Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 Хэргийн индекс:07/2025/0063/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт**************т холбогдох эрүүгийн 2518000000018 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,974 оны******* дугаар сарын*******-ний өдөр*******-Уул аймгийн******* суманд төрсөн,******* настай,, боловсролтой,, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,*******-Уул аймгийн сумын дугаар баг дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай,

Урьд:

-1996 оны 9 дүгээр сарын0-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн23.3 дахь хэсэгт 2 жил сарын хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн997 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлийн 241.1,23 дугаар зүйлийн23.3,8 дугаар зүйлийн8.1 дэх хэсэгт зааснаар жилийн хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн шүүхийн оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн45 дугаар зүйлийн45.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн оны 9 дүгээр сарын*******-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн81 дүгээр зүйлийн81.3 дахь хэсэгт зааснаар жил 6 сарын хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн оны дүгээр сарын8-ны өдрийн*******7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн45 дугаар зүйлийн45.2 дахь хэсэгт зааснаар жил 6 сарын хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 7 дугаар сарын0-ны өдрийн399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 6 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн16 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

Боржигон овогт************** (РД: )

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн-8 дугаар тал/, хохирогч мэдүүлэг /хх-ийн4 дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн6 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн оны2 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн9-20 дугаар тал/, яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн0 дугаар тал/,*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх толтоолуудын хуулбар /хх-ийн1-45 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“Шүүгдэгч ******* нь оны2 дугаар сарын 07-ны өдөр7 цагийн үед*******-Уул аймгийн сум, дугаар баг дүгээр гудамжны тоотод шалтаг шалтгаангүйгээр хохирогч баруун, зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгаар хатгаж, зүүн шилбэнд шарх бүхий эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-08 дугаар тал/,

- Хохирогч: “...2024 оны2 дугаар сарын 07-ны өдөр7 цагийн үед*******-Уул аймгийн сум, дугаар баг дүгээр гудамжны тоот гэртээ ганцаараа жоохон архи уучихсан хэвтэж байхад В.Алтанбаяр орж ирсэн. Надаас хүн асуухаар нь би мэдэхгүй гэсэн чинь надад уурлаад манай гал тогооны ганбанзны урд талд байсан хутгыг аваад миний баруун, зүүн хоёр хөлний булчин хэсэг рүү хатгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн4 дүгээр тал/,

- Гэрч: “...2024 оны2 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад гаднаас манай дүү Ц.Отгонбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд ах намайг ******* миний хөл рүү хутгаар хатгачихлаа гэхээр нь би тэр үед нь согтуу худлаа ярьж байгаа байх гэж бодоод сууж байсан чинь Отгонбаатар өмдөө сөхөөд харуулсан чинь хөлнийх нь шилбэ хэсгээс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн6 дугаар тал/,

-*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны2 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “...Ц.Отгонбаатарын биед баруун зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт /хх-ийн9-20 дугаар тал/,

- Яллагдагч *******ын: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн0 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

  1. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч биед “баруун зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны2 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт  /хх-ийн9-20 дугаар тал/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд*******-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 9 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн6/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн5/,*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тус шүүхийн оны 08 дугаар сарын 01-ний өдрийн/ШЦТ/346 дугаартай шийтгэх тогтоолоор жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгарлах ял шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг эдлэх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг түүний хувийн байдалд авч үзэх нь зүйтэй.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгарлах ял оногдуулж шийдвэрлэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заавал оногдуулахаар заасан эрх хасах нэмэгдэл ял болон үндсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зөв. 

Дархан-Уул аймаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-хорих45 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/478 дугаар албан бичигт “2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 01 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 04 сар, 20 хоногийг биеэр эдэлж, 07 сар, 09 хоногийн ялын үлдэгдэлтэй” гэсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 09 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт******* сар 09 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, хязгаарлалтын бүсийг*******-Уул аймгийн сум, дугаарас  гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

   Хохирогч Ц.Отгонбаатар нь хохирол төлбөрт нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

  1. Бусад асуудал:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2,6.3,6.6,6.7,6.8,6.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т өмнөх*******-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 08 дугаар сарын 01-ний өдрийн46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн  07 сар, 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт******* сар 09 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан******* сар 09 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг*******-Уул аймгийн сум, дугаарас гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг*******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ