Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

   2025        02           10                                      2025/ШЦТ/57

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

            улсын яллагч Б.Тогтох,

            шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд 11 цаг ************0 минутад нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ************ оны ************ сарын ************-ны өдөр ************ аймагт төрсөн, эмэгтэй, ************ настай, ************ боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл ************, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ************ хороо, ***************** хотхоны ************ тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ************ /РД:************************/

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч ************ нь 2024 оны *******8 сарын ************0-ны өдөр Хан-Уул дүүргийн ************ хороо ************************ байрны 24 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч ************тэй хувийн таарамжгүй маргаанаас маргалдаж зодож, хутгаар зүүн алганд зүсэж, зулгаралт, зүүн шанаанд хатгагдсан шарх, хамрын нуруу, уруулын зүүн доод хэсэг, баруун шуу, бугалга, хэвлий, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2024 оны 10 сарын ************0-ны өдөр Хан-Уул дүүргийн 2************ хороо ************************ байрны 24 тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч ************тэй хувийн таарамжгүй маргаанаас маргалдаж зодож, эрүүл мэндэд нь хутгаар зүүн алганд зүсэж, зулгаралт, зүүн шанаанд хатгагдсан шарх, хамрын нуруу, уруулын зүүн доод хэсэг, баруун шуу, бугалга, хэвлий, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол үйлдсэн болох нь тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч ************гийн “Тухайн 2024 оны 10 дугаар сарын ************0-ны үүрээр 2-************ цагийн үед зурагт үзэж байгаад би ************д цаг орой болсон байна, унтаж амаръя гэхэд ************ тухтай байж чадахгүй байна гэх шалтгаанаар эхэлсэн юм. Тэгээд нэлээн ууртай уйлаад байхаар би хэлэхэд ************ миний хүзүүг маажаад миний утсыг шидэж хагалаад миний толгой түрүү хаа сайгүй цохисон юм. Тэгээд хүүхэд сэрээд /************ настай/ уйлсан юм. Тэгэхээр нь би хүүгээ аргадаж байтал ************ хүүхэд рүү дайраад нүүр лүү нь алгадсан. Тэгэхээр нь би хүүгээ хамгаалаад чимээгүй болтол хүү цонх руу гүйсэн. Тэгээд би хүүгийн ардаас алхаад явж байтал ************ миний араас баруун талын бөөр орчимд нэг юмаар хатгах шиг болсон эргээд хартал урдаас баруун талын хавирга орчимд хутгаар нэг удаа хатгасан юм. Тэгээд би хутгыг нь хараад арагшаа ухраад буйдан руу налтал миний зүүн талын шанаа хэсэгт хутгаар зоосон. Тэрийг би гараараа хаахдаа хутганд гараа зүсүүлсэн юм. Тэгээд миний зүүн талын гараас цус гарсан тэгтэл ************ шокт ороод өөрөө болиод угаалгын өрөө рүү ороод хутгаа угаасан тэгээд би хутгаа угааж байхаар нь болиулаад би гэрээсээ чирж гаргасан тухайн үед ************ хүүхдээ хутгалж ална гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх 15 ху/, гэрч ************“Би тухайн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ************-40А тоотод гэртээ байж байсан тэгтэл 06-07 цагийн үед манай том хүү болох ************ харилцаа холбооны хэрэгслээр залгаад ************ намайг хутгалчихлаа гээд хэлсэн би гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 2************ дугаар хороо ************хотхон 77************ байр 24 тоот руу хүүгийнхээ гэр лүү явсан. Замдаа цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас, түргэн тусламжийн 10************ дугаарын утас руу 2-************ удаа залган мэдэгдсэн намайг түгжрээд очих хооронд манай хүү ************ болон ************ нарыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү аваад явсан байсан. Тэгэхэд миний хүүгийн нүүрэн хэсэг нь шалбарсан, гар нь гүн зүсэгдсэн цус гарсан байдалтай мөн нуруу хэсэг нь зүсэгдсэн хатгагдсан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад ороод алба хаагчидтай уулзсан юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн ************1 дүгээр хуудас/, хохирогчийн биед зүүн алганд зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн шанаанд хатгагдсан шарх, хамрын нуруу, уруулын зүүн доод хэсэг, баруун шуу, бугалга, хэвлий, хүзүүнд зулгаралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, зүүн хуралт цус хуралт гэмтлүүд учирсныг тогтоосон шинжээчийн 1448************ тоот дүгнэлт /хх ************6 ху/, яллагдагч ************гийн “Би 2024 оны 10 дугаар сарын ************0-ны өдөр Хан-Уул дүүргийн 2************ дугаар хороо ************хотхоны 77************-24 тоот гэртээ төрсөн хүүхэд Тэмүүлэн /З настай/ болон нөхөр ************гийн хамт байж байсан. Нөхөр ************ бид хоёр тухайн өдөр пиво уухаар тохиролцсон. Тэгээд гэрийн ойролцоо байх дэлгүүр лүү нөхөр ************ нь гараад 0.75 литрийн нэр нь мэдэгдэхгүй улаан дарс авчраад бид хоёр хувааж уусан. Тухайн зүйлээ ууж дуусгачхаад ахин нөхөр ************ нь дэлгүүр гараад 8 ширхэг 0.5 литрийн Касс нэртэй лаазтай пиво авчирсан. Пивонуудыг ууж дуусгаад байж байтал, нөхөр ************ нь дуудлагаар пиво авчруулсан, тухайн авчирсан пивийг нь сайн санахгүй байна. Тэгээд нөхөр ахин 4-н лаазтай пиво уусан, харин би уугаагүй юм. Нөхөр ************ нь пиво ууж дуусгаад байж байтал бид хоёрын дунд маргалдаан үүссэн, нөхөр ************ нь намайг хамааралгүй хүнтэй хардаад хэрүүл эхэлсэн. ************ нь намайг татаад газар унагаахаар нь би явлаа гэж хэлтэл ************ нь явуулахгүй байхаар нь би гал тогооны өрөөнд байсан хар өнгийн бариултай хутгийг аваад ************г айлгах гэтэл ************ ойртож ирээд бид хоёр ноцолдсон, тэгээд ноцолдож дуусаад босоод харахад ************гийн гар хэсгээс нь цус гарч байсан, тэгтэл ************ нь Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд намайг аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх 105 ху/, шүүгдэгч ************гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ************гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ************.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ************.************ дугаар зүйлийн ************ дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ************д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ************.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх 1************ ху/ тул шүүгдэгч ************г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ************.4 дүгээр зүйл, ************6.2, ************6.************, ************6.6, ************6.7, ************6.8, ************6.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ************-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ************г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         

          ************. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.************ дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         

          6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА