Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/02683

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 15 өдөр Дугаар 101/ШШ2018/02683 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХХКийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Б.Ч холбогдох

 

79,670,649 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Ч нь манай компаниас 2015 оны дугаар Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээний үндсэн дээр 15046 арлын дугаартай маркийн экскаваторыг 1 нэг сарын 14,514,500 төгрөгөөр түрээслэж авсан. Хариуцагч нь экскаваторыг 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар
сарын 14-ний өдрийг хүртэл түрээсээр ашигласан. Хариуцагч нь эксваторын 2016 оны 6
дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн боловч түүнээс хойшхи хугацаанд экскаваторыг ашигласан түрээсийн төлбөрийг бүрэн төлсөнгүй. Бид 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр экскаваторыг алсын удирдлагаар унтраасан ба 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр экскаватороо өөрийн зардлаар Говь-Алтай аймгаас очиж авчирсан. Бидний тооцоогоор

- 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр 14,514,500 төгрөгөөс 536,500 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл нь 13,978,000 төгрөг байна,

- 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр 14,514,500 төгрөгөөс огт төлөөгүй,

- 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 14,514,500 төгрөгөөс огт төлөөгүй,

- 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр 6,773,433 төгрөгөөс огт төлөөгүй, нийт 49,780,433 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй байгаа ба хугацаа хэтрүүлсэн алданги нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 10,390,800 төгрөг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар алданги тооцоход 14,499,416 төгрөгөөр нэмэгдэж байгаа болно. Экскаваторыг Говь-Алтай аймагт очиж авахад хөдөлгүүрийн хаалт эвдэрсэн байсан ба түүний үнэ 1,870,000 төгрөг, Говь-Алтай аймгаас Д маркийн экскаваторыг Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирэх зардал нь 5,000,000 төгрөг болсон. Түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь уг тээврийн зардлыг хариуцах үүрэгтэй боловч экскаваторыг тээвэрлэн авч ирж түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үүргээ түрээслэгч гүйцэтгээгүй тул бид өөрийн зардлаар тээвэрлэн авч ирсэн.

Тоног төхөөрөмжийг ашиглахад барьцаа төлдөг бөгөөд тухайн үед Б.Ч мөнгөний боломж тааруу байсан учраас амаар хүсэлт гаргасны дагуу түрээслүүлэгчид барьцаа төлбөрт 28,000,000 төгрөг төлөх байснаас 19,110,000 төгрөг төлсөн байдаг. Энэ барьцаа нь 2016 оны 6 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөрт нь суутгагдаж тооцогдсон. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээнд тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэсэн байгаа. Тэгэхээр 1 сарын гэрээний хугацаа дууссан ч гэсэн түрээслэгч тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа бол гэрээг сунгагдсанд тооцож байгаа. Энэ заалт нь хариуцагчийн тайлбарыг няцааж байна. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар гэрээний хугацаа дуусахад хөлслөгч эд хөрөнгийн буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих төлбөрийн журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь хариу тайлбарыг мөн няцааж байгаа заалт юм. Талууд гэрээний заалтад заасан түрээсийн төлбөрийг харилцан тохиролцсон байдаг. Алдангийн хувьд түрээсийн гэрээний 9.4-т бичгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасан зохицуултад нийцэж байгаа юм. Шүүх алдангийг өндөр байна гэж үзвэл бууруулж болно. Нэхэмжлэгчийн зүгээс алдангийг бууруулах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч өөрөө алдангийг бууруулах талаар хүсэлтийг гаргаагүй. Дээр нь Б.Ч гэж хүн гэрээний үүргийг биелүүлэхэд маш хариуцлагагүй хандсан. Гэрчүүдийн мэдүүлэгт экскаваторыг хууль бус үйл ажиллагаанд оролцуулснаар замын цагдаагийн журмын хашаанд хураагдсан байсан. Хүний эд хөрөнгийг цагдаад хураалгасан байж араас нь хөөцөлдөж явалгүй бүтэн жил алга болсон. Эдгээр нөхцөл баримтад үндэслээд алдангийг бүхэлд нь төлүүлэх хүсэлтэй байна. Мөн талууд гэрээний 8.7.1-д зааснаар тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардлыг түрээслэгч хариуцна гэж заасан байдаг. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.5-д заасны дагуу Иргэний хуулиар зохицуулаагүй заалтыг талууд гэрээгээр зохицуулахыг зөвшөөрсөн байдаг.

Иймд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 49,780,433 төгрөг, алданги 24,890,216 /10,390,800 + 14,499,416/ төгрөг, сэлбэгийн үнэ 1,870,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг, нийт 81,540,649 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас сэлбэгийн үнэ 1,870,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, бусад нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нийт 79,670,649 төгрөгийг хариуцагч Б.Чгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Б.Ч бидний хооронд 2015 оны 9 дүгээр сарын 7-нд 1 сарын хугацаатай Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдан дууссан. Уг гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авахаас өмнө уг гэрээний 2.1-д заасны дагуу 1 сарын түрээсийн төлбөрт 14,514,500 төгрөг, нэмээд барьцаа төлбөрт 19,110,000 төгрөгийг төлж техникийг хүлээн авсан болно.

Иймд тус компанийн өмнө хүлээх бусад төлбөр тооцооллын үүрэг байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК ь хариуцагч Б.Чд холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 49,780,433 төгрөг, алданги 24,890,216 /10,390,800 + 14,499,416/ төгрөг, сэлбэгийн үнэ 1,870,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг, нийт 81,540,649 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлээс сэлбэгийн үнэ 1,870,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, нийт 79,670,649 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг гаргасан болно.

 

Э ХХК нь Б.Чтэй 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 029/2015R дугаартай Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулж, 15046 арлын дугаартай,  маркийн экскаваторыг Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт түрээсээр ашиглахаар, сарын үндсэн түрээсийн төлбөр нь /НӨАТ орсон/ 14,514,500 төгрөг байхаар, Б.Ч нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан болох нь зохигчдын хооронд байгуулсан дугаартай гэрээ, гэрээний хавсралт, шалгах хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

Дээрх гэрээний 3.1-д Энэхүү гэрээний түрээсийн хугацаа нь 1 сарын хугацаатай бөгөөд аль нэг талаас түрээсийн хугацааг дуусгавар болох талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд түрээсийн хугацааг дахин нэг сараар сунгагдсанд тооцно. ..., 3.2-т Түрээсийн эхлэх хугацааг тоног төхөөрөмж Түрээслүүлэгчийн агуулахын хашаанаас гарсан өдөр буюу Түрээслүүлэгч Түрээслэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр, түрээсийн дуусах хугацааг тоног төхөөрөмж Түрээслүүлэгчийн агуулахын хашаанд буцаж орж ирсэн өдөр буюу Түрээслэгч Түрээслүүлэгчид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн өдрөөр тооцно, 3.3-т Энэ гэрээний 4.3-т заасны дагуу тоног төхөөрөмжийг ажиллагааг зогсоосон тохиолдолд тоног төхөөрөмж зогссон байх хугацааг түрээсийн хугацаанд оруулан тооцох ба зогссон хугацааны түрээсийн төлбөрийг түрээслэгч үл маргах журмаар төлнө гэж түрээсийн хугацаа, түүнийг тоолох журмын талаар хэн алин нь харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан ба мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нь 1 сарын хугацаатай боловч талууд ямар тохиолдлуудыг хэрхэн яаж тооцон гэрээний үргэлжлэх хугацаа болон сунгасанд тооцох зэргийг харилцан тохирсон гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, 9 дүгээр сарын 11-ний өдөр тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлж, улмаар уг хугацаанаас хойшхи хугацаанд төлбөр төлөх үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэхгүй нөхцөл байдал бий болсонтой холбогдуулан нэхэмжлэгч нь алсын удирдлагаар тоног төхөөрөмжийг унтраан өөрийн ажилчдыг Говь-Алтай аймаг руу явуулж, өөрийн эзэмшилдээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзвэл гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч нь татгалзаагүй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид дараахи байдлаар төлбөрийг төлсөн байна. Үүнд:

1.    2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 19,110,000 төгрөг, /барьцаа төлбөр/

2.    2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14,514,500 төгрөг,

3.    2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 405,000 төгрөг /барьцаа төлбөр/

4.    2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг,

5.    2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг,

6.    2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг,

7.    2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг,

8.    2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 3,565,000 төгрөгийг тус тус төлж, нийтдээ 58,594,500 төгрөгийг төлсөн, зөрүү нь 536,500 төгрөг болж байна.

 

Ийнхүү гэрээний хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сарын түрээсийн төлбөрт нийтдээ 58,058,000 төгрөгийг төлөхөөр байх бөгөөд энэ хугацааны төлбөрийг хариуцагч нь бүрэн төлсөн, мөн барьцаа төлбөрийг оруулан тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй, харин барьцаа төлбөрөөс суутгал хийгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Ингээд нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшилд авсан байх бөгөөд төлбөр төлөгдөөгүй 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дээрх зөрүү 536,500 төгрөгийг оруулан хасч тооцон 2016 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 13,978,000 төгрөг, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 14,514,500 төгрөг, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 14,514,500 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 14-нийг хүртэлх түрээсийн төлбөрт 6,773,433 төгрөг, нийтдээ 49,780,433 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу алданги нэхэмжилсэн бөгөөд гэрээний 9.4-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө заасан хугацаанд төлж гүйцэтгээгүй бол төлөгдөөгүй түрээсийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн, алдангид 24,890,216 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 8.7 болон 8.7.1-д зааснаар тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардлыг түрээслэгч хариуцахаар зохицуулсан боловч түрээслүүлэгч Э ХХК ь өөрийн зардлаар тоног төхөөрөмжийг Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу зөөн авчирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Харин энэхүү тээврийн зардлыг нэхэмжлэгч нь нэхэмжлэхдээ Хос стандарт ХХК-ийн Ачаа тээвэрлэлтийн үнэлгээний тайлан-г үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна, өөрөөр хэлбэл уг үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчид гэрээний улмаас учирсан бодит хохирлын хэмжээ гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрвээ нэхэмжлэгч нь ажилчдаа Говь-Алтай аймаг руу явуулан тоног төхөөрөмжийг авчирсан бол ямар техникээр тээвэрлэсэн, эсхүл өөрөөр нь авчирсан, томилолтын, унаа, хоолны гэх мэт зардлууд нь нэхэмжлэгч компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны санхүүгийн баримт зэргээр нотлогдох учиртай.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, Хаан банкны орлогын мэдүүлэгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14,514,500 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд эдгээр нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагчийн төлсөн төлбөрийн баримтуудтай тохирч байгаа болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс түрээсийн төлбөрт 49,780,433 төгрөг, алдангид 24,890,216 төгрөг, нийт 74,670,649 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс тээврийн зардалд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь сэлбэгийн үнэ 1,870,000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбарыг ирүүлээгүй байна.

 

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мт мэдэгдэж, Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад тэрээр гарын үсгээ зурж, баталгаажуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.

 

Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэн, түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Б.Чгээс 74,670,649 /далан дөрвөн сая зургаан зуун далан мянга зургаан зуун дөчин ес/ , Э ХХК-д ж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болго.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Б.Чд холбогдуулан гаргасан сэлбэгийн үнэ 1,870,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чгээс улсын тэмдэгтийн хураамжид 531,303 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/11825 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ