Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/45

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

       Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

       Улсын яллагч Е.Хулан

       Хохирогч *******

       Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

       Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар

       Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай  эрүүгийн хэргийг 04 оны 1 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо 7-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД: ВМ97**************1/.

Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл , эхийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг дугаар хороо Баатархайрханы 1-80 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД: ВЖ981/.

 Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 04 оны дугаар сарын 0-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын дугаар багийн нутаг "" гэх газарт хохирогч *******тэй "хулгайд сэрдлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн нүд, зүүн шанаа тус газарт хөлөөр тус бүр 1 удаа өшиглөх, баруун нүдээ баруун гараар хаасан байх үед баруун гарын ар хэсэгт хөлөөр 1 удаа өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, чамархай, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

       шүүгдэгч ******* нь 04 оны дугаар сарын 0-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын дугаар багийн нутаг "" гэх газарт хохирогч *******тэй "хулгайд сэрдлээ" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүд рүү хөлөөр удаа өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний нэвт гэмтэл, баруун нүдний эвэрлэг, судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцэрийн гоожилт, гадна шулуун булчингийн тасрал, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “04 оны сарын 0-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсээс Улаанбаатар хот руу 1 хүний бүрэлдэхүүнтэй автобусаар хөдөлсөн. 0 гаруй километр яваад Эрдэнэс таван толгой гэх зогсоолд зогсож дэлгүүр орцгоосон. Батболд гэх хүний төрсөн өдөр гээд хүмүүс архи авсан. шил архи, 1 шил виски нийтдээ шил архи аваад хөдөлсөн. Замдаа таван хүнээс бусад архи уусан. Замд уусан архи нь дуусаад зарим хүмүүс гэр рүүгээ авч явж байсан архиа гаргаж уусан. Замдаа Хулд сумын дэлгүүрт орж 5 шил архи авсан. утаснаас болж маргалдсан. Гар утас алга болчихлоо. Та нар миний утсыг авчихсан юм биш үү гаргаж ир гэж дайраад байсан. Эхлээд эвээр чиний утсыг аваагүй наад хавиар чинь уначихсан байлгүй гэж хэлсэн. Сүүлдээ хэрүүл маргаан, зодоон үүссэн. Автобусан дотор бид хоёр маргалдаж барьцалдаж авсан. Автобуснаас буугаад би маргалдаж зодолдсон зүйл байхгүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 04 оны 05 сард энэ компанид ажилд орсон. 1 сар гаран ажиллахдаа графикийн дагуу амрахаар явсан. Өглөө цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Цагаан хаднаас нааш явж байгаад бид хэд хөзөр тоглосон. Зогсоол дээр очиж дэлгүүр орж 1 шил архи, 1 виски авсан харагдаж байсан. Би жолоочийн баруун гар талын хамгийн арын урд суудалд сууж явсан. Миний хажууд Лхасүрэн гэх жолооч сууж явсан. Эхний архи тойроод уулгахад нь уусан. Цогт-Овоо сум орж дэлгүүрээс юм авахад нь 0.000 төгрөг шилжүүлсэн. Наашаа явахдаа унтсан. Сэрээд утас хайдаг шалтгаан нь эхнэрээ Төв аймгийн салдаг зам дээрээс тосож ав гэж хэлэх гэж байсан. Утсаа бүх суудал доор хайхад харагдаагүй. Бүгдээрээ орж ирээд суухаар нь урьд нь кемп дээр нэгнийхээ утсыг нууж тоглож байсан. Тухайн үед тэгж тоглож байна гэж бодоод тоглож нуусан бол гаргаад өгчих гэж хэлсэн. Нэр цохож хэлээгүй. хажууд байсан болоод чи намайг авсан гэлээ гэхээр нь аваагүй юм бол юунд нь уурладаг юм. Чиний утсыг хэн авдаг юм хог л байсан шүү дээ гэсэн. Яагаад ч энгэрийн хармайнаас унахааргүй байсан. Сэрэхдээ анх унтсан байрлалаараа сэрсэн. Цаанаас ууж эхэлсэн 1 виски нь гарсан байсан. тай маргалдсан. Удалгүй Багсам гарч ирээд хоёулаа над руу чиний утсыг хэн авдаг юм гээд маргалдсан. Барьцалдах гэтэл Лхасүрэн дундуур орж салгасан. Хэн хэлснийг мэдэхгүй нэг нь автобусаа зогсоо залуу хүмүүс учраа олог гэсэн. Би гаралгүй сууж байтал гараад ир гээд дуудаад байсан. Гараад ир гээд байхаар нь гарч очтол автобусны хаалганы талд зогсож байгаад гараас татахад нь өвдөглөөд унатал *******, ******* нар , удаа өшиглөсөн. Тухайн үед нэг нүд харахгүй байсан. Эмнэлэг явъя миний нүд нар харахгүй байна гэсэн. Би жолоочид хамгийн ойрхон аймгийн төв эмнэлэг оръё гэхэд хот ороод зовхио оёул цэвэрхэн оёно гээд байсан. Би автобусанд суулгүй өөр унаанд гар өргөтөл машин зогсоогүй. Сүүлдээ эмнэлэг оръё гэхээр нь буцаад суусан. Гэтэл надад нэг нь алчуураар боож өгсөн. Автобусны сандал дээгүүр аймар их цус гоожсон. Би өвдөлтийн шоконд ороод эмнэлэг ормоор байна, цагдаа дууд гэж олон удаа хэлсэн. д нилээн гомдолтой байна. Компаниас хариуцаж явсан хүн байгаагүй. Эртхэн тусламж авсан бол гэрлийн туяа харах боломж байсан. Эмнэлгийн тусламж дуудаад өг гэхэд хэн ч тусламж дуудаагүй. Бусад хүмүүст бас их гомддог. Миний бага хүүхэд ой гарантай, том хүүхэд 5 дугаар анги. Гэрээсээ би ганцаараа ажил хийдэг байсан. Гэр бүлийн маргаан, хүнтэй харьцах харьцаанаас эхлээд нүд тийм болохоор хүмүүс өөрөөр харьцдаг. Тэр үед портез зүүгээгүй байсан болохоор эвгүй харагддаг байсан. Найз нөхөд утсаа авахгүй алга болдог. Сүүлдээ тухайн үед үхчихгүй яав гэж бодож амиа хорломоор санагддаг байсан. Гэрээсээ -4 сар гарч чадаагүй. Тухайн амьдардаг байрандаа -4 жил болсон болохоор хүмүүсээ таньдаг болсон учир хүмүүс сонин хардаг. Ерөнхийдөө нийгмээс гадуурхагдаж эхэлсэн. Автобусанд суухаар хүмүүс хараад явж чаддаггүй. Ой сартай хүүхэд аав нь нүдээ авчихдаг болохоор ах нарынхаа нүдийг очиж ухаж үзэх гээд байдаг. Хүүхдээ цэцэрлэгт явуулахаас санаа зовж байна. Би цалингаа, 65 хувийн хөдөлмөр алдагдлаа, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Байрны зээлээ төлж чадахгүй байгаа болохоор одоо шүүхэд шилжсэн байгаа. Өөр компанид ажилд оръё гэхэд даатгал үйлчлэхгүй болохоор авахгүй. Миний зүүн нүд анх харж байснаасаа муудсан байсан. 4-5 сарын өмнө үзүүлэхэд харааны шил зүү гэсэн. Тухайн үед цус их алдаад шоконд орсон байсан. 00-00 километрт байнга цус гоожоод очсон. Хэн ч надад тусламж үзүүлээгүй. Миний утсыг хэн авсныг мэдээгүй гэхдээ нэг нь авсан байсан. Өөр зүйлгүй” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ ...Дундговь аймгийн төвөөр дайран өнгөрөөд явж байх үед агсарч сэрээд “миний утас хаана байна, хулгайчуудаа” гэж хэлсэн. Тэгээд над руу хандан чи авсан юм биш үү гэхээр нь чиний утсыг авсан хүн байхгүй, энгэрийн чинь халаасанд байсан шүү дээ, чамайг унтаж байх үед утас чинь газар унасан юм биш үү гэхэд миний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрын дундуур орж салгасан. Тухайн үед автобусны жолооч автобусаа зогсоож би бууж бие зассан. Би хүмүүсээс түрүүлж буугаад эргээд хартал баруун гараараа нүүрээ дарсан байдалтай газар сууж байсан. Би яасан юм бэ? гэж асуухад тэнд байсан хүмүүс мэдэхгүй, Багсам өшиглөсөн юм шиг байна гэж хэлсэн...тухайн үед хүмүүс яасан бэ? гэж асуухад ******* хариу өгөхгүй, нүдээ гараараа дараад яваад байсан. Тэгж байгаад гийн нүдний доод зовхи хэсгээс цус гарахад эмийн сангийн хайрцаг авч ирээд цусыг тогтоосон. Тэгж байгаад би унтсан байсан, нэг сэрэхэд бид Улаанбаатар хотод ирсэн байсан. ******* ******* бид гурав шууд гэмтлийн эмнэлэгт ирсэн. *******гийн нүдний хагалгааны зардлыг ******* бид хоёр нийлж төлсөн, дараа нь нэг хүний 1.500.000 төгрөг өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81/

    Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед би автобусны хаалганы хажууд Дэмбэрэлсамбуу, Хэнмэдэх, Ганбат, Шинэбаяр нарын хамт тамхи татаад зогсож байтал ******* пизда нар миний утсыг авчихсан юм бишүү гэж орилж бууж ирээд надад хандан пизда минь чи миний утсыг авсан юм бишүү инээгээд байх юм гэж хэлээд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байна пизда чинь гэж хэлээд *******г цааш нь түлхтэл   газар унаад босож ирээд дахиад над руу дайраад намайг заамдсан. Тэгэхэд Ганбат ирээд намайг боль, боль гэж хэлсэн. Тэгтэл ******* Ганбатыг чи зайл пизда минь гэж хэлээд над руу дайраад байсан.Тэгэхэд Дэмбэрэлсамбуу ах ******* бид хоёрын дундуур орж ирээд *******г цааш түлхсэн. Тэгтэл би *******г өшиглөтөл ******* газар унасан. Тухайн үед бид хоёрыг автобусны хойд хэсэгт, *******г автобусны урд суулгаад явсан. Тэгтэл ******* “зовхины эндээс цус гараад байна” гээд яриад явж байсан.  Тэгэхэд хажууд нь байсан хүн нэг юм өгөөд энүүгээр цусаа дараад яв гэж байсан. Нэг мэдэхэд бид Улаанбаатарт ирсэн. Тэгэхэд *******гийн нүднээс цус их гарсан байсан ба нүдийг нь даавуугаар боосон байсан. Намайг автобусны гадна талд тамхилаад зогсож байх үед ******* автобуснаас бууж ирээд над руу дайраад байхаар нь 1 удаа цааш түлхсэн. Тэгээд дахин дайраад байхаар нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед гийн хаана оносныг мэдээгүй. Тухайн үед *******гийн биед гэмтэл учирсан байх. ******* бид хоёр *******д хагалгааны зардал, томограф авахуулсан зардалтай нийлээд 5 сая орчим төгрөг өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-9/ 

       Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 04 оны дугаар сарын 0-ны өдрийн цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр “Цагаан хад” гэх газарт байх “Буян-зий Хур Транс” ХХК-ийн кемпээс тухайн байгууллагын автобусаар Улаанбаатар хот руу 0 хүн хөдөлсөн. Би тухайн үед автобусны арын суудлын урд талын суудалд суугаад *******, ******* хоёр автобусны урд суугаад явсан. Тэгээд замдаа Цогтцэций гэх газарт зогсож автобусанд явж байсан хүмүүс дэлгүүр орсон. ...Батболд гэх хүний төрсөн өдөр болж байсан тул дэлгүүр орсон хүмүүс 1 шил виски, 1 шил архи авсан байсан. Тэгээд цааш яваад замдаа дэлгүүрээс авсан архи, вискигээ уусан. ...тухайн үед миний энгэрийн халаасандаа хийсэн байсан “Redmi 11 prо” маркийн гар утас алга болсон байсан. ...Би автобус явж байх үед “манайхан зүгээр гаргаад өгчихөөч, хүний утас нууж тоглоно гэж байхгүй биз дээ” гэж хэлсэн. Тухайн үед *******, ******* хоёр автобусны гол хэсэгт зогсоогоороо явж байгаад “чиний хогийг хэн авдаг юм, чи өөрөө хаячихаа биз, бид хоёрыг хулгайд сэрдлээ” гэж хэлээд *******, ******* хоёр автобусны суудлын гол хэсгээр над дээр ирсэн. ...Тэгээд *******, ******* бид гурвын дунд маргаан болж байх үед жолоочийн суудлаас хойш юм уу 4 дэх суудал дээр сууж явсан Хэнмэдэх гэх залуу “энд л байна шүү дээ, миний суудал доор байна” гэж хэлээд миний утсыг гаргаж ирсэн. Тэгээд утсаа автал Д., ******* хоёр “чи бид хоёрыг хулгайд сэрдлээ” гээд над руу дайраад намайг цохих гээд байсан. Тухайн үед миний хажууд сууж байсан Лхасүрэн, Хэнмэдэх нар *******, ******* нарыг цааш түлхэж байсан. Тэгтэл *******, ******* хоёр “автобусаа зогсоо” гэж хэлсэн. Тэгтэл автобусны жолооч автобусаа замын хөвөө хэсэгт зогсоосон. Тухайн газар нь Дундговь аймгаас хойш 0 гаран километр зайд зогссон. Тэгэхэд ******* ******* нар болон урдуур сууж байсан хүмүүс автобуснаас буусан. Тухайн үед *******, ******* нар “пизда минь гараад ир. Гончигоо чи гараад ир учраа ол, яахаараа бид хоёр чиний утсыг авдаг юм” гэж хэлсэн. Автобуснаас буухаар хаалганы шатаар доош бууж байтал Багсам миний зүү гарын шуу хэсгээс барьж татсан. ... Тэгэхэд нь би хөл алдаж газар унасан ба унах гээд тонгойх үед Багсам миний баруун нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед би баруун нүдээ гараараа дартал баруун хөлөөрөө миний зүүн шанаа, нүд хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд дахин миний баруун нүд хэсэг рүү 1 удаа өшиглөсөн ба тухайн үед нь би баруун гараараа баруун нүдээ дарсан байсан тул тухайн өшиглөлт нь миний гар хэсэгт оносон. Тэгтэл ******* нь дахин 1 удаа миний баруун нүд хэсэг рүү өшиглөсөн. Тэр нь мөн миний баруун гар хэсгийг оносон. Тэгтэл тэнд байсан хүмүүс ирээд *******, ******* нарыг салгаж холдуулсан. ...Гэмтэл дээр очоод үзүүлэхэд эмч нүдний цөцгий гоожсон, их цус алдалттай. Өвдөлт болон цус алдалтын шоктой байсан тул өөрөө явж чадахгүй, тэргэнцэрээр эмнэлгийн тасаг хооронд явсан. Тухайн өдөр *******, ******* нар миний биед халдсан. ******* нь миний баруун нүд хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тухайн үед миний нүд харанхуйлж баруун нүднээс цус гарч эхэлсэн. Тухайн үед би баруун гарын алга хэсгээр баруун нүдээ дарахад тухайн хэсэгт буюу гарын ар хэсэгт ******* дахин 1 удаа өшиглөсөн. Харин ******* нь миний зүүн талын нүд, зүүн шанаа хэсэгт 1 удаа өшиглөсөн. Мөн би баруун гарын алга хэсгээр баруун нүдээ дарсан байх үед тухайн хэсэгт буюу гарын ар хэсэгт ******* дахин 1 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16/

      Гэрч : “ 04 оны -р сарын 0-ны өдрийн 19 цаг 10 минутад манай нөхөр нь Мөнгөн гүүр эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход гэмтэл дээр MRI зураг авахуулж байсан. Тэгээд гэмтлийн эмчтэй уулзахад баруун нүд нь хараагүй болсон байна гэж хэлсэн. Нөхөр хэлэхдээ унтаад сэрэхэд утас байхгүй болохоор нь хамт явж байсан хүмүүсээсээ асуухад нэг нь би авсан юм уу гэж муудаад нүүр хэсэг рүү нь цохиод газар унахаар нь өшиглөсөн гэсэн. Тодорхой яриагүй, хамт явж байсан ажилчдын нэг нь цохиод гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18/

        Гэрч “ 04 оны дугаар 0-ны өдрийн 05 цаг өнгөрч байх үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсээс Улаанбаатар хот орохоор компанийн автобусаар 0 гаран жолооч явсан. ...Би тухайн үед их согтсон байсан тул унтсан. ...Тэгээд нэг сэргэтэл автобус зогсчихсон байхаар нь би бууж бие засаад буцаад автобусанд суутал гийн нүднээс цус гарсан байдалтай сандал дээрээ сууж байсан. ...Дараа нь би хамт явсан хүмүүсээс асуухад гийн утас алга болоод тэрнээс болж маргаан үүссэн. Миний сонссоноор бол утаснаас болж нь автобусанд байхдаа *******тай маргалдаж автобуснаас гараад автобусны гадна Багсамтай зодолдсон юм шиг байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн -/

        Гэрч : “04 оны дугаар сарын 0-ны өдрийн 05 цаг 0 минутын үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсийн “Буян зий Хур Транс” компанийн кемпээс Улаанбаатар хот руу компанийн автобусанд 0 орчим хүн суугаад гарсан. Тэгээд Цагаан хаднаас хөдлөөд Цогтцэций- нэртэй газар зогсож автобусандаа бензин хийсэн. Тухайн үед автобусанд байсан хүмүүс дэлгүүр орохоор нь араас нь дэлгүүр ортол өнөөдөр төрсөн өдөр бөөндөө ойр зуурын юм авъя гэхээр нь би 0.000 төгрөг өгсөн. Тэгээд би дэлгүүрээс ундаа авчхаад автобусанд орсон. Би чихэвч зүүгээд унтаад л явсан. Нэг сэртэл автобус замын хажуу руу шахаад зогссон, автобусанд байсан хүмүүс бүгд буусан байсан. Би араас нь буухад автобусны хажууд доошоо хараад сууж байсан. Тэгэхэд хүмүүс г яасан бэ? харъя гэж хэлэхэд зүгээр гэж хэлээд автобус руу орсон. Тэрнээс хойш хүмүүс хэрэлдэж маргалдаагүй, ихэнх нь унтаад хотод ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-0/

       Гэрч “...04 оны дугаар сарын 0-ны өглөө ээлжнээс буугаад Улаанбаатар хот руу байгууллагын 0 орчим ажилчдын хамт автобусаар цагийн үед гарсан. 04 оны дугаар сарын 0-ны өдөр *******гийн биед хэн, хэн, хэрхэн яаж, юугаар, хэдэн удаа халдаж зодсон талаар мэдэхгүй байна. Би сэрээд автобуснаас буух үед нүдээ дарчихсан орж ирж байсан, араас нь , Багсам, жолооч Пүүжээ ах нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн -/

       Гэрч О.: “04 оны дугаар сарын 0-ны өглөө ээлжнээс буугаад Улаанбаатар хот руу 0 орчим ажилчид ажилчдын автобусаар цагийн үед гарсан юм. Нэг сэртэл миний нүд өвдөөд байна гэж хэлж байсан. Улаанбаатар руу ороод Мах маркетын хавьцаа буугаад гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь буюу 04 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын оффис дээр ХАБ-ын инженер дуудаад очтол гийн нүдийг гэмтээчихсэн байна гэсэн. Тэгээд би асуудал болсныг мэдсэн.” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 5-6/

        Гэрч “04 оны дугаар сарын 0-ны өглөө ээлжнээс буугаад Улаанбаатар хот руу байгууллагын 0 орчим ажилчдын хамт автобусаар цагийн үед гарсан. Тэгээд явж байгаад Цогтцэций сум руу дөхөж байхад дэлгүүр ороод тэр үед О. төрсөн өдөр гэдгийг мэдээд мөнгө нийлүүлээд тэндээс шил архи, ундаа ус зэрэг зүйлс аваад цааш хөдөлсөн. Тэгээд явж байх замдаа архиа задлаад хувааж ууцгаагаад явсан. Замдаа тухайн шил архи нь дуусаад ажлын хүн замд авч явж байсан шил архи дахин гаргаад хувааж ууцгаасан. Тэгээд Сайнжаргал, Хэнмэдэх бид гурав автобусны урд талын суудал дээр зэрэгцээд унтацгаасан. Нэг мэдсэн чинь миний хөлийг түлхээд хүмүүс босоод зогсчихсон муудалцаад байсан. Тэгээд хартал автобусны хойд талд сууж байсан , Багсам, нар маргалдаад байж байсан. тухайн үед миний утас алга болчихлоо хулгайчуудаа утас гаргаж өг гээд байсан. Тэгтэл Хэнмэдэх босоод утсыг нь хайж байгаад автобусны шалан дээрээс олоод д аваачиж өгсөн. Тэгтэл , Багсам, нар маргалдаад л байсан. Удалгүй автобус зогсоод тэр хэд маргалдаад буугаад явсан. Тэгэхээр нь би гутлаа өмсөөд араас нь гартал замын хажуу талд нүүрээ дарчихсан газар сууж байсан. Тухайн үед автобуснаас бүгд шахуу буугаад оччихсон байсан. Тэгээд босоод автобусандаа суугаад бид хэд цааш явцгаасан. Улаанбаатар хот руу ороод Таван шар дээр буугаад Багсам, нар г аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-9/

      Гэрч : “Дэлгэрцогт сум өнгөрөөд явж байхад зогсоод хүмүүсээ биеэ засуулаад автобусыг жолоодуулсан. Тэгтэл миний утас алга болсон байна, хулгайч нараа гээд орилж эхэлсэн. Тэгэхээр нь би одоо боль утас чинь байгаа байх гэж хэлтэл *******гийн утас автобусны суудал доор шал хэсгээс олдсон. Тэгээд тэр хэд тайвширч цааш явсан. Цааш явж байтал хүмүүс бие засъя гээд дахин зогссон. Би автобуснаас бууж бие засаад эргээд хартал Багсам, барьцалдсан байсан. Очоод салгатал гийн баруун хацар хэсгээс цус гарч байх шиг байсан. Салгахад нүүрээ дарж суугаад харуулахгүй байсан. Тэндээс хөдлөөд явахад автобусанд явсан хүмүүс унтсан ба бид яваад хотод орж ирэхэд *******г *******, ******* нар аваад гэмтэл рүү явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-4/

      Гэрч “... ах утсаа эрээд босоод яваад байсан. Тэгэхдээ , ах хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд манай ажлын Хэнмэдэх ах ах бид хоёрын сууж байсан газраас хоёр суудлын урд байх сандал доороос ахын гар утсыг олоод ирсэн. Багсам, , нар хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан. Тэгээд жаахан явж байтал автобус зогссон. Тэгтэл Багсам, хоёр түрүүлээд автобуснаас буусан. ах тэр хоёрын араас гарах гэхээр нь би гаргахгүй хорьсон чинь намайг автобусны сандал дээр түлхэж суулгачхаад Багсам, нарын араас гүйгээд гараад явсан. Би ахын араас очиход ах нүүрээ дараад газар суусан байсан. Тэгэхэд гийн /аль нүдийг нь билээ сайн санахгүй байна/ нүднээс цус гарсан байсан. Тэнд байсан хүмүүс гийн нүд рүү Багсамыг өшиглөсөн гээд ярьцгаагаад байсан. Автобусан дотор Багсам, , нар хоорондоо хэрэлдээд байсан. Автобуснаас гараад зодолдсон гэсэн. Би араас нь гараад очиход хэрэг болсон байсан. Яг хэн хэдэн удаа ахыг зодсоныг хараагүй. Багсам, хоёртой муудалцаад автобуснаас буугаад зодолдсон байсан. Би яг Багсамыг гийн биед халдаж зодож байсныг хараагүй. Гадаа түрүүлээд гарсан байсан хүмүүс л намайг гараад очиход хоорондоо Багсамыг гийн нүд рүү өшиглөчихлөө гээд байсан. Яг хэн тэгж яриад байсныг би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/

      Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 88 дугаартай: “*******гийн биед баруун нүдний нэвт гэмтэл, баруун нүдний эвэрлэг, судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцэрийн гоожилт, гадна шулуун булчингийн тасрал, баруун нүдний хараагүйдэл /баруун нүдний имплант суулгах мэс засал 04.07.0/, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, чамархай, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, өшиглөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. *******гийн биед учирсан баруун нүдний хараагүйдэл нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох хүснэгтийн 5..1.1-т зааснаар 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Харин зүүн нүдний алим, дээд, доод зовхины цус хуралт, баруун зулай, чамархай, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 5-55/

         Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 990 дугаартай “...Болдбаатарын гийн сэтгэцэд 04 оны дугаар сарын 0-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас F4. Дасан зохицох эмгэг оношлогдож байна. *******гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс үүдсэн F4. Дасан зохицох эмгэг оношлогдож байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-61/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9, 100/

           Хохирлын баримтууд /1-р хх-ийн 110-1*******/

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч нарын хохирол төлсөн баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хохирлын баримтууд болон хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар 04 оны сарын 0-ны өдөр хохирогч ******* бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч ******* бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний нэвт гэмтэл, баруун нүдний эвэрлэг, судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцэрийн гоожилт, гадна шулуун булчингийн тасрал, баруун нүдний хараагүйдэл /баруун нүдний имплант суулгах мэс засал 04.07.0/, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, чамархай, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт гэмтэл”  тогтоогдсон, түүний эрүүл мэндэд учирсан баруун нүдний нэвт гэмтэл, баруун нүдний эвэрлэг, судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцэрийн гоожилт, гадна шулуун булчингийн тасрал, баруун нүдний хараагүйдэл нь гэмтэл /хохирол/-ийн хүнд зэрэгт, зүүн нүдний алим, дээд, доод зовхины цус хуралт, баруун зулай, чамархай, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь  Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 04 оны 07 сарын *******-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний нэвт гэмтэл, баруун нүдний эвэрлэг, судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцэрийн гоожилт, гадна шулуун булчингийн тасрал, баруун нүдний хараагүйдэл гэмтлийг шүүгдэгч *******, хохирогчийн зүүн нүдний алим, дээд, доод зовхины цус хуралт, баруун зулай, чамархай, дух, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун ташааны зулгаралт гэмтлийг шүүгдэгч ******* нар “хулгайд сэрдлээ” гэх шалтгаанаар 04 оны сарын 0-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын дугаар багийн нутаг "" гэх газарт хохирогчийн нүд хэсэгт өшиглөх үйлдлээр тус тус учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, өшиглөх үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч *******, ******* нарын хохирогч *******гийн нүд рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэлүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүл мэндийн зардалд .6*******.40 төгрөг, шатахууны зардал 8.195 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирол 0.5.400 төгрөг, ажилгүй байсан хугацааны 7 сарын цалин 8.9.18 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, зээлийн төлбөр 4.0.8 төгрөг нийт 10.0.188 /нэг зуун хоёр сая гучин гурван мянга нэг зуун наян найм/ төгрөгийг нэхэмжилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 0 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн  А/8, А/5 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын .-т “Энэ журмын .1.1-.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын .1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

.10-т “Энэ журмын .1.1-.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 990 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн сэтгэцэд 04 оны сарын 0-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас F4. Дасан зохицох эмгэг оношлогдож байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.....” (1 хх-ийн 59-61) гэж тогтоосон нь хууль болон журамд нийцсэн байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 0 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 5 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт “Энэ хуулийн 0.- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.     

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн сэтгэцэд F4. дасан зохицох эмгэг оношлогдож энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 990 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн нас, гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэлээ. 

            Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 0 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 1 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 04 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 0.5.400 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

       Мөн хохирогчийн эмнэлгийн зардал .6*******.40 төгрөг, шатахууны зардал 8.195 төгрөгийн баримтууд нь хэрэг учрал болсон цаг хугацаатай тохирсон, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байна гэж үзсэн болно.

        Түүнчлэн хохирогч сард 5.560.01 төгрөгийн цалин авч байсан тул ажилгүй байсан хугацааны 7 сарын цалин 8.9.18 төгрөг нэхэмжилнэ гэжээ. Гэвч хохирогчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн Буян-зий Хур транс ХХК-д ажиллаж цалин авч байсан баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул хохирогчийн сүүлийн сарын цалингийн дунджаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах нь зүйд нийцнэ гэж дүгнээд /.51.709х7/ *******.588.96 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

      Дээрхээс дүгнэвэл сэтгэцэд учирсан хор уршиг 0.5.400 төгрөг, эмнэлгийн зардал .6*******.40 төгрөг, шатахууны зардал 8.195 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин *******.588.96 төгрөг нийт 51.6.988 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч *******д олгох үндэслэлтэй байна.

          Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан тул өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөгийг,  хохирогчийн цалингийн зээл 4.0.8 төрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлээс 1.8.55 төгрөгийг тус тус хэрэгт хамааралгүй, нотлогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

       Шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн 51.6.988 төгрөгөөс шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны  болон шүүхийн шатанд төлсөн 19.400.000 төгрөгийг хасаж тооцон 1.96.988 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

      Мөн шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд баруун нүдний нэвт гэмтэл, баруун нүдний эвэрлэг, судаслаг бүрхүүлийн урагдал, шилэнцэрийн гоожилт, гадна шулуун булчингийн тасрал, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

     Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч ******* завсарлага авч, шүүхээс хохирогч *******д олгохоор тогтоосон 1.96.988 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь хохирол төлсөн баримт, оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

      Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох,

       шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

      Шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч *******д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг жилийн хугацаанд, шүүгдэгч *******д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

       Шүүгдэгч нарт торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6. дугаар зүйлийн 1, , , 4 дэх хэсэг,  6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 10.000 /арван мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  тус тус  оногдуулан шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч ******* цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР