Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

 

 

    2025          01           21                                    2025/ШЦТ/21

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,    

улсын яллагч Б.Мандалмаа,

шүүгдэгч ***, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2411022181876 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            1. Монгол Улсын иргэн, ***

            2. Монгол Улсын иргэн, ***

           

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй газарт Монголын эзэнт гүрний үед хамаарах түүх, соёлын дурсгалт, соёлын биет өвд хамаарах эд зүйлийг металл хайгч багажаар илрүүлэн хууль бусаар археологи, палентлогийн хайгуул, малтлага хийсэн,

2. Шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монголын эзэнт гүрний үед хамаарах 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн суулга буюу соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан гэх хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...”гэх,

Эрүүгийн 2411022181876 дугаартай хэргээс:

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

4. Яллагдагч *** Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 102-81 тоот орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/,

5. “Toyota Prius-30” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 13-19 дүгээр хуудас/,

6. “Samsung note-20 ultra 5G” загварын цайвар ягаан өнгийн, *** дугаар бүхий сим карттай, *** имэй кодтой гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 22-36 дугаар хуудас/,

7. Хэргийн газар буюу Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр баг, *** гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас/,

8. Соёлын үндэсний төвд хадгалагдаж байгаа мөнгөн суулга, мөнгөн цом аяга, мөнгөн суулгад байсан гэх 39 ширхэг эд зүйл, Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй хар өнгийн металл хайгч багажийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

10. Гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

11. Гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

12. Гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

13. Соёлын өвийн Үндэсний төвийн 2024-33 дугаартай Эд зүйлд хийсэн шинжилгээ /1 дэх хавтаст хэргийн 81-85 дугаар хуудас/,

14. Соёлын өвийн Үндэсний төвийн 2024-35 дугаартай Эд зүйлд хийсэн шинжилгээ /1 дэх хавтаст хэргийн 91-95 дугаар хуудас/,

15. Мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 105-128 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 187-222, 233-250 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 1-7 дугаар хуудас/,

19. Гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 225-226 дугаар хуудас/,

20. Гэрч *** мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 229-230 дугаар хуудас/,

21. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон 30 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч *** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, тэдний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *** нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Мөн хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул шүүхээс тус хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан тухайн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Гурав. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Археологи, палантелогийн олдвор, эд зүйл гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах археологи, палентлогийн малтлага, хайгуул, судалгааны явцад олдсон соёлын биет өвийг ойлгохоор, мөн соёлын биет өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг ойлгодог.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ***гийн хууль бусаар археологи, палантелогийн хайгуул малтлага хийж, улмаар олсон гэх эд зүйлийг Соёлын Үндэсний төвийн эд зүйлд хийсэн шинжилгээгээр Монголын эзэнт гүрний үед хамаарах болохыг тогтоожээ.

 

Иймд, шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй газарт Монголын эзэнт гүрний үед хамаарах түүх, соёлын дурсгалт, соёлын биет өвд хамаарах эд зүйлийг металл хайгч багажаар илрүүлэн хууль бусаар археологи, палентлогийн хайгуул, малтлага хийсэн болох нь,

Шүүгдэгч *** нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монголын эзэнт гүрний үед хамаарах 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн суулга буюу соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч *** нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд, шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар археологи, палентлогийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах”-ыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Дөрөв. Хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар:

           

Шүүгдэгч *** нь Монголын эзэнт гүрний үед хамаарах 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн суулга буюу соёлын биет өвийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, мөн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад шүүгдэгч *** нь ***эс хураан авсан мөнгөн суулга дотор байсан 39 ширхэг нэр төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйлийг биет байдлаар мөрдөгчид хүлээлгэн өгсөн тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нар нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд:

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч *** нарын хувийн байдал, тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд, ***д 4 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулав.

 

Тав. Хэргийн эд мөрийн баримтын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч ***гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хар өнгийн металл хайгч багаж, 1 ширхэг чихэвч бүхий төхөөрөмж зэргийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан ирсэн дансны хуулга бүхий 1 ширхэг “Си Ди”-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар, мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчөөс Соёлын өвийн Үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгсөн шүүгдэгч ***гоос хураан авсан 39 ширхэг нэр төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйл, шүүгдэгч ***эс хураан авсан 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн суулга /цом/ зэргийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Зургаа. Бусад:

 

Энэ хэрэгт *** нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

   1. ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар археологи, палантелогийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

*** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах”-ыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар ***д 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд, ***д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан ирсэн дансны хуулга бүхий 1 ширхэг “Си Ди”-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөрдөгчөөс хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Соёлын өвийн Үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгсөн шүүгдэгч ***гоос хураан авсан 39 ширхэг нэр төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйл, шүүгдэгч ***эс хураан авсан 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн суулга /цом/ зэргийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүүгдэгч ***гийн эзэмшлийн 1 ширхэг хар өнгийн металл хайгч багаж, 1 ширхэг чихэвч зэргийг улсын орлого болгосугай.

 

            6. Энэ хэрэгт *** нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ***д мөрдөн байцаалтын шатанд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчин

гүй болгосугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

            9. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДАВААДОРЖ