Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Л.Т*******, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан

аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т*******т холбогдох эрүүгийн 2515000000004 дугаартай, 304/2025/0045/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт Л******* Т*******, ******* аймгийн ******* суманд 1975 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 49 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ам гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: *******, урьд нь

аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 18-ны өдийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж хянан харгалзаж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Т******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БУА серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан Бөхөн ногоон төгөл нөхөрлөлийн талбайн тусгаарлалт хийгдсэн аймгийн ******* сум, 142/3 хэсэглэл ялгарлын дугаар бүхий Бөхөн ногоон төгөл гэх газраас мод бэлтгэхгүйгээр эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Бөхөн гэх газраас 6 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 4.73 м3 түлээний зориулалттай нойтон шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсний улмаас байгаль экологид 1,772,755.75 төгрөгийн шууд хохирол, 5,318,267.25 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

4.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Т******* нь БУА серийн дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан аймгийн ******* сумын 142/3 хэсэглэл, ялгарлын дугаартай “Бөхөн ногоон төгөл” гэх ойн нөхөрлөлийн газраас бус өөрөө дур мэдэн мод бэлтгэх эрхийн бичигт заагдаагүй газар болох аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Бөхөн” гэх газрын ойгоос 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг буюу 4.73 метр куб ургаа шинэс төрлийн мод огтолж, хэрэглээний зориулалттайгаар бэлтгэн байгаль экологид 1,772,755.75 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 5,318,267.25 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч Ж.Б: “...Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин тухайн хариуцсан нутаг дэвсгэрийн эрх бүхий мод бэлтгэх эрхийн бичиг олгодог албан тушаалтнаас мод бэлтгэх эрхий бичгийг авч байж ойгоос мод бэлтгэх эрх нь үүснэ. Иргэн Л.Т******* нь зөвшөөрөлгүй хууль бусаар мод ойгоос бэлтгэсэн нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон байна. аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар шинэс төрлийн мод бэлтгэсэн эсэх нь тогтоогдсон тохиолдолд Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авхуулах, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85- 86 дахь тал/,

-Гэрч Н.Д: “...2024 оны 12 дугаар сарын 09-ний орой аймгийн ******* сумын 2 дугаар баг “Бөхөнгийн өвөр” гэдэг газарт иргэн Л.Т******* нь талбай тусгаарлалт хийгдээгүй газарт хууль бусаар шинэс төрлийн мод бэлтгэсэн. Л.Т******* нь мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин үзүүлсэн. Өөр ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй. Л.Т******* нь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Бөхөнгийн өвөр” гэдэг газраас мод бэлтгэсэн байсан, харин тээвэрлэсэн зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

-Гэрч Д.С: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай найз Л.Т******* намайг Орхон аймаг Баян-Өндөр суманд гэртээ байхад над руу утсаар залгаж найз манайд хүрээд ирээд би ******* сумаас модны гоожин авчихлаа би ганцаараа модонд явах гэхээр чадахгүй байна ирээд надтай хамт тус болоод өг гэж хэлсэн. Тэгээд би найз Л.Т*******ын гэрт ирээд хамт ойгоос Л.Т******* болон хүү нь болох Т.Т бид гурав ойгоос мод бэлтгэхээр явсан. Тэгээд ууланд очиж 3 портер мод бэлтгэсэн. Надад манай найз Л.Т******* 3 портер модны гоожин байгаа гэж хэлсэн. Л.Т******* ойгоос 6 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн. Мөн дээр нь унанги мод бэлтгэсэн би хамт тусалж өгсөн. Би хөрөөдөж унагасан модыг нь хэмжиж уулнаас цагаалж тусалсан. Миний хувьд мод хөрөөдөж унагасан зүйл байхгүй. Манай найз Л.Т******* надад модонд хамт яваад өгөөч 60,000 төгрөгийн хөлс өгье гэж хэлээд модонд хамт явсан. Манай найз Л.Т*******ын эзэмшлийн моторт цахилгаан хөрөө. Тухайн бэлтгэсэн гэх модыг тээвэрлэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

-Гэрч Т.Тгийн: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аав Л.Т******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч Д.Хаас 15 метр куб түлээний мод бэлтгэхээр түлээний гоожин авч ирсэн. Тэгээд тухайн цаг хугацаандаа аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Бөхөнгийн өвөр” гэдэг газарт очиж ойгоос мод бэлтгэсэн. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тухайн ойгоос бэлтгэсэн модоо ачих санаатай ******* сумын Засаг даргын тамгын газарт ирж би модны гарал үүслийн гэрчилгээг авахаар ирсэн боловч ******* сумын Засаг даргын тамгын газрын ажилчид хүн, малын тоонд явсан гээд би тухайн гарал үүслийн гэрчилгээг бичүүлж авч чадалгүй буцаад тухайн мод бэлтгэсэн газарт яваад очиход цагдаа нар ирж шалгаад талбай тусгаарлалт хийгдээгүй талбайгаас мод бэлтгэсэн байна гэж хэлээд манай аав Л.Т******* болон найз Д.Сайханбаяр бид нартай хамт уул руу очоод цэвэрлэгээний ажлын мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу босоо мод унагасан байна гэх шалтгаанаар шалгана гэж цагдаа хэлсэн. Манай аав Л.Т******* ойгоос 6 ширхэг босоо мод унагаж бэлтгэсэн. Мөн дээр нь унанги мод бэлтгэсэн би хамт тусалж өгсөн. Манай аав Л.Т******* 6 ширхэг босоо мод унагаж хөрөөдсөн. Би өөрийн аав Л.Т*******, аавын найз ах Д.Сайханбаяр нарын хамт ойгоос мод бэлтгэхэд би туслах гэж хамт явсан. Миний хувьд мод хөрөөдөж бэлтгэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

-Гэрч Д.Хын: “...Л.Т*******ын хувьд ******* сумын Урт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бөхөн ногоон төгөл” нэртэй ойн нөхөрлөлийн талбай тусгаарлалт хийгдсэн талбайг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2410223 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг олгосон. Л.Т******* дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин бичүүлж авахад тухайн “Бөхөн ногоон төгөл” ойн нөхөрлөлийн газраас зайлшгүй авна шүү гэдгийг тодруулж хэлж өгсөн. Тэгээд “Бөхөн ногоон төгөл” ойн нөхөрлөлийн хариуцсан Б.Баярмаа гэдэг хүнтэй очиж уулзаад тухайн талбай тусгаарлалт хийгдсэн талбайгаас модоо бэлтгэхийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

-Гэрч Д.Б: “...Д.Х 2024 оны 12 дугаар эхээр санагдаж байна яг хугацааг нь нарийн санахгүй байна 99363000 дугаарын утас руу дугаарын утсаар залгаж танай "Бөхөн ногоон төгөл” ойн нөхөрлөлийн талбай тусгаарлалт хийгдсэн талбайгаас 15 метр куб модны гоожин Л.Т******* гэдэг иргэн бичүүлсэн танай талбайгаас тухайн мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу түлээний мод авах нь байна шүү гэж хэлэхээр би за гээд утсаа салгасан. Тэгээд дараа нь тухайн Л.Т******* гэдэг хүнийг манай талбайгаас түлээний 15 метр куб буюу 3 портер түлээний мод авах нь байна гээд манай нөхөрлөлийн талбай тусгаарлалт хийгдсэн уулын аманд байдаг айлд хэлсэн боловч тухайн Л.Т******* гэдэг хүн ирж манай талбайгаас түлээний мод бэлтгээгүй, бидэнтэй холбогдож мод бэлтгэх талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн мод нь Рinaceae Lindl-Нарсны овгийн Сибирь шинэс-Larix sibirica lebeb байна. Уг модны чийг 28%-тай нойтон мод байна.

2.Уг 40 ширхэг тайрч бэлтгэсэн моднууд нь түлээний зориулалтаар бэлтгэсэн байна.

3.Шинжлэгдсэн 40 ширхэг модны хэмжээ нь 4.73 м3хэмжээтэй мод байна.

4.Шинжлэгдсэн 40 ширхэг модны нийт экологи эдийн засгийн үнэлгээ 1.772,755.75 төгрөг байна.

5.Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 1,772,755.75 төгрөг х 3= 5.318,267.25 төгрөг байна.

6. аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөнгийн өвөр” гэх газар байршлын хувьд ойн мужлалын гуравдугаар мужлалд хамаарч байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 131-136 дахь тал/,

-“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ОРХ-911099 дугаартай “...бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөний зах зээлийн дундаж үнэ 80,000 төгрөг...” болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 109-115 дахь тал/,

-БУА серийн дугаартай “...******* сум, хэсэглэл ялгарлын дугаар 142/3, Бөхөн ногоон төгөл гэх газраас, бэлтгэх арга, огтлолтын төрөл: цэвэрлэгээний ажил, түлээний мод 15 м3, 2024 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 3 хоногт бэлтгэж, мөн хугацаанд тээвэрлэх хугацаа заасан...” агуулга бүхий бичвэртэй мод бэлтгэх эрхийн бичиг / хавтаст хэргийн 182 дахь тал/,

-Хэргийн газарт 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5, 6-12 дахь тал/,

-Модонд 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-61, 62-69 дэх тал/,

-Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 73-74, 75 дахь тал/,

-Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  гаргасан “Экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай” акт / хавтаст хэргийн 160 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Л.Т******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас байгаль экологид 5,318,267.25 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах саналтай байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Л.Т******* нь ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Бидний зүгээс гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй. Мөн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, хохирол төлөх боломжтой байгааг анхаарч үзнэ үү...” гэв.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 34.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:

35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;

35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч Л.Т*******ын Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлд заасан газраас өөр газрын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хүсэж үйлдэж, хохирол хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Л.Т*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,772,755.75 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 5,318,267.25 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Т******* нь ойн санд учруулсан хохирлыг төлөөгүй байх тул түүнээс 5,318,267.25 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал:

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.Т*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Малчин хүн бид нар шиг сар болгон тогтмол орлого байдаггүй. Ямар төрлийн мал малладаг гэдгээсээ хамаараад орлого олдог тодорхой цаг хугацаа байгаа гэдгийг шүүх харгалзах нь үзнэ үү. Иймд шүүгдэгч Л.Т*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялын төрлийг сонгож 1 сая төгрөгөөс дээшгүй төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Л.Т*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтас хэргийн 199 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 200 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 201 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 202 дахь тал/, мал тооллогын лавлагаа /хавтаст хэргийн 203 дахь тал/, аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 204 дэх тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 205 дахь тал/, иргэний мэдээлэл /хавтаст хэргийн 206 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 207-209 дэх тал/, аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 18-ны өдийн 151 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 210-214 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Т*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Т*******т эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүгдэгч Л.Т*******ын хувийн болон гэр бүлийн байдал, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т*******т 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Т*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник,  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.

Иймд шүүгдэгч Л.Т*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 40 ширхэг 4.73 метр куб шинэс төрлийн мод, түүний гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник буюу бензин моторт хөрөө зэргийг хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон.

Прокурорын Л.Т*******т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд түүнийг аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Бөхөн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг буюу 4.73 метр куб ургаа шинэс төрлийн мод огтолж, хэрэглээний зориулалттайгаар бэлтгэн байгаль экологид 1,772,755.75 төгрөгийн шууд хохирол, 5,318,267.25 шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлд  “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” хэрэглэх үндэслэл, журмыг тодорхойлсон бөгөөд прокурор Л.Т*******ын 12 ширхэг 5.26 метр куб унанги модыг 85 ширхэг болгон тайрч бэлтгэсэн гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, шүүх тус үйл баримтыг хянан хэлэлцээгүй учир тухай “мод”-ыг хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдав.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч ******* ******* овогт Л******* Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т*******т 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т*******т оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Т*******аас 5,318,267.25 /таван сая гурван зуун арван найман мянга хоёр зуун жаран долоон төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Т*******ын гэмт хэрэг үйлдэж олсон аймгийн ******* сумын цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа 6 ширхэг ургаа мод огтолж бэлтгэсэн гэх 40 ширхэг 4.73 м.куб шинэс төрлийн мод, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-г тус тус хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 40 ширхэг 4.73 метр куб шинэс төрлийн модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “дугааргүй” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч Л.Т******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ