| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02427/И |
| Дугаар | 101/ШШ2018/02315 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2018/02315
| 2018 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2018/02315 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х газар
Хариуцагч: Г газарт тус тус холбогдох,
Гэм хорын хохиролд 497,857,950 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ж.Пүрэврагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “КХХК” нь БНХАУ-ын иргэн З болон МУ-ын иргэн МУ-ын иргэн В.Г нараас 426.451 ам.доллар гаргуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж 426.451 ам.доллар авах байснаас 126.451 ам.доллар буюу 227.611.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч БНХАУ-ын иргэн ХЬапд ЗНиангаас 300,000 ам.доллар буюу 540.000.000 төгрөгийг 2014 оны 07 сарын 18-ны дотор гаргуулахаар харилцан тохиролцож Зохигчдын эвлэрэлийг баталж 2014 оны 06 сарын18-ны өдөр 3183/Б дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Хариуцагч БНХАУ-ын иргэн З нь 540.000.000 төгрөгөө тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул 2014 оны 08 сарын 06-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 14/3114 тоот шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ, 14/3115 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг тус тус байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж улмаар 2014 оны 09 сарын 04- ны өдөр БНХАУ-ын иргэн З Монгол улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн буюу хилийн хориг тавьсан байдаг.
Хилийн хориг тавьсанаас хойш БНХАУ-ын иргэн З нь НШГА-нд хилийн хоригоо цуцлуулах тухай 2-ч удаа хүсэлт гаргаж байсан ба тус алба нь хилийн хоригийг цуцлаагүй байхад тухайн үеийн “Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар” одоогийн “Хил хамгаалах ерөнхий газар”-ын харьяа Дорноговь аймаг Замын-үүд дэх шалган нэвтрүүлэх боомтын шалгагч ажилтай Б.А нь 2014 оны 12 сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийн хээл хахууль авч албан тушаалаа ашиглан хууль бусаар БНХАУ-ын иргэн З-г хил нэвтрэлтийн Борекс программын бүртгэлд бүртгэлгүйгээр төлбөр төлөгч БНХАУ-н иргэн З-ийн гадаад паспортонд штамп дарж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байдаг. Төрийн тусгай албан хаагч Б.Агийн бусдаас хээл хахууль авсан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй хууль бус үйлдэл хийсэн зэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-р зүйлийн 268.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж улмаар 2016 оны 07 сарын 04-ны өдрийн Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23-р шийтгэх тогтоолоор тогтоогдож төрийн албан тушаалд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оноосон байдаг. Тухайн үеийн Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын харьяа Дорноговь аймаг, Замын үүд дэх шалган нэвтрүүлэх боомтын ажилтан төрийн тусгай албан хаагч Б.А нь бусдаас хээль хахууль авч тус компанид төлбөр төлөгч болох БНХАУ-ын иргэн З-ыг хууль бусаар хил нэвтрүүлсний улмаас манай “КХХК” нь өнөөдрийн байдлаар 497,857,950 төгрөгийг гаргуулан авч чадахгүйд хүрч, НШГА шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байна.
БНХАУ-ын иргэн З-ийн төлөх ёстой төлбөр төлөгдөөгүйгээс манай компаний хэвийн үйл ажиллагаа алдагдаж Татвар болон Нийгмийн даатгалын газарт их хэмжээний өртэй болсон төдийгүй иргэд аж ахуй нэгжид түүхий эд, бараа материалын төлбөрүүд хуримтлагдсаар аажмаар төлж чадахгүйд хүрч харилцагч байгуулагууд харилцаагаа зогсоож манай компаний үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Дээрх хүндрэлүүдээс үүдэн бидэнд орох ёстой орлого үгүй болсоны улмаас ар гэрийн амьдрал маань доголдож тус компаний захирал Ш.А миний бие 25 жил ханилсан хань Ж.Паас салж улмаар 2015 оны 10 сарын 05-ны өдөр шүүхээр гэр бүлээ цуцлуулсан. Гэр бүл минь хүртэл салж сарниж маш их хохирол амсаад зогсохгүй биднээс төлбөрөө нэхсэн иргэд, аж ахуй нэгжүүдийн гомдолоос үүдэн одоо амьдарч байгаа орон сууцаа хүртэл, хураалгах хэмжээнд хүрч маш их хохирол амсаж байгаа билээ.
Төрийн тусгай албан хаагч Б.А нь төлбөр төлөгч болох БНХАУ-ын иргэн З-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж гаргаагүй бол Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж шүүхийн шийдвэрийн дагуу манай компани нь 497,857,950 төгрөгийг гаргуулан авах бүрэн боломжтой байсан.
2016 оны 12 сарын 28-ны өдөр Монгол улсын УИХ-аас Хилийн Боомтын тухай хууль хүчингүй болсон тухай хууль гарч улмаар 2017 оны 02 сарын 01-ны өдрөөс Иргэний харьяалал шилжилт хөдолгөөний газрын үйл ажиллагаа, Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын ажил үүрэг нь Хил хамгаалах өрөнхий газарт харьяалагдах болсон.
Иймд бидэнд учирсан хохирол буюу шүүхийн шийдвэрийн дагуу БНХАУ-ын иргэн З-аас манай компанид төлөх ёстой төлбөр болох 497.857.950 төгрөгийг Иргэний хуулийн 498.1, 498.2-т зааснаар Хил хамгаалах ерөнхий газар-аас нэхэмжпэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул бидний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Г газрын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их хурлаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хилийн боомтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт Хил хамгаалах ерөнхий газрын хэрэгжүүлж байсан шалган нэвтрүүлэх чиг үүргийг шилжүүлэн нэгггэж, улмаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон шинэор агентлагыг байгуулсан. Улмаар уг тогтоолын дагуу шалган нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байсан хүн хүч, техник хэрэгслийг шилжүүлэхээр шийдвэрлэж, энэ хүрээнд Дорноговь аймаг дахь боомтын шалгагч Б.А нь Хил хамгаалах ерөнхий газраас шилжиж ирсэн.
Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийг шинэчлэн батлахад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг татан буулгаж, харин Гадаадын иргэн, харьяатын газрыг шинээр зохион байгуулсан.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрх зүйн чадвар хуульд заасан журмаар байгуулагдснаар үүсч, татан буугдснаар дуусгавар болохоор заасан байдаг. Нэгэнт хуульд заасан эрх бүхий этгээд болох Монгол Улсын Их Хурлаас Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг татан буулгасан, одоогийн хэрэгжиж буй Монгол Улсын Хилийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар Хил хамгаалах ерөнхий газар шалган нэврүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа тул уг хэргийн хариуцагч нь Гадаадын иргэн, харьяатын газар биш байна. Нэгэнт татан буугдсан хуулийн этгээдийн хариуцлага, үүргийг манай байгууллага хариуцах үндэсгүй.
Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол нэхэмжлэхэд гэм хор учруулсан хууль бус гэм буруутай үйлдэл, учирсан бодит хохирол болон тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо байхыг шаардахаар зохицуулжээ. Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажиллаж байсан Б.А нь албан тушаалын байдлаа урвуулан хээл хахууль авах замаар хилээр нэвтрэхийг хориглосон этгээдийг хил нэвтрүүлсэн гэм буруутай үйлдэл хийсэн болох нь эрүүгийн хэргээр тогтоогдсон хэдий ч дээрх Б.Агийн үйлдлийн улмаас “К” ХХК-д нэхэмжилж буй 497,857,950 төгрөгийн шууд хохирол учирсан гэж үзэх боломжгүй, шууд шалтгаант холбоогүй байна. Учир нь “К” ХХК-д шийдвэр гүйцэтгэлийн журмаар БНХАУ-ын иргэн З Монгол Улсын хилээр гараагүй байсан ч дээрх нэхэмжилж буй төлбэр төлөгдөх байсан эсэх тодорхойгүй тул Б.Агийн үйлдлээс болоод “К” ХХК-д ийм хэмжээний бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй.
- Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр заасан байдаг. Б.А зөвхөн хилээр гаргах хууль бус үйлдлийг хийсэн болохоос “К” ХХК-д хохирол учруулахын тулд хилээр гаргасан үйлдлийг хийгээгүй болох нь түүний эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг, шийтгэх тогтоолд дурдагдсан байна. Тэгэхээр Б.Агийн хийсэн үйлдэл өөрөө нэхэмжлэгч “К” ХХК руу чиглээгүй гэдгийг анхаарч өгне үү. Мөн ажил олгогч байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын гэм буруу уг хэрэгт байхгүй.
- Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч омпани гэм хор учруулагч этгээд болох Б.Агээс хохирлоо нэхэмжлэх боломжтой гэжээ гэв.
Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөгч Г.Оргилболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н би дараах байдлаар тайлбараа тодруулан гаргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн дугаар 3183/6 захирамжинд хариуцагч БНХАУ-ын иргэн З нь нэхэмжпэгч талтай 300 000 ам.доллар буюу 540.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй олдохгүй байсан шалтгаанаар Шийдвэр гүйцэтгэгч Б.А шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан шалгуулахад эрүүгийн хэрэг үүсгээд 2Ьапд ЗИапд нь Монгол улсын хилээр гарсан байна гээд хэргийг түтгэлзүүлсэн.
Хэрэгт хавсаргагдсан шийтгэх тогтоолоос харахад шүүгдэгч А.А нь шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэрээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
2016 оны 07 дугаар сарын 04-ний дугаар 23 шүүхийн шийтгэх тогтоол, 2016 оны 08 дугаар сарын 18-ны Давж заалдах шүүхийн магадлалд шүүгдэгч Б.А нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Замын-Үүд авто замын боомтоор гарах чиглэлд шалгагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэг үйлдсэн байдаг гэж тодорхой заасан байгаагаас тус тус харахад А.А нь Хил хамгаалах ерөнхий газрын даалгасан ажпыг гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа гүйцэтгэх явцад хууль бус үйлдлээрээ “К” ХХК-д нэхэмжлэлийн үнийн дүн болох 540.000.000 төгрөгийн шууд хохирол учруулаагүй шалтгаант холбоогүй нь харагддаг. Гэм хорын эрх зүй нь хуулиас үүдэх үүргийн бүлд хамаарах ба гагцхүү хуульд заасан бүрэлдэхүүн биелэсэн тохиолдолд үүснэ.
Гэм хороос үүсэх хариуцлагын үндэслэлийн нэг нь гэм буруу байна. Гэм буруу бол гэм хор учруулсан этгээдийн өөрийн үйлдэлдээ үнэлэлт өгөх сэтгэхүйн хандлага буюу өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй түүнээс бий болох сөрөг үр дагаврыг ухамсарлан ойлгох сэтгэхүйн үйл ажиллагаа юм. Б.А зөвхөн хилээр гаргах хууль бус үйлдлийг хийсэн болохоос нэхэмжлэгч компанид хохирол учруулахын тулд хилээр гаргасан үйлдлийг хийгээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг.
Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх хэсгийн бие бүрэлдэхүүнийг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Иргэний харьяатын газар шилжүүлж өгсөн. Өгснөөс хойш хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоос харахад Иргэний харьяатын газрын шалгагч ажилтай н.Ань шунахайн сэдлээр үйлдсэн нь тогтоогдсон. Иргэний харьяатын газарт шалган нэвтрүүлэх хэлтэс шилжиж очсоноос 9 сарын дараа болсон хэрэг байгаа. Хил хамгаалах байгууллага нь 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдөр шалган нэвтрүүлэх хэлтсийн ажлыг шилжүүлж авсан. Энэ нь тухайн Хятад улсын иргэн хилээр оргон зайлсан хэрэг болсоноос хойш 2 жилийн дараа болсон байгаа. Хил хамгаалах байгууллага нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийхдээ энгийн иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. н.А байгуулсан үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хил хамгаалах байгууллагын ажилтан гэх баримт байхгүй тул манай байгууллага жинхэнэ хариуцагч биш гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Х газар, Г газарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 497,857,950 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, хохирлыг хариуцах шалтгаант холбоогүй, хариуцагч биш гэж маргасан байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3183/Б дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч БНХАУ-ын иргэн Ж /З/, нэхэмжлэгч К ХХК-д 300,000 ам.доллар буюу 540,000,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 18-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 13-16 дахь тал/
Тус захирамжийн дагуу 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Ж /З/ улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлжээ. БНХАУ-ын иргэн Ж /З/ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 45,000,000 төгрөгийг төлбөр авагчид төлсөн, өөр төлбөр төлөгдөөгүй талаар нэхэмжлэгч тал шүүхэд тайлбарлаж, төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Ж /З/ нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Замын –Үүдийн хилийн боомтоор БНХАУ-руу гарсан үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/428 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тогтоолоор төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Ж /З/-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлжээ. /2-р хавтаст хэргийн 94, 96, 111, 118 дахь тал/
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төрийн байгууллага, түүнийг төлөөлөн ажиллаж буй ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрөө БНХАУ-ын иргэн Ж /З/-аас авч чадахгүйд хүрсэн тул төрийн албан хаагчийн нэхэмжлэгчид учруулсан хохирлыг түүнийг хариуцан ажиллуулж байсан байгууллага болох хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар, Г газар нарт холбогдуулан 497,857,950 төгрөг гаргуулах нэхэмжилсэн.
Энэ талаар 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоол гарч, Иргэний харъяалал, шилжит хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн хилийн шалгагч ажилтай Б.А нь БНХАУ-ын иргэн Ж /З/-аас 2,000,000 төгрөгийн хахууль авч түүнийг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар гэм буруутайд тооцогджээ. /1-р хавтаст хэргийн 17-24 дэх тал/
Дээр дурдсан үйл баримтаар төрийн тусгай албыг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж байсан албан хаагч болох Б.А нь албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хээл хахууль авсан нь тогтоогдсон, үүний үр дагаварт нэхэмжлэгч К ХХК, БНХАУ-ын иргэн Ж /З/-аас 497,857,950 төгрөг гаргуулах боломжоо алдаж хохирсон үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг үндэслэл болгон шүүхийн журмаар хариуцагч нараас дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Ж /З/-аас төлбөрөө гаргуулах ажиллагааг өөрийн боломжит байдлаар бүрэн явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйл ажиллагааны үр дагаврыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төр, төрийн байгууллага хариуцах боловч тухайн хохирол, гэм буруутай төрийн албан хаагчийн үйл ажиллагааны хооронд шалтгаант холбоо тогтсон, төрийн албан хаагчийн бусдад учруулсан хохирлыг өөр арга замаар арилгах боломжгүй байх шаардлага тавигддаг.
Төлбөр төлөгч улсын хилээр гарсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, нэхэмжлэгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Улсын дээд шүүх, Гадаад хэргийн яамаар дамжуулан шийдвэр гүйцэтгэх байгуулагын мэдэгдлийг төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Жан Шуай /З/-д гардуулах, мэдэгдэх ажиллагааг хэд хэдэн удаа явуулсан ч БНМАУ-БНХАУ-ын хооронд “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” 1989 оны гэрээний дагуу төлбөр төлөгчийн оршин суугаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
Энэхүү гэрээний 17 дугаар зүйлийн “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх хэмжээ хязгаар” хэсэгт “хэлэлцэн тохирогч хоёр Тал энэхүү Гэрээнд заасан нөхцөлийн дагуу уг Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэрт гаргасан а/шүүх, эрх бүхий бусад байгууллагаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шинжтэй иргэний хэргийн талаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлнэ” гэж тохиролцсон, мөн гэрээний 20 дугаар зүйлд “Шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай хүсэлт гаргах” журмын дагуу нэхэмжлэгч мөн гэрээний 2, 3 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээдэд хандан хүсэлт гаргаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулахаар тухайн эрх бүхий этгээдээр дамжуулан хандаагүй талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Төлбөр төлөгч БНХАУ-ын иргэн Ж /З/ нь БНХАУ-ын Бээжин хот, ....тоот хаягт оршин суудаг, тус хаягаар дамжуулан Монгол Улсын шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг зохих этгээдэд олгож байсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан нь Ж /З/-ыг БНХАУ-д оршин суух тодорхой хаяггүй гэж үзэх боломжгүй юм. /1-р хавтаст хэргийн 220 дахь тал/
Нэхэмжлэгч талын шүүхэд, шүүх хуралдаанд тайлбарлаж буй төлбөр төлөгч этгээд Монгол улсын нутаг дэвсгэрээс гадагш гарсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүйд хүрч хохирсон, нэхэмжлэгч БНХАУ-д очиж тус улсын иргэн Ж /З/-аас төлбөрөө гаргуулах боломжгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй, төлбөрийг барагдуулах боломжгүй байдал эцэслэн тогтоогдсон зүйлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Монгол улсын эрх бүхий этгээдээр дамжуулан шүүхийн шийдвэрт нэр заан төлбөрийг хариуцахаар заасан этгээдээс төлбөрөө гаргуулах, шүүхийн шийдвэрийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт биелүүлэх ажиллагааг явуулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч К ХХК-ийн хариуцагч Х газар, Г газарт тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 497,857,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х газар, Г газраас 497,857,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,647,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар болон гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ