| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/04360/И |
| Дугаар | 101/ШШ2018/03504 |
| Огноо | 2018-11-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2018/03504
| 2018 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2018/03504 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А гаргасан,
: Улаанбаатар хот, ѿ 俿, 5 , -3 хаягт байрлах шүүхийн газарт ,
Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ХТ2018/00154 тоот тогтоолоор тус хэргийн хариуцагч Б.А-аас 21,339,980.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.
Энэхүү тогтоолыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж, төлбөр төлөгч буюу өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Тухайлбал, барьцаа хөрөнгө болох 28 м.кв талбайтай байшинг 42 м.кв талбайтай гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр талбайн хэмжээг ийм зөрүүтэй хэмжсэн болохыг тодорхой дурьдаагүй байна.
Түүнчлэн тухайн байшингийн өнөөгийн зах зээлийн үнэ 45,000,000.00 төгрөгөөр худалдагдаж байхад 25,300,000.00 төгрөгөөр үнэлсэн байна. Уг байшин байршлын хувьд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой газар байдаг, хажуу айлын хүмүүс байшингаа дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар ажиллуулдаг.
Иймд, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2128 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ХТ2018/00154 тоот тогтоолоор хариуцагч Б.А-аас 21,339,980.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн
Уг шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг манай байгууллага гүйцэтгэж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, хаягт байрлах хувийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар болсон.
Бид, энэхүү барьцаа хөрөнгийг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар талуудаас үнийн санал авахад өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний М ХХК-иар гүйцэтгүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ба дүгнэлтийн үнэн зөвийг томилогдсон шинжээч хариуцахаар зохицуулсан байдаг.
Тус компанийн гаргасан дүгнэлтэд маргааны зүйл болсон хувийн орон сууцыг бодитоор үнэлсэн. Иймд, манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
нь:
Нэхэмжлэгч Б.Ааас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/02524 тоот шийдвэрээр нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан хариуцагч Б.Аад холбогдох 36,032,145.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2128 тоот магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 29-32-р хуудас/.
Гэвч Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ХТ2018/00154 тоот тогтоолоор хариуцагч Б.Ааас 21,339,980.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-нд олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, хаягт байрлах 689 м.кв талбайтай газар болон 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болжээ /х.х-ийн 33-35-р хуудас/.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2018/06139 тоот захирамжаар дээр дурьдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр болж, уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн байна /х.х-ийн 25, 26-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, хаягт байрлах 689 м.кв талбайтай газар болон 28 м.кв талбайтай хувийн орон сууцыг нэхэмжлэгч Б.А өмчилдөг ажээ /х.х-ийн 39, 40-р хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн баримтаар тус байгууллага төлбөр төлөгч Б.Ааас 21,339,980.00 төгрөг гаргуулж, төлбөр авагч С ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 18260866 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгджээ /х.х-ийн 36-р хуудас/.
Улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч Б.Аад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, түүнтэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн байна /х.х-ийн 10-13, 37-38-р хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заажээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч болон өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Аад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, хаягт байрлах 689 м.кв талбайтай газар, мөн 28 м.кв талбайтай хувийн орон сууцны үнийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдэл өгч, ийнхүү өгөөгүй учраас шинжээч томилох тухай тогтоол гаргажээ /х.х-ийн 46, 47, 49-р хуудас/.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 201 тоот тогтоолоор дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохоор М ХХК-ийг томилсон ба тус компанийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар барьцаа хөрөнгийг 25,300,000.00 төгрөгөөр үнэлсэн байна /х.х-ийн 51-75-р хуудас/.
Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, газар болон хувийн орон сууцыг тус тусад нь үнэлж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн хашаа, байшинг очиж үзээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна /х.х-ийн 70-75-р хуудас/. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн дүгнэлтэд уг үнэлгээг ямар эх сурвалж үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-д тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Хэрэв нэхэмжлэгч Б.Аын зүгээс хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг үл хөдлөх хөрөнгийн үнийг 45,000.000.00 төгрөгийн ханштай гэж маргаж байгаа тохиолдолд үүнийг баримтаар нотлох ёстой.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт болон нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй ба нэгэнт хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг 177 177.1.-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд .
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Аын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гал түймрийн улмаас шатсан, буцааж шинээр барихад хандив өгсөн холбогдох хуулийн этгээдийн тодорхойлолт байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ХТ2018/00154 тоот тогтоолд тус үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, шинжээч М ХХК-ийн үнэлгээнд хувийн орон сууцны талбайн хэмжээг 49.1 м.кв талбайтай гэсэн боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулж байгаа ажээ.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Аын гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, цайз 32а гудамж, хаягт байрлах 689 м.кв талбайтай газар болон 28 м.кв талбайтай хувийн орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2018/17466 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
د Б.МАНДАЛБАЯР