| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2020/0549/З |
| Дугаар | 128/ШШ2020/0677 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2020/0677
| 2020 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 128/ШШ2020/0677 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүухийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С***, Э.У***, Х.Б***, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*** нарыг оролцуулан М** м***ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т*** нь тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Бидний зүгээс хариуцагч байгууллагатай холбоотой маргаантай асуудлыг тусдаа жич байдлаар шийдвэрлүүлэх шаардлагатай болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд бидний татгалзлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмлэлээсээ татгалзсан тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** өчигдөр орой надад хэлсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэв нэхэмжлэлээсээ татгалзвал дахин уг хэргийг шүүхийн журмаар шийдүүлэх ямар ч боломжгүй болно гэж хэлсэн. Гэтэл тусдаа шийдвэрлүүлж байгаа, болж байгаа гэх хариуг өгсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжпэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрх байгаа учир энэхүү татгалзлыг нь хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М** м***ХХК-иас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан Тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т***ас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Бидний зүгээс хариуцагч байгууллагатай холбоотой маргаантай асуудлыг тусдаа жич байдлаар шийдвэрлүүлэх шаардлагатай болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна" гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т***ийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д "нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх", 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч "М** м***ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч М** м***ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Үүнтэй холбогдуулан шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 -д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн М*** м***" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан гаргасан Тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА