Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2020/00030

 

 

 

 

 

 

 

 

      2020 оны 01 сарын 13 өдөр

    Дугаар 156/ШШ2020/00030

      Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00783/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У....... х.., Ч...... д..., .. дүгээр хороо, Б..... ..... тоотод байрлах, Т. ХХК /РД:./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х...... а....... М.... с..... ... дүгээр баг, Ц........-Н....... тоот хаягт оршин суух, Д овогт Д Ш /РД:/,

Хариуцагч: Х...... а..... М..... с... .. дүгээр баг, Ц..........-Н...... ...... тоот хаягт оршин суух, М  овогт Ч Б /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 11 743 010.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д,

хариуцагч Д.Ш, Ч.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ш, Ч.г нар нь Т б Хэнтий Мөрөн тооцооны төвөөс  2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 90 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 13 320 000 төгрөгийг  сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатай 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дуусах нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу хийгдээгүй гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, утсаар удаа дараа холбогдож байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Төлбөр төлөх хуваарийг зөвшөөрөхгүй.

 Үндсэн зээл 9 768 687.86 төгрөг, хүү 1 927 302.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 380.45 төгрөг, нотариатын хөлс 1 640 төгрөг, нийт 11 743 010.82 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөр 11 743 010.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын фермерийн аж ахуйд би нягтлан бодогчоор, нөхөр сахиулаар 5 жилийн хугацааны гэрээгээр ажиллах болсон. Сар бүрийн цалингийн 50 хувиар төлж, 6 сар болоод нэгнийхээ цалинг барьцаалан хувь зээл авч бүгдийг нь дарах боломжтой. Шууд барагдуулах боломжгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Т ХХК нь Д.Ш, Ч.Б нарт холбогдуулан үндсэн зээл 9 768 687.86 төгрөг, хүү 1 927 302.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 380.45 төгрөг, нотариатын хөлс 1 640 төгрөг, нийт 11 743 010.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

            Д.Ш, Ч.Б нар нь Төрийн банк ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 90 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50 сарын хугацаатай, сарын 1.7  хувийн хүүтэйгээр 13 320 000 төгрөгийг хүлээн авсан байна.

            Гэрээнд зааснаар цалин, Haier маркийн 29 инчийн зурагт, улаан өнгийн хөргөгч, цагаан өнгийн шилэн хаалгатай хөргөгч зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.

 

Гэрээнд заасан хуваарьт хугацаанд Д.Ш, Ч.Б нар нь 2018 оны 12 дугаар сараас гэрээгээр тохиролцсон хуваарь, хэмжээий дагуу төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга, мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдсан байна гэж үзэв.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй бөгөөд харин төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй. Төлбөр төлөх хуваарийг тохиролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зөвхөн хэргийн оролцогчдийн эдлэх эрх бөгөөд шүүхэд төлбөр төлөх хуваарь тогтоох эрх хэмжээ байхгүй.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 9 768 687.86 төгрөг, хүү 1 927 302.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 380.45 төгрөг, нотариатын хөлс 1 640 төгрөг, нийт 11 743 010.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ш, Ч.Б нараас 11 743 010.82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн  шийдвэрийг  биелүүлээгүй тохиолдолд Төрийн банк ХХК болон Д.Ш, Ч.Б нарын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 90 дугаартай барьцаат зээлийн гэрээнд заасан барьцааны зүйл болох цалин, Haier маркийн 29 инчийн зурагт, улаан өнгийн хөргөгч, цагаан өнгийн шилэн хаалгатай хөргөгч зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 204 375 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 204 375 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ