| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/02889/И |
| Дугаар | 101/ШШ2018/02691 |
| Огноо | 2018-08-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2018/02691
| 2018 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2018/02691 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, 603 байр, 1 тоот хаягт байрлах К Э ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байр, 20 тоот хаягт оршин суух, Хайнзан овогт Шаарийбуугийн Б /регистрийн дугаар /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,295,102.92 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заагдсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К Э ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч ББСБ нь иргэн Ш.Б тай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ-17/005 тоот зээлийн гэрээ, мөн өдөр БГ-17/005 тоот Барьцааны гэрээ-нүүдийг тус тус байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Мөн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөг НГ-17/006 тоот нэмэлт гэрээ байгуулан нэмж 15,00,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл дахин зээлдүүлсэн. Үндсэн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. ЗГ-17/005 тоот Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцх нэмэгдүүлсэн хүү тооцож 669,709 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,524,471.53 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3,348,543.31 төгрөг, НГ-17/006 тоот Нэмэлт гэрээнд тооцсон нэмэгдүүлсэн хүү 783,778 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 120,178,932.21 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3,918,888.87 төгрөгийн хамт нийт 25,424,322.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус ББСБ нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч иргэн Ш.Б аас 25,424,322.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18/001 тоот эвлэрлийн гэрээ байгуулж 5 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон хэдий ч уг гэрээг шүүхэд хүргүүлээгүй.
Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ-17/005 тоот зээлийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн НГ-17/006 нэмэлт гэрээнүүдийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустлах зээлийн хүү нийт 1,558,984.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 311,795.65 төгрөг, нийт 1,870,780 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Хариуцагч Ш.Б аас нийт 27,295,102.92 төгрөгийг гаргуулж, мөн үндсэн нэхэмжлэлийн дагуу барьцааны гэрээнд заагдсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Харицуагч Ш.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К Э ББСБ ХХК нь хариуцагч Ш.Б т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 27,295,102.92 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээнд заагдсан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
К Э ББСБ ХХК болон иргэн Ш.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ-17/005 тоот зээлийн гэрээ, мөн өдөр БГ-17/005 тоот Барьцааны гэрээ-нүүдийг тус тус байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Мөн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөг НГ-17/006 тоот нэмэлт гэрээ байгуулан нэмж 15,00,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл дахин зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, нэмэлт гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..,
453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж төгрөгийг 27,295,102.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Э ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, талуудын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БГ-17/005 тоот Зээлийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Б ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, 64 дүгээр байр, 20 тоот хаягт байрлалтай 44,99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалт бүхий, Ү-2204084450 дугаарт бүртгэлтэй №000548366 дугаар гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ш.Б аас нийт 27,295,102.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К Э ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БГ-17/005 тоот Зээлийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Б ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, 64 дүгээр байр, 20 тоот хаягт байрлалтай 44,99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалт бүхий, Ү-2204084450 дугаарт бүртгэлтэй №000548366 дугаар гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,154.09 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 400,154.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К Э ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА