Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.М*******, Ц.Т******* нарт холбогдох эрүүгийн 2515000000017 дугаартай, 304/2025/0047/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* М*******, Булган аймгийн ******* суманд 1979 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 45 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг “******* *******н *******” тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-ийн Булган аймгийн ******* сумын нэгдсэн халаалтын төвд ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

Монгол Улсын иргэн, овогт Т*******, Булган аймгийн ******* суманд 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг “ ” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: , урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М******* нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ******* *******н ******* тоотод хамт архи уусан найз Ц.Т*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар хоорондоо харилцан зодолдож, Ц.Т*******ын биед уун хөмсөгний доор язарсан шарх, уун нүдний дээд зовхи, зүүн доод зовхи нүдний алим, хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Т******* нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ******* *******н ******* тоотод хамт архи уусан найз Б.М*******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар хоорондоо харилцан зодолдож, Б.М биед зовхины цус хуралт, овойсон хавдар гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл имт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох имтын хүрээнд шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нар нь  2024 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******н *******” тоотод байрлах Б.М гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдан харилцан зодолдож шүүгдэгч Б.М******* нь Ц.Т*******ын биед халдаж “уун хөмсөгний доор язарсан шарх, уун нүдний дээд зовхи, зүүн доод зовхи нүдний алим, хацарт цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Т******* нь Б.М биед халдаж “зовхины цус хуралт, овойсон хавдар” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл имт тогтоогдлоо.

1.2.Нотлох имтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох имтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Ц.Т*******ын: “...Булган аймгийн ******* сумын төв рүү орж ирээд найз М гэрт архи уугаад хоносон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өглөө найз М******* бид хоёр дэлгүүрээс Хараа нэртэй 3 шил архи аваад найз *******ийн гэрт очиж уусан. Тэгээд орой архиа хувааж уугаад сууж байхад найз М******* согтчихоод надад үг хаяад намайг “...арчаагүй, новшийн эр...” гэх мэтээр намайг доромжилж миний уун нүдний хөмсөг хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад найз М нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохиход найз М******* намайг иад авсан. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаж хэд хэдэн удаа цохилцож байгаад больсон. Тэгээд би найз М гэрт унтаж байхад сумын цагдаа ирээд хоёрыг цагдаагийн хэсэг рүү авч явсан. Би найз М нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Миний уун талын хөмсөг язарч, зүүн нүд хэсэгт хөхөрч хавдсан. Өөр миний биед гэмтэл шарх байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

-Хохирогч Б.М: “...Тэгээд маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өглөө босоод найз Т******* бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй 3 шил архи хувааж уусан. Тэгээд орой 19 цагийн орчимд манай гэрт хоёулаа согтчихсон архиа уугаад сууж байгаад би найз Т*******ыг “чи хөгийн зантай новшийн эр” гэж хэлэхэд найз Т******* надад уурласан, тэгээд бид хоёр манай гэрт маргалдаж би найз Т*******ын уун нүд орчимд нь 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд найз Т******* уурлаж босож ирээд миний зүүн нүд орчимд 1 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаж зодолдож байгаад зодолдохоо болиход найз Т******* унтаад би хажууд нь сууж байхад манай гэрт сумын цагдаа орж ирсэн... Би найз Т*******ыг элдэв бусаар хэлж хөгийн, новшийн эр гэж хэлсэнд найз Т******* уурлаж бид хоёр хоорондоо зодолдсон юм, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 6-8, 11 дэх тал/,

-Гэрч С.Б: “...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны орой Булган аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байхад хоёр нүд нь битүү хөхөрч хавдсан зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралттай овойж хавдсан зовхи нээгдэхгүй, уун шанаа хэсэгт нь зулгарсан гэмтэлтэй *******э гэдэг залуу ирсэн. Тэгээд би тухайн М******* гэдэг хүнээс яагаад ийм болсон талаар нь асуухад хамт архи уусан хүнтэйгээ муудалцаж зодолдоод цохиулчихсан юм гэсэн. Тэгээд би М биед учирсан шархыг цэвэрлэж анхан шатны тусламж үзүүлээд өвдөж байгаа зүйл байна уу гэж асуухад байхгүй гэсэн тэгээд би явуулсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

-Гэрч Б.О: “...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны орой Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт байж байхад манай нутгийн хүн надад ах *******э чинь зодуулчихсан нүд нь хөхөрчихсөн явж байна гэсэн тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд байж байхад удалгүй цагдаагийн хэсэгт миний ах М******* хамт архи уусан Т*******ын хамт хоёулаа ирсэн байна гэсэн. Тэгээд би цагдаагийн хэсэгт очиход миний төрсөн ах М нүүр, нүд хэсэгт нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд би ах М*******эс юу болсон талаар асуухад Т******* бид хоёр хамт архи ууж байгаад маргалдаад хоорондоо зодолдсон юм гэж байсан. Тэгээд би ах Мөнх-Эрдэнийг эмнэлэгт очиж үзүүлсэн. М*******, Т******* хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолттой байсан. Т*******ын нүдний доод хэсэгт нь бага зэрэг хөхөрч хавдсан байсан. Т******* нь бид хоёр хоорондоо зодолдсон юм гэж байсан....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2024 оны 12 дугаар 26-ны өдрийн 34 дугаартай:

1.2.Магадлуулагч Б.М биед уун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, овойж хавдсан зовхи нээгдэхгүй, уун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4.5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.

7.Зовхины цус хуралт, овойсон хавдар гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун шанааны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

8.Магадлуулагч Б.*******ийн биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт / хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар 25-ны өдрийн 35 дугаартай:

1.Ц.Т*******ын биед уун хөмсөгний доор язарсан шарх, уун нүдний дээд зовхи, зүүн доод зовхи нүдний алим, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги адагдуулахгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэх дүгнэлт / хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг нотлох имт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох имтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нар нь бүрэн бус дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ тус бүр илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ******* *******н ******* тоотод хамт архи ууж байгаад хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар харилцан зодолдож, Б.М биед зовхины цус хуралт, овойсон хавдар гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Т*******ын биед уун хөмсөгний доор язарсан шарх, уун нүдний дээд зовхи, зүүн доод зовхи нүдний алим, хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох имтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгч Б.М*******: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Т*******: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал харилцан бие биедээ халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар 25-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар 26-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтээр Б.М*******, Ц.Т******* нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарын харилцан зодолдсон үйлдэл нь хохирогч Б.М бие махбодод учирсан “зовхины цус хуралт, овойсон хавдар” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Ц.Т*******ын бие махбодод учирсан “уун хөмсөгний доор язарсан шарх, уун нүдний дээд зовхи, зүүн доод зовхи нүдний алим, хацарт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний” 2024 оны 34, 35 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг имтлан шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нар нь харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо тус бүр илэрхийлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, бие биедээ гомдол, саналгүй нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.М*******: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Т*******: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Б.М иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 52 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 57 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 58 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг нотлох имтад үндэслэн шүүгдэгч Б.М хувийн байдлыг,

Ц.Т*******ын иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 61 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 66 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолын хуул /хавтаст хэргийн 70-74 дэх тал/ зэрэг нотлох имтад үндэслэн шүүгдэгч Ц.Т*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох имтаар шүүгдэгч Б.М******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Т*******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М*******, Ц.Т*******  нарт тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн имтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нар нь ивчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг имт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б******* М*******, овогт Т******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарт 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М*******, Ц.Т*******  нарт сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн имтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нар нь ивчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг имт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******, Ц.Т******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ