| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2025/0041/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/58 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 0 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗИ89*********************/.
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын 1*******-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, нөхөр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗБ831*******0/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж оны ******* дүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг “” гэх газарт байхдаа хохирогч “эхнэрийг хулгайд сэрдлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа өшиглөх, 1 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж оны ******* дүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг “” гэх газарт байхдаа хохирогч “хулгайд сэрдлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт чулуу шидэх, гуянаас хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай баруун шилбэнд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “..Нэргүй, Хүүхэнхүү хоёрыг гэрт нь буулгачхаад гэр рүүгээ хүргүүлэх гээд явж байтал араас Нэргүй, Хүүхэнхүү мотоциклтойгоо давхиж ирээд бид хэдийг зогсоогоод Хүүхэнхүү “миний карт байхгүй байна, та хоёр миний картыг дэлгүүрт уншуулсан байна” гээд эхнэр бид хоёр руу уурлаад байсан. Тэгээд манай эхнэр , Хүүхэнхүү муудалцаад газраас чулуу аваад Хүүхэнхүү рүү шидсэн чинь толгой хэсэгт оносон. Толгойных нь хажуу хэсгээс цус гараад байсан. Тэгээд би очиж салгасан чинь машинд очоод суусан. Хүүхэнхүү над руу агсраад байхаар нь би Хүүхэнхүүг сууж байхад нүд рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хэд машиндаа суугаад цаашаа гэр рүүгээ яваад Хүүхэнхүү, Нэргүй бас мотоциклоо унаад гэр рүүгээ явсан. Хүүхэнхүү манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Хохирогч Хүүхэнхүүд хохирол болох 1.000.000 төгрөгийг бид төлсөн. Гэм буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75, 183, 197/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Нэргүй, Хүүхэнхүү хоёрыг гэрт нь буулгачхаад гэр рүүгээ хүргүүлэх гээд явж байтал араас Нэргүй, Хүүхэнхүү мотоциклтойгоо давхиж ирээд зогсоосон юм. Яасан гээд бид хэд зогстол Хүүхэнхүү эгч “миний ХААН банкны карт алга болсон байна, та нар уншуулсан уу” гээд агсраад байсан. Тэгэхээр нь үгүй гэсэн чинь миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би баруун гуяны дотор хэсгээс нэг удаа хазсан. Тэгсэн нөхөр Нэргүй Хүүхэнхүүг аваад цааш эргэсэн. Тэгэхээр нь би газраас чулуу аваад шидэхэд толгойн зүүн талд оносон. Тэр хэсгээс нь цус гарсан. Тэгээд би машиндаа ороод сууж байтал Хүүхэнхүү, нар хэрэлдэж муудалцаж байгаад удалгүй Хүүхэнхүү над дээр ирээд “танай нөхөр миний нүд рүү өшиглөчихлөө” гэж байсан. Тухайн үед баруун нүд хавдсан байсан. бид Хүүхэнхүүд 1.000.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85, 181/
Хохирогч Б.: “ аас миний ХААН банкны картыг харсан уу гэхэд уурлаж би аваагүй, чи намайг хулгайд сэрдлээ гэсэн. Тэгтэл ын нөхөр намайг сууж байхад миний баруун нүдэнд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл бид хоёрыг миний нөхөр Нэргүй салгасан. Эргээд явтал ын эхнэр чулуугаар миний толгойн зүүн талын чамархай хэсэгт маш хүчтэй цохисон. Миний толгойноос их хэмжээний цус гарсан. Тэгээд миний баруун гуяны дотор талаас хазсан. Тэгтэл миний нөхөр Нэргүй голоор орж ыг салгаж авсан. эхнэр ыгаа хөдөө гэртээ хүргэж өгчхөөд хүнтэй уулзана гээд яваад өгсөн. Бид хоёр ын гэрт хамт очсон. тай хэрэлдэж маргалдсан. Тэгээд буцаад гэртээ ирсэн, очиход миний толгой маш их өвдөж байсан. миний төрсөн эгчийн хүүхэд, ын эхнэр байгаа юм. Гадаа харанхуй байсан, гартаа атгасан гар шиг хэмжээтэй ирмэгтэй чулуугаар намайг цохисон. Машины гэрэлд тод харагдаж байсан. Миний баруун нүдэнд өшиглөсөн, хавдаж хөхөрсөн. Миний толгойн зүүн чамархай хэсэгт чулуугаар цохиж гэмтээсэн, чулуугаар цохигдсон хэсэг язарч маш их цус гарсан. Баруун гуяны дотор талаас шүдээрээ хазсан, хазуулсан хэсэгт хөхөрч нэг шүд орсон байсан. миний үснээс зулгаахаар нь би нэг удаа үснээс нь зулгаасан. Би ыг хэл амаар доромжилсон өөр асуудал болоогүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгох хүсэлтэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн надад учирсан хохирлыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-14/
Хохирогч Б. оны 0******* сарын 10-ны өдөр өгсөн: “Миний баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцралт цус хуралт гэмтлийг ******* өшиглөж учруулсан. Зүүн чамархайд учирсан гэмтлийг газраас чулуу авч шидэж онож учруулсан. Баруун гуянд учирсан гэмтлийг хазаж учруулсан. Баруун шилбэний шарх гэмтлийг намайг газар унасан байхад миний шилбэ рүү өшиглөж учруулсан. Миний сэтгэл санаа хэвийн байна. Гомдолтой байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 97/
Хохирогч Б. 05 оны 01 сарын 7-ны өдөр өгсөн: “ оны ******* сарын 7-ны өдөр Гурвансайхан сумаас , нөхөр Нэргүй нарын хамт дөрвүүлээ ******* сумын дугаар багийн нутаг “” гэх газар руу явж байсан. Сумаас гарахдаа 4 ширхэг .5 литрийн пиво авсан байсан. Тухайн пивоноосоо гурвыг нь хувааж уусан. Тэгээд явж байх замдаа зогсоод , нар авсан хайрцагтай юмнаасаа 1 ширхэг .5 литрийн пиво гаргаж ирээд дөрвүүлээ хувааж ууж байсан. Тэгээд “” гэх газар гэртээ хүргүүлчхээд байж байтал миний халаасанд байсан Хаан банкны карт алга болчихсон байсан. Тэгэхээр нь нөхөр Нэргүй бид мотоциклоо унаад , нарын араас хөдөлтөл овоо даваад пиво уугаад зогсож байсан. Тэгэхээр нь би “миний Хаан банкны картыг харсан уу” гэж асуутал “би аваагүй, чи намайг хулгайд сэрдлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би картаа машинд чинь унагаачихсан байна, олж өг гэж хэлсэн. Тэгсэн чинь би аваагүй гээд байсан. Машины хажууд сууцгаагаад пиво гаргаж ирээд задлаад уух гэж байтал эхнэр аа өмөөрөөд миний баруун нүд руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би арагшаа унасан чинь дахиад миний дээрээс гараараа баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл дундуур нь Нэргүй орж ирээд салгасан. Тэр үед би нүүрээ дараад сууж байтал газраас босч ирэхээр нь “та нар яагаад намайг зодоод байгаа юм” гэж хэлтэл миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгтэл миний зүүн гуянаас хазсан. газраас чулуу аваад шидэх шиг болсон чинь миний толгой хэсэгт оносон. Тэгээд миний толгойноос цус гараад байсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. , нар 1.000.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179/
Гэрч : “...Хүүхэнхүү аас “миний ХААН банкны картыг харсан уу” гэхэд уурлаж би аваагүй, чи намайг хулгайд сэрдлээ гэсэн. Тэгтэл ын нөхөр эхнэр Хүүхэнхүүг сууж байхад босч очоод баруун нүдэнд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, би голоор нь орж салгасан. Тэгээд эргээд явтал ын эхнэр Б. толгойн зүүн талын чамархай хэсэгт маш хүчтэй цохисон. Тэгтэл Б.Хүүхэнхүү чулуугаар цохичихлоо гээд уйлаад байсан. Б. баруун гуяны дотор талаас хазсан. Би голоор нь орж салгаж авсан. ыгаа хөдөө гэртээ хүргэж өгчхөөд хүнтэй уулзана гээд яваад өгсөн. Бид ын гэрт хамт очсон. тай миний эхнэр Б.Хүүхэнхүү чи намайг зодсон гээд хэрэлдэж маргалдсан. Тэгээд буцаад гэртээ ирсэн. Би ын ээжийнх нь төрсөн дүүгийн нөхөр, харин ын эхнэр нь байгаа юм. , нартай хэрэлдэж маргалдсаны дараа Б. баруун нүд нь хавдаж хөхөрсөн, толгойн зүүн талын чамархай хэсэгт урагдаж маш их цус гарч шарх үүссэн. миний эхнэр Б. баруун нүдийг хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Харин толгойн зүүн талын чамархай хэсэгт цохиж гэмтээсэн. Мөн гуяны дотор талаас нь хазсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны 05 сарын 0*******-ны өдрийн 157 дугаартай “...Б. биед баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чамархай, баруун шилбэнд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс 7-10 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чамархай, баруун шилбэний шарх гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 44-4*******/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-7/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******4,*******5/
*******ын хөдөлмөрийн чадвар алдалтыг *******0 хувиар тогтоосон Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 8*******/
Хохирогч Б. өмгөөлөгчийн хөлс 800.000 төлсөн баримт /хх-ийн 1/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Б.Хүүхэнхүү нь Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” гэх газар оны ******* дүгээр сарын 7-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Б.Хүүхэнхүү нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чамархай, баруун шилбэнд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны 05 сарын 0*******-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч Б. эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* “эхнэрийг хулгайд сэрдлээ” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр, “зүүн чамархай, баруун шилбэнд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* “хулгайд сэрдлээ” гэх шалтгаанаар хохирогчийн толгойн тус газар чулуугаар цохих, гуянаас нь хазах зэргээр учруулсан болох нь:
Хохирогч Б. “ намайг сууж байхад миний баруун нүдэнд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн”, чулуугаар миний толгойн зүүн талын чамархай хэсэгт маш хүчтэй цохисон... Баруун гуяны дотор талаас шүдээрээ хазсан, хазуулсан хэсэгт хөхөрч нэг шүд орсон байсан” гэх,
Гэрч “...ын нөхөр эхнэр Хүүхэнхүүг сууж байхад нь босч очоод баруун нүдэнд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ... ын эхнэр Б. толгойн зүүн талын чамархай хэсэгт маш хүчтэй цохисон. Тэгтэл Б.Хүүхэнхүү чулуугаар цохичихлоо гээд уйлаад байсан. Б. баруун гуяны дотор талаас хазсан” гэх мэдүүлгүүд болон хохирогч Б. эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл/хохирол/-үүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийгдсэн өдрөөс 7-10 хоногийн өмнө үүсгэгдсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч А., ******* нарын “хулгайд сэрдлээ” гэх шалтгаанаар хохирогч Б.Хүүхэнхүүг зодож тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байх бөгөөд энэ нь хохирогч Б. Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 175/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн178-179/-ээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч нарын хохирогч 1.000.000 төгрөгийн хохирол төлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******, ******* нарт энэхүү шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1, 3*******. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13, 38.1, 38. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор тус бүр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
*******. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР