| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0067/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0067/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** , Эрүүгийн хуулийн тусгай ангийн.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт овогт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000843 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын1-ний өдөр хүлээн авч025 оны 02 дугаар сарын1-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,******* овогт******* (РД: ), -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-нд ажилтай, ам бүл , , хамт аймгийн сумын дугаар баг дугаар хороолол тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн020 оны 3 дугаар сарын0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
2.Монгол Улсын иргэн,******* овогт******* (РД: ), -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-нд ажилтай, ам бүл , , , хамт аймгийн сумын баг тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
3.Монгол Улсын иргэн, овогт (РД: ) -ны өдөр аймгийн суманд төрсөн,6 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , , хамт аймгийн сумын баг тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт, шүүгдэгч******* нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Би Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Хурлын дараагаар төлж барагдуулах болно. Хохирогч нь баримтгүйгээр19,000 төгрөг, эмчилгээний төлбөрт,065,000 төгрөг, нийтдээ 3,839,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн эмчилгээний зардалд 600,000 төгрөг төлсөн. Шүүхээс тогтоох хохирлыг төлж барагдуулна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Эргүүлээд өгөх гэж бодсон. Анх би *******аас гар утсыг нь авч өгсөн. Гэтэл эргээд гар утас нь алга болсон. Тухайн үед гар утсыг нь хэн авсныг би мэдээгүй. Гартал авсан байсан. Эргүүлээд өгчих онигоо гэж хэлтэл өгөөгүй. Маргааш нь захын ломбардад тавьсан. Уусан байсан учраас сайн санахгүй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: “Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надаас их хэмжээний цус гарсан. Угааж цэвэрлээд өглөө нь би цагдаад мэдүүлэг өгсөн. Миний 3 шүд гэмтэж уруул цоорч язарсан учраас аймагт би-8 хоногийн хугацаанд боолт хийсэн. Мөрдөн байцаалт дуустал аймагт2 хоногийн хугацаанд байсан. Нэхэмжилж буй зүйл гэвэл шүдний эмчилгээний зардалд,065,000 төгрөг, мөн буудал үнэтэй байхаар нь би саунд0 гаруй хоногийн хугацаанд байсан. Үүнээс улбаалж баримттай болон баримтгүй зардал гарсан. Шүдний эмчилгээний зардлыг одоогийн байдлаар хийлгээгүй байгаа. Баримтаар85,000 төгрөг болон баримтгүйгээр19,000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа. Шүүгдэгчийн зүгээс хохиролд 600,000 төгрөгийг өгсөн. Үүнийг дээрх мөнгөнөөс хасаж тооцно. Баримтгүй19,000 төгрөгийн зардал нь ямар учиртай юм бэ гэхээр саунд байрласан мөн хоол унд идсэн зардал болно.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь хохирогч ****** ширхэг монетон бөгж, маркийн гар утсыг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,450,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нийтдээ 1,450,000 төгрөгийн хохирол учирсан. Дээрх үнийн дүнгийн эд зүйлс болох ширхэг монетон бөгж, маркийн гар утсыг биет байдлаар эвдрэл гэмтэлгүйгээр хохирогчид буцаан олгосон байгаа учир шүүгдэгч ******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшлийн маркийн гар утсыг шилжүүлэн авсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч00,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн гар утсыг иргэний нэхэмжлэгч биет байдлаар буцаан авч хохирогчид олгосон тул бусдад төлөх төлбөргүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эмчилгээний төлбөрт баримтаар55,000 төгрөг, баримтгүйгээр19,000 төгрөг, нийт 1,474,000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн ирээдүйд гарах эмчилгээний төлбөрт,065,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Шүүгдэгчийн тухайд шүүхийн шатанд орж ирэхээс өмнө нь хохиролд 600,000 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогддог. Баримтаар нэхэмжилсэн55,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг нь төлж барагдуулсан тул үлдэгдэл 355,000 төгрөг, үүнд аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 108,332 төгрөг нийтдээ63,332 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогчын тухайд баримтгүйгээр нэхэмжилсэн19,000 төгрөг, ирээдүйд гарах,065,000 төгрөг тус тус баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх гаргах эрхийг нь нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна.
Шүүгдэгч******* нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ****** өмгөөлөгч И.Атарбямба дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн мэдүүлсэн, маргаж мэтгэлцдэггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг...” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гар утасны хохирол төлөгдсөн. Хохирогчийн 3 шүд хөдөлсөн, уруул язарсан гэмтэл үүссэн байдаг. Дээрх гэмтлийг эмчлүүлэхэд нийт 3,839,000 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогчийн зүгээс гаргасан. Баримттай зардал55,000 төгрөг, баримтгүй19,000 төгрөг, нийт 1,774,000 төгрөг байгаа. Дээрх төлбөр нь юунд зарцуулагдсан зардал бэ гэхээр сауны газарт үйлчлүүлсэн байдаг. Хохирогч маань эмчилгээний үйлчилгээнд зарцуулсан уу гэж үзэхэд биш байдаг. аймагт байрлах газаргүй учраас буудал үнэтэй байх тул саун хоносон гэх тайлбарыг хохирогч мэдүүлсэн байдаг. Дээрх гарсан зардлыг хохиролд тооцон нэхэмжилдэг. 1,774,000 төгрөгийн зардлыг шууд төлөх бодит зардал биш гэж үзэж байна. Шүд эмчлүүлэх зардалд,065,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүнийг бодит зардал гэж үзэн хохиролд 600,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь одоогийн байдлаар,065,000 төгрөгийн эмчилгээг хийлгээгүй байгаа. Эмчилгээгээ хийлгэсний дараагаар шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулна. Эрүүл мэндийн даатгалын зардлыг төлж барагдуулах болно...” гэв.
Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******* ,******* ,******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь024 оны 10 дугаар сарын9-ний өдөр3 цагийн орчимд аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” зочид буудлын тоот өрөөнд хамт байсан ширхэг монетон бөгж, маркийн гар утсыг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,450,000 төгрөгийг хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн дахь тал/,
Хохирогч бичгээр гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,
Яллагдагч *******аас ширхэг монетон бөгжийг хүлээн авч хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/,
Хохирогч : “...2024 оны 10 дугаар сарын9-ний өдөр 13 цагийн орчимд найз “ ” гээд буудалд байна хүрээд ир гээд очсон юм. Буудалд очоод болон найзтай нь хамт 1 шил 0,5 литрийн Агар нэртэй архи уучхаад согтсон байсан.Тэгээд би тухайн буудлаас гараад гадаа үл таних залуутай хэрэлдэж байгаад тухайн залуугаа дагаад өрөөнд нь орсон. Өрөөнд нь ороод тухайн өрөөнд байсан залуучуудтай хэрэлдээд байснаа санаж байгаа. Тэгээд би тэр өрөөнд тэр залуучуудтай ууж байгаад тасраад хэсэг зуур унтчихсан байсан. Тэгээд сэрээд утсаа үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Мөн миний хуруунд байсан ширхэг монетон бөгж байхгүй байсан. Би тухайн үед хажууд байсан 3 залууг "миний гар утас, бөгжийг өг” гэсэн чинь гэх нэртэй залуу нь “...угаасаа саяны залуу бөгж, гар утсыг чинь аваад явсан, наад хоёроос чинь гарцаагүй...” гэж хэлээд гарч яваад миний гар утсыг авч ирсэн. Би гэх залуугаас бөгж яасан бэ гэсэн чинь тэрийг мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би тухайн үед цагдаа дуудсан. Ингээд удалгүй нөгөө хоёр залуугийн нэг нь орж ирээд “...бөгж, утсыг чинь тавиад тоглочихсон...” гэж хэлсэн. Тэгээд бид нарыг сууж байхад удалгүй цагдаа орж ирсэн, цагдаа ирэхээс өмнө миний бөгжийг авсан гээд байсан залуу түрүүлээд явсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн3-24,6 дахь тал/,
Гэрч : “...уугаад сууж байхадын гурван дүүгийн нэг нь гаднаас үл таних эмэгтэй хүн дагуулаад орж ирсэн.... Удалгүй гурван дүү нь өрөөнөөс гарсан. Дараа нь тухайн эмэгтэйтэй буудлын өрөөнд үлдэхээр болоод намайг гараад байж бай гэхээр нь би гарахдаа тухайн эмэгтэйн гар руу нь харахад гартаа ширхэг бөгжтэй байсан. Тухайн хоёр бөгжний нэг нь сүйн бөгж байх шиг байсан. Удалгүй би эргэж өрөөнд орсон чинь тухайн эмэгтэйн бөгж нь байхгүй байхаар нь руу толгойгоо дохисон чинь намайг "Чимээгүй, чимээгүй би мэдэж байна" гэж хэлсэн. Ингээд нөгөө эмэгтэйгын 3 дүүгийнх нь хамт буудлын өрөөнд үлдээгээд битой хамт0 д байдаг караоке руу явсан. Явж байх замдаа надад хандан "Жижиг бөгжийг нь андаа чи авах уу” гэхээр нь би "лай лай би тэгж хүний юм авахгүй, чи дараа нь асуудалд оров оо хүний юм өгөөч ээ" гэсэн чинь би мэдэж байна аа гэж хэлээд караоке орсон. Бид караоке ороод сууж байсан чинь гаднаас нөгөө үлдсэн 3 залуугийн нэг нь орж ирээдтой хамт буланд очиж юм ярьж байгаад халааснаасаа юм гаргаж ирээд нөгөө дүүд өгсөн. Бигоос юу болов гэж асуухад "Нөгөө хүүхэн сэрчхээд утсаа нэхсэн гэнээ. Би сая утсыг нь өгөөд явуулж байна" гэж хэлсэн... Битай тэр өдрөөс хойш уулзаагүй... Ямартай ч миний мэдэхээр тухайн эмэгтэй гар утсыг нь авсан байж байгаад караоке ороод буцаагаад өгсөн. Дараа нь хохирогч эмэгтэйн танил найз нь гээд манай 10 жилийн нөгөө ангийн гэх эмэгтэй найз нь над руу холбогдоод " та нар нэг бөгжний асуудалтай байгаа юм биш үү. Энэ асуудлаа зохицуулаач ээ гэхээр нь битай утсаар холбогдоход "Би буудалд очоод нөгөө 3 дүү үл таних эмэгтэйн хамт буудалд дахиад хоносон юм шиг байсан. Тэгээд тэр шөнөдөө тухайн эмэгтэйн гар утас дахиад алга болсон гэжтай утсаар ярихдаа мэдсэн. Би тухайн шөнөдөө тэр буудалд нь дахиад очоогүй, караокеноос салаад харьсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн6-58 дахь тал/,
****** гэрчээр өгсөн: “...Дархан сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй буудлын дугаарын өрөөнд... , хоёр утсаар яриад араас ирсэн тэгээд дөрвүүлээ ууж байтал... ахын найз гэх ах орж ирээд бид нартай танилцаад сууж байхад удалгүй гаднаас нэг 30-35 орчим насны эмэгтэй нэлээд согтчихсон бараг тасарчихсан орж ирээд бид нартай цуг суумаар байна гэсэн... , ах хоёр бид хоёрыг “та хоёр гарч бай” гэхээр нь суугаад унтах гэж байтал сүүлдээ , ах хоёр уурлаад байхаар нь бид хоёр гарсан. Тэгээд0-30 минут орчим болж байтал , ах хоёр гарч ирээд “дүү нар руугаа оччихоод ирье” гээд явсан бид хоёр яваад ортол нөгөө эмэгтэй орон дээр унтаж байхаар нь сэрээгээд хажуу талын 104,105 дугаартай өрүү рүү нь оруултал буудал дотор орилоод яваад байсан тэгээд бид хоёр унтаж байтал нөгөө эмэгтэй гэнэт манай өрөөнд орж ирээд бид хоёрыг татаж сэрээгээд миний гар утас, болон монетон бөгж гээд нэхээд байсан... улаан гэртэй гар утас ахад байсан би харсан гээд ахын “ ” гэсэн фейсбүүк чат руу нь залгатал ах аваад “380 айлын энд ууж байна ирээд гар утсыг нь аваачаад өгчих” гэсэн тэгээд манай найз яваад ахаас гар утсыг нь авчраад тухайн эмэгтэйд өгсөн тэгээд өрөөндөө ороод байж байхад нөгөө гар утсыг нь өгсөн эгч тэр буудлаар орилоод яваад байсан удалгүй дахин манай өрөөнд орж ирээд “одоо монетон бөгжөө авъя” гэсэн тэгэхээр нь ах руу хэлтэл ах ганцаараа ирсэн тэгээд “би чиний монетон бөгжийг барьцаанд тавиад тоглоод алдчихсан” гэсэн.... Би гар утсыг нь бол анзаарсан. Улаан гэртэй маркийн гар утас байсан, бөгж бол ёстой анзаараагүй... гэхдээ сүүлд нь ах нэлээн халчихсан би авчихсан, барьцаанд тавиад тоглочихсон гэж хэлж байхыг бол сонссон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
****** гэрчээр өгсөн: “...“ ” нэртэй буудлын дугаарын өрөөнд ороход , ах хоёр нэг шил 0,75 литрийн хэмжээтэй “Агар” нэртэй архи уугаад сууж байсан... удалгүй нэг ах орж ирээд гэж өөрийгөө танилцуулаад бид нар архиа ууж дуусгаад... гаднаас 30-35 орчим насны эмэгтэй орж ирсэн удалгүй ах ах хоёр бид хоёрыг дэлгүүр рүү нэг архинд яваад ир гэсэн тэгээд суугаад байж байтал ах ах хоёр уурлаад дэлгүүр ороод над руу залга гэсэн. ...тэгээд бид хоёр буудал руугаа очтол ах буудлын үүдэн дээр тамхи татаад зогсож байсан... ах өөрийнхөө утаснаас гадна нэг улаан өнгийн гэртэй гар утас барьчихсан байсан. Бид хоёр буцаад өрөөндөө ортол ах нөгөө эмэгтэйтэй хамт байсан нөгөө эмэгтэй нь тасарчихсан бололтой байсан ах “дүү нар түр ингээд байж бай би яваад дүү нар дээрээ оччихоод ирье”... гээд явсан. Удалгүй нөгөө тасарчихсан байсан эмэгтэй сэргэж босож ирээд миний гар утас хаана байна гээд орилоод байхаар нь би гэнэт ах гартаа улаан өнгийн хавтастай утас барьчихсан өөрийнхөө гар утсаар хүнтэй ярьж байсан нь бодогдоод ах руу фейсбүүкээр залгаад ярьтал... ахад нь байна0-н эндээс ирээд авчих гэсэн тэгээд би ах дээр очоод улаан өнгийн хавтастай маркийн гар утас авчраад нөгөө утсаа алдсан гээд орилоод байсан эмэгтэйд өгсөн өгөхдөө буудлын ресепчин Болороо гэх эмэгтэйн хажууд өгөөд өрөөндөө ороод байж байтал удалгүй нөгөө эмэгтэй миний монетон бөгжнүүд алга байна хаана байна аваад ир гэхээр нь гайхаад би мэдэхгүй шүү цагдаагаа дууд гэсэн тэгтэл гаднаас ах орж ирсэн тэр эмэгтэй ах руу бөгж аваад ир гээд орилтол би аваагүй гэж байснаа нэлээд удсаны дараа ах би тэр бөгжийг чинь авчихсан барьцаанд тавиад тоглочихсон цалин буухаар өгчихнө гээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг шалгасан... Би ахад шууд тулгаад танд энэ эгчийн утас байгаа биз дээ гэж асуухад ах надад гар утас байна ирээд авчих гэж хэлсэн... намайг утсыг нь өгсний дараа өөрийнхөө гар утсаар яриад байсан тэгээд бөгж энэ тэр гэж байхад гар утас нь алга болсон ах бас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
Гэрч : “...Дархан сум дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” нэртэй буудлын тоот өрөөнд орой3 цагийн орчимд буцаад нөгөө хэд дээрээ иртэл ах, ах, манай найз , тэгээд бас нэг танихгүй эмэгтэй 30-35 орчим насны нэлээд согтчихсон уйлаад архи уугаад сууж байсан. ...Би бол хараагүй намайг явчхаад ирэхэд утас бөгж байхгүй гээд нэг танихгүй эмэгтэй байсан. ах би бөгжийг чинь авчихсан цалин буухаар аваад өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 66 дахь тал/,
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “... нийт 1,450,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн1-72 дахь тал/ зэрэг нотлох баримтаар,
Шүүгдэгч нь024 оны 10 дугаар сарын9-ний өдөр аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” зочид буудлын тоот өрөөнд хамт байсан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж маркийн гар утсыг нь шилжүүлэн авч залилсан,
мөн согтуугаар024 оны 11 дүгээр сарын-нээс5-нд шилжих шөнө 01 цагийн үед аймгийн сумын дугаар багт байрлах " " баарны гадна зодож эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун дээд 1-3 дугаар шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь024 оны 10 дугаар сарын 30-ны цагийн орчимд аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” зочид буудлын тоот өрөөнд хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж байсанийн гэмт хэрэг үйлдэж олсон хохирогч эзэмшлийн маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хамт ломбардад тавьж мөнгийг нь захиран зарцуулж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч маркийн гар утсыг хүлээн авч хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн-17 дахь тал/,
Хохирогч : “...Харин нөгөө 3 залуу цагдаа ирэхэд байсан. Цагдаа нар ирэхэд миний гар утас дахиад алга болсон байсан. Би гар утсаа нөгөө гэх залуугаас авснаас хойш гэх казах нэртэй залуу гаднаас гэх залууг оруулж ирнэ гээд миний гар утсаар ярьж байгаад надад буцааж өгөөгүй. Тухайн буудлаас цагдаа нартай хамт гарах үедээ утсаа асуухад "Байгаа эгч ээ" гэж байгаад дараа нь гэх залуу аваад гарсан гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн3-24,6 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч : “...Би024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гар утас худалдан авсан. Манай хүү өөрийн найз , хоёр хуучины Бишрэлт ломбардад хямдхан гар утас байна гэхээр нь өөрийн хүү дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн удалгүй өөрийн найз хоёр надад зах дээр маркийн ногоон өнгөтэй гурван камертай гар утас авчирч өгсөн тэгээд би өөрийн сим картаа хийгээд ашиглаж байгаа. Би өөрийн хүүаас асуусан тэгэхэд өөрийн найзтай таксинд явж байхад нь хоёр согтуу залуу суугаад нэг гар утас гаргаж ирээд энэ утсыг ломбардад тавимаар байна гээд гэдэг нэр дээр тавиулсан ах нар нь авахгүй чадвал та хоёр ав саяхан Мобикомоос лизингээр авсан гэж хэлэхээр нь аваад ирлээ гэж хэлсэн... Би өөрт учирсан хохирол болох 300,000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Одоо надад ямар нэгэн годол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
Гэрч : “...Би024 оны 10 дугаар сарын9-ний өдөр хээтэй хорооллын дунд байдаг “ ” нэртэй буудалд яваад очтол тухайн буудалд , , нар согтуу нэг эмэгтэй гар утас, монетон бөгжөө алдчихсан гээд цагдаа нар ирчихсэн байж байгаад нөгөө согтуу эмэгтэйг аваад явсан. ...тэгээд маргааш өдөр нь , хоёр гар утсаа өгч байгаач, бид хоёр гарчхаад ирье гээд миний маркийн ногоон өнгөтэй гар утсыг аваад интернэт банкны кодоо хэлчих гэхээр нь тэр хоёрыг мөнгө хийх гэж байгаа юм байна гэж бодоод интернэт банкны кодоо хэлээд буцаад унтсан тэгээд хэсэг хугацааны дараа байж байтал , хоёр гаднаас Агар 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи, хоёр том Сэнгүр нэртэй пиво барьчихсан би чиний данс руу50,000 төгрөг хийгээд буудлын мөнгө 180,000 төгрөг хийчихсэн байгаа шүү гэсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч : “...2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагийн үед өөрийн найз , нартай хамтн приус 30 маркийн улсын дугаартай машинтай таксинд явж байтал сум дүгээр баг хээтэй хороолол Саран эмнэлгийн харалдаа 30-35 орчим насны хоёр ах гараа өргөөд зогсож байсан тэгээд зогсоод суулгатал хоёр ах нь Улаанбаатар хотоос явж байгаа буцах гээд зардлын мөнгөгүй болсон дүү нар туслаад нэг гар утас зараад өгөөч гээд маркийн ногоон өнгийн гар утас гаргаж ирээд хоёр ах нь согтуу болохоор болохгүй байна гэж гуйсан тэгээд бид нар хуучины “Ихэр могой” худалдааны төв ороод би нөгөө хоёр ахын нэг нь болох давхраагүй нүдтэй ирүү доороо сахалтай шар царайтай ахтай хамт ороод гар утсыг нь зарах гэтэл “...хайрцаг савгүй утас байна хулгайн утас энэ тэр болж гай болно...” авахгүй гэсэн тэгээд тэндээс гараад хуучины “Бишрэлт” нэртэй ломбардад очтол надтай хамт “Ихэр могой” орсон ирүү доороо хууз сахалтай ах өөрийнхөө бичиг баримтаар тавьчих хоёр ах нь энэ утсыг авч чадахгүй саяхан Мобикомоос худалдаж авсан юм дүү боломж гарвал ломбардын үнээр нь аваарай...” гээд байсан тэгээд би ганцаараа ороод өөрийнхөө бичиг баримтаар “Бишрэлт” гэх ломбардад тухайн маркийн ногоон өнгөтэй гар утсыг 300,000 төгрөгөөр тавиад гарч ирээд нөгөө хууз сахалтай ахад мөнгөө өгтөл бид гуравт ахын дүү нар ав баярлалаа гээд0,000 төгрөг өгөөд буцаж бид нараар Шинэы хээтэй хорооллын голд байдаг нэртэй буудлын гадаа очиж буусан. Би тухайн хоёр ахыг танихгүй огт харж байгаагүй... Тухайн маркийн гар утсыг 300,000 төгрөгөөр тавьсан би өөрийн хаан банкны108464193 дугаарын дансаар авсан. Тэр хоёр залуугийн нэгнийх нь хаан банкны046612528 дугаартай дансанд гэсэн казах нэртэй байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,
Гэрч ****** ,, , ******* , нарын зургийг дугаарлан байрлуулж таньж олуулах ажиллагаа явуулсан: “...1 дугаарт байрлуулсан*******ын зургийг зааж давхраатай нүд, өргөн өтгөн хөмсөг, хууз сахлаар нь таньж байна... дугаар байрлуулсанийн зургийг зааж шар царай, давхраагүй нүд, духаараа харж байсан нүдний харцаар нь таньж байна...” гэх024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
Гэрч : “...2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагийн орчимд өөрийн эзэмшлийн приус 30 маркийн 6468 улсын дугаартай машинтай өөрийн найз , нарын хамт таксинд явж байтал сум дүгээр баг хээтэй хороолол “Саран” эмнэлгийн харалдаа хоёр0-25 орчим насны хоёр ах гараа өргөөд зогсож байсан, тэгээд зогсоод суулгатал хоёр ах нь Улаанбаатар хотоос явж байгаа буцах гээд зардлын мөнгөгүй болсон дүү нар туслаад нэг гар утас зараад өгөөч гээд маркийн ногоон өнгийн гар утас гаргаж ирээд хоёр ах нь согтуу болохоор болохгүй байна гэж гуйсан тэгээд бид нар хуучины “Ихэр могой” худалдааны төв ороод манай найз нэг ахтай нь хамт орсон удалгүй авахгүй гэнэ гээд гараад ирсэн тэгээд нөгөө хоёр ах ломбардад тавьчих гэж гуйгаад бид нар хуучинд байдаг 18-н буудал дээр байдаг “Бишрэлт” гэсэн нэртэй ломбардын гадаа очоод бичиг баримттай гээд нөгөө хоёр ахын0-25 орчим насны шар царайтай давхраагүй нүдтэй духаараа харсан ахтай хамт ороод нөгөө маркийн гар утсыг барьцаанд тавьчихлаа гээд гарч ирээд машинд суугаад нөгөөтай хамт орсон ах нэг хаан банкны данс хэлээд50,000 төгрөг шилжүүлээд бид нар нөгөө хоёр ахыг хээтэй хорооллын дунд байдаг “ ” нэртэй буудлын гадаа буулгаад цааш явсан. Тухайн ломбардад тавьсан гар утсыг манай найз ээждээ хэлээд ломбардын 300,000 төгрөгийг нь төлөөд ээж нь гар утас хэрэгтэй байсан болохоор авсан. Би тухайн хоёр ахыг танихгүй огт харж байгаагүй. Тухайн хоёр ахын тавиулсан гар утас нь маркийн ногоон өнгийн ардаа гурван камертай гар утас байсан өөрсдийнхөө гар утсыг мобикомоос саяхан авсан гэж ярьсан... хоорондоо согтууынх гэж яриад байсан. Би одоо хараад шууд танина нэг нь хууз сахалтай, гадаад юм шиг царайтай нөгөөх нь духаараа харсан шар царайтай давхраагүй нүдтэй хоёр ах байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн3 дахь тал/,
Гэрч******* , , , ******* , нарын зургийг дугаарлан байрлуулж таньж олуулах ажиллагаа явуулсан: “... 1 дугаарт байрлуулсан*******ын зургийг зааж давхраатай нүд, өргөн өтгөн хөмсөг, хууз сахал, нүүрний байдал зэргээр нь таньж байна... дугаар байрлуулсанийн зургийг зааж давхраагүй нүд, жартгар шар царай, духаараа харсан харц зэргээр нь таньж байна...” гэсэн024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн4-46 дахь тал/,
Гэрчын : “...Би024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагийн үед өөрийн найз , нартай хамтн приус 30 маркийн 6468 улсын дугаартай машинтай таксинд явж байтал сум дүгээр баг хээтэй хороолол “Саран” эмнэлгийн харалдаа хоёр 30-35 орчим насны хоёр ах гараа өргөөд зогсож байсан, тэгээд зогсоод суулгатал хоёр ах нь Улаанбаатар хотоос явж байгаа буцах гээд зардлын мөнгөгүй болсон дүү нар туслаад нэг гар утас зараад өгөөч гээд маркийн ногоон өнгийн гар утас гаргаж ирээд хоёр ах нь согтуу болохоор болохгүй байна гэж гуйсан тэгээд бид нар хуучины “Ихэр могой” худалдааны төв ороод манай найз нэг ахтай нь хамт орсон удалгүй авахгүй гэнэ гээд гараад ирсэн тэгээд нөгөө хоёр ах ломбардад тавьчих гэж гуйгаад бид нар хуучинд байдаг 18-н буудал дээр байдаг “Бишрэлт” гэсэн нэртэй ломбардын гадаа очоод бичиг баримттай гээд нөгөө хоёр ахын0-25 орчим насны шар царайтай давхраагүй нүдтэй духаараа харсан ахтай хамт ороод нөгөө маркийн гар утсыг барьцаанд тавьчихлаа гээд гарч ирээд машинд суугаад нөгөөтай хамт орсон ах нэг хаан банкны данс хэлээд50,000 төгрөг шилжүүлээд бид нар нөгөө хоёр ахыг хээтэй хорооллын дунд байдаг “ ” нэртэй буудлын гадаа буулгаад цааш явсан. Тэгээд манай ээж гар утас нь эвдэрчихсэн гар утас авна гэж ярихаар нь би гэнэт нөгөө хоёр хүний ломбардад тавиулсан гар утсыг санаад ээжид хэлтэл асуудалгүй бол авъя гэсэн, тэгээд өөрийн найзд хэлээд “Бишрэлт” ломбардаас маркийн ногоон өнгөтэй ардаа гурван камертай имээ код нь кодтой гар утсыг ээжид авч өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн8-49 дэх тал/,
Гэрчаар******* , , , ******* , нарын зургийг дугаарлан байрлуулж таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх “...3 дугаарт байрлуулсанийн зургийг зааж давхраагүй нүд, жартгар шар царай, духаараа харсан харц зэргээр нь таньж байна... дугаар байрлуулсан*******ын зургийг зааж хууз сахал, давхраатай нүд, өргөн хөмсөг зэргээр нь таньж байна...” гэсэн024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн0-52 дахь тал/,
Гэрч “...2024 оны 10 дугаар сарын9-ний өдөр цагдаа дуудлагаар ирээд намайг өрөөнд нь энэ эмэгтэйн утсыг хайгаад олоодох гэхэд би тоот өрөөг бүтэн дээгүүр доогуур орны матраас авч байгаад үзсэн утас байхгүй байсан, утас нь дуудаад байсан гэхдээ өрөөнд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн4 дэх тал/,
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн: “... маркийн 128gb багтаамжтай хуучин хэрэглэж байсан гар утас00,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн1-72 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг024 оны 11 дүгээр сарын8-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/,
Дархан-Уул аймгийн сумын дугаар багт байрлах баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал/,
Хохирогчын : “...Би024 оны 11 дүгээр сарын-ний өдрийн цагийн орчим аймгийн сумын дүгээр багт байрлах Улан-Удэ нэртэй буудалд найз хамт Сэнгүр нэртэй00 граммын савлагаатай пивоноос ширхгийг уусан. Тэгээд буудлаасаа ганцаараа гараад2 цагийн орчимд бааранд ганцаараа очсон. Тэгээд тэндээ Сэнгүр нэртэй00 граммын савлагаатай пивоноос 1 ширхгийг уусан. Тэгээд тамхи татмаар санагдаад гараад тамхи татаж байтал танихгүй залуу надад хандаж “чи яадаг пизда юм бэ” гэхээр нь би үл таних залууд хандаж “би та нартай муудалцмааргүй байна” гэж хэлэхэд намайг чи яадаг пизда юм гэж хэлж байсан залуу нүүр хэсэг рүү гараараа цохичхоод яваад өгсөн. Миний хамраас бас уруулаас цус гараад байхаар нь араас нь хөөгөөгүй бааранд буцаж ороод нүүрээ угаагаад цусаа тогтоочхоод буцаад Улаан-Удэ буудал руу явсан. Тэндээ унтаж амраад өглөө босоод гэртээ харьсан. ... Надад гэмт хэргийн улмаас баримттай55,000 төгрөгийн зардал гарсан байна. Мөн шүдээ эмчлүүлэх зардал,065,000 төгрөг болох юм байна лээ. Үүнийг би баримтаар гаргаж өгсөн. Харин баримтгүй зардал маань19,000 таграг гарсан байна лээ. Ингээд нийтдээ 3,839,000 төгрөг намайг цохисон хүнээс нэхэмжилж байна. Шинжээч томилуулахгүй, миний сэтгэцэд хор уршиг учраагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193 дахь тал/,
Гэрч : “... баарны үүдэнд тамхи татаад зогсож байхад нэг танихгүй залуу бид дээр ирээд “тамхи байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь “татаж байгаа тамхиа өг” гээд тэгээд “үгүй” гэсэн чинь хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд чи явчихаа гэсэн чинь явахгүй бид хоёр руу дайраад “би төрийн албанд ажилладаг том хүн” л гээд дайраад байсан. Тэгээд нөгөө залуутэй маргалдаад дайраад тэгээд тэсэхгүй хавираад унагаачихсан. Тэгэхээр нь би нөгөө залууг татаад босгосон чинь уруул нь сэтэрсэн амнаас нь бага зэрэг цус гараад байхаар нь халаасанд байсан алчуураараа дарж өгөөд тэгээд баарны нойлын өрөө рүү дагуулж ороод цусыг нь цэвэрлэж өгсөн тэгээд нөгөө залуу яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай “...ын биед уруулд шарх, баруун дээд 1-3-р шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан шарх, шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн дүгнэлт, .“ ” шүдний эмнэлгийн024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 198-200,04 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчын биед учирсан уруулд шарх, баруун дээд 1-3 дугаар шүдний хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч******* нь хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн өмчлөл эзэмшилд байгаа гар утсыг шилжүүлэн авч түүнийг залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөнгө угаах гэж гэмт этгээд авч байгаа эд хөрөнгө, эд юмс нь өөр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, ашигласан, хууль бус сурвалжийг нуун далдалсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч*******ын гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор55,000 төгрөгийг баримтаар,19,000 төгрөгийг баримтгүйгээр, цаашид гарах эмчилгээний зардалд,065,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хохирогчийн55,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтаас 355,000 төгрөгийн баримт нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой гарсан зардал биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн55,000 төгрөгийн нэхэмжлэлээс 355,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, баримтгүйгээр нэхэмжилсэн19,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлгээс өмнө хохирогчд 600,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн,065,000 төгрөгийг,000,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрч төлж барагдуулсан байх тул шүүгдэгч*******ээс гаргуулах төлбөргүй байна.
Харин шүүгдэгч******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 108,332 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул 108,332 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах, оногдуулсан ял шийтгэлийг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэх,
шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах, оногдуулсан ялыг оршин суух газар болох аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох,
шүүгдэгчт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах, дээрх ялыг нэмж нэгтгэн сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах, оногдуулсан ялыг оршин суух хаяг болох аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналыг гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж, гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч нь бага насны хоёр хамтаар амьдардаг. Шүүгдэгч нь уурхайд ажилд орж байгаа. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар50,000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар50,000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулж, торгуулийн ялыг нэмж нэгтгэн00,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Торгуулийн ялыг шүүгдэгч нь 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч И.Атарбямба гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг биет байдлаар хохирогчид эргүүлэн өгсөн. Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцдэггүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажилд арай хийж орсон учраас ажиллах боломжоор нь хангаж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг арилгасан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөлийг хангаж байгаа..” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* ,******* ,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ******* ,******* ,******* нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч ******* ,******* ,******* нар нь урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч ******* ,******* ,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч*******ийн биечлэн эдлэх торгох ялыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* ,******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1,, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг,
Шүүгдэгч******* овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг,
Шүүгдэгч овогт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч*******ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч*******ийн эдлэх торгох ялыг 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жарданбект оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1,10 дугаар зүйлийн10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 108,332 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* ,******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР