Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:07/2025/0090/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** ,******* овогт************** нарыг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000047 дугаартай эрүүгийн хэргийг025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч025 оны 02 дугаар сарын5-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ), -ы өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, дугаар ангид ажилтай, ам бүл ,гийн хамт аймгийн сумын дугаар баг2 дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

2.Монгол Улсын иргэн, ****** овогт************** (РД: ),001 оны 04 дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн,3 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, байлдааны сөнөөгч онгоцны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , , , нарын хамт аймгийн сумын баг хөдөө тоотод оршин суух хаягтай, шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* ,******* нар бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* ,******* нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ******* ,******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* ,******* нар нь бүлэглэн024 оны 12 дугаар сарын-ны шөнө аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд гээгдүүлсэн загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн О.Батзаяад 1,800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын 14,025 оны 01 дүгээр сарын6-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын-ны өдрөөс 14-нд шилжих шөнө нэртэй бааранд ажлынхаа хүмүүсийн хамт 00 цаг0 минутын орчимд орсон санагдаж байна. Тухайн баарны текний урд талын багана байсан тэрний хажуу талын ширээнд суусан. Тэгээд бааранд ороход 7 хүн байсан. , , , , , нарын хамт байсан. Тэр үед нь ганц өдөр гарч байж утсаараа оролдохгүй шүү гээд гар утсаараа оролдож байсан хүмүүсийн гар утсыг хурааж авсан. Бит өөрийнхөө гар утсыг өгсөн. Надаас гадна , , нарын гар утсыг хураан авсан. Тэгээд бүжгийн талбай дээр бид нар гарч бүжиглэж байгаадээс гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Тэгээд текний хэсэгт очоод гар утсаа байхгүй болсон гээд камер шүүж үзэхэд текний тэнд байсан5 орчим насны эмэгтэй, 40 орчим насны эмэгтэй байсан. Тэд нар дээр нэг залуу хоёр гар утсыг өгсөн. Бүжгийн талбай дээр олсон гэж өгсөн юм шиг байсан. Тэгээд эзэн нь ирж авах байхаа гэж хэлсэн байсан. Миний ашиглаж байсан гар утас нь Самсунг Эс3 загварын хар өнгөтэй, өнгөгүй хамгаалалтын гэртэй, дэлгэц дээр нь манай хоёр хүүхдийн зурагтай,  багтаамж нь 128гб, имей:52404914668080 ,58843414668088 кодтой гар утас байсан. Би Мобикомын дахь Теди салбараас022 оны 06 дугаар сард,800,000 төгрөгөөр лизингээр авч байсан. Одоо гар утсаа,500,000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн алдсан гар утсаа025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эгүүлэн авсан. Миний утсыг ашигласан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн, 15 дахь тал),

Гэрч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын0-ны өдөр мэдүүлсэн: “...Манай сургуулийн багш нь гар утаснуудаа битгий оролдоорой, оролдоод байвал хураана шүү гэсэн. Би хэд бүгдээрээ бааранд ширээ аваад уух юм захиалаад бүжиглэсэн. ... багш миний гар утсыг хураагаад өмдний арын халаасандаа хийсэн. Мөн , гээд багшийн гар утсыг авсан гэсэн. ...Бид хэд гар утаснуудаа хураалгаад бүгд бүжиглэсэн. Эргэж ширээн дээрээ суугаар гар утсаа асуусан чинь байна шүү дээ гэж багш хэлсэн. Тэгээд тэр хавиар гар утсаа хайгаад байж байтал баарны тек дээр хоёр гар утас байна гээд очоод үзтэл миний болон багшийн гар утас байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын-ний өдөр мэдүүлсэн: “...Ихэнх нь гар утсаа оролдоод байсан болохоор биний ээлжид гар утсаа оролдохгүй боль, ганц өдөр гарч байж гэж сануулаад гар утаснуудыг нь авчхаад буцаагаад өгсөн. Тэр үед миний арынхалаасанд миний болон ажлынгийн гар утас байсан. Тэгээд дахиад тэр хэд гар утсаа оролдоод байхаар нь , хоёрын гар утсыг хураагаад арын халаасандаа өөрийн гар утастай хамт хийсэн. Тэгээд байж байсан чинь гар утсаа авах гээд би өгөхгүй гээд бүжгийн талбай дээр бид хоёр ноцолдоод явсан. Тэгсэн тэр үед хүүе та хоёр нааш ир гэж нэг нь хэлсэн. Хэн хэлснийг нь санахгүй байна. Тэгээд гар утсаа нэхээд байсан болохоор нь гар утсыг нь өгөх гэсэн чинь миний арын халаасанд ямар ч гар утас байгаагүй. Тэр үед бүжгийн талбай дээр ноцолдох үед гар утаснууд байхгүй болсон байх. Тэгээд миний гар утсыг арын халааснаас чинь авсан. Чиний гар утас л байсан гээд миний гар утсыг өгсөн. Тэгээ бид хэд гар утаснуудаа хайгаад тек дээр очоод гар утсаа асуусан чинь текний охин энэ хоёр гар утас мөн үү гээд , хоёрын гар утсыг харуулсан. Тэгээд хэн авчирч өгсөн юм гэсэн чинь нэг залуу авчирч өгсөн гэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын1-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын 14-ний 00 цаг өнгөрч байхад нэг залуу миний сууж байсан ширээний тэнд хоёр гар утас байна. Эзэн нь ирвэл өгчих гээд хоёр гар утас өгсөн. Тэгээд буцаад яваад өгсөн. Удалгүй0-30 минутын дараа хэдэн эмэгтэй ирээд утас хүн авчирч өгсөн үү гээд асуухаар нь би тэр эрэгтэйн өгсөн хоёр гар утсыг үзүүлэхэд мөн байна гээд аваад явсан. Тэгээд тэр хэдэн нар цаашаа яваад буцаж ирээд дахиад нэг гар утас алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүн гар утас авчирч өгөхдөө хоёр гар утас л авчирч өгсөн гэж гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн1 дэх тал),

 

Гэрч мөрдөн байцаалтад024 оны 12 дугаар сарын1-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдөр ажиллаж байсан. Би нэг зөөгч нэг бармены хамт текний өрд зогсож байсан. Тэгсэн нэг залуу ирээд хоёр гар утас оллоо эзэнд нь өгчхөөрэй гэж хэлээд явсан. Тэр залуу хаана хэнтэй явж байсныг мэдэхгүй байна. Юм захиалсан үгүйг нь мэдэхгүй байна. Гаднаас нь харахад тийм согтуу харагдаагүй. Тэгээд удаагүй 10 минут орчмын дараа 4 охин хүрч ирээд гар утас алга болчихлоо гээд ирэхээр нь хоёр гар утсыг үзүүлэхэд миний гар утас байна гээд тэр хоёр гар утсыг авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг баарны доторх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн-25 дахь тал),

 

****** мөрдөн байцаалтад025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр, 01 дүгээр сарын2-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 12 дугаар сарын-ны өдөр найз болох******* , нартай уулзаад гэртээ пиво ууж байгаад шөнийн клуб орсон. Бид хэд баар ороод бүжиглэж байгаад би нойл орох гэж явсан. Явж байхдаа бүжгийн талбайн шалан дээр гурван ширхэг гар утас байхаар нь аваад хажуу талын ширээ болон бүжгийн талбайд байсан хүмүүсээс та нарын гар утас мөн үү гэж асуусан. Тэгээд эзэн нь олдохгүй болохоор нь тек дээр очиж хоёр ширхэг гар утсыг нь хүмүүс хаячихсан байна гээд үлдээсэн. Тухайн үед би өөрөө гар утасгүй байсан болохоор олсон гар утас болох маркийн гар утасны зодыг гаргаад өөрөө барья гэж бодоод өөртөө авсан. Тэгээд би нөгөө хэд дээрээ очоод гурван гар утас олоод хоёрыг нь тек дээр үлдээгээд Самсунг үйлдвэрийн гар утсыг нь өөртөө авчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд хэсэг бүжиглэж байгаад баарнаас гараады гэрт очиж хоноцгоосон. Маргааш өглөө нь******* бид хоёр олсон гар утсаа Ихэр могой худалдааны төвийн гар утасны лангуу дээр очиж 80,000 төгрөгөөр кодыг нь гаргуулсан. Тэгээд кодыг нь гаргуулчхаад******* би наад утсыг чинь авчихъя чи миний гар утсыг авчих гэхээр нь зөвшөөрөөд утсаа сольсон. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хурдан хугацаанд хэргийг шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн7, 58 дахь тал),

 

****** мөрдөн байцаалтад025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр, 01 дүгээр сарын6-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...024 оны 12 дугаар сарын-ны өдөр би өглөө Улаанбаатар хотоосд ирээд найзуудтайгаа буюу******* , , нартай уулзаад орой нь бид хэд баар орохоор болоод бааранд орсон. Тэгээд бид хэд уух юм захиалаад шоудаж байсан. Тэгтэл манай найз******* нь гурван ширхэг гар утас олсон хоёрыг нь тек дээр аваачаад өгчихлөө гэж хэлсэн. Үлдсэн нэг гар утас нь загварын гар утас байсан. Тэгээд бид баар хаах дөхсөн байхаар нь гараады гэрт очиж хоносон. Тэгээд 12 дугаар сарын 14-ний өдөр сэрээд би*******д өөрийн Самсунг Эс21 загварын гар утсаараа олсон загварын гар утсыг солих уу гэж санал тавьсан. Тэгсэн******* хэсэг үгүй гэж байгаад зөвшөөрөөд солихоор болсон. Тэгээд би тэр гар утсанд симээ хийгээд шууд ашиглаад Улаанбаатар хот руу явсан. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хурдан хугацаанд хэргийг шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн9,5 дахь тал),

 

Эд зүйл хураан авсан тухай: “...**************эс загварын гар утсыг хураан авав.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн0 дахь тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...Хар өнгийн загварын имей: ****** , ****** кодтой нэг ширхэг гар утсыг025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн5 дахь тал),

 

Капитал зууч ХХК-ийн024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн: “... маркийн 128гб багтаамжтай /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 1,800,000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Завших гэдэг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авахыг ойлгох ба гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ /300,000 төгрөг/-нээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Иргэний хуульд гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулжээ. Гэтэл шүүгдэгч ******* ,******* нар нь дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* ,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нарын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нар нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь шинээр гар утас худалдан авахтай холбоотой гарсан зардлаа нэхэмжилсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нар нь ял шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч ******* ,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт тус бүр00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** , ****** овогт************** нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* , ****** нарыг тус бүр00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт оногдуулсан00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөслэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* ,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч нь гар утас худалдан авсантай холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөслэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсүгэй.

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР