| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0050/Э |
| Дугаар | 301/ШЦТ/71 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 301/ШЦТ/71
2025 03 12 2025/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Т.А.....,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.А......,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М....,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э......,
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Ү... Б.... холбогдох эрүүгийн 2512....тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Архангай аймгийн Т.... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Э... сумын Б... ...... сурдаг, ам бүл 6 ээж, аав, ах, 2 дүүгийн хамт, Архангай аймгийн Т.... сумын, ..... дугаар баг, Б баг Б гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Б.... овогт Ү.... Б.... /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б... нь 20.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Архангай аймгийн Э.... сумын .... багийн нутаг дэвсгэрт “П...” рестораны хажуу талын байрны гражийн гадаа Б.Б...хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрний зүүн тал руу баруун гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Ү.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.А... “хохирогчийн эрх ашгийг хамгаалж оролцоно” гэсэн,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э... “хүүхдээ цаашид илүү анхаарч, хараа хяналтандаа байлгаж чадна, бидний хяналтад өгнө үү” гэсэн
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б... “буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч Б.Б.. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээл дээрээ байхад намайг Б дуудахаар нь гарахад урдаас Б яасан олон юм ярьдаг гөлөг вэ гэхээр нь би худлаа ярьсан юм байна лээ уучлаарай гэж хэлээд “Планминго” ресторан руу ороод найзалж байсан охин руугаа ороод уулзах гээд сууж байтал араас Б...р, Н..., О..., Энхбаяр нар орж ирээд гарах уу гэхээр би дагаад гарсан тэгсэн Планмингогийн баруун талд байрлах орон сууцны гражийн үүдэн намайг дагуулж очоод Б миний зүүн шанаа хэсэгт гараараа 3 удаа алгаад араас нь мөн зүүн шанаа руу 10-15 удаа баруун гараараа цохиход нь би доошоо болоход цээж рүү өвдөглөөд тэгээд цохихоо больсон. Тэгснээ гомдолгүй биз дээ асуудалгүй биз дээ гэж хэлээд гар барих гэхээр нь би жаахан дурамчхан барихад дургүй байна уу гэхээр нь би шууд тэндээс яваад сургууль орж сургалтын менежер Шинэчулуун хэлсэн. Тэгээд ангийн багш болон ээжид мэдэгдээд цагдаад ханд гэж хэлсэн. Өмнө нь үерхэж байсан охин Бын төрөл нь байсан юм байна лээ Б надад сүүлд хэлж байсан. Тухайн үед миний үерхэж байсан найз охиныг Б, Алтангэрэлтэй үнсэлцэж үнгэлцээд яваад байсан гээд хэлэхээр нь би Баас өөрөөс чатаар асуухад ална чамайг маргааш уулзана гэж хариу бичсэн тэрнээс болж маргалдах шалтгаан болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-8 хуудас/
- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Би эмчилгээний зардалд Ү.Б-ын эцэг эхээс дансаар 1,000,000 төгрөг авсан бөгөөд тухайн мөнгөөр эмчилгээ үйлчилгээ хийлгэж 929,200 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн одоо гаргаж өгөх баримт байхгүй. Дараа эмчилгээний зардалд нэмж 2,000,000 төгрөгийг ар гэрээс нь өгөхөөр болсон.” гэх дахин мэдүүлэг, /хх-ийн 55-56 хуудас/
- Насанд хүрээгүй гэрч О.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны сургууль дээрээ байхад Б утсаар дуудаад Б, Н бид 3 Пламинго дээр очиход Б, Б нар сууж байсан тэгээд Б, Б, Б нартай уулзаад харин Н бид 2 наана зогсож байсан. Тэгсэн удалгүй Б, Б хоёр босож ирээд Планмингоос гараад зүүн талд нь байрлах орон сууцны гражийн үүдэн очоод Б Бийг цохих гэхэд бултахад нь зөрүүлээд дахиад цохиод тэгээд Б, Бийг доороо хийгээд олон удаа гараараа болон өвдгөөрөө цохисон. Бийг Б цохих гэж далайхад түрүүлээд Б цохих шиг болсон тэгээд л зодоон болсон. Зодоон болох үед Б, Н, Б бид дөрөв л байсан. Зодоон болсны дараа Одгэрэл найз охинтойгоо ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-27 хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны сургууль дээрээ байхад Энхбаяр, Б нар Планминго хамт оръё гэх хэлэхээр нь хамт явцгаасан. Тэгээд Планминго руу ороод Б, Б, Б нарын сууж байсан ширээ рүү очиж суугаад удалгүй Б, Б, Б нар гарч ирээд Энхбаяр, Б, Б бид дөрөв эмийн сантай байрны гражийн үүдэнд очоод Б, Бийг цохих гээд далайхад Б гарыг нь бариад байсан тэгсэн гэнэт л нь зодолдоод эхэлсэн Б Бийг цээжин доороо хийгээд гараараа болон өвдгөөрөө олон удаа цохисон. Тэгээд би очих салгасан үүний дараа Б Боос уучлалт гуйгаад гар бариад салсан. Зодоон болох үед Б, Энхбаяр, Б бид дөрөв л байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-32 хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжпэгчээр оролцож байна. Б.Б нь нийт 126.086 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр РД. нэр, Архангай/ гэж бичнэ.” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63 хуудас/
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2025 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай “Б.Бийн биед зүүн зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 хуудас/
Өсвөр насны яллагдагч Ү.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50 хуудас/
- Өсвөр насны яллагдагч Ү.Б-ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 64 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Планминго” рестораны хажуу талын байрны гражийн гадаа иргэн Б.Б нь бусдад зодуулж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Ү.Б үйлдсэн болох нь
Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээл дээрээ байхад намайг Б дуудахаар нь гарахад урдаас Б яасан олон юм ярьдаг гөлөг вэ гэхээр нь би худлаа ярьсан юм байна лээ уучлаарай гэж хэлээд “Планминго” ресторан руу ороод найзалж байсан охин руугаа ороод уулзах гээд сууж байтал араас Б, Н, Одко, Э. нар орж ирээд гарах уу гэхээр би дагаад гарсан тэгсэн Планмингогийн баруун талд байрлах орон сууцны гражийн үүдэн намайг дагуулж очоод Б миний зүүн шанаа хэсэгт гараараа 3 удаа алгаад араас нь мөн зүүн шанаа руу 10-15 удаа баруун гараараа цохиход нь би доошоо болоход цээж рүү өвдөглөөд тэгээд цохихоо больсон...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч О.Энхбаярын “...Тэгсэн удалгүй Б, Б хоёр босож ирээд Планмингоос гараад зүүн талд нь байрлах орон сууцны гражийн үүдэн очоод Б Бийг цохих гэхэд бултахад нь зөрүүлээд дахиад цохиод тэгээд Б, Бийг доороо хийгээд олон удаа гараараа болон өвдгөөрөө цохисон...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Г.Н-гийн “...Тэгээд Планминго руу ороод Б, Б, Б нарын сууж байсан ширээ рүү очиж суугаад удалгүй Б, Б, Б нар гарч ирээд Энхбаяр, Б, Б бид дөрөв эмийн сантай байрны гражийн үүдэнд очоод Б, Бийг цохих гээд далайхад Б гарыг нь бариад байсан тэгсэн гэнэт л зодолдоод эхэлсэн Б Бийг цээжин доороо хийгээд гараараа болон өвдгөөрөө олон удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “ "... Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг,
хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн эрүүл мэндэд учирсан зүүн зовхинд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол нь өсвөр насны шүүгдэгч Ү.Б-ын хохирогчийн нүүрний зүүн тал руу баруун гараараа олон удаа цохисон гэх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Бийн биед халдсанаар түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон, өсвөр насны шүүгдэгч Ү.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба өсвөр насны шүүгдэгч Ү.Бт хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан, мөн түүнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, хүсэлт гаргах зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн биеэ зөв авч явах чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй, эмчилгээний зардалд Ү.Б-ын эцэг эхээс дансаар 1,000,000 төгрөг өгсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тул өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 127,000 /нэг зуун хорин долоо мянган/ төгрөгийн үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогддог.
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй ба өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд 127,000 /нэг зуун хорих долоо мянган/ төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул өсвөр насны шүүгдэгч Ү.Б иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Алтанзул “өсвөр насны шүүгдэгч Ү.Б... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч “хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэхийг дэмжиж байна” гэсэн,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар хариуцлага хүлээх ёстой, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, хувийн байдал зэргийг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү, уг хугацаанд мөн эцэг эхийн хараа хяналтад байлгаж өгнө үү” гэсэн,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаясгалан: “бидний хяналтад байлгаж өгнө үү” гэсэн
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч улсууд эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан, нийгэмд бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэн хандана” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж, 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилж өгчээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хорих ялын дээд хэмжээг найман жилээс доош хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлж болохоор заажээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн, өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ү.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч, уг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Архангай аймгийн хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газарт, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг П.П, эх Д.Э нарт тус тус даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжүүлэхээр албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ү.Бт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдлуудыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ү.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б ургийн овогт Ү.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ү.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжүүлэхээр албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ү.Бт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ү.Б-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Архангай аймгийн хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газарт, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг П.Ү, эх Д.Э нарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ү.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР