Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/02884

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2018/02884

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах ХБ ХХК / : /-ийн ,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргө чөлөө 52, Тун эрдэнэ ХХК-ийн байр, 3 дугаар давхарт байрлах Б П ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-д холбогдох,

Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 109,365,628.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгдсөн болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Х.Тэмүүжин, Б.Сэндэнхорол .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Х.Тэмүүжин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б П ХХК болон ХБны хооронд 2007 онд орон сууц захиалгын 4/07-126 тоот гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу нэгдүгээр ээлжийн барилгаас 52 м.кв талбайтай 10 орон сууц 1 м.кв -ын үнийг 450 ам.доллараар тооцож захиалан, 7 орон сууцыг гэрчилгээгүйгээр бодитоор хүлээн авсан. Гэтэл 3 орон сууцыг тухайн үед хүлээлгэж өгөөгүй. 2009 онд хоёр дахь ээлжийн барилгаас талуудын хооронд байгуулагдсан 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээгээр 50 орон сууцыг 1 м.кв -ын үнийг 530 ам.доллар, нийт 1.138.996 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон боловч чанар байдлын доголдлоос үүдэн захиалгын хэмжээг 15 орон сууц болгон багасгаж гэрээнд өөрчлөлт оруулсан. Тус гэрээний хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 14 орон сууцыг өмчлөлдөө авсан. Хоёр тал 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдэж байсан бөгөөд дээрх хоёр гэрээний дагуу 4 орон сууцыг өнөөдрийг болтол хүлээлгэн өгөөгүйгээс төлсөн төлбөр болох 109.365.628,20 төгрөгийг буцаан гаргуулж чадахгүй хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. ХБны зүгээс Б П ХХК-аас буцаан төлөхийг шаардахад 2011 оны 54, 72, 73 тоот албан бичгүүдээр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн ХБ 2012 онд 8а/3806, 2012 онд 8/3897, 2014 онд 5а/3118 тоот албан бичгээр удаа дараа шаардлага хүргэсэн боловч төлж барагдуулаагүй. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХБны болон Б П ХХК-ийн хооронд хийсэн уулзалтаар төлж барагдуулахыг шаардсан боловч авлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүхэд хандах талаар мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2007 онд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан 5 дугаар байрны 2, 19 тоот, 7 дугаар байрны 3 тоот 51.95 м.кв орон сууц тус бүрийн үнэд төлсөн 27.691.116,15 төгрөг, мөн 2009 онд байгуулсан 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан 9 дүгээр байрны 19 тоот 39.25 м.кв орон сууцны үнэд төлсөн 26.279.279,75 төгрөг, нийт 109.365.628,20 төгрөгийг Б П ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б П ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 тоот барьцаат зээлийн гэрээ ХБ ХХК, Рендербау ХХК, Б П ХХК нарын хооронд байгуулагдсан байдаг ба барьцаанд нь Б П ХХК-ийн эзэмшлийн 64 га газрыг 5 тэрбум төгрөгөөр үнэлж тавьсан. Энэхүү гэрээгээр 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх Б П ХХК-ийн бүх өр төлбөр Рендербау ХХК-д шилжсэн. Үүний дагуу ХБ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Рендербау ХХК, Б П ХХК-аас 2.416.175 ам.долларыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ингээд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр бүх өр төлбөрийг газраар хангуулж уг газар ХБинд шилжсэн юм. Иймд Б П ХХК ХБинд өөр ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б П ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б П ХХК ХБ ХХК-тай 2007 онд орон сууц захиалгын 4/07-126 тоот гэрээг байгуулж энэхүү гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хороололд 52 м.кв талбайтай 1 м.кв үнийг 450 ам.доллараар тооцож 10 орон сууцнаас 7 орон сууцыг хүлээлгэн өгсөн болно. ХБ ХХК нь манай компанитай 2009 онд 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулж 50 орон сууцыг 1 м.кв үнийг 530 ам.доллараар худалдан авах ёстой байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас захиалсан орон сууцаа 15 болгон багасгаж 14 орон сууцыг хүлээн авсан. 2012 онд Б П ХХК-ийн ХБ ХХК-д төлөх 2.162.000 ам.долларын өр төлбөрийг Б П ХХК-д хувьцаа эзэмшиж байсан Рендербау ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 дугаар барьцаат гэрээг ХБтай байгуулж бүх өр төлбөрийг хүлээн авсан болно. Нэг ёсондоо ХБ ХХК, Б П ХХК-ийн 2006 оноос хойш үүссэн бүх өр төлбөрийг тооцож Рендербау ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд маргаж байгаа 4 орон сууцны үнэ болох 109.365.628,20 төгрөг ч уг төлбөр тооцоонд тооцогдон орсон. Түүнээс Рендербау ХХК нь ХБ ХХК-тай байгуулсан энэ гэрээний дагуу 2.162.000 ам.долларын зээлийг бодитойгоор хүлээн аваагүй. Рендербау ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 141000513 дугаар барьцаат гэрээг биелүүлж чадаагүй тул ХБ ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Рендербау ХХК, Б П ХХК нарыг хариуцагчаар татан 2.416.175 ам.доллар нэхэмжилсэн ба хэргийн зохигч нар эвлэрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 650 тоот шийдвэрээр баталсан. Шүүхийн 650 тоот шийдвэрийн дагуу баталгаат ипотекийн 1410000513-4 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Г-2204017667 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 64 га газар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 8 дугаар байрны 512 м.кв зоорийн давхар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах тус бүр нь 500 м.кв бүхий 6 газар, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Техник технологийн коллежид байрлах модны үйлдвэрийн 27 иж бүрэн тоног төхөөрөмж зэргийг ХБ ХХК-д Рендербау ХХК, Б П ХХК-иуд шилжүүлсэн. Тухайн 2012 онд хийгдэж байсан яриа хэлцэл, гэрээний төсөл зэрэг бүх бичиг баримтыг ХБ ХХК нь боловсруулж, төлөвлөж, харилцан тохиролцсон атлаа одоо 4 орон сууцыг тусдаа төлбөр байсан мэт нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2007 оны 4/07-126 тоот орон сууц захиалгын гэрээ, 2009 оны 4/09-056 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлэх байсан 4 орон сууцны төлбөр болох 109.365.628,20 төгрөгийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХБ ХХК сөрөг нэхэмжлэлд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2012 онд Б П ХХК-ийн ХБ ХХК-д төлөх 2.162.000 ам.долларын өр төлбөрийг Б П ХХК-д хувьцаа эзэмшиж байсан Рендербау ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1410000513 дугаар барьцаат зээлийн гэрээг ХБ ХХК-тай байгуулж бүх өр төлбөрийг тооцож Рендербау ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд маргаж байгаа 4 орон сууцны үнэ болох 109.365.628,20 мөнгө ч уг төлбөр тооцоонд тооцогдон орсон. Түүнээс Рендербау ХХК нь ХБ ХХК-тай байгуулсан энэ гэрээний дагуу 2.162.000 ам.долларын зээлийг бодитоор хүлээн аваагүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй байна. Хэрэв Рендербау ХХК нь үнэхээр бусдын өр төлбөрийг тооцон авсан нь үнэн бол тэдгээрийн хооронд бүртгэлийн хөдөлгөөн хийгдэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байх учиртай. Гэтэл ийм баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд энэ үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөө талаар Рендербау ХХК-ийн авсан зээлээс Б П ХХК нь зээлийг бодитоор хүлээн аваагүй гэх тайлбар ойлгомжгүй байна. Ямар үндэслэлээр өөр компанийн авч байгаа зээлээс аваагүй, авах ёстой байсан мэтээр шаардах эрхийг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн гол агуулгаа 4 орон сууцыг тусдаа төлбөр байсан мэтээр нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2007 оны 4/07-126 тоот орон сууц захиалгын гэрээ, 2009 оны 4/09056 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу олгогдох байсан 4 орон сууцны төлбөр болох 109.365.628,20 төгрөгийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцуулах гэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Учир нь шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлыг шүүх дахин шийдэж, тэр дүнд өөр мөнгөн дүн орсон болохыг тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу өөрийн нэхэмжлэл, тайлбар татгалзлыг нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, бүрдүүлэх боломжгүй бол өөр бусад байдлаар шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй билээ. Нэхэмжлэл гаргаснаас хойш 14 хоногийн хугацаанд Б П ХХК-ийн төлөөлөгч нь ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд өөрийн тайлбар, нэхэмжлэлийг нотлоогүй, нөгөөтэйгүүр материаллаг хууль тогтоомжид заасан ямар үндэслэлээр тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Б П ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 109,365,628.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б П ХХК нь нэхэмжлэгч ХБ ХХК-д холбогдуулан дээрх төлбөрийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж талууд маргаж байна.

Шүүх зохигч талуудын шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4/07-126 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэх тал Б П ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хороололд барьж буй орон сууцны барилгын 52 м.кв талбайтай 10 орон сууцыг захиалагчид шилжүүлэх, захиалагч ХБ ХХК нь орон сууцны үнэд 234.000 ам.долларыг Б П ХХК-д төлөх, 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 4/09-56 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, Б П ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хороололд барьж буй орон сууцны барилгын 35.12-56 м.кв талбайтай 50 орон сууцыг шилжүүлэх, ХБ ХХК нь 1.138.996 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч ХБ ХХК шаардах эрхээ нотолж, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт, Б П ХХК-ийн 2011 оны 54, 72, 73 тоот албан бичгүүд, ХБ ХХК-ийн 2012 оны 8а/3806, 8/3897, 2014 оны 5а/3118, 2016 оны 5/7082 тоот албан бичгүүд, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хамтарсан уулзалтын тэмдэглэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс, өөрөөр хэлбэл эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно.

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2007 оны орон сууцны захиалгын гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, түүн дээр 30 хоногийн нэмэгдэх хугацааны дотор, 2009 оны орон сууцны захиалгын гэрээний 2.1.10 дахь хэсэгт зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгч, 30 хоногийн нэмэгдэх хугацааны дотор тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохирчээ. Иймд эдгээр хугацааг хариуцагч хэтрүүлсэн үеэс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэх үндэстэй боловч хариуцагч Б П ХХК 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот албан бичигт 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөр төлөх, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 72, 73 тоот албан бичигт 2011 онд багтаж, 2011 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид тус тус мэдэгдсэн байна. Мөн талууд 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолногэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр тоологдсон байна.

Нэхэмжлэгчээс 2012, 2014 онд төлбөр төлөх шаардлагыг хариуцагчид хүргүүлж байсан гэх боловч үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн эсэх нь шүүхэд баримтаар тогтоогдоогүй. Мөн талуудын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд нэхэмжлэлд дурдсан өр төлбөрийн асуудлын талаар дурдсан байх боловч хариуцагч талаас өр төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч ХБ ХХК-ийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан ба үүний улмаас хариуцагч Б П ХХК-д дээрх хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүсчээ.

Мөн түүнчлэн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдр ийн 1410000976 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, мөн өдрөөр огноотой 1410000976-02 дугаартай Батлан даалтын гэрээ нь 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/07-126, 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/09-56 дугаартай Орон сууц захиалгын гэрээний үүрэгт хамааралгүй, тухайлбал Орон сууц захиалгын гэрээгээр шилжигдсэн төлбөр болон үүнтэй холбоотой үүрэгийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээнд тусгаагүй байх тул тусдаа гэрээ гэж үзнэ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаж буй 4 орон сууцтай холбоотой өр төлбөрийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 тоот шийдвэрийн дагуу төлөгдсөн болохыг тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч нь дээрх төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр талууд тооцоо нийлж баталгаажуулсан, Тооцооны үлдэгдлийн баталгаанаас үзэхэд, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гарсан тооцоог хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилт нэг бүрээр нийлж, хариуцагч Б П ХХК нь ХБ ХХК-д 122,082.50 ам. доллар, 38,543,250 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталсан, дурьдаж буй хугацаанаас хойш 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 109,365,628 төгрөгийн авлагын асуудлаар хоёр тал ярилцлага хийсэн /хх-50/, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан, орон сууц захиалгын гэрээ, хавсралт, төлбөрийн хуваарь болон хэргийн 29 дүгээр талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээс үзэхэд, хариуцагч Бльюскай партнерс ХХК нь нэхэмжлэгч ХБ ХХК-д 51,95 м.кв талбайтай, 23,377.50 ам. долларын үнэтэй нэг, 24,676.25 ам. долларын үнэтэй хоёр, 39,25 м.кв талбайтай 32,381,250 төгрөгийн 56 м.кв байрны төлбөрийн урьдчилгаа болох 6,162,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож тогтоогдож байна.

Хариуцагч нь Рендербау ХХК, Б П ХХК, Г.Цогоо, Х.Эрдэмбилэг нар 2,461,175 ам.долларыг ХБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжийн дагуу дээрх төлбөрийг дуусгавар болгосон гэж маргасан боловч нотлох баримтаар нотлоогүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б П ХХК-аас 109,365,628.20 төгрөг гаргуулах тухай ХБ ХХК-ийн нэхэмжлэл, 109.365.628,20 төгрөгийн төлбөрийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар шийдвэрийн дагуу төлөгдсөнд тооцуулах тухай хариуцагч Б П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.159 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 704.700 төгрөг, хариуцагч Б П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 706.000 төгрөгийн 704,778.14 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн 78.14 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд нөхөн төлүүлж, хариуцагчийн илүү төлсөн 1221.86 төгрөгийг дээрх данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА