Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0560/З |
Дугаар | 128/ШШ2020/0575 |
Огноо | 2020-09-09 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2020/0575
2020 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 128/ШШ2020/0575 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Б*** и*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдох ...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаартай гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахаас татгалзсан үйлдэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2/454 дугаар албан бичгээр мэдэгдсэн Гэрээг цуцлах тухай шийдвэр тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаар гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг, гэрээний дагуу санхүүжилтийг олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг тус тус даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х*** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай компанийн зүгээс Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газарт холбогдуулан гаргасан 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаартай гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахаас татгалзсан үйлдэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2/454 дугаар албан бичгээр мэдэгдсэн Гэрээг цуцлах тухай шийдвэр тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаар гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг, гэрээний дагуу санхүүжилтийг олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг тус тус даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б*** и*** ХХК-иас тус шүүхэд хандан нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдох 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд хандан ...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаартай гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахаас татгалзсан үйлдэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2/454 дугаар албан бичгээр мэдэгдсэн Гэрээг цуцлах тухай шийдвэр тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаар гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг, гэрээний дагуу санхүүжилтийг олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг тус тус даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Улмаар нэхэмжлэгч Б*** и*** ХХК-ийн төлөөлөгч Б.Х***аас 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтдээ: ...Манай компанийн зүгээс Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газарт холбогдуулан гаргасан 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаартай гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахаас татгалзсан үйлдэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2/454 дугаар албан бичгээр мэдэгдсэн Гэрээг цуцлах тухай шийдвэр тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаар гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг, гэрээний дагуу санхүүжилтийг олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг тус тус даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж дурьдсан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.
Нэхэмжлэгч Б*** и*** ХХК-ийн төлөөлөгч Б.Х***ын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Б*** и*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Үүнтэй холбогдуулан шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б*** и*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт холбогдуулан гаргасан ...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаартай гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахаас татгалзсан үйлдэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2/454 дугаар албан бичгээр мэдэгдсэн Гэрээг цуцлах тухай шийдвэр тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизм нийлүүлэх НӨХГ/201712003 дугаар гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/978 дугаар захирамжийн дагуу гудамж, зам, талбайн цэвэрлэгээний тоног төхөөрөмж болох бага оврын цахилгаан механизмыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг, гэрээний дагуу санхүүжилтийг олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг тус тус даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б*** и*** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА