Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/03550

 

 

 

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/03550

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд З.Баярмаа, Т.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Э гаргасан,

 

Хариуцагч: С СӨХ холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1,178,659.00 төгрөг гаргуулах, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар, 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай, 11,165,000.00 төгрөг гаргуулах, орон байр чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, өмгөөлөгч Г.А, хариуцагчийн төлөөлөгч Г.М, өмгөөлөгч Д.Ч, иргэдийн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, 2001 оноос эхлэн хариуцагч С сууц өмчлөгчдийн холбоо-нд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй ажил үүргээ сайн биелүүлж ирсэн.

 

Гэтэл намайг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гэнэт халж, амьдарч байсан байрнаас хөөж гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие ажлаас чөлөөлөх тухай тушаалд дурьдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халагдсаны дараагаар 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сайн дурын даатгалын хувь хэмжээгээр төлсөн байсныг олж мэдсэн.

 

Сөрөг нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэлийн шаардлагаас хувьдаа завшсан гэх 2,155,000.00 төгрөгөөс хариуцагч тал 1,070,000.00 төгрөгийг миний цалингаас суутгасан, үлдэх 1,085,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин түрээсийн мөнгө гэх 10,080,000.00 төгрөгийг төлөхгүй, намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлөөгүй бол би тухайн сууцанд амьдарч байх байсан.

 

Хариуцагч байгууллага өнгөрсөн хугацаанд надад ээлжийн амралтын мөнгө олгоогүй бөгөөд 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1,178,659.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Би, хариуцагчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан учраас орон сууц буюу подвалыг буцаан өгөх сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өнгөрсөн хугацаанд тухайн байранд миний эд хогшил байсан эсэх талаар маргахгүй боловч 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан тул нэхэмжилж буй түрээсийн төлбөр гэх 3,200,000.00 төгрөгийг төлөхгүй.

 

Иймд, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, мөн 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1,178,659.00 төгрөг, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь, манай сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, санхүүгийн хүндрэлийн улмаас ажилтнуудын цалин хөлс олгож чадахгүй байгаа учраас орон тооны цомхотгол хийхээр шийдвэрлэсэн юм.

 

Ингээд хэд хэдэн ажилтны нэрс яригдсан бөгөөд нэхэмжлэгч тал өмнө нь сахилгын зөрчил буюу түрээслэгч нараас төлсөн мөнгийг хувьдаа авч завшсан байснаас гадна манай байгууллагад үйлчлэгч олон байсан тул би түүнтэй уулзаж, ажлаас чөлөөлөх болсон талаар хэлсэн.

 

П.Эг эрхэлсэн ажилдаа муу байсан гэж хэлэхгүй, гэхдээ тэрээр оршин суугчдын итгэлийг алдсан, түрээслэгч нарын түрээсийн төлбөрийг хувьдаа авч завшсан гэх зэрэг алдаа дутагдал гаргасан талаар хэрэгт авагдсан баримтууд тодорхой нотолдог.

 

Манай сууц өмчлөгчдийн холбооны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхүйц цалин хөлс өгч чаддаггүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүй тохиолдол байсан, гэвч бид нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлж ирсэн.

 

Нэхэмжлэгч тал бусдын төлсөн төлбөр болох 2,155,000.00 төгрөгийг хувьдаа завшсан бөгөөд үүнээс 1,070,000.00 төгрөгийг түүний цалингаас суутгасан ба үлдэх 1,085,000.00 төгрөгийг амьдарч байсан байрны түрээсийн төлбөр 10,080,000.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн. Гэвч бид нэхэмжлэлийн энэ шаардлагаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тооцож, 3,200,000.00 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилж байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний эх хувь бидэнд байсан боловч олдоогүй, сүүлд шинэчилсэн гэрээг байгуулах гэхэд нэхэмжлэгч тал эрс татгалзсан. Хэдийгээр нэхэмжлэгч манай сууц өмчлөгчдийн холбооны байрны сууцанд биеэр амьдрахгүй байгаа ч түүний эд хэрэгсэл үлдсэн байгаа тул чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагыг мөн адил гаргасан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Эгаас хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1,178,659.00 төгрөг гаргуулах, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар, мөн 2017 оны 04, 05 дугаар сарын сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан 11,165,000.00 төгрөг гаргуулах, орон байр чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн хувьдаа завшсан гэх 2,155,000.00 төгрөгөөс үлдсэн 1,085,000.00 төгрөгийг амьдарч байсан байрны хөлсийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож, 3,200,000.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн-ийг нэхэмжлэгч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар нэхэмжлэгч П.Эг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна /1-р х.х-ийн 5, 18-р хуудас/.

 

Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажилтны тоог цөөрүүлсэн, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болон мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П.Эг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-нд үйлчлэгчээр томилсон ба тус сууц өмчлөгчдийн холбооны 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот тушаалаар нэхэмжлэгчийг жирэмсний амралт авсан тул түр чөлөө олгож, улмаар 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буцаан үйлчлэгчийн албан тушаалд томилжээ /1-р х.х-ийн 56, 242-р хуудас/.

 

Хэдийгээр хэрэгт талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй боловч зохигчид гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй, түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт, мөн ажиллаж байх хугацаанд түүнд олгож байсан шагнал, ажлаас чөлөөлсөн тушаал зэргээс тус тус үзвэл талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна /1-р х.х-ийн 239, 240, 241, 243, 244-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн хурлаар тус сууц өмчлөгчдийн холбоонд үүссэн асуудлыг хэлэлцэж, *******,*******,*******, П.Э нарын 4 ажилтныг орон тооны цомхотголд оруулж, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөхөөр болжээ /1-р х.х-ийн 20, 21-р хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 .-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан.

 

Тодруулбал, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд энэ талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх учиртай. Гэтэл хэрэгт нэхэмжлэгч П.Эд дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл өгсөн тухай баримт байхгүй, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчид ийнхүү мэдэгдэл өгөхгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн байна.

 

Зохигчид, нэхэмжлэгчийг түрээслэгч нараас хариуцагчид төлсөн түрээсийн төлбөрөөс 2,155,000.00 төгрөгийг хувьдаа завшсан, үүнээс 1,070,000.00 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн хүлээсэн ажил үүрэгт түрээслэгчээс төлбөр нэхэмжлэх, хүлээн авах чиг үүргийг хариуцуулаагүй байх тул тэрээр мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш юм.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасны дагуу үйлчлэгчийн ажил үүргийг гүйцэтгэдэг нэхэмжлэгчид тийнхүү түрээслэгч нараас түрээсийн төлбөр нэхэмжлэх үүргийг гүйцэтгүүлсэн байх бөгөөд нэгэнт нэхэмжлэгч тал эд хөрөнгө, үнэ бүхий зүйл хариуцсан ажилтан биш байтал түүнийг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тус хуульд нийцэхгүй байна.

 

Харин нэхэмжлэгч П.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ..................................... гэж заасны дагуу ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх ёстой байтал энэхүү үүргээ зөрчиж, түрээслэгч нарын төлсөн түрээсийн төлбөрөөс 2,155,000.00 төгрөгийг хувьдаа завшсан зөрчил гаргасан байна.

 

Гэвч хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ноос дээр дурьдсан үйлдлийг ноцтой зөрчилд тооцож, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлжээ. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

 

Тодруулбал, хэдийгээр хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо нь уг зөрчлийн талаар 2016 оны 09 дүгээр сард мэдэж, 2,155,000.00 төгрөгийн хохирлоос 1,070,000.00 төгрөгийг түүний цалингаас суутгаж, үлдсэн хэсгийг төлөхийг хүлээсэн гэсэн боловч хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор ногдуулах ёстой атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байх тул хууль зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Эг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэж, түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1. 2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1.-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, түүнчлэн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд 810,000.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 12,558.00 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох 1 жил, 5 сар, 21 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 4,778,370.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Шүүхээс дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогч талын хүлээх үүрэг юм.

 

2.            Нэхэмжлэгч П.Эгаас хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-нд холбогдуулан 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар, мөн 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1,178,659.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02.06.250/143 тоот дугаартай улсын байцаагчийн актаар хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-нд нэхэмжлэгч П.Эгийн 2010 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл, хугацаа хэтрүүлсний алданги 1152.9 мянган төгрөг төлөхийг даалгажээ. /1-р х.х-ийн 96, 97-р хуудас/.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заажээ.

 

Тодруулбал, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д заасан хувь хэмжээгээр энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасан үүргийн дагуу ажил олгогч тал ажилтан буюу даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийг өөрийн төлөх шимтгэлийн хамт тухайн сардаа багтааж, харъяа нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч П.Эгийн 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, тэрээр 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сайн дурын хэлбэрээр тооцон төлсөн байна /2-р х.х-ийн 17-19, 39-55-р хуудас/.

 

Хэдийгээр дээр дурьдсанаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл ийнхүү төлөгдөөгүй боловч зохигчдын энэ хугацаанд тохирсон цалин хөлс тодорхойгүй, мөн тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3.-д тус тус заасны дагуу харъяа нийгмийн даатгалын хэлтсээс ажил олгогчийн тайланг үндэслэн холбогдох шимтгэлийг тооцох бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэх эрхтэй, нөгөө талаар 2010 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02.06.250/143 тоот дугаартай улсын байцаагчийн актаар тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу төлбөл зохих шимтгэл тодорхойгүй, уг шимтгэлийн хугацаа, хэмжээг харъяа нийгмийн даатгалын хэлтэс бүрэн тогтоосон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3.            Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ............................. гэж, мөн 55 дугаар зүйлийн 55.1.-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно гэж тус тус заажээ. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал 2012 оноос 2017 оны хооронд ээлжийн амралтын биеэр эдлээгүй гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

Гэвч тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч П.Э нь 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгийг хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ноос тухайн жилийн ээлжийн амралт мөнгийг өгөх үүргээ үл биелүүлсэн тохиолдолд ажилтан энэ талаар мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч тал хуульд заасан уг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул 2012 оноос 2016 оны ээлжийн амралтын мөнгө 909,619.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин 2017 оны ээлжийн амралтын мөнгөд 269,040.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ноос нэхэмжлэгч П.Эд холбогдуулан хувьдаа завшсан гэх 2,155,000.00 төгрөгөөс үлдсэн 1,085,000.00 төгрөгийг амьдарч байсан байрны хөлсийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож, 3,200,000.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн.

 

1.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ны зүгээс нэхэмжлэгч П.Эд тус сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн байрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн байна. Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1.-д Ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

 

Хэдийгээр хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ны зүгээс нэхэмжлэгч П.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан боловч ийнхүү хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр тухайн шийдвэр хүчингүй байх тул хариуцагчийн ажилтантай буюу нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болох учиргүй учраас буцаан өгөх үүрэг үүсэхгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж заасны дагуу талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтантай орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн ба зохигчид анхнаасаа гэрээний зүйлийг тодорхой хөлсөөр бус үнэ төлбөргүй хөлслөн, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд 3,200,000.00 төгрөгийг төлөх болон орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээх үндэслэлгүй болно.

 

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,085,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            պ 128 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Эг урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, т 4,778,370.00 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговорт 269,040.00 төгрөг, нийт 5,047,410.00 төгрөгийг хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ноос гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 909,619.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч П.Эгийн гаргасан хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-нд холбогдох 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар, мөн 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 295 дугаар зүйлийн 295.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ны гаргасан нэхэмжлэгч П.Эд холбогдох орон сууц чөлөөлөхийг даалгах, 3,200,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг үндэслэн хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо-ны гаргасан нэхэмжлэгч П.Эд холбогдох 1,085,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1.-д тус тус нэхэмжлэгчийн төлсөн 140,400.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 263,790.00 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 97,410.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 30,590.00 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

6.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Т.БОЛОРМАА