| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
шүүгдэгч Д.Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д.Ж*******т холбогдох эрүүгийн 2415002860013 дугаартай, 304/2025/0046/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Д******* Ж*******, ******* аймгийн суманд 1993 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, ам бүл 3, ээж, ахын хамт ******* аймгийн сумын Б******* 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: . урьд
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Ж******* / РД: / нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Тогоо” гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Р*******ий шанаа, хүзүү хэсэгт мал тамгалдаг “Азон” тамгаар дарж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ж******* нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Тогоо” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Р*******ий зүүн шанаа, хүзүүн тус газар мал тамгалдаг тамгаар 2 удаа дарж “зүүн шанаа, хүзүүнд шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:
-Хохирогч Б.Р*******ий: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн найз болох Ж*******ын хамт Тогоо 1 дүгээр багт С гэрт адуу тамгалахаар очоод архи уусан юмаа. Тэгээд би тасраад босоод иртэл манай найз болох Ж******* миний дух, хацар болон хүзүү хэсэгт малын “Азон” тамгаар дарсан байсан. Тэгээд намайг уучлаарай мань арилгаж өгнөө гэсэн. Тэгээд одоог болтол сураг тасраад алга болсон. Би өөрийн зардлаар Улаанбаатар хотод лазер эмчилгээ хийлгэж арилгуулсан юм. Ж******* тухайн үед миний сорвийг арилгаж өгнө гээд бараг 1 сар алга болоод утсаа авахгүй байсан болохоор цагдаагийн байгууллагаар шийдүүлье гэж бодоод өргөдөл гаргасан юм. Би Улаанбаатар хотод өөрийн зардлаар лазер эмчилгээнд нэг удаагийн оролтоор 850 мянган төгрөгөөр 4 удаа орж нийт зардал бараг 4 сая төгрөг төлсөн уг зардлаа гаргуулаад авчуул гомдол санал алга байна. Би хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...
...Надад урьд өмнө өгсөн мэдүүлэгтэй нэмж хэлэх зүйл алга байна. Ж******* надад одоогоор эмчилгээний зардал төлөөгүй байгаа би сэтгэл санаанд учирсан хохирлоо гаргуулах шаардлага байхгүй. Би өөрийн биеэр шүүх оролцох хүсэлтэй байна. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Ж******* надад ажил хийж байгаад миний хохирлыг төлж өгнө гэсэн би Ж*******той нэг сургуульд цуг сурч байсан миний сайн найз байгаа юм. Надад ямар нэгэн зовиур шаналал байхгүй харин дахин арьс төлжүүлэх эмчилгээ хийлгэнэ...” /хавтаст хэргийн гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 7-10,11-14 дэх тал /,
-Гэрч Б.Б: “...Би тухайн цаг хугацааг сайн санахгүй байна ямар ч байсан 9 дүгээр сард тогоо 1 дүгээр багт С адууг тамгалсан юм тэгээд Р*******, Ж******* нар архи ууцгааж байсан юм тэгээд нэг мэдсэн чинь Р*******ий нүүр болон хүзүүн дээр малын тамгаар Жанлав- Ойдов дарсан байсан, би өөр мэдэх зүйл алга байна. Тухайн малын тамга С унага тамгалдаг тамга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 дахь тал/,
-Гэрч Д.Ц: “...2024 оны 09 дүгээр сарын 22-нд байх намайг гүүгээ саагаад байж байтал манай хүү болох Р******* зодуулсан байдалтай нүүр, хацар, хүзүү хэсэгтэй мал тамгалдаг тамгаар даруулсан ирсэн юм.Тэгээд хэн яагаад ямар учраас ингэсэн юм бэ? гэтэл манай хүү надад хэлэхгүй байсан.Тэгээд би хүн амьтнаас асуутал У гэх залуу танай хүүг Ж******* гэх залуу малын тамгаар тамгалсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,
-Гэрч Б.С: “...2024 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр манайх адуугаа тамгалсан юм. Ж*******, Р******* 2 архи ууцан нэлээн халамцуу ирсэн юм. Нэг мэдсэн чинь Ж*******, Р*******ийг малын тамгаар дарсан гээд ороод ирсэн тэгээд би уурлаад тамгаа очиж авсан юм. Тухайн малын тамга манай аавын тамга байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал /,
-Гэрч Б.Б: “... Би тухайн цаг хугацааг сайн санахгүй байна ямар ч байсан 9 дүгээр сард Тогоо 1 дүгээр багт С адууг тамгалсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь Р*******ий нүүр болон хүзүүн дээр малын тамгаар Жанлав-Одов дарсан байсан.Би өөр мэдэх зүйл алга байна. Тухайн малын тамга С унага тамгалдаг тамга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-29 дэх тал /,
-Гэрч С.Ө: “...Би сумын Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн байгаа юм. Ж******* нь архи уудаг архи уухаараа их овилгогүй зантай залуу байгаа юм байнга сумын төвөөр архи ууж явдаг урьд өмнө янз бүрийн хэрэг зөрчилд нэлээдгүй холбогдсон байх, өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн З0-33 дахь тал /,
-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч М.З*******ын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №14169 дугаартай:
1.Б.Р*******ий биед зүүн шанаа, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дэ******* гэмтэл нь нам хэмийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дэ******* гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дэ******* гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт / хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дэ******* нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн *******ийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан *******ийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Ж******* нь бүрэн дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ ил*******ийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна....” гэв.
Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Ж*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь ил*******ий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №14169 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Ж*******ын хохирогч Б.Р*******ий зүүн шанаа, хүзүүн тус газар адуу тамгалдаг тамгаар 2 удаа дарсан үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “зүүн шанаа, хүзүүнд шарх гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч М.З*******ын “...Б.Р*******ий биед учирсан гэмтэл нь нам хэмийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад *******, ******* чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч Б.Р*******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, сорви арилгуулахтай холбоотой зардлыг нэхэмжлэх” болохоо ил*******ийлсэн байх бөгөөд эмчилгээ хийлгэсэн болон бусад гарсан зардлын талаар нотлох баримтаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хохирогч Б.Р******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх *******тэй болохыг шийтгэх тогтоолд зааж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй т*******х хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...Байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, ******* аймгийн сумын Б******* багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар арын 20-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74-76 дахь тал/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /79-80 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэх талаарх баримтууд /хавтаст хэргийн 81-83 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Ж*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ж*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Ж*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй т*******х хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй т*******х хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ж*******т тусгайлан сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “малын тамга”-ыг өмчлөгч А.Б нь “буцаан авах хүсэлтэй” болохоо ил*******ийлсэн байх тул түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Ж******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Д******* Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж*******т 800 /найман зуу/ нэгжтэй т*******х хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй т*******х хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ж*******т сануулсугай.
4.Хохирогч Б.Р******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх *******тэй болохыг зааж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Ж******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “малын тамга”-ыг өмчлөгч А.Б*******д буцаан олгосугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих *******тэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ