бүх зүйлийг маань үрэн таран хийж үргэлж дарамталж байдаг нь хэцүү байна. Одоо ч С нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд сумаас ирэн хамт байж байна. Энд ирээд мөн л би өөр хүнтэй болсон одоо чамаас сална гэж дарамталсаар л мөн л хэрүүл маргаан хийж доромжлогдон хөөгдөж байна. Иймд бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б миний бие 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Улаанбаатар хотод 032 дугаар ангид цэргийн алба хааж, Стэй 2008 онд гар утсаар танилцсаж мессэж бичиж танилцсан. Цэргийг албанаас халагдаж ирээд 9 хоноод буцаж явж, Сэг гэртээ авчирч гэр бүл болсон. 2009 оны 05 дугаар сараас мал, аж ахуйн хөдөлмөр эрхэлж, хөдөө 10 гаруй жил хамтдаа мал маллаж амьдарсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу орж ачаанд орж, ахуйн амьдралаа дээшлүүлэх зорилгоор ачгаагаа ачиж явахад намайг гэр бүлээс гадуурх харилцаатай болсон гэх өрөөсгөл ойлголттой болсон. Би хэлэхдээ ачааны халтайсан намайг хэн ч тоохгүй болохоор гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй гэж тайлбарладаг байсан. Тэр үеэс намайг гэрээс хөөж, туудаг болсон. Би өөрийн каргоны байгууламждаа 7 хоногоор хонодог болсон. Үл ойлголцлоос болж 2020 онд Төв аймгийн Заамар суманд ажил хийж байгаад ирсэн боловч зан харилцааны таарамжгүй байдлыг улмаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүүгээ аваад Сайншанд руу ирэхэд миний араас 2 охиноо таксинд суулгаж явуулсан байсан. Би гурван хүүхэдтэйгээ эгчийндээ 1 сар гаруй хугацаанд хамт амьдарч байсан боловч эгчийн хүүхдүүд манай хүүхдүүдтэй зан харилцааны улмаас таарамжгүй байсан тул өөрийн гэрээ авч ирсэн.  Өглөөний 09 цагт Замын-Үүд сум руу орж, оройн 18 цаг хүртэл эхнэрээ хүрээд ирэх болов уу? гэж хүлээсэн боловч ирээгүй. Гэртээ ирэхгүй байсан болохоор гэрээ буулгаж өөрийн гэх эд зүйлсээ авч ирсэн. Эхнэр маань  2020 оны 12 дугаар сард Сайншандад ирэхэд нь өнөөдрөөс эхэлж чамтай маргалдахгүй би эгчийндээ очиж хонолоо, чи гэртээ хүүхдүүдтэйгээ хамт хоночих гээд эгчийнх рүүгээ явж хоносон. Хоёр хоногийн дараа ирэхэд дахин маргаан үүссэн. Маргаан үүссэн шалтгаан нь би эхнэрээ өөрөөсөө уучлалт гуйлгах зорилготой байсан. Гэтэл намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаж,  хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна гэжээ.

Хариуцагч С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцаж, 2009 оны 03 дугаар сард тусдаа гарч, 2010 оны 09 сарын 10-ны өдөр охин Т, 2014 оны 06 сарын 23-ны өдөр хүү М, 2017 оны 11 сарын 15-ны өдөр охин Мнар төрсөн. Цаашид хамт амьдрах боломжгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, харин өөрийн ажил, хөдөлмөрөөрөө далимдуулж гэрээсээ олон хоногоор явах болсон. Нэхэмжлэгч надад хэлэхдээ надад Төв аймагт 1 хүүхэдтэй эмэгтэй байдаг, би хамт амьдарч байгаад ирсэн. Нэхэмжлэгч нь одоо хамтран амьдрагчтай болсон. Хамтран амьдрагчтайгаа хамт амьдрахдаа хүүгээ өөрийн асрамжид авна гэж явсан боловч хамтран амьдрагч нь миний хүүг шоглодог юм шиг байна лээ. Одоо 3 хүүхэд миний асрамжид байгаа. Хүүтэйгээ ярих гэхлээр Бгийн хамтран амьдрагч нь гар утсаар ч яриулдаггүй. Ийм нөхцөл байдалд амьдармааргүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах саналтай байна. Би хоорондоо ярилцаж би 2 охиноо өөрийн асрамжид авч, хүүгээ Бгийн асрамжид үлдээхээр тохиролцсон. Хүү маань өөрөө аавынхаа асрамжид үлдэх санал гаргасан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б хариуцагч С нар нь 2008 оны 11 сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 10 сарын 30-ны өдөр гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2010 оны 09 сарын 10-ны  өдөр охин Т, 2014 оны 06 сарын 23-ны өдөр хүү М, 2017 оны 11 сарын 15-ны өдөр охин Мнар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдыг эвлэрүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж, эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй, гэрлэлтийг хэн аль нь цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Б хүү М-гөөрийн асрамжид, хариуцагч С охин Т, Мнарыг өөрийн асрамжидаа авахаар зохигчид шүүх хуралдаан дээр тохиролцож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлйн 14.5-д заасныг баримталж дээрх тохиролцооны дагуу хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б нь хүү Мд тэтгэлэг нэхэмжлэхгүй, харин С нь охин Т, Мнарт эцэг Бгээс тэтгэлэг гаргуулна гэж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар, тэтгэлэгийн хэмжээг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасны дагуу охин Т, охин Мнарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Бгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б нь хариуцагч С-ийгхүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг /207,400х12=2,488,800/ төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 54,771 төгрөгийг Бгээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэс 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Бд олгож шийдвэрлэлээ.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1.         Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дах хэсэгт зааснаар Б /РД:ЕН88061211/, С/РД:ЛЕ89032302/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Т-г /РД:...../, М-г /РД:..../ нарыг эх Ж-н асрамжид, М-н /РД:...../ эцэг Бгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь  хэсэгт зааснаар охин Т, Мнарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон сар бүр эцэг Б гээр тэжээн тэтгүүлсүгэй.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Сд үүрэг болгосугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б нь хариуцагч С-ийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 54,771 төгрөгийг Б.Бясмбасүрэнгээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэс 70,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Бд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ